Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засаг мөнгө дутагдсанаасаа болоод бүхэлдээ унаж болохгүй биз дээ

Эдийн засаг мөнгө дутагдсанаасаа болоод бүхэлдээ унаж болохгүй биз дээ

Мөнгөний бодлогын гол зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах түүгээр дамжуулаад үнийн тогтвортой байдлыг хангах замаар, макро эдийн засгийн орчинг сайжруулах явдал билээ. Мөнгөний нийлүүлэлтийг нэг ёсондоо эдийн засгийн судсаар гүйх цус гэж томъёолж болно.  Өнгөрсөн жил Монголбанкнаас эдийн засаг дахь цусны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 3 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлж бодит секторыг дэмжсэн. Тэгвэл эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлт ихэдсэн үү? Багадсан уу? Мөнгөний нийлүүлэлтийн талаар судлаачид болон хувийн хэвшлийн зарим төлөөллийн санал бодлыг сонслоо.

ХАС банкны Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир: Гаднаас орж ирэх валютын урсгал огцом татарсан нь эдийн засагт мөнгөний дутагдал бий болгоод байна.

Өнгөрсөн 2 жилийн эдийн засгийн өсөлтийн үр дүнд нийт эдийн засгийн хүчин чадал багагүй хэмжээгээр өсөхийн зэрэгцээ хүчин чадал ашиглалт нь нэмэгдсэн.

Энэхүү өсөлтийг дэмжих, нэгэнт бий болсон эдийн засгийн хүчин чадлыг тогтвортой ашиглахын тулд мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд хадгалах шаардлагатай. Ингэж чадвал аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын зэрэгцээ ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, өр зээлээ төлөх боломжтой болно.

Хэрэв эдийн засагт бий болсон хүчин чадлыг зохистой ашиглахад чиглэсэн мөнгөний нийлүүлэлт багассан тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн орлого багасан, үйлдвэрлэлээ хязгаарлан, ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрнэ. 

Хэдийгээр Монголбанкнаас эдийн засгийг идэвхижүүлэх, бодит секторыг дэмжих, ажлын байр, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор, тодорхой хөтөлбөрийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа ч, эдийн засгийг илүү идэвхижүүлэхэд чиглэсэн мөнгөний нийлүүлэлтийг цаашид нэмэгдүүлэх шаардлага байсаар байна. Учир нь гаднаас орж ирэх валютын урсгал огцом татарсан нь эдийн засагт мөнгөний дутагдал буюу цус багадалтыг бий болгоод байна. Мөнгөний нийлүүлэлтийг нэмээгүй тохиолдолд түүний үр дагавар нь ажилгүйдэл өсөх, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурах, чанаргүй зээлийн өр нэмэгдэх, улмаар эдийн засгийн орчин, суурь үзүүлэлтүүд муудах байдлаар илэрнэ.  

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд: Мөнгөний нийлүүлэлт тодорхой зорилгоор борлуулалтыг дэмжихэд, бизнесийн мөнгөн урсгалыг дэмжихэд чиглэгдэх ёстой

Яагаад төрөөс бодлогоор тодорхой салбаруудыг мөнгөөр дэмжих болдог вэ гэдгийг эхлээд тайлбарлах нь зүйтэй байх. Эдийн засаг өөрөө тодорхой мөчлөгөөр явж байдаг, яг өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бол буурах мөчлөгт явж байгаа, тэрний нөлөө Монголд яаж тусах вэ, тусаж байгаа вэ гэдэгтэй уялдуулаад төр тодорхой зохицуулалт хийж явах ёстой.

Энэ бодлогын хүрээнд Монголбанкнаас  өнгөрсөн жилээс эхлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого явуулсан гэж харж байгаа. Хэрэв мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээгүй бол эдийн засгийн мөчлөгийн бууралтын үед мөнгөний урсгал багасна, энэ нь цаад утгаараа бизнесийн борлуулалт багасна гэсэн үг. Борлуулалт багасаад ирэхээр бизнесийн салбар одоо байгаа зээлээ төлж чадахгүй, нэмж хөрөнгө оруулж чадахгүй болно. Тэгэхээр бизнесээс татвар цуглуулахад хүндрэл үүсч, татварын орлого буурна, төлөвлөсөн төсвийн хөрөнгө оруулалтуудаа хийхэд асуудал үүснэ. Төсвийн хөрөнгө оруулалтын цаана мөн адил бизнес л байгаа. Эцсийн үр дүнд нийт эрэлт буурна.

Бизнесүүд хаагдаад эхэлбэл ажилгүйдэл нэмэгдэнэ. ЖДҮ эрхлэгчид хамгийн их шинэ ажлын байр бий болгодог, олон хүнийг ажлаар хангаж байдаг сектор учраас тэр хэсгийг эдийн засгийн мөчлөгийн бууралтын үед дэмжих нь зүйтэй. 
Гэхдээ мөнгөний нийлүүлэлт тодорхой зорилгоор борлуулалтыг дэмжихэд, бизнесийн мөнгөн урсгалыг дэмжихэд чиглэгдэх ёстой. Тэгэлгүй импортоор худалдаж авсан, зарагддаггүй бараа болох юм бол анхны зорилгодоо хүрэхгүй гэсэн үг.

Жишээлбэл, цементийн үйлдвэрлэл, барилгын материалын зарим төрлийн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр нь харьцангуй бага хугацаанд импортын бүтээгдэхүүнийг орлож, дотооддоо үйлдвэрлэх боломж олгож байгаагаараа сайн талтай байх жишээтэй. 2011 он Монгол улсын хувьд гадаад, дотоод орчны хүчин зүйл хамгийн таатай, өндөр өсөлтийн жил байсан бол 2013 он тэрнээс өөр, гадаад орчны сөрөг нөлөөлөл хүчтэй орж ирсэн жил байсан. Цаашид төрийн болоод хувийн секторын түвшинд анхаарч, өөр өөрсдөд тохирсон зохих арга хэмжээгээ авч явах хэрэгтэй.

Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан "Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн: Шаардлагатай бол илүү мөнгө гаргасан ч буруудахгүй


Өмнөх хямралын үед жишээ нь зэсийн үнэ унаад эдийн засагт доллар багасаад инфляци өсөөд, валютын ханш нь чангараад ирэхээр Монголбанк дагаад төгрөгөө татчихдаг байсан.

Харин одоо бол өөрөөр ажиллаж байх шиг байна. Тиймээс Монголбанк инфляциа бууруулж чадаж л байгаа бол нийлүүлсэн гээд байгаа төгрөгийн хэмжээнд санаа зовох, айх зүйл ер алга.

Ямар ч улсын хувьд инфляци, үнийн хөөсрөлийг таслан зогсоох нь төрийн бодлого, үүрэг байдаг. Тэр үүргээ биелүүлэх, эдийн засгаа аврахын тулд төв банк нь мөнгөний нийлүүлэлт хийж байгаа бол тэрнийг буруутгах зүйл байхгүй.

Мөнгөний хэмжээний тухайд ердөө ч их мөнгө биш. Өмнө нь бидэнд мэдэгдсэн, мэдэгдээгүй их хэмжээний мөнгө улсын төсвөөс бэлэн мөнгө гээд тараачихдаг, тэр нь бодитой наалдацгүй л байсан шүүдээ.

Хамгийн гол нь хийж байгаа мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд юуг тогтворжуулж чадав гэдэг нь чухал болохоос мөнгөний хэмжээ нь чухал биш.

Шаардлагатай бол илүү их хэмжээний мөнгө гаргасан ч буруудахгүй. Эдийн засаг мөнгө дутагдсанаасаа болоод бүхэлдээ унаж болохгүй биз дээ. Тиймээс иймэрхүү бодлогын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.
 

Нью прогресс группын дэд ерөнхийлөгч Д.Дэлгэрсайхан: Хөгжиж байгаа улсад мөнгө ихэднэ гэсэн ойлголт байхгүй

Ихэдлээ, багадлаа гэдэг нь өөрөө сонин асуудал. Хийх ажилдаа тохируулж л ихэдсэн, багадсан тухай ярина. Хийх ажил байгаа л бол ихэднэ гэсэн асуудал байхгүй. Хийх ажил бол хангалттай байна. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Яахав эдгээр ажлыг зөв зохион байгуулахгүй байгаа бол дэмий зарлагадлаа гэж ярьж болох юм.Гэхдээ өнөөдөр ямарч тохиолдолд манай эдийн засагт ихэдлээ гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр бидэнд мөнгөний хэрэгцээ үнэхээр их байна. Гол нь зөв хэлбэрээр зарцуулах, зөв зохион байгуулах нь чухал.Хөгжиж байгаа улсад мөнгө ихэднэ гэдэг ойлголт байхгүй. Хэрвээ мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй бол яаж ч бодсон муу үр дагавартай. Яагаад гэвэл ажил хийх боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Мөнгө байж гэмээ нь ажил хийнэ. Тиймээс мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй байна гэдэг үүнээсээ том эрсдэл юм.

Голомт банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Мөнхбаатар: Төв банк нөхцөл байдлыг урьдчилан харж чадсан

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт их байх, бага байхаасаа илүүтэйгээр зохистой түвшинд байх нь чухал үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засгийн хүчин чадал, багтаамжтай уялдсан байх хэрэгтэй гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлт хэт нэмэгдвэл эрэлтийг нэмэгдүүлж үнийн хөөрөгдлийг үүсгэнэ. Харин хэт бага байвал эдийн засгийн өсөлтийг дарж байдаг.
Тэгэхээр 2013 эхний хагас жилийн хувьд онцлогтой байсныг дурьдмаар байна. Манай улсын гадаад худалдааны тал дээр үүссэн сааталтай холбоотойгоор эдийн засаг дахь мөнгөний хэмжээ буурч эхэлсэн.

Эдийн засагт их хэмжээгээр мөнгө эргэлдэж байгаа хэдий ч энэ нь өсөн нэмэгдэж байгаа зах зээлд хангалтгүй юм. Харин Төв банкны зүгээс нөхцөл байдлыг урьдчилан харснаар зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг үе шаттайгаар хийсэн нь цаг үеэ олсон алхам болсон гэж миний зүгээс үздэг. Үүний үр дүнд манай арилжааны банкууд шаардлагатай газар нь зээл олголтоо хэвийн үргэлжлүүлж, эдийн засгийн тасралтгүй үргэлжлэх нөхцлийг хангаж байгаа. Энэ нь ч бодит секторуудад үр дүнгээ өгч байгаа нь харагддаг.

Хэрвээ зах зээл дээрх мөнгө хангалтгүй байвал ард иргэд хуримтлалаасаа зарцуулж эхлэх ба өөрсдийн хэрэглээндээ хязгаарлалт тавина. Арилжааны банкууд зээл олголтоо хумиж, энэ нь худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусах байсан. Хэрвээ банкнаас зээл авсан бол зээлээ эргүүлэн төлөхөд ч хүндрэл учирч болзошгүй юм. Энэ бүгдээс харахад эдийн засгийн бүхий л секторуудад хүндээр тусах байсан.


Эдийн засагч Ө.Ганзориг: Мөнгөний нийлүүлэлт хийгээгүй бол эдийн засаг хямрах байсан

Хэрвээ Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын зээл аваагүй бол, Монголбанк бодит сектороо дэмжсэн мөнгөний бодлого явуулаагүй бол өдийд эдийн засаг аль хэдийнэ гүн хямарчихаар нөхцөл байдал үүсээд байсан.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш доктор /Ph.D/, профессор Л.Оюун: Зах зээлд нийлүүлсэн мөнгө нь үйлдвэрлэл, бусад хэрэгцээт шаардлагатай салбартаа шингэж байна

"Төв банкнаас зах зээлд нийлүүлж буй энэ удаагийн олон хөтөлбөрүүдийн дагуух мөнгө тийм сөрөг үзэгдэл үү гэвэл үгүй.  Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлсэн мөнгө нь үйлдвэрлэл, бусад хэрэгцээт шаардлагатай салбартаа шингэж байна. Үүнээс үзэхэд зөв техник хэрэглэж буй гэж ойлгож байгаа. 

Түүнээс гадна Монголын зах зээлд мөнгө илүүдээгүй харин ч урт болон дунд хугацааны зорилтод түвшинд мөнгөний хэрэгцээ их хэрэгтэй. Өмнөх онуудад үүнээс их хэмжээний мөнгө нийлүүлж байсныг манайхан санах байх. Ямартай ч Засгийн газраас явуулж байгаа бодлого, арга хэмжээнүүд нүдээ олоод арай хурдан хэрэгжиж, бусдын хүлээлтэд сайнаар нөлөөлж байгаа” гэж үзэж байна.

С.Сүхболд

Эдийн засаг мөнгө дутагдсанаасаа болоод бүхэлдээ унаж болохгүй биз дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани