Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын засгийн газар “РИО ТИНТО”-той таагүй харилцаатай байна

  Монголын засгийн газар “РИО ТИНТО”-той таагүй харилцаатай байна  -МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР "РИО ТИНТО”-ТОЙ ТААГҮЙ ХАРИЛЦААТАЙ БАЙНА-

 

"Mongolia Frontier Fund" хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч, Сингапурт төвтэй портфелийн стратегич Райнер Майкл Прейсе "Nikkei Review”-д Монголын тухай нийтлэл бичиж хэвлүүлжээ. Түүний нийтлэлийн агуулга Монгол Улс ОУВС-гаас тусламж хүсч, тус сангийн төлөөлөгчид Улаанбаатарт дахин ирж буй асуудалд чиглэгдсэн байна. 

Тэрээр нийтлэлийнхээ эхэнд "Монгол Улс Олон улсын валютын сан (ОУВС)-гаас тусламж хүссэн нь геополитикийн үлгэр, шунал, буруу менежмент хийгээд Хятад болон барууны хөрөнгө оруулагчидтай таагүй харилцсаны уршиг юм. ОУВС Улаанбаатарт дахин ирж буй нь монголчууд болон хөрөнгө оруулагчдын аль алиных нь хувьд хатуу дохио” хэмээн бичжээ.

Тэрээр "Энэ онд Монголын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй. Ирэх онд төр, хувийн хэвшлийн нийлсэн 2 тэрбум долларын өр төлөх ёстой. Монголын эдийн засаг өвдөг сөхрөөд буй энэ үед Хятадын зээлдүүлэгчид хөрөнгө оруулалтыг хөнгөлөх нөхцөл санал болгож байна.

Сүүлийн жилүүдэд Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчидтай, ялангуяа зэс болон алтны "Оюутолгой” ордод хөрөнгө оруулагч болох "Рио Тинто” групптэй таагүй харилцаатай байгаа юм. Барууны хөрөнгө оруулагчид Монголыг орхин явснаар Хятадын хөрөнгө оруулагчид хоосон орон зайг нөхөж байна.

ОУВС-гийн шинээр олгох тусламж нь Монголыг санхүүгийн хямралаас гарахад нь тус нэмэр болох ч тус улсын иргэд болон бизнес эрхлэгчид 22 хувийн өндөр хүүтэй зээлээ төлөхөөр тэмцсээр байх болно. Монголын банкууд жилийн 22-28 хувийн хүүтэй зээл олгодог бол "сүүдрийн зээлдүүлэгчид” жилийн 36 хувийн хүүтэй зээл олгодог.

Хятадын банкуудыг Монголынхтой харьцуулахад дунджаар жилийн 5.6 хувийн хүүтэй зээл олгодог бол Хятадын сүүдрийн банкны зах зээл дээр 10-20 хувийн хүүтэй зээл олгож байна.

Хятадын банк /BOC/ Улаанбаатарт салбараа нээх хүсэлтэй байна. Гэвч өрсөлдөөний явцад Монголын Худалдаа, хөгжлийн банк, Голомт, ХААН банк Хятадын банкинд Монголд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өгүүлэхгүй байх, энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахын тулд Засгийн газраа лоббидсоор байна” гэжээ.

                               -МОНГОЛД АВЛИГА ГАЗАР АВСАН УЧИР ОУВС-ГИЙН ТУСЛАМЖ 
                                                            АМЖИЛТ АВЧРАХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ-

Тусламж хүссэн хоёр дахь шалтгаан. 2009 онд дэгдсэн дэлхийн санхүүгийн их хямралын үеэр ОУВС Монголд тусламж болгон 232 сая ам.доллар зээлсэн. Хятад улс экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэс худалдан авах нь эрс нэмэгдсэний ачаар Монгол энэ зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан юм.

Монголын экспортын хамгийн том зах зээл, гол зээлдүүлэгч болох Хятадаас хамааралтай байдлаас гарахын тулд энэ оны долдугаар сард ажлаа хүлээн авсан МАН-ын Засгийн газар өрийг дарж, эдийн засгаа хөл дээр нь босгохоор ОУВС-гаас дахин тусламж хүслээ.

Монгол Улс өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ОУВС-гаас албан ёсоор санхүүгийн тусламж хүссэн. Тус улсын гадаад өр 23.5 тэрбум долларт хүрсэн нь 12 тэрбум доллароор хэмжигддэг ДНБ-ийг бараг хоёр дахин нугалсантай тэнцэж байна. Гадаад өрийн 8.4 тэрбум орчим доллар нь Засгийн газрын тавьсан өр юм.

Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын өрийг ирэх оны гуравдугаар сар гэхэд эргүүлэн төлөх ёстой. Шинжээчдийн хэлснээр, тус улсын Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд нийтдээ 1.7-1.8 тэрбум долларын өр төлөх ёстой болжээ.

2016 он гарснаас хойш Монголын төгрөгийн доллартай харьцах ханш 12 хувиар суларч, одоо 2278 төгрөг болоод байна. Төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд тус улсын Төвбанк болох Монголбанк наймдугаар сарын 18-нд бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөн 15 хувьд хүргэв.

Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Монголын Хөрөнгийн биржийн нэгж хувьцааны дансны үнэ 0.13 байгаа нь дэлхийн хамгийн хямдхан зээлүүдийн нэг юм. Монголын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг буурсаар байна. Монголын ДНБ энэ онд 0.3 хувиар, ирэх онд 1.4 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг Азийн Хөгжлийн банк саяхан дэвшүүлсэн. Харин Дэлхийн банкны таамаглаж байгаагаар, тус улсын ДНБ 2016 онд 0.7 хувь, 2017 онд 2.7 хувь, 2018 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна.

Монголын Засгийн газар хэд хэдэн төслийг урагшлуулснаар ДНБ 2017 онд 3 хувиар өснө гэж таамаглаж байна. Төслүүдийн жагсаалтад 5.3 тэрбум долларын өртөг бүхий "Оюутолгой” ордын өргөтгөлийн ажил; "Тавантолгой” нүүрсний ордыг хөгжүүлэх, төмөр зам тавих, цахилгаан станц барих төсөл; Гацууртын алтны ил уурхайгаас алт олборлож эхлэх; Улаанбаатарт 250 МВт-ын хүчин чадал бүхий ДЦС-ын өргөтгөл барих зэрэг төслүүд багтжээ.

ОУВС-гийн дахин олгож буй тусламж нь 1997 онд Өмнөд Солонгосын авсан тусламжийн хөтөлбөртэй адил байх уу гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын толгойд эргэлдэж байна. Өмнөд Солонгос тус сангаас тусламж авсан нь эхэндээ ихэд маргаан шүүмжлэл дагуулж байсан боловч хожим нь ихээхэн амжилтад хүргэсэн юм.

Гэхдээ Монголд анх удаа тусламж олгосноос хойш 7 жил хүрэхгүй хугацааны дараа олгох гэж буй ОУВС-гийн хоёр дахь санхүүгийн тусламж нь амжилт авчрах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Монголд авлига газар авсан бөгөөд эдийн засаг нь ашигт малтмалаас ихээхэн хамааралтай. Ашигт малтмалынх нь арвин их баялагт "шунасан” олон улсын стратегийн ашиг сонирхлын улмаас Монгол төөрөгдөлд орж магадгүй.

                          -НААД ЗАХ НЬ МОНГОЛЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ- 

Албаны хүмүүсийн найдаж байгаа шиг "Оюу толгой” тийм ч богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй байж магад. "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Монгол Улс ойрын 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй” гэж хэлжээ. Гэхдээ энэ уурхай 75 жил үйл ажиллагаа явуулах хэмжээний нөөцтэй гэсэн тооцоо бий. Тиймээс тэрбээр зүгээр л урт хугацааны үр өгөөжийг онцлохыг хүссэн байж болох юм.

Залуу орны хувьд Монголын засгийн газар, бизнес эрхлэгчид, тэр ч байтугай жирийн иргэд нь байгалийн баялагтай илүү зөв зохистой харьцаж, авлигатай тэмцэж, хэрүүл тэмцлээ багасгах замаар өгсөж-уруудахын мөчлөгийг даван туулах хэрэгтэй. Тухайлбал, "Рио Тинто” групптэй "Оюу толгой”-н асуудлаар удаан хугацааны турш маргалдахаас зайлсхийх хэрэгтэй.

Монголчууд наад зах нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хүндэтгэх хэрэгтэйг сайтар ухамсарлаж, тус улсын Засгийн газар илүү ил тод байдлыг бий болгож, өөрт байгаа боломж бололцоогоо алдахгүйн тулд "талбайд гарч тоглох” хэрэгтэй” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: asia.nikkei.com

Монголын засгийн газар “РИО ТИНТО”-той таагүй харилцаатай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани