Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туул голын зовлон нимгэрсэнгүй

Тогтсон ус нь Төв цэвэрлэх байгууламжийн бохир урсаж байсан хэсэг. Одоо хажуугийн бетонон хоолойгоор Туул гол руу бохир дамжуулдаг болсон байна.

Манай сонины 2016 оны есдүгээр сарын 7-ны №192/470 дугаарт Төв цэвэрлэх байгууламжийн засварын талаар хийсэн "Улаанбаатар өмхий үнэрээс салахгүй” сурвалжлага гарсан билээ. Бид энэхүү сурвалжлагын үргэлжлэлийг Туул гол руу бохир цутгадаг хэсгээс бэлтгэн хүргэж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн бохир дамжуулах суваг сэтэрснээс IV цахилгаан станцын баруун талд 53 га талбайг хамарсан нуур тогтоод удсан. Их засварын ажлын хүрээнд хиймэл нуур тогтсон хэсгийн хөрсийг цэвэршүүлэх үүднээс Төв цэвэрлэх байгууламжаас бохир гадагшлах хэсэгт далан суваг барьжээ.

Ийн далангаар хашсан сувгаар бохирыг урсгаж, Туул гол руу цутгадаг болгосон байна. Одоо IV цахилгаан станцын баруун талд нэлээд том талбайг хамарсан лаг хүрэнтэж харагдсан. Бохир задгайран урсахаа больсон болохоор хиймэл нуурын ус яваандаа цэвэршинэ гэж "Хайдо Проект” компанийн захирал Х.Бат- Ирээдүй хэллээ.

Саарал усыг бетонон хоолойгоор дамжуулан, Туул гол руу нийлүүлдэг боллоо

Нуур ч гэж угтаа бол Төв цэвэрлэх байгууламжаас хальсан бохир л доо. Хөрсний ус гардаг байсан нь бохиртой нийлж томоохон хэмжээний нуур болсон нь энэ. Нуурын усыг бактери үржүүлэх аргаар цэвэршүүлсэн юм байна. Холоос байгалийн тогтцоор үүссэн мэт цэлэлзэж харагдах нуурт усны шувууд хэсэг хэсгээр хөвж яваа үзэгдэнэ. Шинээр барьсан сувагтай зэрэгцээ өмнө нь бохир урсдаг байсан шуудуу өмхий лагаар дүүрчээ.

Төв цэвэрлэх байгууламжаас гадагшилсан бохир Балжийн голтой нийлж урссаар Сонгинын амралтын зүүн талд очиж, Туул гол руу цутгадгийг хүн бүр мэднэ. Өмхий үнэртэй өтгөн ногоон ус хойноосоо урсаж Туул гол руу нийлж буйг харсан хүмүүс Балжийн голыг Төв цэвэрлэх байгууламжийн бохир л гэж боддог байв. Гэтэл үнэндээ мөнөөх өтгөн ногоон ус цагтаа хүн малыг ундаалж байсан Балжийн гол байж.

Харин өнөөдөр Балжийн гол руу бохир урсаж нийлэхээ больсноор ус нь цэвэрших хандлагатай болжээ. Хандлагатай гэж хэлсний учир нь урсгал нь төв хэсгээрээ тунгалаг харагдана. Гэвч хоёр талынх нь эрэг дагуу дагтаршсан өмхий өтгөн ногоон лаг тогтсон хэвээр.

  •  Засварын ажлын хүрээнд шинэ далан суваг барьж, саарал усыг урсгадаг болгосноор их талбайг хамарсан хөрсний бохирдол үүсэхээс хамгаалсан.
  •  Балжийн гол руу бохир урсаж нийлэхээ больсноор ус нь цэвэрших хандлагатай болжээ.
  •  Улаанбаатарынхны ялгадас, арьс, ширний үйлдвэрүүдийн химийн бодистой усаар бохирдсон Туул гол хэзээ сэхэл авахыг хэлэх хүн олдсонгүй.

Цэнхэр өнгийн ажлын хувцас өмссөн хэдэн хүн Балжийн голын лагийг цэвэрлэж эхлээд байгаа аж. Ёроолд нь тогтсон лагийг резинин хоолойгоор соруулж, халдваргүйжүүлэн шуудайлж тавьжээ. Лаг цэвэрлэх ажил дууссаны дараа Балжийн голын ус тунгалагшиж, цэвэршинэ гэсэн үг. Биднийг сурвалжлага хийж явахад энэ голын усаар хэдэн үхэр гарч явав. Үхрийн биед лаг шавар наалдаагүйг ажвал ус тодорхой хэмжээгээр цэвэршсэний илрэл болов уу.

"Хайдо Проект” компанийн захирал Х.Бат-Ирээдүй "Төв цэвэрлэх байгууламжаас гадагшилсан саарал ус шинэ зогсоолоор дайраад Балжийн гол руу урсаж ирдэг байсан. Засварын ажлын хүрээнд шинэ далан суваг барьж, саарал усыг урсгадаг болгосноор их талбайг хамарсан хөрсний бохирдол үүсэхээс хамгаалсан гэсэн үг. Саарал усны суваг нийт 7.8 километр урт болсон. Ихэнх хэсэгт нь битүү бетонон хоолой хийлээ. Хоолойн зарим хэсэгт таг хийж, худаг гаргасан байгаа. Ингэснээр эвдрэл гэмтэл гарвал хялбархан засах боломжтой.

Одоогоор 13 га талбайд тархсан лагийг цэвэрлэж байна. Уг нь энэ газарт километр шахам үргэлжилсэн суваг хийсэн ч ашиглаагүй юм билээ.

Төв цэвэрлэхийн бохир Туул гол руу цутгаж буй хэсэгӨөрөөр хэлбэл, ямар ч үр ашиггүй байсан гэж хэлж болно. Бетонон суваг хийснээр саарал ус хоолойгоор урсаж, Туул руу цутгаж байгаа. Зам дагуух газруудаа бохирдуулахаа больсон. Туул гол руу цутгадаг хэсгийн хоолой 60 метр газар сэтэрсэн байдалтай байсан. Их засварын явцад арай цэгцрээд байна. Төмөр замтай ойролцоох хэсэгт саарал усны эргэлт хүчтэй байсан болохоор сувгаасаа хальж, багагүй талбайг бохирдуулсныг цэвэрлэлээ. Саарал ус дамжуулах бетонон хоолойг 30 жил ашиглана гэж тооцоолж байгаа” гэлээ. Бетонон хоолой барих ажил дуусаж, ойр орчмынх нь бохир лагийг цэвэрлэж байгаа аж.

ЛАГТАЙ УСНААС АНГИЖИРСАН Ч ТУУЛЫН БОХИРДОЛ ХЭВЭЭРЭЭ

Бид төмөр замаас урагш 500 гаруй метр газар явж, саарал ус Туул руу цутгадаг хэсэг дээр очсон юм.

Бетонон хоолойгоос хүчтэй эргэлдэн гарах хөөсөрсөн саарал ус, Туул гол руу нийлэхдээ ногоон өнгөтэй болж өөрчлөгдөх нь сонин. Энэ хэсгээс Туул голын бохирдол эхэлж байгаа. Бохирдол доошоо урссаар Төв аймгийн Лүн сум руу урсахдаа цэвэршдэг болсон. 

IV цахилгаан станцын баруун талд 53 га талбайд тархсан бохирыг бодис цацаж халдваргүйжүүлжээ.Төв цэвэрлэхээс нийлүүлж буй саарал усны бохирдлын хэмжээ багахан хувиар буурсан ч арьс, ширний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулсаар байгаа цагт Туул гол руу хромтой ус нийлүүлэгдсээр байна. Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа давсан бохир ус хүлээж авдаг болохоор байсхийгээд технологийн горим алдагддаг гэж ажилтнууд нь ярьж байв.

Тиймээс арьс, ширний үйлдвэрүүд бохир усаа өөрсдөө саармагжуулдаг болчихвол цэвэрлэх байгууламжийн горим алдагдахгүй. Нөгөөтэйгүүр, Туул голын бохирдол ч гэсэн аажимдаа буурах юм байна. Өчигдрийн байдлаар Туул гол өнөөх л хар ногооноор эргэлдсэн хэвээр харагдсан ч, авууштай нь өтгөн лагтай зунгааралдан нийлдэг байсан бохир саарал болж, тодорхой хэмжээний дэвшил гарчээ. Лагтай усыг Туул руу цутгахаа больсон нь сайн хэрэг. Ирэх жилээс химийн бодисын бохирдолгүй ус Туул руу нийлүүлдэг болчихвол болох нь тэр.

Өмнө нь бохир урсдаг байсан шуудуу өмхий лагаар дүүрчээ

Элдэв химийн бодис, лаг зөвхөн голын усыг бохирдуулаад зогсохгүй хүрээлэн буй орчин, экосистемд ч сөрөг нөлөөтэй аж. Тодруулбал, Төв цэвэрлэхийн бохир ус Туул гол руу цутгадаг хэсгийн эргэн тойрных нь мод өгөршиж хатсан харагдана. Модноос сагсайж ургасан улаан жимс цөгц, мөөгөнцөрт идэгджээ.

Туул голын сав газрын захиргаанаас авсан мэдээллээр бохирдлын түвшин их гэсэн ангилалд хамаарсан хэвээр байна. Голын усны чанарт хийсэн шинжилгээгээр Сонгинын амралтын гүүр, Шинэ гүүр, Хадан хясаа, Алтанбулаг орчимд аммонийн азотын агууламж 3.3- 6.0, эрдэс фосфорын агууламж 1.9-2.1, нитритийн азотын агууламж 3.6-3.9 дахин их байжээ. Уг нь Төв цэвэрлэх байгууламж усны бохирдлыг 60 хувь цэвэршүүлж нийлүүлж байгаа аж. Гэсэн хэдий ч Туулын усны бохирдлын түвшин буурахгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулав.

Хэдийгээр лагтай ус Туул руу нийлүүлэхээ больсон ч, бусад бохирдол нь үндсэндээ арилаагүй байна. Улаанбаатарынхны ялгадас, арьс, ширний үйлдвэрүүдийн химийн бодистой усаар бохирдсон Туул гол хэзээ сэхэл авахыг хэлэх хүн олдсонгүй.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ
Туул голын зовлон нимгэрсэнгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани