Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увсынхныг урвуулсан гэрээнүүд

Увсынхныг урвуулсан гэрээнүүдБ.ЭНХЗАЯА

"Зууны мэдээ” сонин Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэгд, 18 сумаас 14-ийнх нь нутаг дэвсгэрийг хамарсан "Увс-1” талбайд газрын тосны хайгуулыг эхлүүлсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн хуудуутай ажиллагаа, хуулийг гууль болгосон орон нутгийн удирдлагуудын булхай, ард түмний эсэргүүцэл, байгаль орчны өөрч­лөл­тийн талаар эрэн сурвалжилсан нийтлэл, газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлагуудыг хагас жилийн турш цаг алдал­гүй хүргэсэн билээ. Увс аймгийн иргэд нийт­лэлээс газрын тосны талаар ойлголттой болж, өөрсдийн эрх ашиг, бэлчээр нутаг, байгаль орчноо хамгаалах, төрийн өмчөөс хувь хүр­тэх, орон нутгийн удирд­лага, компанид зүй ёсны шаардлага тавих эрх­тэй гэдгээ ойлгосон талаар бидэнд байр сууриа илэр­­хийлсээр байна. "Монголиа гладвилл Увс петролиум” компани ч үйл ажиллагаагаа зогсоож, 2016 оны ажлаа өнөөг хүртэл эхлүүлээгүй байна.

 

"УВС-1” ТАЛБАЙН ТӨСӨЛ ГҮЙЦЭТГЭГЧ СУРАГ АЛДАРЧЭЭ

 

Гадны компанитай хүзүү сээрээ холбож, ард иргэддээ аархаж байсан аймгийн удирдлагууд өнгөрсөн сонгуулиар халаагаа өгч, Увс аймаг шинэ удирдлагатай болоод буй. Газрын тосны хайгуул яагаад зогссон, нийт нутгийнх нь гуравны нэгт, Монголын хамгийн том Увс, Хяргас нуурын хөвөөнд талбай олгогдсон газрын тосны хайгуул, олборлолтын ажилд ямар байр суурь баримталж байгаа талаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаас тодруулахад "Гүйцэтгэгч компани сураггүй байгаа. Энэ оны ажлаа эхлүүлэх тухай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй” гэлээ. Ямааны мах халуун дээр нь гэгчээр одоо л "Увс-1” талбайг тойрсон асуудлыг цэгцэлж, байгаль орчин, эдийн засаг, нутгийн иргэд бэлчээр нутаг, эрүүл мэндийн хохирол амсах эрсдлээс сэргийлэх боломж энэ. Хайгуулын ажлыг зогсоож, байгуулсан гэрээнүүд, өнгөрсөн жил гүйцэтгэсэн ажил, санхүүгийн тайланд хяналт шалгалтыг оруулах ёстой. Увс аймгийн ард иргэд ч аймгийн шинэ удирдлага, шинэ Засаг төрөөс ийм алхмыг хүлээж байна.

"Увс-1” талбайн төсөл цааш үргэлжилбэл гарч болох маш олон эрсдэл бий. Увс аймагт байгаль цаг уур, бэлчээр нутгийн өөрчлөлт аль хэдийнэ бий болоод эхэлчихсэн. Хамгийн эрсдэлтэй нь Дэлхийн шим мандлын нөөц газар, Дэлхийн өвд данстай 2004 онд Рамсарын конвенцид хамрагдсан Төв Азийн нүүдлийн шувуудын гол нутаг болсон Увс нуурын ай сав газарт хайгуулын олон зуун метрийн гүний өрөмдлөг хийхэд одоо, ирээдүйд ямар эрсдэл учруулж болохыг Монгол Улс өөрөө ч бүрэн судалж, тогтоож чадаагүй байгаа юм.

Энэ удаа бид Увсын үзэсгэлэнт байгаль, онгон дагшин бэлчээр нутгийг ирээдүйд хоёр дахь "Тамсагийн орд” болгох эрсдэл далласан гэрээнүүдийг судаллаа.

"Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай 2015 оны зургадугаар сарын 26-нд Хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээг дагалдаж байгуулдаг олон гэрээнүүдийн нэг бол энэ юм. Энэ нь уугуул газар нутаг дээрээс байгалийн шавхагддаг баялгийг нь олборлох үед хувь, ашиг хүртэх хамгийн боломжит, үндсэн эрхзүйн акт гэсэн үг. Жил гаруйн өмнө байгуулсан хамтын ажиллагааны гэрээ нь Б тал буюу компанид тал зассан, гэрээ биш тохиролцоо гэж харж болох олон ноцтой заалтууд орсныг гэрээний эрхзүй, байгаль орчны мэргэжилтнүүд тэмдэглэсэн юм.

 

ГЭРЭЭГ АЙМАГ БИШ СУМТАЙ БАЙГУУЛАХ ЁСТОЙ

 

Хамтын ажиллагааны гэрээнээс тухайн нутаг орон ард иргэдээ ажлын байраар, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийн асуудлаа бие даан шийдвэрлэх, орон нутгийнхаа байгалийн баялгаас хувь хүртэх, ард иргэд нь гэрээ байгуулахад эрх тэгш оролцож компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, хөгжлийн асуудлаар шийдвэр гаргахад оролцогч тал гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх арга хэрэгсэл болох учиртай. Гэвч "Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ эхлэл хэсгээсээ л хууль зөрчжээ. Гэрээний эхэнд "...Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дахь заалтуудыг үндэслэн энэхүү гэрээг нэг талаас Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, нөгөө талаас "Монголиа гладвилл Увс петролиум” компани харилцан тохиролцож байгуулав” гэжээ. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллахыг заасан байгаа юм. Гэрээний үндэс болгосон хуулийн заалтаар бол "Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн ЗДТГ-тай бус өнгөрсөн жил хайгуул эхлүүлсэн Малчин сумын ЗДТГ-тай байгуулах ёстой байв. Ингэж байж Малчин сумынхан бодит ашиг хүртэх боломжтой байлаа. Малчин сумаас өнгөрсөн хавар бэлтгэсэн сурвалжлагын явцад газрын тосоос хүртсэн ашиг гэвэл усны төлбөр, цөөн тооны нутгийн иргэдийг ажлын байраар хангаснаас өөр бүтээмжгүй байсан билээ. Гэрээний үндэслэлээр А тал болсон аймгийн ЗДТГ-ынхан сумдын удирдлагуудад үүрэг өгч, Б талын ажлыг үг дуугүй үргэлжлүүл гэсэн аархуу заавар өгсөн гэлцдэг. Нэг ёсондоо гадаад компани аймгийн дарга нараар газар нутгийг нь удирдуулж, ажлаа гүйцэтгэжээ. Үүний ард ашиг сонирхол, авлигын асуудал байж болох эрсдлийг ийн бий болгожээ.

 

КОМПАНИЙН МЕНЕЖЕР АЙМАГ

 

А, Б талуудын эрх үүрэг. Энд товчхондоо зөвхөн компанид л ач холбогдолтой заалтууд оржээ. Аймгийн ЗДТГ нутаг орондоо ашигтай шийдвэрийг гаргуулах, хяналт тавих, ард иргэдээ мэдээллээр хангах ёстой атал компанид найр тавьсан, нэгэнт хуулиар хүлээсэн эрх, үүргийг давхардуулж ёстой л нэг холион бантан болгосон байна. Тодруулбал, компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгаас олгох зөвшөөрлийг цаг хугацаанд нь шийдэж өгөх, Б талын ажилтнуудыг эмнэлгийг үзлэгт хамруулах үүрэгтэй. Мөн компанийн үүргийг өмнөөс нь хүлээсэн заалт ч байна. Хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлэх ажлын талаар орон нутагт сурталчлах гэж. Нэг ёсондоо Увс аймгийн ЗДТГ-ынхан  "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн менежерийн үүргийг хүлээчихэж. Бас байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн цооногийн хөрсний бохирдлын шинжилгээг аймгийн Цаг уур орчны шинжилгээний лабораториор хийлгэх нөхцлийг аймаг бүрдүүлж өгөх ёстой гэнэ. Газрын тосноос үүдсэн хөрсний бохирдлыг аймгийн нэг лаборатори битгий хэл улсын төв лаборатори бүрэн шинжилж чадахгүй байгааг Тамсагийн ордын жишээ харуулсан билээ.

Гэрээнд заагдсан манай талын эрх ч гэж хошин шог. Б талыг үүргээ биелүүлэхийг шаардах, бараа ажил үйлчилгээ, ажиллах хүчний талаар Б талд санал тавих, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй гээд л болоо. Компанийнх бол хуулиар хүлээсэн эрх, үүргийг давхардуулж гэрээлснийг та зураг дээрээс харж болно. Үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулах, орон нутагт дэмжлэг үзүүлэх, тухайн орон нутагтаа компаниа бүртгүүлэх, татвар хураамж төлөх, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүрэгтэй гэжээ. Эдгээр нь угтаа "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Компанийн тухай хууль, ус, газар ашиглах зэрэг бусад хууль тогтоомжуудаар нэгэнт хүлээсэн үүрэг.

Уул уурхайн яамнаас гаргасан Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварт сонгосон ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулахыг гүйцэтгэгч талын эрх, үүрэгт зайлшгүй байх ёстой гэж заажээ. Ингэхдээ бүр ямар ажил зохион байгуулах, гүйцэтгэх хугацаа, төсөв нь ч тодорхой байхыг томъёолсон байна.

 

ДҮГНЭХ ХЭМЖҮҮРГҮЙ ГЭРЭЭ

 

Аливаа зүйл ерөнхий байх тусам түүнээс урган гарах ямарваа харилцааг зохицуулахад бүрхэг, хүндрэлтэй болдог тухай гэрээний эрхзүйн мэргэжилтэн ярьж байна. Увс аймагтай хамтран ажиллах гэрээний хувьд яг ийм. Гэрээ үргэлжлэх хугацаа, "Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн хэчнээн хүнийг ажлын байраар хангах, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хэр хэмжээтэй байх зэргийг тусгасан хэмжих үзүүлэлтийг энэ гэрээнээс та огт олж харахгүй. Компани 100 биш, 10, бүр нэг хүнийг ажлын байраар хангачихаад үүргээ биелүүлсэн гэж гэдийж ч болохоор. Гэрээний хэрэгжилтийг дүгнэх ямар ч хэмжүүр байхгүй байгаад зогсохгүй хариуцлага, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэх тухай бүр ярилтгүй. Гэрээний эрхзүйн хэмжээнд хүрч чадаагүй уг гэрээг хүчин төгөлдөр гэж хэлэхэд учир дутагдалтай байна. Увс аймгийн иргэд ийм гэрээнээс юу ч авч үлдэж чадахгүй ажээ. Харин тодорхой бүлэг хүмүүст л ашигтай байсан учраас энэ гэрээг үзэглэсэн хэрэг.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Увсынхныг урвуулсан гэрээнүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани