Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Налайхын нүүрсэнд метан хий бий юу

Н.БАТ

Улаанбаатар хотын II, III, IV дулааны цахилгаан станц жилд 5,1 сая тонн, гэр хорооллын 200-гаад мянган өрх 1,2 сая тонн орчим нүүрс түлдэг. Үүнээс үүдэж агаарт дунджаар 7,6 сая тонн хүлэмжийн хий ялгарч, РМ 2,5 жижиг тоосонцрын хэмжээ дэлхийн стандартаас 10 дахин өндөр байна гэсэн судалгаа ердөө хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй нэг гарсан. Өвөл болохоор л нийслэлийн агаарын бохирдлын талаар дээр дооргүй асуудал болгон ярьж эхэлдэг уламжлал сүүлийн жилүүдэд буй болсон билээ. Агаарын бохирдол гэдэг дан ганц Монгол Улсад тэр тусмаа Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал биш. ДЭМБ-аас 103 орны 3000 хотод хийсэн судалгаагаар агаарын бохирдол хоёр дахин  нэмэгдсэн, үүнээс үүдэлтэйгээр жилд дэлхий дээр 4,3 сая хүн нас бардгийн 0,5 сая нь тав хүртэлх насны хүүхэд байдаг гэжээ.

Гэр хорооллын 200-гаад мянган өрх 1,2 сая тонн орчим нүүрс түлдэг. 

II, III, IV дулааны цахилгаан станц жилд 5,1 сая тонн нүүрс түлдэг.
Ийм нүүрсний хэрэглээнээс үүдэн агаарт дунджаар 7,6 сая тонн хүлэмжийн хий ялгарч, РМ 2,5 жижиг тоосонцрын хэмжээ дэлхийн стандартаас 10 дахин өндөр байдаг


Англи улс 1950-аад онд утааны асуудлаа шийдэхийн тулд төрийн бодлого боловсруулж, 1956 онд Цэвэр агаарын хууль шинээр баталсан байна. Нүүрсний хэрэглээг эрс багасгаж, хийн түлш болон цахилгааны хэрэглээг дэмжсэнээр утаа болон хүхрийн давхар ислийн хэмжээг бууруулж, хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй хэмжээнд хүргэсэн гэдэг.

Харин өнөөдрийн байдлаар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд толгой цохих болсон манай урд хөршийнхөн нүүрсээр ажилладаг 600-гаад цахилгаан станцынхаа үүдийг барьж, 2016 онд нүүрсний давхаргын метан хийн олборлолтыг 35 тэрбум шоо метрт хүргэж, 2050 он гэхэд 90 тэрбум шоо метр болгон нэмэгдүүлнэ хэмээн төлөвлөсөн байна. 

Тэгвэл манай улсын хувьд утаа багатай гэж найдан зуух, түлш тараах төдийгээр утаатай тэмцэх ажлаа хэмжсээр суух уу. Эдийн засгийн хямралтай жилүүд учраас утаатай тэмцэхэд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Дөрвө орчим тэрбумыг нь шөнийн цахилгааны хөнгөлөлтөнд зарцуулж, үлдсэн мөнгөөрөө утаагүй зуух, түлшээ зорилтот бүлэгт тараахад зарцуулна гэх үгийг салбарын сайдаас сонссон. Тэгвэл шинжлэх ухаанд хэдийг зарцуулах вэ. Эрдэмтэд утаатай тэмцэхийн тулд шинэ технологи, шинэ судалгаа хийхгүй хэрэг үү хэмээн асуумаар санагдав. Учир нь, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов. Энэ салбарын эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.  ШУТИС-ийн хүндэт доктор, зөвлөх инженер З.Төмөрбаатар гуайн тавьсан "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Налайхын уурхайн байгалийн хийг ашиглах боломж” илтгэл нь өөрийн эрхгүй олны анхаарал татаж байв. Учир нь агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг бууруулах ёстой гэж хүн бүр хэлдэг ч юугаар хэрхэн оруулах вэ гэдэг гаргалгааг мөнгөгүй гэдэг үгээр л таглачихдаг. Дэлхийн олон орон түлшний хэрэглээгээ хийгээр шийдэж буйг бид мэднэ. Гэхдээ манайд ийм боломж, нөөц бий бил үү гэдгийг тодорхой тавьсан нь хэд билээ. Санахнээ, нүүрснээс хий гаргах технологийн талаар манай яамд, томоохон компаниуд ярьж, төслөө дэвшүүлж байсан. Харин өөрсдөө хий олборлох тухай ярьсан билүү хэмээн өөрийн эрхгүй бодсон юм.

Тэгвэл З.Төмөрбаатар гуайн хэлснээр ердөө Улаанбаатар хотын нэг дүүрэг болсон Налайхын нүүрсний ордоос метан хий олборлох боломж бидэнд байгаа бололтой.1973 онд П.Мягмар "Вост НИИ”-ийн институтын мэргэжилтнүүдтэй хамтран " Налайхын уурхайд метаны агуулгаар зэрэглэл тогтоох анхны судалгааг хийж, ордын хэмжээнд 5 метр куб/ тонн хүртэл метан агуулдаг нэгдүгээр зэргийн ордод хамаарна гэж тодорхойлсон байна. Харин 2010 онд Солонгосын "Когаз” компани 171 метр гүнтэй гурван цооног өрөмдсөн ч тодорхой үр дүнд хүрээгүй гэнэ. Учир нь, судалгааны ажил дутуу байсантай холбоотой гэж эрдэмтэд үзжээ. Тиймээс газарзүйн хувьд Улаанбаатар хотдоо багтах Налайхын нүүрсний орд газрын 300 метрээс доош гүнд нүүрсний давхаргын судалгаа хийх, түүнд агуулагдах метан хийн нөөцийг тогтоох улмаар олборлолт явуулах нь хотын хийн түлшний хэрэглээг хамгийн ойр зайд өртөг багатай хангах боломжийг бүрдүүлнэ гэж тэрээр үзсэн байгаа юм.

 
Монголд метан хийн судалгаа огт хийгдээгүй

Энэ талаар судалгааг хийсэн эрдэмтэн З.Төмөрбаатар гуайтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
 
-Метан хийн нөөц тогтоох хайгуулын ажил Монгол Улсад огт хийгдээгүй юм байна гэж таны илтгэлээс ойлголоо. Эхлээд энэ талаар мэдээлэл өгөөч?
-Өнөөдөр манайхан Оросоос, Хятадаас хий оруулж ирж, ашиглаж байна. Импортоор авч байгаа энэ хий бол нефтийн дагавар бүтээгдэхүүн. Би Монголын хамгийн арвин баялаг болсон нүүрсэнд буй метан хийг ашиглах тухай санал дэвшүүлээд байгаа юм. Одоогоор манайд энэ талаар ямар ч судалгаа хийгдээгүй гэж хэлж болно. Нүүрсний орд бүхэн метан хийтэй биш. Эдийн засгийн ашгаа бодвол метан хийн агуулга өндөр байгаа газарт л олборлолт явуулах ёстой. 2009 онд бид судалгааны баг гаргаад Хархираа, Онгийн голын нүүрсний орд газарт судалгаа хийхэд тэнд 120 тэрбум тонн гэсэн урьдчилсан тооцоо гарч байсан юм. Зөвхөн энэ хоёр нүүрсний сав газар өгсөн үнэлгээгээр шүү дээ. Үүнийг баталгаажуулахын тулд өрөмдлөг хийж, нөөцийг нарийвчлан тогтоох ёстой. Ийм өрөмдлөг харамсалтай нь Монголд нэг ч хийгдээгүй. Тавантолгойн орд дээр Горгаз хоёр өрөм тавьсан боловч яг метан хийн судалгааных биш. 

-Тэгэхээр метан хий байгаа гэдгийг мэддэг ч нөөцийг нь тогтоох талаар нэг ч оролдлого хийгээгүй байж, гаднаас авах тухай л яриад байдаг?
-Ямар ч оролдлого хийгээгүй гэсэн үг. Дэлхийн томоохон хотуудын туршлагаас харахад түлшний хэрэглээндээ эрчим хүч, хийн түлшийг ахиу хэрэглэж байж л агаарын бохирдлыг бууруулдаг юм. Гэтэл манайхан Улаанбаатар хотынх ердөө хаяанд нь Налайхын уурхай байхад одоо хүртэл нэг ч судалгаа хийгээгүй. Төрөөс анхаарал тавихгүй, эрдэм­тэн мэргэдийнхээ сана­­лыг сонсохгүй. Хэрвээ үнэ­хээр хүн ардынхаа эрүүл мэндийг бодож байгаа бол далайцтай шуурхай арга хэмжээ авч, метан хийн нөөцийг тогтоох, олборлох хэрэглээнд нэвтрүүлэх хэрэг­тэй. Би агаарын бохирдлын эсрэг төрөөс хийж байгаа өнөөдрийн ажлыг үгүйсгээгүй шүү. Мэдээж тодорхой үр дүнтэй л байгаа байх. Гэх­дээ бидний хүсч хүлээсэн хэм­­жээнд хүрэхгүй байна. Агаа­рын бохирдлоос үүдсэн өвчлөл улам нэмэгдэж бай­на. Дөнгөж төрж байгаа нярай өвчтэй байна. Яагаад ч гар хумхиад суух цаг биш. Далайцтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм учраас Налайхын уурхай руу төр анхаарах ёстой гэж би хэлээд байна.

-Хий гэхээр миний хувьд гадаадаас л авах ёстой юм байна гэж ойлгодог. Учир нь саяхан ОХУ, Хятадыг холбосон томоохон хийн хоолой тавих тухай хэлэлцээр батлагдсан. Манайхан энэ хоолойгоо Монголоор дайруулсан бол бид хямд хий авах боломж байлаа гээд л гасалсан?
-Ер нь, манайхан юм л бол гадагшаа хардаг. Улс төр, бизнесийн эрх ашиг байгааг үгүйсгэх арга алга. Гэтэл өөрт буй зүйлийг өөрсдөө олборлож чадахгүй, мэргэжилтнүүд нь хэлсээр байхад сонсоогүй мэт байдаг. Энэ буруу арга барилаасаа салах хэрэгтэй.

-Хэрвээ хайгуулын ажлыг эрчимжүүлээд нөө­цөө тогтоочихвол хэрэг­лээнд хэдэн жилийн дараа нэвтрүүлэх боломжтой гэж та үзэж байна?
-Одоо шууд хэлэх боломжгүй. Эхлээд хайгуул хийх, нөөц тогтоох гээд их ажил байна. Ерөөсөө хайгуул хийгдээгүй гэдгийг би дахин дахин хэлээд байгаа юм шүү.

-Та Налайхын уурхай дээр хайгуул, геологийн ажил хийхэд 200 орчим сая төгрөг шаардлагатай гэх шиг болсон?
-Энэ бол зөвхөн Налайхын геологи судалгааны ажилд л зарцуулах мөнгө. Үүнийгээ үндэслэж байж өрмөө тавина шүү дээ.

-Метан хийг олборлох, ашиг­лах тухай ярьж бай­на. Тэгвэл мэргэжлийн бо­лов­­сон хүчин хангалттай байгаа юу?
-За их цөөхөн дөө. Цаашдаа энэ чиглэлийн мэргэ­­жилтнийг  бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Гадаа­д­ын их дээд сургуульд сургамаар байна. Гадны мэргэш­сэн компаниудыг төрийн бодлогоор дэмжих оруулж ирж, өөрсдийн мэргэ­жилтнүүдийг дагалдуулж сур­гах хэрэгтэй. Төрийн цэгцтэй бодлого үгүйлэгдсээр байна.

-Та бол шууд метан хий олборлох тухай ярилаа. Өмнө нь нүүрснээс хий гаргах технологийн талаар л сонсч байснаас хий олборлох талаар төдийлэн сонсч байсангүй ээ?
-Хатуу биетийг хийн төлөвт шилжүүлнэ гэхээр ямар хэмжээний өртөг зардал орох вэ гэдэг нь хэн бүхэнд ойл­гомжтой. Метан гэдэг маань нүүрсний уурхайд байгаа зүйл. Өрөмдөөд соруулж авах тухай асуудал шүү дээ. Тэгэхээр өртөг зардал хамаагүй хямд. Гэхдээ нүүрсээ хийжүүлэх судалгааны ажлаа цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй.

-Бидний хувьд хам­гийн чухал зүйл бол Улаан­баатарын утааг багасгах. Налайхын судалгааны ажил маргаашаас эхэллээ гэхэд эхний үр дүнг хэзээ харж болно гэж төсөөлж байна вэ?
-Энэ бол олон хүчин зүйлээс хамаарна. Хамгийн чухал нь ус. Усны шахалт, ундарга зэргээс шалтгаална. Налайхын ажил эхэлчихвэл гурван жилийн дараа эхний үр дүнгээ харах байх.

-Дэлхий нийтээр нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологиос татгалзаж байна. Харин манай улс дараа дараагийн цахилгаан станцын төслүүд нүүрс шатаах технологитой хэвээр. Мэдээж энэ нь нүүрсний асар их нөөцтэй ч холбоотой байх. Манай улс ер нь энэ технологиос татгалзах боломжтой гэж та харж байна уу?
-Бүрэн бололцоотой шүү дээ. Урт хугацааны программ хэрэгтэй. Маш том дэд бүтцийн асуудал яригдана. Гэхдээ нүүрсний шатаах технологиос татгалзах боломж бол бий. Нүүрсний хэрэглээгээ бууруулах нь Монголд чухал. Гэхдээ нүүрснээс бусад эх үүсвэрийн талаар судалгаа хийгээгүй болохоор ирээдүйд барих цахилгаан станцуудын төслийг нүүрс шатаах технологитой хийх нь аргагүй.

-Манай эрдэмтэд цаасан дээр л баахан бүтээл үйлдвэрлээд байдаг. Практикт нэвтэрч байгаа нь тун цөөн гэж хардаг?
-Мэдээж, практикт нэвтрүүлж байгаа юм зөндөө. Жишээлбэл, Хүрэлбаатарын "Монос” гээд  эмийн үйлдвэрт шинэ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэхдээ л төрийн зүгээс шинжлэх ухаанд онцгой анхаарал хандуулж чадахгүй байгаа нь үнэн. Улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төгрөг зарахгүй байна. Энэ бол эрдэмтдийн хүсэл эрмэлзлийг дэмжихгүй байна гэсэн үг. Цаашдаа үүнд манай төр засаг анхаарч ажиллах байх л даа.
Эх сурвалж: www.assa.mn
Налайхын нүүрсэнд метан хий бий юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани