Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

 

Аравдугаар сарын агаарын температурын дундаж нь олон жилийн /1981-2010 оны/ дунджаар Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсаар 0-4 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 0-4 хэм дулаан байдаг байна. Гэвч жил бүр адил байдаггүй.

Тухайлбал: 1982, 1989, 1990, 1998, 2006, 2011, 2014, 2015 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.6-3.5 хэмээр дулаан, өдрийн үнэмлэхүй их температур 20-26 хэм хүрч дулаарч байсан бол 1981, 1987, 2000 онд ихэнх нутгаар, 2002 онд төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 2.3-4.5 хэмээр хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүрч хүйтэрч байжээ. Тэгвэл энэ оны аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээг хүргэж байна.


БАРУУН ЗҮГИЙН НУТАГ

Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан буюу Ховдын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагасаас бага зэрэг хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увс, Баянхонгорын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.


ТӨВИЙН НУТАГ

Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэс бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Энэ сард Хөвсгөлийн зүүн өмнөд, Архангай, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр нийт нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.


ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ

Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 хэм дулаан ба Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагасаас ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Энэ сард Хэнтийн зүүн өмнөд, Сүхбаатарын хойд, Дорнодын хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо, сүүлчээр нь зарим газраар хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.


ГОВИЙН НУТАГ

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, бусад хэсгээр 4-9 хэм дулаан буюу Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээс бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 гадус хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, эцсээр ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар бороо, хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, эцсээр зарим газраар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.


ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Монгол Алтайн уулархаг нутаг, Алтайн нурууны өмнөд хэсэг болон зүүн өмнөд говиор дунджаас дулаан, харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хөвсгөл, Булган, Арханай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар дунджаас ахиу орохоор байна.

Хур тунадас ахиу орох нутгуудаар цас хайлмагтан мөстөж мал бэлчээрлэхэд мөн халтиргаа гулгаа үүсч зам тээврийн ажилд хүндрэл үүсч болзошгүй.

2016 оны зуны улирлын цаг агаарын нөхцөл, ургамлын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэлцээ муу гарсан Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд одооноос анхаарч ажиллахыг зөвлөж байна.


Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани