Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн талаархи ТАНИЛ СЦЕНАРИ

Тавантолгойн талаархи ТАНИЛ СЦЕНАРИ

 

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Тавантолгойг гацааж маш их баярлаж байснаас хойш хоёр жил шахам таг зогсоод байсан Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчдыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлэлцээний ширээний ард дахин урилаа. Хэлэлцээний ширээний нөгөө талд "Энержи ресурс”, үндэсний компаниудын нэгдэл болон Хятадын "Шинхуа” групп. Японы "Сүмитомо” буй. Ажлын хэсгийн ахлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн хэлж байгаагаар Засгийн газар Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнийн бүс нуггийн бүтээн байгуулалттай хамт цогцоор нь шийдвэрлэх замаар хэлэлцээг үргэлжлүүлнэ. Эдийн засаг улаан дохио анивчуулаад нэгэнт эхэлчихсэн энэ үед мега төсөл хөдөлнө гэдэг юутай сайхан, юутай гэгээтэй мэдээ билээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд Тавантолгойн төслийг гацаадаг танил сценари ил гарч ирэв.

 

Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээгээ эцэслэх дөхсөн 2015 оны нэгдүгээр cap. Гэнэтхэн "TBF international” гэх олон улсын компани гарч ирэн Тавантолгойд таван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хэвлэлийн хуудсаар зарлаж билээ. Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргачихвал шууд хөрөнгө орууллаа, хариуд нь Тавантолгойн нүүрснээс 900 сая тонн нүүрс л өгчих гэсэн тэдний үг үнэмшихэд бэрх байсан ч гацаагчдад бол завшаан болсон. Таван тэрбум доллар өгөх олон улсын компани бэлэн байхад юун "Шинхуа”, "Сумитомо”, юун' "Энержи ресурс” вэ гээд л УИХ-аас ажлын хэсэг байгуулж байлаа. Үр дүнд нь хэлэлцээ гацаж, "ТВF international” усанд хаясан чулуу мэт алга болсон. Ганц хоёрхон хоногийн настай таван тэрбум долларын хоосон санал Тавантолгойг тэгж гацааж чадаж байв.

 

Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчидтай анхны уулзалтаа хийсэн өнгөрсөн долоо хоногт яг л дээрх шиг таван тэрбум доллар амласан бас нэгэн санал олонд ил болов. Олонд ил болов ч гэж дээ, санаатайгаар олонд ил болгов. Бас үүнтэй зэрэгцэн Хятадын талд Тавантолгойн ордыг 400-хан сая доллараар зарах гэж байна гэсэн сөрөг пиар давхар явуулахаа ч мартсангүй. Тавантолгойн хэлэлцээ амжилттай явагдах бүрт л таван тэрбум долларын санал гэнэт Засгийн газарт ирдэг болсон нь мөн ч сонин шүү. Энэ удаагийн санал нь гэхдээ "Макмахон”-ы дараа Тавантолгойн төсөлд орж ирсэн, дэлхийн зах зээлд 250 доллар болж өссөн ч Тавантолгойн нүүрсийг 27 доллараар зарсаар л байсан Хятадын TTJVCO байлаа. "Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захиралд захидал бичээд байгаа TTJVCO бол үнэндээ "Чалко”-той нэг халаастай, нэг зарчим, нэг бодлогын дор Монголоос түүхий нүүрс авч байгаа компани. Нэг ёсондоо Монголын нүүрс дэлхийн зах зээлийн ханшнаас асар доогуур зарагддагийн нэг шалтгаан нь TTJVCO. "Чалко”-гийн өрөнд дөнгөлөгдсөн "Эрдэнэс Тавантолгой”-ынхон өнгөрсөн таван жилд тонн нүүрсээ 27 доллар зарж байгаагаа "Чалко” хийгээд TTJVСО-гийн нөхцөл маш хүнд байдагтай холбон тайлбарласаар ирсэн.

 

Дэлхийн жишгээр нүүрсээ зардаггүйгээ "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ингэж л тайлбарладаг байв. Гэтэл ийм хүпд нөхцөл тулгадаг TTJVCO гэнэтхэн "Эрдэнэс Тавантолгой”-н зардлыг нь бууруулъя, ашгийг нэмэгдүүлье, бүр таван тэрбум болгоод өгье гэсэн байх юм. "Чалко”-гийн өрнөөс тийм амархан гарчих байсан юм бол, зардлаа бууруулаад орлого ашгаа нэмэгдүүлэх боломж тийм л их байсан юм бол өнгөрсөн жилүүдэд дуугүй суусан TTJVCO-r яах вэ. Тавантолгойд хөрөнгө оруулалт татах гэхээр сайхан амлалт өгдөг нь үнэгүй бяслаг уу, эсвэл цонхны цаанаас чихэр долоолгох оролдлого уу? Үнэгүй бяслаг хавханд л байдаг гэдгийг бидэнд РЖД-гийн дарга асан В.Якунин хангалттай зааж өгсөн. Харин олон амлалт, төсөл хөтөлбөр цонхны цаанаас бидэнд хангалттай олон удаа чихэр долоолгосон. Гэхдээ TTJVCO-гийн энэ удаагийн санал үнэгүй бяслаг ч биш, цонхны цаанаас долоолгох чихэр ч биш. Харин Тавантолгойн хэлэлцээг гацаах гэсэн "TBF intemational’’-ын танил сценарийн үргэлжлэл гэж харагдаж байна.

 

Энэ хэлэлцээ амжилттай болбол Тавантолгойн нүүрсийг ченжийн схемээр зардаг тэр загвар үгүй болох учраас л TTJVСО-гийнхэн энэ удаа гацаагчийн гол дүрийг өөртөө хуваарилж байна. TTJVСО бол "Эрдэнэс Тавантолгой”-гоос олборлолтын хөлсөнд авсан түүхий нүүрсээ "Винсвэй” зэрэг Хятадын ченж компаниудад нийлүүлдэг. "Винсвэй” компанийн 2016 оны эхний хагасын олон нийтэд нээлттэй тайлангаас  TTJVCO хийгээд "Винсвэй"-гийн нэгдэл Тавантолгойн тонн нүүрс тутмаас ямар их ашиг олдог вэ гэдэг нь харагдана. Тэрхүү тайланд дурдсанаар тэд энэ оны эхний хагаст 2.17 сая тонн коксжих нүүрс худалдан авсны 90 хувийг Тавантолгойн Зүүн Цанхиас авчээ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн ч Монголын нүүрс хямд хэвээр байгаа нь ашгаа нэмэгдүүлэх стратегийн давуу тал болсон гэдгээ ч тэд ичиж нэрэлхэлгүйгээр тайландаа дурдсан байгааг уншигч та http:// www.hkexnews.hk/listedco/listconews/ sehk/2016/0831 /LTN201608311124. pdf гэсэн линкээр орон харж болно. "Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 27 доллараар авдаг тэд цааш нь 65 доллараар зардаг байгаа юм. Нэг тонноос 30 ам долларын ашиг хийдэг тэд ердөө хагас жилийн хугацаанд 267 сая хонконг долларын ашиг хийсэн байна. Энэ нь одоогийн ханшаар 40 орчим сая ам.долларын цэвэр ашиг гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой” өрөнд баригдаж, Монголын ард түмэнд сохор зоосны ашиг хүртээгээгүй энэ ченжийн дамжлагат бизнес олон жил үргэлжилсэн. Тавантолгойд бодит хөрөнгө оруулалт хийж, нэгдсэн цогц байдлаар хөдөлгөхгүй л бол TTJVCO болоод "Винсвэй” хагас жилд 40 сая доллар халаасалж, "Эрдэнэс Тавантолгой” урьдын адил өрөндөө дарагдсаар л байх болно. Таван жил ийм замаар үргэлжилсэн энэ бизнесийг халъя, Тавантолшйг эдийн засгийн эргэлтэд зөв замаар оруупъя гээд төр хөдлөх гэхээр л элдэв гацаагчид арга сүвэгчлээд эхлэх нь гачлантай.

 

Хэрвээ өөр менежмент нэвтрүүлэхгүй бол, Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь сорчилж зөөдөг энэ загвар үргэлжилсээр байвал ердөө гурван жилийн дараа Цанхийн хэсэг сэглэгдсэн овоолго болж үлдэх гээд байгаа учир энэ удаа хэлэлцээ гацаж болохгүй байгаа юм. Учир нь Тавантолгой хэдийгээр 6.4 тэрбум тонн нөөцтэй гэдэг ч үүний нэг тэрбум гаруй нь л коксжих чанарын нүүрс. Цанхийн хамгийн сайн дөрөвдүгээр давхаргын нүүрс нь үүнээс 400 сая тонн л байгаа. Өдгөө Цанхийн энэ дөрөвдүгээр давхаргын нүүрсны хагасыг нь сорчилж, түүхийгээр нь ченжүүдэд өгөөд дуусч байгаа. Уг нь биелүүлдэгсэн бол орд газрыг ингэж сорчилж олборлохыг хуулиар хориглосон заалт байдаг. Харамсалтай нь төрийн өмчит компани хийгээд түүнээс дамжлагат ченжүүдэд энэ хууль үйлчлэхгүй өдийг хүрчээ. Тавантолгойг гурав биш 300 жил ашиглая гэвэл аль давхаргын гэдгийг үл хамааран цогцоор нь баяжуулж, боловсруулан нэг стандарт бүтээгдэхүүн болгох учиртай юм билээ. Ингэж байж л орд газрыг бүрэн дүүрэн эргэлтэд оруулдаг гэдгийг уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канадын жишээнээс бэлхзн харуулна.

 

Дашрамд хэлэхэд, түүхий нүүрсний бизнес гэж дэлхийн аль ч улс оронд байдаггүй бөгөөд түүхийгээр нүүрсээ сорчилж олборлоод ченжүүдэд өгвөл яадгийг "Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа хийгээд Зүүн Цанхийн дөрөвдүгээр давхаргын үлдсэн нөөц зэргээс харж болохоор байна.


С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Тавантолгойн талаархи ТАНИЛ СЦЕНАРИ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани