Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хаягдал тосноос гарган авч буй нэг литр БИОДИЗЕЛЬ 800 төгрөгөөр хэрэглэгчдэд хүрнэ


Арваад жилийн өмнөөс манай улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, худалдааны салбарт ургамлын болон малын гаралтай хаягдал тосоор биодизель үйлдвэрлэх төсөл, эрдэм шинжилгээний ажлууд хийгдэж эхэлсэн байдаг. Биодизель үйлдвэрлэх эрдэм шинжилгээний туршилтыг анх 2009 онд ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн инновацийн төслийн багийнхан хийжээ. Тэд анх 2009 онд цэвэр ургамлын тосноос биодизель түлш гарган авах туршилт хийж байсан бол, 2014 онд хаягдал ургамлын тосноос уг түлшийг гарган авч болдгийг амжилттай туршиж тогтоосон байна. Түүнчлэн малын өөхөн тос, хаягдал хуванцар материалаас байгаль, экологид ээлтэй өртөг багатай биодизель түлш гарган авах ажлыг туршиж, импортыг орлох үйлдвэр нээх төсөл санаачлаад байгаа гэлээ. 

-БИОДИЗЕЛЬ ТҮЛШ АГААРЫН БОХИРДЛЫГ 60 ХУВЬ ХҮРТЭЛ 
БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ-
 

Уг туршилтыг анхлан гүйцэтгэсэн ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал "Ургамал, амьтны өөхөн тосноос биодизель түлш үйлдвэрлэх” инновацийн төслийн багийн ахлагч Г.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд биодизель гэж чухам юуг хэлээд байгаа талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?

 -Эко буюу биодизель нь ургамлын тосноос гаргаж авдаг, байгальд хоргүй, дизель хөдөлгүүртэй автомашины түлш юм. Дизель хөдөлгүүрийг анх зохиосон Р.Дизель гэж эрдэмтэн анхны хөдөлгүүрээ ургамлын гаралтай дизель түлшээр туршсан түүхтэй. Тэрээр "Ургамлын гаралтай дизель түлшийг газрын тосны гаралтай дизель түлштэй эн зэрэгцүүлж хэрэглэх цаг мөдхөн ирнэ” гэж хэлсэн байдаг. Гэтэл түүний хэлсэнчлэн дэлхий нийтэд газрын тосны нөөц хомсдоод ирэхээр ургамал, амьтны тос, хаягдал материалын гаралтай биодизель түлшийг улс  орнууд өргөн хэрэглэж байна.

-Биодизель түлш уламжлалт дизель түлшнээс юугаараа өөр юм бэ?

-Биодизель түлшийг мал амьтны гаралтай хаягдал тосноос гарган авч байгаа учир агаарыг бохирдуулдаг бодис бараг байхгүй гэж хэлж болно. Зарим үед бохирдуулагч бодисыг 50-60 хувь бууруулдаг. Хоёрдугаарт, зууралдах шинж чанар өндөр байдаг учраас эд ангиа тослох чадвар нь илүү байдаг. Ингэснээр хөдөлгүүрийн нөөц, ашиглалтын хугацааг уртасгаж өгнө. Үндсэндээ дэлхий нийтээр тулгамдаж буй хүлэмжийн хий, агаарын бохирдлыг үлэмж бууруулдаг учир уламжлалт дизель түлшнээс ялгаатай. Мөн үйлдвэрлэлийн шатанд байгальд ээлтэй байхаас гадна хэрэглэгчийн эдийн засагт хэмнэлт үүсгэх боломжтой. Хаягдал материал бол үнэгүй юм шүү дээ. Тэгэхээр өртөг, зардал бага гарна.

-Биодизель түлшийг үйлдвэрлэхэд хэр хугацаа зарцуулагдах вэ?

-Түүхий эд маань 16 цагийн дотор урвалд орж түлш болдог. Тэгээд хэмжээнээсээ хамаарч хэр их үйлдвэрлэх нь тодорхой болно.

-Хаягдал тосноос түлш гаргаж авна гэхээр их сонин сонсогдож байна. Ямар процессоор гаргаж авдаг талаар товчхон сонирхуулахгүй юү?

-Ургамлын тосоор жишээлэхэд, халаасан тосоо спирттэй урвалд оруулдаг. Энэ нь метанол болон этанол байж болно. Өөрөөр хэлбэл модноос гаргаж авсан болон бусад материалаас гаргаж авсан спирт гэсэн үг. Харин энэ хоёрыг урвалд оруулах, тэр дундаа хурдан урвалд оруулахын тулд өөрөө урвалд ордоггүй катализатор гэх материал ашигладаг.

-Биодизелийг ашиглаж байгаа гадны улс орнуудын сайн туршлагаас хуваалцвал?

-Ер нь хөгжингүй орны том хотуудын томоохон мөрнүүдээр дизель түлшээр ажилладаг усан онгоц явдаг. Мөн тэдгээр хотууд дизель түлшээр явдаг нийтийн үйлчилгээний автобуснууддаа биодизель түлшийг 100 хувь хэрэглэж байна. Учир нь биодизель түлш нь дээр хэлсэнчлэн давуу талтай төдийгүй экологийн цэвэр түлш юм. Агаарын бохирдол хүлэмжийн хийг бууруулна гэсэн үг. Гадаадын олон эрдэмтэд усан онгоцноос болж далайн ус ихээр бохирдож байгааг хэлж байна. Учир нь уламжлалт дизель түлшний утааны бохирдлоос болж байгаа юм. Тиймээс экологичид далайн усан онгоцыг биодизель түлшээр ажиллуулахыг шаардаж эхэлсэн байна.

-НЭГ ЛИТР БИОДИЗЕЛЬ 800 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААНД ГАРНА- 

Мал, ургамлын гаралтай хаягдал тосоор биодизель буюу утаагүй, байгальд ээлтэй түлш үйлдвэрлэх туршилт амжилттай хийгдсэнээс хойш манай улсад энэхүү түлшийг "Цэвэр түлш” болон "Эн Би Эф” компаниуд үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Хамгийн сүүлд Хэнтий аймагт биодизель түлш үйлдвэрлэж эхэлсэн байна. Эхний ээлжинд орон нутгийнхаа газар тариалан, зам засвар гэх мэт үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр ажиллаж байгаа ба үүний дараа иргэдэд худалдан борлуулах ажээ.

Нэг литр биодизель түлш 800 төгрөгийн үнэтэй байхаар тооцоолжээ. Энэхүү түлшний үйлдвэрлэлийг Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба санаачилсан байна. Тэрээр "Малын дотор өөх тос нь байгальд хамгийн их хор нөлөөтэй байдаг бөгөөд энэхүү өөхийг ашиглан түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж бэлэн болоод байна. Монгол улс бол дэлхийд хамгийн өндөр үнэтэй түлш хэрэглэдэг. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ ханш түлш шатахууны үнэтэй шууд холбоотой байдгыг бүгд мэднэ. Тиймээс хямд түлш гэдэг бол иргэдийн амьдралд маш их эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой” гэсэн юм.

Б.ЦОГ

medee.mn
Хаягдал тосноос гарган авч буй нэг литр БИОДИЗЕЛЬ 800 төгрөгөөр хэрэглэгчдэд хүрнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани