Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Томилгооны тойм

Томилгооны тоймЗасаг төрийн эрхийг илт давамгай авсан МАН-ын томилгоо үргэлжилсээр... 2012 оны сонгуулийн дараа ажилд орсон төрийн алба хаагчдын жагсаалтыг гаргаж байгаад л үзэж тарж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Нуугаад байх ч хэрэггүй болсон бололтой юм. Орон нутгийн сонгууль өнгөртөл нам жим байх намын даалгавартай дарга нар тэссэн шиг тэсч байх шиг байна. Гэхдээ томоохон албан тушаалуудын томилгоо явагдсаар байна.

ТӨМӨР ЗАМ ЯАЖ ИЙГЭЭД МОНГОЛ ДАРГАТАЙ ҮЛДЭВ

Ямар ч байсан монгол дарга УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг удирдах нь тодорхой болж байх шиг байна. Учир нь энэ талаар хоёр янзын мэдээлэл олон нийтийн дунд явж байна. Эхнийх нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нар 2016 оны есдүгээр сарын 27-нд Москвад болсон УБТЗ-ын ерөнхий хорооны хуралд оролцож, байдгаараа эсэргүүцэж байж Д.Жигжиднямааг даргаар томилуулж чадсан гэх мэдээлэл байна.

Нөгөөх нь ОХУ-ын тал манай саналыг хүлээж авалгүй, энэ асуудал гацаанд орсноор ирэх хоёр жилд одоогийн дарга Л.Пүрэвбаатар УБТЗ-ыг удирдахаар болж байгаа гэсэн мэдээлэл байна. Уг нь ОХУ-ын тал энэ удаад УБТЗ-ыг орос даргатай болгоно гэдгийг "РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров саяхан Монголд ирэхдээ Ерөнхий сайдад дуулгасан. Тийм учраас манай саналыг "сонсохыг ч хүсэхгүй” байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Р.ЧИНГИСЭЭС БУСАД НЬ "ЯВЧИХЛАА”

Ямар ч даргад баг гэж байдаг. Хэн нэгэн хүн ямар нэг ажилд томилогдоод өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлдэг нь бичигдээгүй хууль. Р.Чингис 2014 оны арван нэгдүгээр сарын сүүлчээр ЦЕГ-ын даргаар томилогдож, түүнээс хойш хоёр жил ажиллахдаа өөрийн багаар ажиллаж ирсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүний удирдлага дахь томоохон албан тушаалтнуудыг халж, сольж эхэллээ. Уржигдар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тушаал гаргаж ЦЕГ-ын тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчилжээ.

Өмнө нь тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэргүүн дэд даргад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг томилсон байна.

Өмнөх долоо хоногт нь ЦЕГ-ын дарга Р.Чингис өөрөө тушаал гаргаж ГовьАлтай, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга нарыг сольсон байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн Цагдаагийн даргыг Сэлэнгэ рүү, Хэнтий аймгийн Цагдаагийн даргыг Өмнөговь руу, Төв аймгийн Цагдаагийн даргыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст томилсон юм.

"МАШ НУУЦ” ТУЗ ХУРАЛДАЖ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛАА ТОМИЛОВ

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүн гэдэг "шүлс асгаруулам” албан тушаал байдгийг дээр дооргүй мэднэ. Ийм компани байтугай аль нэг их сургуулийн ТУЗд багтана гэдэг ямар том алба билээ дээ. Тэгвэл ТУЗ-үүдээс хамгийн нууцлагдмал, бас хамгийн эрх мэдэлтэй нь "Эрдэнэс Монгол” компанийнхныг гэдэг. Энэ компани "Багануур” зэрэг 3-4 компанийг шууд удирддаг. Тэгвэл "Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлыг томилжээ. Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилох шийдвэр гаргасан байна.

Ц.Түмэнцогт нь эрчим хүч, электроникийн инженер мэргэжлээр ОХУ, АНУ-д боловсрол эзэмшсэн, General Electric-ийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Мөн Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Дэлхийн банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч хийж байжээ.

ХӨГЖЛИЙН БАНК "УРГИЙН БИЧИГ”- ИЙГ ИНГЭЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЖЭЭ

УИХ-аас 2011 оны хоёрдугаар сарын 10- ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталжээ. Үүндээ Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар уг хуульд зааж өгсөн байдаг аж. Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэн тогтсон. Ингээд 2011 оны тавдугаар 12-нд албан ёсны нээлтээ хийж байжээ.

Өдгөө зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн банкийг тойрсон элдэв хэл ам, баривчилгаа явагдаж эхэлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн томилгоо чимээгүйхэн үргэлжилсээр байгаа ажээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар МАН "өөрийн хүн” болох Балганы Батбаярыг томилсон бол саяхан түүний орлогч захирлуудыг тавьсан байна.

Тус банкны тэргүүн дэд захирлаар УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх асан Ч.Энхбатыг, Орлогч захирал бөгөөд Хяналт, захиргааны газрын захирлаар УИХ-ын гишүүн асан, өдгөө Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү Дөлгөөнийг, Орлогч захирал бөгөөд Эрсдлийн удирдлагын газрын захирлаар УИХын гишүүн Я.Содбаатарын ахыг томилсон гэх мэдээлэл байна.

Ер нь 2012 оноос хойш томилогдсон газрын захирлуудыг нэг тушаалаар халсан гэсэн мэдээлэл бас бий. Энэ мэтчилэн МАН томилгоог чимээгүйхэн хийсээр... Гэхдээ Орон нутгийн сонгуулийн дараа халаа сэлгээ, томилгоог ичиж нэрэлхэх юмгүй, ил тод хийнэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд л байна.

Б.Очир

Зууны мэдээ


Томилгооны тойм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани