Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээ

"Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай коксжих нүүрсний зах зээл тойрсон асуудлаар цөөн хором ярилцлаа. Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр нэг тонн нь 140 ам.долларт хүрч өсөөд байгаа билээ.

-Коксжих нүүрсний үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш 80 хувиар өсөөд байна. Энэ нь нүүрс экспортлогч компаниудад томоохон боломж гэдгийг зарим шинжээч онцлох болсон. Манай дотоодын компаниуд дээрх өсөлтийн үр шимийг хүртэж эхэлсэн үү?
-Бид өнгөрсөн хугацаанд нүүрсний үнэ хэзээ өсөх талаар их ярьцгаасан. Өсөлтийн тухай хангалттай хэлэлцсэн ч үнэ өсөхөд үүнд бэлтгэлтэй байж чадсангүй. Нүүрсний үнэ сэргэх сэргэхдээ огцом өсөж байна.

Энэ үнийн өсөлтөөс дотоодын компаниудын аль нь ч одоогоор ашиг олоогүй байгаа. Олон улсын зах зээлд үнэ сэргэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэйг уг нь ярьж, сануулж байсан. Харамсалтай нь нөхцөл байдал үргэлж урьдынх шиг байх мэтээр хандсан нь өнөөдөр амаа барихад хүргэж байна. Эрдэс түүхий эдийн үнэ өсөж, буурдаг зүй тогтолтой. Үүнд мэдрэмжтэй хандах нь чухал.

-Зах зээл дээр гарч байгаа үнийн эерэг үзэгдэл дунд болон урт хугацаанд тогтвортой хадгалагдаж чадах болов уу? 
-Нүүрсний үнэ өсөлттэй хэвээрээ ирэх оны хоёрдугаар хагастай золгоно. Үнэ буурахгүй, тухайн хүрсэн түвшиндээ тогтворжино гэж харж байгаа. Зах зээлийн төлөв эерэг байгаа учраас сайн чанарын нүүрс нийлүүлэгчдэд маш том боломж гарч ирээд байна.

Компани хоорондын өрсөлдөөнөөс болж нүүрсний салбар алдагдал хүлээж байна

Компаниуд ч өндөр үр ашиг олоод эхэлсэн. Тэр дотор, хамгийн ойрын жишээ гэвэл "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг худалдан авч байгаа дундын дамжуулан зуучлагч компаниуд эрчимтэй ажиллаж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж байна. Гашуунсухайтын боомт дээр нүүрс ачсан авто машины түгжрэл долоо хоногоор үүссэн гэсэн.

-Бидний хувьд энэ таатай боломжийг бусдад алдалгүй ашиглах хэрэгтэй. Гэхдээ яаж гэдэг нь тодорхой бус байх шиг. Бид юун дээр алдаж байна вэ? 
-Коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруудад ихээхэн өсөлттэй байгаа. Цаашдаа ч өсөлт үргэлжлэх төлөвтэй. Тэгэхээр зах зээл бол эерэг байна. Дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн манай нүүрсний экспортын ханш өсөх учиртай. Гэтэл өсөлт ажиглагдсангүй.

Нүүрсний худалдааны гэрээг улирлаар, эсвэл түүнээс дээш хугацаагаар хийсэнтэй ч энэ нь холбоотой. Манай улсын хувьд "нэг цонх”-ны бодлогоор нүүрсээ экспортлох шаардлагатай байгаа. Дотоодын нүүрсний салбарт нэгдмэл байдал үгүйлэгдэх болсон. Нүүрсний худалдааны нэг сувагтай болохгүй бол дотоодын уурхайнуудын өрсөлдөөнөөс үүдэн үнэлгээгээ өсгөх боломж хязгаарлагдаж байгаа. Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос илүү ашиг олж байна.

-Дотоодын өрсөлдөөн компаниудын өрсөлдөх чадварт ч сөргөөр нөлөөлж байгааг та хөндлөө. Төрөөс энэ тал дээр ямар бодлого баримталбал зохистой вэ? 
-Гадаад зах зээлд экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бодлого, Монгол Улсын өрсөлдөх бодлого нэг байх ёстой. Ийм бодлого байхгүй биш байдаг ч хэрэгжүүлдэггүй. Монгол Улсын эрх ашиг гэж бий. Үүнийг ганцхан компанийн эрх ашгаас болж үгүйсгэж болохгүй. Нийтлэг эрх ашигт л захирагдах учиртай. Экспортын бүтээгдэхүүний үндсэн орлогыг олдог эрдэс баялгийн бүтээгдэхүүний нэг нь нүүрс. Тэр дундаа коксжих нүүрсний зах зээлд Монгол Улс нэг бодлоготойгоор оролцох хэрэгтэй. Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байж болохгүй. Үүнээс болж нийтлэг эрх ашиг хохирч байна.

-БНХАУ томоохон коксжих нүүрсний импортлогч төдийгүй олборлогч орон. Үнийн өсөлтөд урд хөршийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нөлөөлсөн үү? 
-Нүүрсний үнэ өмнөд хөршийн зах зээлийн нөхцөл байдал болон бодлогоос шууд шалтгаалж байгаа. Агаарын бохирдол болон бусад шалтгааны улмаас хүнд үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлөө сааруулах болсон. Тэр дундаа хүнд нөхцөлд ашиггүй ажиллаж байгаа нүүрсний уурхайгаа олноор хаах Засгийн газрынх нь бодлого нөлөөлсөн.

Үүнээс болоод өмнөд хөршийн дотоодын коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлт багассан. Энэ нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эрэлтээс хоцорч байна. Гадаад зах зээл дээрх ган төмөрлөгийн эрэлт хэрэгцээ байсаар байгаа. Тиймээс урд хөршийн ган үйлдвэрлэгчид ашиг олох, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж байна. Тэдний хувьд гол түүхий эд нь коксжих нүүрс.

Явцуу хүрээний ашиг сонирхлоос ялагдал хүлээж байна

Хэдий бодлогоор гангийн үйлдвэрлэлийг сааруулах гэж оролдож байгаа ч зах зээлийн эрэлт, хэрэгцээ байгаа учраас огцом буурахгүй. Зах зээл дээрх үнийн өсөлтийг Австрали улс амжилттай ашиглаж, богино хугацаанд өндөр ашиг олж байна. Мөн нүүрсний үнэ өсөхөд уурхайнуудын жилийн ажиллах хоногийг 330 өдөр байсныг 276 болгож цөөрүүлсэн нь голлох нөлөө үзүүллээ. Манай улсын хувьд нүүрсний худалдааны гэрээгээ уян хатан, илүү ашиг тустай байхаар хийх шаардлага эндээс харагдаж байгаа. Манайхан гэрээний хатуу нөхцөлөөсөө гарч чадахгүй байна.

-Нүүрсний салбарт тулгамдаж буй ямар сорилт байна вэ? 
-Манайх нүүрсээ их хэмжээгээр гаргаж чадахгүй байна. Мөн үнээр өрсөлдөж чадахгүй байгаа. Төмөр замаар бус, зөвхөн авто машинаар нүүрсээ зөөдөг учраас өртөг өндөр. Хэдий сайн чанарын нүүрс гаргадаг ч тээврийн зардлаас болоод олборлолтын хэмжээгээ өсгөж чаддаггүй. Энэ болгон нүүрсний салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна.

Бид экспорт болон үнээ нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ баяжуулах шаардлага тулгарч байгаа. Сорилт гэвэл дотоодын экспортлогч компаниудын өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотойгоор гадаад зах зээлд үнээ өсгөх боломжгүй байна. Компани хоорондын өрсөлдөөнөөс болж нүүрсний салбар бүхэлдээ алдагдал хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрсдийн дотоод явцуу хүрээний ашиг сонирхлоос нүүрсний зах зээл дээр ялагдал хүлээж байна.

Б.Баяртогтох

Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани