Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

100 “ногоон”-ы зөрүү буюу жинхэнэ өртөг

100 “ногоон”-ы зөрүү буюу жинхэнэ өртөг

 

- Австралид уурхайн аман дээр тн нүүрс 35 ам.долларын үнэтэй байна –

Хятадын зах зээлд нүүрсний үнэ 200 ам.доллар давчихаад байхад Монголд Тавантолгойн ордын нүүрсийг уурхайн аман дээрээс тн-ыг нь 27-хон ам.доллароор зарж буй гунигт түүхийг бид олон удаа сонслоо. "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс бараг 10 дахин хямд зарж буйн зөрүүг нь хэн завшиж байна вэ.

Одоогоор БНХАУ-ын зүүн хэсгийн Таншан боомт дахь Австралийн дээд зэрэглэлийн коксжих нүүрсний спот үнэ тн нь 200 орчим ам.долларт хүрсэн байна. Гэхдээ олборлох, тн нүүрсийг Австралийн уурхайн амнаас Хятадын гангийн үйлдвэрүүдэд нийлүүлэх зардал үүнд багтсан байгааг санах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Австралийн дотоодын авто тээвэр, төмөр зам, БНХАУ хүртэлх далайн тээвэр, экспорт болон импортын татвар, баяжуулах зардал, хорогдол шингэсэн үнэ гэсэн үг. Мөн энэ нь тус улсын угаасан, дээд зэрэглэлийн нүүрсний ханш юм. Түүнчлэн Хятадын аль хэсэгт байрлах гангийн үйлдвэрт нийлүүлэх үнэ вэ гэдэг нь чухал. Манай экспортын нүүрсний дийлэнхийг Хятадын Бугат хот дахь гангийн үйлдвэрүүдэд худалдаж байгаа.

Иймд хоёр өөр газарт нийлүүлж буй, өөр чанарын нүүрсний үнийг зэрэгцүүлэн жиших боломжгүй. Үүнээс гадна нэг нь уурхайн аман дээрх, нөгөө нь тээврийн зардал, татвар болон бусад бүх өртөг нь шингэсэн үнэ юм.

Тавантолгойн нүүрсний уурхайн аман дээрх одоогийн үнэ нь зах зээлийн ханшаас бага, эсвэл илүү байгааг тогтоохын тулд нэг тн нүүрсийг Хятадын Бугат хотын гангийн үйлдвэрүүдэд хүргэх өртөг хэд вэ гэдгийг нарийн тооцох шаардлагатай. Ингэж байж нүүрсний үнэ тн нь 27 юу, 51 байх уу гэдэг нь тодорхой болно.

Уул уурхайн үндэсний ассоциацын 2014 оны тооцоогоор нэг тн нүүрсийг Хятадын Бугат хотод хүргэх зардал 53.5 ам.доллар байсан бөгөөд үүн дээр баяжуулах зардлыг нэмбэл 96 болж байсан аж. Тухайн үед Бугатад тн нүүрсний үнэ 100 ам.долларын үнэтэй байжээ. Харин одоо Бугат хотод тн нүүрс 560 юан буюу 83 ам.доллар л хүрч буй юм.

Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” компанийнхны мэдээлж байгаагаар Бугат дахь гангийн үйлдвэрт тн нүүрс нийлүүлэх өртөг нь уурхайн аман дээрх үнийг оролцуулаад 105 ам.доллар байгаа юм. Өөрөөр хэлбэл тн тутамд 18 ам.долларын зөрүү гарна. Ийм зөрүүтэй байхад нүүрсний ченж компаниуд яаж ашиг хийгээд байна вэ.

Үүний учир нь Хятадын уурхайн түүхий нүүрсийг баяжуулахад 50 орчим хувийн хоргодол гардаг бол Тавантолгойн нүүрстэй холиход гарц нь 80 хувь болон дээшилдэг гэнэ. Тиймээс тэд энэ шатанд л ашиг олж буй аж. Зах зээлийн ийм орчинд Тавантолгойн нүүрс уурхайн аман дээр 50 ам.доллароор үнэлэгдэх боломж алга. Мөн Бугат дахь коксжих нүүрсний үнэ Таншан боомтынхоос 100 ам.долларын зөрүүтэй байна.

Тн нь 200 ам.доллар шүргэж байгаа Таншан зэрэг боомтод нүүрсээ нийлүүлэх боломж бий. Гэхдээ энэ боомтод хүргэе гэвэл зардал нь 173 ам.доллар болох тооцоо бий. Үүн дээр тооцоолоогүй элдэв өртөг нэмэгдэнэ. Тиймээс нүүрсний үнэ багадаа 220-230 ам.доллар хүрч байж тийш нь нийлүүлэх боломж гарах аж.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Батбилэг "Тн нүүрсийг хоёр улсын нутгаар дамжуулан 600-700 км тээвэрлэхэд зардал маш их гарна. Нэг дугтуйг тээвэрлэхэд хэдий хэмжээний зардал гардаг билээ дээ. Мөн Хятадын нутгаар тээвэр хийхэд хүнд сурталтай байнга тулгардаг. Тэр болгон нь нэмэлт зардал болдог” хэмээн ярьсан юм. Тэрбээр энэ компанийг толгойлохоосоо өмнө Борлуулалт, маркетинг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан тул үнэ хэрхэн бүрддэг вэ гэдгийг сайн мэдэх нэгэн юм.

Нүүрсийг Гашуунсухайтын боомт хүртэл авто замаар тээвэрлэх зардал 15 орчим ам.доллар байдаг. Үүн дээр манай экспортын болон Хятадын импортын татвар ногдоно. Мөн хил дээр гааль, нүүрсний шинжилгээ, ариутгал, хорио цээрийн зардал нэмэгдэхээс гадна тээвэрлэх явцад нэг орчим хувийн хорогдол гардаг. Хятадад НӨАТ-ын 17, гурван хувийн импортын татвар ногдуулдаг. Угаах үйлдвэрийн зардал 40 орчим ам.доллар нэмэгдэнэ.

Түүнчлэн нэг тн нүүрс угаахад 20-25 хувийн хорогдол гардаг тул үүнийг тооцох ёстой. Ингээд Хятадын хилийн цаадах баяжуулах үйлдвэрүүдэд угаасны дараа нэг тн нүүрс бараг 80 орчим ам.доллар болно. Бугат руу нийлүүлэх тээврийн зардал ч нэмэгдэнэ. Энэ мэтчилэн энгийн тооцоо хийхэд нүүрсийг Бугатад нийлүүлэх үнэ нь тн тутамд 105 орчим ам.доллар болж байна.

Зах зээлийн үнээс нийт өртгөө хасахад уурхайн аман дээрх үнэ одоогийнхоос нэг их зөрсөнгүй. "Эрдэнэс Тавантолгой”- н борлуулалтын үнэ дэлхийн зах зээлийнхтэй мөргөж буй юм. Түүнчлэн нийт өртгөө хасан тооцвол Австралийн нүүрсний уурхайн аман дээрх нь тн нь 35 орчим ам.долларт хэлбэлзэж буй тооцоо ч бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн манайх л нүүрсээ ийм хямд үнээр зарж буй хэрэг биш юм.

ИРЭХ УЛИРЛААС ТН НҮҮРС БОРЛУУЛАХ ҮНЭ 22 ХУВИАР ӨСНӨ

"Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын "Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу нүүрс нийлүүлэх үнийг дөрвөн индексийн дагуу улирал тутам шинэчлэн тогтоодог. Гэтэл үүнээс болж манай бусад компани үнийн өсөлтийн өгөөжийг хүртэж чадахгүй байна хэмээн шүүмжилж буй юм.

Шинжээчид түүхий эдийн үнэ савлагаатай байдаг тул урт хугацааны гэрээ байгуулах нь буруу зүйл биш гэдэг. Түүхий эдийн зах зээл хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч тааж мэдэх аргагүй тул үнээ бүтэн улирлын турш нэг түвшинд уяна гэсэн үг. Эндээс компани алдаж эсвэл онож болно. Хамгийн гол нь үнэ тогтвортой байх нь компани бизнесээ урт хугацаагаар төлөвлөхөд тустай юм.

Гэхдээ "Чалко” компанитай гэрээ байгуулснаас хойш нүүрсний үнэ тастралтгүй буурсан бөгөөд 2012 оны харьцуулахад 2013 онд нүүрсний үнэ дунджаар 40 орчим хувиар унаж байв. Мөн үүнээс хойш ч үнийн уналт тогтмол үргэлжилсэн. Харин БНХАУ-ын эрх баригчид дотоодын уурхайнуудын ажлын өдрийг жилийн 330 хоног байсныг 276 хоног болгон бууруулсан нь нүүрсний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн бөгөөд үнэ өсөхөд нөлөөлсөн.

БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний дундаж үнийг илэрхийлдэг "CR China Coking Coal Price” индекс оны эхнээс 38 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Австралийн нүүрсний спот үнэ энэ оны хоёрдугаар улирлаас хойш 100 орчим хувиар дээшилжээ.

Гэхдээ үнийн энэ өсөлтийг манай дотоодын компаниудаас гадна ханшийг улирлаар нь тооцох гэрээ байгуулсан Австралийн компаниуд ч хүртэж чадаагүй байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй нь анхаарал татаж байна.

Тухайлбал, өчигдөр Австрали улсын баяжуулсан коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давсан боловч гэрээний үнэ нь тн тутамд 92 ам.доллар байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус улсаас Хятадад нийлүүлсэн нүүрсний дийлэнх нь одоогийн спот үнээс 60 хувиар доогуур буюу 90 орчим ам.доллароор худалдаж байгаа аж.

"Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг уурхайн аман дээрээс тн тутмыг нь 27 ам.доллароор борлуулж буй. Харин оны эцсийн улирал буюу ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн гэрээний дагуу 33 орчим ам.доллароор зарах аж. Энэ нь гэрээний үнэ ирэх улиралд өмнөхөөсөө 22 хувиар өсөх дүн юм.

Гэрээний үнэ нэг улиралд 22 хувиар өснө гэдэг нь сайн үзүүлэлт гэдгийг зарим эдийн засагч хэлдэг. Мөн "Эрдэнэс Тавантолгой”-н сонгож авсан индекс нь өсөлттэй байсан учир үнэ ийнхүү өсөж буйг тус компанийнхан хэлж байгаа юм.

ТӨМӨР ЗАМГҮЙ НҮҮРС ҮНЭД ХҮРЭХГҮЙ

Тээвэрлэлтийн зардал өндөр байгаа нь нүүрсний зах зээлийн өрсөлдөөнөөс манай улсыг хойш нь чангааж байна. Одоогоор Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл нэг тн нүүрс тээвэрлэх зардал нь 15 орчим ам.доллар байгаа. Хэрэв төмөр замаа тавьчихвал тээврийн зардал 10 ам.доллароор буурах тооцоо бий. Зөрүү 10 ам.доллар нь "Эрдэнэс Тавантолгой” компанид үлдэх юм.

Тн тутмаас 10 ам.доллар хэмнэнэ гэхээр нэг сая тн-оос хэдий хэмжээний мөнгө хэмнэж болох нь ойлгомжтой. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 10-ны байдлаар 4.7 сая тн нүүрс экспортолсон байна. Хэрэв төмөр замтай байсан бол зөвхөн тус компанийн энэ оны эхний найман сарын экспортын орлогын дүнгээс 47 сая ам.доллар хэмнэх боломж бүрдэх байжээ.

Энэ бол "Чалко” компанид төлөх өрийн үлдэгдлийн бараг тал нь гэсэн үг. Угаасаа нүүрс экспортолъё гэвэл төмөр замгүйгээр хол явахгүй. Үүнээс гадна Австралитай адил Хятадын импортын нүүрсэнд тавих татварыг тэглүүлэх зэргээр өртгөө бууруулан өрсөлдөх шаардлагатай.

Түүнээс биш Тавантолгойн нүүрсийг уурхайн аман дээрээс тн-ыг нь 50, эсвэл 70 ам.доллароор зарах ёстой гэж хэллээ гээд бүтэх зүйл биш. Б.Батбилэг "Тавантолгойн ордын нүүрсийг тн-ыг нь 27 биш 51 ам.доллароор зарах ёстой. Үүний зөрүү болох 24 ам.доллар хэний халаасанд орж байна вэ гэж байна. Тэгвэл тэр хүмүүс өөрсдөө энэ ордын нүүрсийг тн-ыг нь 51 ам.доллароор зараад 40-ийг нь "Эрдэнэс Тавантолгой” компанид өгчих. Бизнесийн ийм боломж байвал тус компанийнхан дуртай хүлээн авах байх. Цанхийн баруун хэсгийн нүүрсийг борлуулах боломж байгаа. Ингээд үлдсэн 11 ам.долларыг нь ашиг болгон авна биз. Харамсалтай нь тн-ыг нь 51 ам.доллароор бүү хэл 37-гоор ч авахгүй” хэмээн ярьсан юм.

Ямартай ч Тавантолгойн зүүн Цанхи зарим хүний ярьж буй шиг хятадуудын мэдэлд орчихоогүй аж. Мөн манай улс нүүрсний экспортоос орлого олъё л гэвэл өмнөд хөрштэйгөө түншлэхээс өөр гарцгүйг мэргэжилтнүүд хэлдэг. Үүний тулд өрсөлдөх чадвараа өсгөх шаардлагатай байна.

 

Эх сурвалжийн линк: http://unuudur.mn/article/90214

100 “ногоон”-ы зөрүү буюу жинхэнэ өртөг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани