Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"ХӨРСНИЙ БОХИРДОЛ ДАЛД НЭВЧИЖ ЯВАГДДАГААРАА ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛТЭЙ"

"ХӨРСНИЙ БОХИРДОЛ ДАЛД НЭВЧИЖ ЯВАГДДАГААРАА ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛТЭЙ"Д.Оюунхорол: Нүхэн жорлонгийн асуудалд дэлхий нийтээрээ санаа зовж байна

Саяхан УИХ-ын байнгын хороогоор ариун цэврийн байгууламж, нүхэн жорлонгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт оролцож "Хот суурин газрын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед нийслэлийн хөрсний бохирдлын гол шалтгаан болж байгаа гэх 00-ын асуудал анхаарал татаж байна л даа. 00 хөрсийг бохирдуулж байгаа гэх судалгааны тоо баримт юу байна вэ?

- 2014 оны статистик мэдээгээр Улаанбаатар хотод ойролцоогоор 200 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянган угаадасны нүх байна. Гэр хорооллын 90 орчим хувь нь ил задгай жорлон ашиглаж байгаа учраас хөрсний, улмаар хөрсөөр нэвчин усны бохирдлын гол шалтгаан болж байна гэсэн судалгааны дүн гарсан.2012 онд нийслэлийн хөрсний бохирдлыгнийт 360 гаруй цэгээс дээж авч шинжилсэн байдаг. Тэгэхэд нийт авсан дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн. Нийслэлд гарч байгаа нийт халдварт өвчний 9,9 хувь нь бохироос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин эзэлж байна.

Тийм учраас байгаль экологи, хүрээлэн буй орчин, ус, агаар, хөрсний бохирдлын гол шалтгаан болж байгаа ил задгай 00-ын асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болсон.

Нүхэн жорлонгоос үүдэж байгаа эрүүл мэнд, хүрээлэн буй орчны асуудалд ганц бид биш дэлхий нийтээрээ санаа зовж байна. НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийөдрийг00-ын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Улс орнуудын төр засгийн удирдлагуудыг ил задгай нүхэн жорлонгийн асуудалд онцгой анхаарал хандуулахыг уриалж энэ өдрийг тэмдэглэдэг. Нүхэн жорлонашиглаж байгаа иргэдийнхээ тоог харьцуулахад бусад улс орноос сүүл мушгиж байгаа Монголын хувьд энэ өдрийг тэмдэглэдэг болох ёстой гэж үзэж байгаа.

Судалгааны тухайд БОАЖЯ-ны захиалгын дагуу 2013-2014 онд "Улаанбаатар хотын хөрсний бохирдолд үнэлгээ” сэдэвт судалгааны ажлыг ШУА-ийн Газар зүйн хүрээлэн хийж гүйцэтгэсэн. Хөрсний бохирдлын мэдээллийг нэлээд сайн гаргасан судалгаа учраас уг судалгаанд тулгуурлан бохирдсон хэсгээс дахин дээж авч шинжилгээнд хамруулах замаар судалгааны ажлын тоон мэдээллийг шинэчлэн ашиглаж байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг судалсан судалгаа олон байдаг юм билээ. Гэхдээ тайлан байхгүй, судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлээгүй явж ирсэн алдаа дутагдалдаа бид дүгнэлт хийгээд БОАЖЯ дээр ус, хөрсний бохирдлын нэгдсэн мэдээллийн сантай болохоор ажиллаж байна.

-Гэр хороололд сайжруулсан ариун цэврийн байгууламж, жорлонгийн стандартын ямар технологийг ашиглах боломжтой вэ?

- Манай улсад одоогооргадаад, дотоодын хөрөнгө оруулалттайзарим аж ахуйн нэгж, байгууллага, ШУТИС, олон улсын зарим хүмүүнлэгийн байгууллагын шугамаар стандартын шаардлага хангасанариун цэврийн байгууламжийн хоёртөрлийн технологийг туршижбайна. нэг нь хөрсөнд шингэн нь шингэх, өтгөнийг нь бордоо болгох эко байгууламж, нөгөө нь бүрэн битүүмжтэй, соруулж зайлуулах технологитой ариун цэврийн байгууламж. Эдгээрийнбайгууллагуудын ихэнх нь бизнесийн ашиг сонирхолтой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд технологийн шийдэл нь хараахан батлагдаагүй байна. Зарим нь туршилтын шатандаа явна.Манай орны уур амьсгалын нөхцөл, гэр хороололд тавихад тохиромжтой ариун цэврийн байгууламжийн технологийг хараахан шалгаруулж батлаагүй байгаа. Бага оврын цэвэрлэх байгууламжийн шийдлийн тухайд "МоМо” төслийн хүрээнд туршигдсан технологийг авч ашиглах боломжтой гэж үзэж байгаа.

-АХБ-ны гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар гэр хорооллын 00-г сайжруулах хүрээнд яг юу хийгдэх вэ?

-Хөрсний бохирдол агаарын бохирдол шиг шууд мэдрэгддэггүй, далд нэвчиж явагддагаараа илүү хор хөнөөлтэй. Тийм учраас хөрсний бохирдолттой агаарын бохирдлын түвшинд, түүнээс ч илүү тэмцэх цаг ирсэн. Тиймээс БОАЖЯ Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төслийн саналууд боловсруулж олон улсын байгууллагууд, Элчин сайдын яаманд хүргүүлж хөөцөлдсөний үр дүнд 2017-2020 онд АХБ-ны 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар "УБ хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдол бууруулах” төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зураад байна.

Энэ хүрээнд 1500 ЭКО ариун цэврийн байгууламж суурилуулна. Үүгээр нийт гэр хорооллын нүхэн жорлонгийн зөвхөн 0.75 хувийг л шийднэ. Гэхдээ цаашид үргэлжүүлээд хэрэгжүүлэх жишиг загвар болж, хөрсний бохирдлыг бууруулах, нийслэлчүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь болж өгнө гэж үзэж байгаа.

Г.Гэрэл

gereg.mn
"ХӨРСНИЙ БОХИРДОЛ ДАЛД НЭВЧИЖ ЯВАГДДАГААРАА ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛТЭЙ"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани