Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг сэргэх цаг ойрхон харагдахгүй байна

 

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг сэргэх цаг ойрхон харагдахгүй байнаСанхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар ярилцлаа. Тэрээр Монголын хөрөнгийн биржийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшээд байгаа билээ.

 

 

-Улстөрчидболонзаримэдийнзасагч Монголынэдийнзасагхямарчбайнагэх боллоо.Харинтаюугэжхаржбайна?

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хямарсан гэж хэлэх төвшинд хүрээгүй байна. Гэхдээ эдийн засгийн гол үзүүлэлтүүд Засгийн газрын төлөвлөж, төсөөлж байснаас доогуур үзүүлэлттэй байгаа.

Эдийн засаг 10 гаруй хувиар өссөн. Гэхдээ энэ өсөлт хүмүүсийн амьдралд мэдрэгдэхгүй байна. Учир нь барилгын салбар зэрэг томоохон салбарт өсөлт ажиглагдаж байгаа юм. Ерөнхийдөө эдийн засгийн ерөнхий төлөв, суурь нь тийм ч сайнгүй байна. Манай улсын эдийн засаг дэлхийн эдийн засаг, гадны орнуудын үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийн өөрчлөлтөөс болж савлаад байгаа байдлаас гарах шаардлагатай байгаа юм. Бид энэ байдлаас гарч чадахгүй удаж байна. Хугацаа их алдаж байна. Асуудлыг боломжоороо дор, дор нь шийдэхгүй бол байдал улам хүндрэх хандлагатай болж байна. Эхлээд бид эдийн засгийн бүтцээ өөрчилмөөр санагддаг. Үйлдвэржилтийг дэмжи­хээр болсон нь сайн хэ­рэг. Гэхдээ манайх шиг бэлэн мөнгөгүй улс аль салбарт түрүүлж үйлдвэрээ хөгжүүлэх, хэнд дэмжлэг үзүүлэхээ оновчтой төлөвлөх нь чухал. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа түшиглээд үйлдвэрлэл хөгжүүлбэл эдийн засагт нааштай дүр зураг гарна. Үүнийг Монголын эдийн засгийн хөгжлийн давуу тал гэж харж байна. Түүнээс биш импортын гол бүтэц болох электрон бараа, автомашиныг түрүүлж үйлдвэрлэнэ гэдэг бидний хувьд арай л хол байна. Ер нь их л ойроос боломж, гарцуудыг хаймаар байгаа юм.

-Үйлдвэрлэлийгбондоорөөрөөрхэлбэлөрийнмөнгөөрхөгжүүлнэгэжбайгаа.Энэхэроносоншийдвэрбол?

-Ер нь хөгжиж байгаа орнууд мөнгө, санхүүгээр байнга дутаж гачигдаж байдаг. Тэгэхээр бид ч гэсэн олон улсын зах зээлд бонд босгож таарч байгаа юм. Манайх зах зээлд шилжээд 20 гаруй жилийн дараа бонд гаргасан нь нэлээд цаг алдсан хэрэг болсон. Өөрөөр хэлбэл, бид нэг боломжоосоо хоцорч явна. Уг нь аль хэдийнэ олон улсын зах зээлээс хөрөнгө татаж, асуудлаа шийдэж үр дүнг нь тодорхой хэмжээгээр амсах ёстой байсныг өнөөгийн нөхцөл байдал сануулж байна. Уул уурхайн салбарынхаа менежментийг сайжруулж өөрт байгаа эх үүсвэрээс боломж, гарцаа хайх хэрэгтэй байна. Энэ урт хугацаандаа үр дүнгээ өгнө. Өнөөдөртөө бид уул уурхайгаас хүссэн хэмжээний хөрөнгө олж чадахгүй л байна. Дэд бүтэц хөгжөөгүй, төмөр замын асуудлаа шийдээгүй манай улсад одоогоор бондоос боломж алга. Гэхдээ бонд өр гэд­гийг байнга санах учиртай. Өрийг яаж ашигтай ашиглах вэ гэдэг нь бидэнд хамгийн чухал. Өрийг онож зарцуулахгүй бол болохгүй. Бондын мөнгийг зам, дэд бүтэц, үйлдвэрлэлд зарцуулахаар эхний ээлжинд ярьж байх шиг байна. Зам зэрэг бүтээн байгуулалтын асуудлыг уул уурхайн орлого гэх мэт дотоод боломжоороо шийдээд бондоос босгосон мөнгөө үйлдвэрлэл рүү чиглүүлмээр санагддаг.

-Уулуурхайнсалбарөнгөрсөнондуналттайбайсан.Сайжрахтөлөвхарагдажбайнауу?

-Энэ онд "Эрдэнэт” зэсээ гаргадгаараа гаргана. Харин Оюутолгой нэлээд эргэлзээтэй байна. Оюутолгой "Эрдэнэт” шиг 600 орчим сая тонн зэсийн баяжмал гаргасан ч "Эрдэнэт” шиг Монголын эдийн засагт өгөөжтэй байж чадахгүй. Учир нь Оюутолгойд асар олон хөнгөлөлт, давуу талыг гэрээндээ тусгаад өгчихсөн. Тиймээс бидэнд сул тал, боломж бага байна гэсэн үг. Оюутолгой "Эрдэнэт”-ээс 2-3 дахин ихийг олборлож байж "Эрдэнэт”-ийн дайны өгөөжийг Монголын эдийн засагт авчирах юм. Уул уурхайн бүтээгдэхүүнд бидний бас нэг буруу таамагласан зүйл нүүрсний экспорт. Бид энэ жил дахин 30 гаруй сая тонныг гаргахаар төсөвтөө суулгачихсан. Өнөөгийн байдлаар нүүрсний үнэ дэлхийн зах зээлд тийм ч таатай биш байна. Ойрын саруудад нүүрсний үнэ өсөх хандлага харагдахгүй байна. Нөгөө талаар бид нүүрсээ машинаар зөөдөг хэвээрээ байна. Ийм тохиолдолд төлөвлөсөн хэмжээндээ нүүрс экспортлох нь юу л бол. Үүний өмнөх жил төсөвт суулгасан нүүрсний хэмжээн дээр эдийн засагчид мөн л эргэлзээтэй байсан. Тэд төлөвлөснийхөө 50 хувьд ч хүрэхгүй байх гэж таамагласан нь ташаа таамаг болоогүй. Төсөв алдагдалд орно гэж тооцоолсон нь мөн л онож хэлсэн байсан.

Энэ онд энэ байдлаараа нүүрсэн дээр дахиад алдагдал хүлээхээр байна. Ирэх намар дахиад л манай улсын төсөвт хүндрэл гарах дүр зураг харагдаж байна. Үүнээс болж бизнесийн салбар нэлээд хүндэрч зарим тендер гүйцэтгэж байсан бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоож, царцааж болзошгүй болоод байна. Тиймээс бид яаралтай хоёр хөрштэйгээ баримтлах бодлогоо зөв тодорхойлж, саяхан баталсан Эрдэс баялгийн бодлогоо баримтлах хэрэгтэй байна. Бид хууль, журмаа баталчихсан. Мөн тодорхой хэмжээний барим бичигтэй болчихлоо. Гэхдээ хэрэгжүүлэлт дээр нь алдаад байх шиг харагддаг. Бид Хятадын хаяанд байж төлөвлөснөөрөө нүүрсээ өгч, зарж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

-Хөрөнгөтатаххуулиабаталсан.Үүнийгдагаадвалютыннөөцөснөгэжбайгаа.Цаашидханшбуурахболовуу.Тандямартаамагбайна?

-Ам.долларын ханш 1700-аас буурахгүй л байна. Ойрдоо энэ төвшнөөс буухгүй байх. Учир нь валют биднээс үл хамаарах асуудал болоод байна. Импортоос хүчтэй нөлөөлж, экспорт цөөн тооны эрдэсийн бүтээгдэхүүнээс бүрдсэн энэ байдал ханшийн өсөлтөөс нэг хэсэгтээ биднийг гаргахгүй. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх алхмуудыг хийж байгаа ч хөрөнгө оруулалт 2011 оны хэмжээнд хүрэх нь юу л бол. Хөрөнгө оруулалтад нааштай мэдээ дуулдаж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 200 сая ам.доллар оны эхэнд орж ирсэн байна. Үүнийг цаашдаа өсгөхөд дэлхийн зах зээл дэх манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспорт нөлөөлнө. Импортын тухайд ойрын үедээ тодорхой хэмжээндээ байна. Бидний үйлдвэрлэх чадвар нэлээд муу. Валютын эрэлт хэвээрээ байхад нөгөө талаас нийлүүлэлт буюу Монголд орж ирэх валютын урсгал нэмэгдэхгүй байхад төсөвт тусгасан 1384-т хүрэх найдлага ойрын хугацаанд харагдахгүй байна. Энэ нь нэлээд эрсдэл дагуулна. Ам.долларын ханшийг төсөвт нэлээд доогуур тусгасан нь валютаар орж ирэх худалдан авалтад их мэдэгдэнэ. Импортыг дагасан том эрсдэл ч үүснэ. Тэгэхээр манай улс экспортоо нэмэгдүүлж импортоо бууруулах зайлшгүй зүйлтэй тулгарсан. Валютын ханш буурах хоёр гуравхан боломж харагдаж байна. Нефть, төмрийн хүдрийнзах зээл дээр эерэг үзүүлэлт бий. Хөрөнгө оруулалт татахаар хийсэн арга хэмжээнүүдэд бага зэрэг найдаж болох юм. Ханшийн өсөлтийн эсрэг ойрын үед тодорхой арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд үүнийгээ хэтийн бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй байна.

-Төсвийнтодотголыгхойшлуулахюмшигбайна.Ингэхньзөвүү?

- Манайх төсвөө батлахдаа тодотгоно гэдгээ бараг мэдэж байсан. Төсвийн зарим баримт бичигт "Төсвийн тодотгол хүртэл...” гэсэн үг, өгүүлбэр байгаа. Ер манай төсвийн төлөвлөлт харьцангуй буруу яваад байна уу гэсэн хандлага харагддаг. Төсөвтэй холбоотой хуулиудыг сайжруулж баталж, эрх зүйн орчныг сайжруулсан ч ерөнхийдөө зардал, тойргуудад суурилсан уламжлалт төсвийн аргатайгаа л байна. Хэдэн яам, агентлагаасаа хэдэн тоо аваад, тэр тоог харж байгаад л хэтэвчнийхээ хэмжээнд тохируулсан төсөв төлөвлөөд байна. Төсвийн нэгдсэн бодлогын арга дутаж байна.

-2011ондгарсанэдийнзасгийнүзүүлэлтдахиндавтагдахболовуу.Тиймөсөлтойрынжилүүдэдгарахболомжхарагдажбайнауу?

-Тэр өсөлт ойрын хэдэн жилдээ гарахгүй байх. Импортоо бууруулж, экспортоо сайжруулж байж манай эдийн засаг өндийнө. Ядаж төмөр замаа тавьчихбал эдийн засаг урт хугацаандаа сайжирна. Одоо 10 хувиас дээш өсөлттэй байгаа нь жирийн үзэгдэл. Энэ нь угаасаа хөгжиж байгаа орнуудад байдаг л өсөлт. 2011 онд гарсан үзүүлэлтэд хүрэхийн тулд эдийн засгийн дархлаа сайтай болох хэрэгтэй. Энэ нь найдвартай экспор­тын бодлого, үйлдвэржилтийг зөв дэмжих, эдийн засгийн мөчлөг дагасан байдлыг бууруулах шаардлагатай гэсэн үг.

-УгньэнэЗасгийнгазарэдийнзасгийгхөгжүүлэхсалбарынтусгайяамыгбайгуулсан.Үрдүнбайнауу?

-Уг нь аливаа хөгжилд төрөлжсөн байдал чухал байдаг. Хүний тоо, төрийн албан хаагчийн тоо өсч данхайсан бүтэцтэй болчихгүй л бол энэ нь зүгээр. Төрөлжүүлэх хэрээр төрийн албан хаагчдын дарамтыг төсөвт бий болгох ёсгүй. Яг одоогоор үр дүн нь тийм ч сайн мэдрэгдэхгүй байна. Нөгөө талаараа энэ нь цаг хугацаа асуудал. Салбарын яам байгуулагдсанаар эдийн засаг хүчтэй сайжирсан зүйл алга. Одоогоор үйлдвэрийн салбарт 800 гаруй төсөл яригдаж байна.

-"Мүүдийз”агентла­гийнмэдэгдлийнталаартаямарбайрсуурьтайбайна?

-Чингис бонд Мон­голыг харах гадныхны нэг баримжаа. Бондын нэрлэсэн үнэ 20 хувиар буурсан байдаг. Энэ нь Монголыг харж байгаа гадны томоохон хөрөнгө оруулагчдын хандлага сө­рөг болж буй нэг баримт.

-ЛондонгийнмэргэжилтнүүдтэйхамтарчМонголынхөрөнгийнбиржийгхөгжүүлэхтоlмоохонажлыг эхлүүлээдбагагүйхугацааөнгөрлөө.Төсөлхэрамжилттайболсонгэжбодожбайна?

-Монголын хөрөнгийн биржид "Миллениум Ай-Ти” систем суурилуулахад Лондонгийн талтай хамтарсан. Ажил том. Санаа ч гэсэн зөв. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд дорвитой үр дүн гарсангүй. Биржид энэ системийг суурилуулж, систем дагалдсан дэд бүтцийн ажлуудыг дутуу хийснээс болж брокер диллер, үнэт цаасны компаниудад тодорхой хүндрэл очиж, үнэт цаасны компаниудын арилжаанд оролцох идэвх суларсан байдаг. Үүний хүрээнд өнөөдөр үнэт цаасны зах зээлийн арилжаа ерөнхийдөө хангалтгүй л байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 10 хэдхэн сая төгрөгийн арилжаа хийсэн байх жишээтэй. Зах зээл ерөнхийдөө буурсан дүр зураг харагдаж байгаа юм. Уг нь манай зах зээлд томоохон хэмжээний ийм төслүүд хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ хэрэгцээ хэзээ хэрэгтэй байсан бэ гэхээр үнэт цаасны зах зээлийн гол хөгжлийн үед хэрэгтэй байсан. Одоо нэгэнт нэвтрүүлээд эхэлчихсэн тул энэ системээ улам сайжруулах талаар бодох хэрэгтэй байна.

Бид систем, хуулиа сайжруулчихлаа. Тиймээс энэ зах зээл хөгжинө гэж зарим хүн андуураад байх шиг байна. Хөрөнгийн зах зээл ерөөсөө нэг талаасаа санхүүжигч компаниуд нөгөө талаасаа хөрөнгө оруулах сонирхогч этгээдүүд байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сонгодог үзүүлэлт болох эрэлт, нийлүүлэлт байснаар энэ зах зээл хөгжинө. Эрэлт, нийлүүлэлт нь төлөвшөөгүй, суурь нь бүрдээгүй байхад хэчнээн "Миллениум Ай-Ти” тавиад энэ зах зээл хөгжихгүй. Энэ зах зээлд нэн даруй хийх зүйл үнэт цаас гаргах сонирхолтой төслүүдийг энэ зах зээлд санал болгох. Өөрөөр хэлбэл, компаниудыг татан оруулах боломжуудыг нээлттэй болгох хэрэгтэй Мөн иргэдийн энэ зах зээлд хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай. Ингэхгүйгээр бид хэчнээн том улсын том төсөлтэй хамтраад цаашаа явахгүй. "Эрдэнэс Тавантолгой” дээр манайх зөв ажилласан бол иргэдийн хандлагыг эерэгээр өөрчилж чадах байсан гэж боддог. Энэ мэт алдааг бид дахин давтах эрхгүй. Энэ зах зээлийн эдийн засагт үзүүлсэн нөлөөг дэлхийн томоохон орнуудаас харж болно. Эдийн засгийн өсөлт, улсын хөгжлөө эрчимтэй ярьж байгаа манай улсад энэ зах зээлээ хөгжүүлэхээс өөр зам байхгүй болоод байна.

 

Э.СОЛОНГО

polit.mn

 

 

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг сэргэх цаг ойрхон харагдахгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани