Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр”-т хагас тэрбум төгрөгийн хохиролтой гэрээ байгуулжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны зургаадугаар сарын 27-нд "Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болж Оросын талын 49 хувийг "Монголын зэс” компани худалдан авлаа” гэсэн мэдэгдэл хийсэн. Яг энэ өдөр "Чоно борооноор” гэгчээр Эрдэнэтэд их хэмжээний хууль бус гэрээ байгуулагдан мөнгө, хөрөнгийг нь 30-100 хувь шилжүүлсэн талаар тухайн үед шуугиж байсан удаатай.

"Монголын зэс” компанийнхан 49 хувь буюу олонхи биш ч зарим зүйлийн зах зухаас ажиг сэжиг авангуутаа хууль бус гэрээнүүдийн багагүй хэсгийг хүчингүй болгож улмаар Эрдэнэтэд өөрийн төлөөллөө яаралтай ирүүлсэн байдаг. Сиймхийг нь харж байгаад хэдэн гэрээ хийж үйлдвэрээс ихээхэн хэмжээний мөнгө идэх гэсэн нөхдийн гол зохион байгуулагч нь үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал, ерөнхий инженер Д.Даваасамбуу байж болох тухай баримт энд байна. Энэ баримт бол зөвхөн нэг жишээ нь юм. Үүний цаана их хэмжээний үнийн дүнтэй, үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэрээнүүд байгаа аж.

/Зураг 1. Гэрээг Хууль зүйн хэлтэс зургаадугаар сарын 27-нд баталгаажуулжээ/

Д.Даваасамбуу зургаадугаар сарын 27-нд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж нэгэн компанитай хоёр ширхэг эйр кондейшн суурилуулах "Барилга засварын ажил гүйцэтгэх гэрээ” гэгчийг байгуулсан аж. Барилгын компани бол ашгийн төлөөх байгууллага юм. Бид энэ удаад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан компанийг буруутгах гэсэнгүй. Харин Д.Даваасамбуу тэргүүтэй нөхдийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хагас тэрбум төгрөгийн хохирол учруулж байгаа эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг ил гаргахыг зорьсон болно. Гэрээний үнэ 564 сая 65 мянга 522 төгрөг аж. Хамгийн сонирхолтой нь Д.Даваасамбуу захирал Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон нэгдүгээр орлогч захирал Г.Н.Кутлин нарын өмнөөс өөрөө гарын үсэг зурж гэрээг батлаж, энэ өдөртөө багтаан 169 сая төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн байх юм. Зургаадугаар сарын 27-нд Ц.Даваацэрэн, Г.Н.Кутлин нар албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байсан. Гэтэл Д.Даваасамбуу өөрт олгогдоогүй эрхээр Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогчийн гарын үсэг зурах эрхэнд халдаж тэдний өмнөөс гарын үсэг зураад 564 сая 65 мянга 522 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг баталсан нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй үйлдвэрт үлэмж хэмжээний хохирол учруулсан нь зөвхөн энэ гэрээнээс харагдаж байна. Д.Даваасамбуу энэхүү гэрээг байгуулахдаа Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогч нарын бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан уу гэх асуудал урган гарч байна. Нэг гэрээн дээр Д.Даваасамбуу гээд гурван удаа гарын үсгээ зурсан нь түүний "Бүрэн эрхт Онцгой комиссын дарга” гэсэн албан тушаал ч нөлөөлөхгүй. Гэхдээ үйлдвэрийн удирдлагууд тэр дундаа Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн удаа дараа Эрдэнэт үйлдвэрт "Шахааны бизнес байхгүй болсон” гэж мэдэгдсэн ч Д.Даваасамбуу тэргүүтнүүд дүр төрхийг нь өөрчлөөд "Бүрэн эрхт онцгой комисс” нэрийн дор хэдхэн хүн үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлдэг эрх дархтай "Бүрэн эрхт шахаачид”-ыг өнгөрсөн дөрвөн жилд Эрдэнэтэд нутагшуулсаны нэг жишээ нь энэ юм.

Зах зээлийн судалгааг нь өнгөцхөн хийж үзэхэд, хоёр ширхэг эйр кондейшн суулилуулах ажил ойролцоогоор их холдоо л 50-60 сая төгрөгөнд хийгдэх ажил байжээ.

2017-01-13-2

/Зураг 2. Хятадаас ирүүлсэн эйр кондейшний үнийн санал /

Гэрээний дагуу Хятадын "Дайкин” брэндийн эйр кондейшнийг үйлдвэрт нийлүүлсэн. Гэтэл уг нийлүүлэлт хийсэн "Дайкин” компаниас үйлдвэрт санал болгож явуулснаар нэг ширхэг эйр кондейшний үнэ 37 мянга 900 юанийн үнэтэй байна. Монгол мөнгөөр 37900х300­ гээд бодоход 11 сая 370 мянган төгрөг болж байна. "Дайкин”-ы зүгээс үнийн саналдаа 37900 юань гэж ирүүлсэн байдаг. Хятадууд ханасан үнийн дүнгээ л бидэнд илгээдэг гэдгийг урдаас наймаа зөөдөг захын хүн мэднэ. Тэгээд ч тухайн үед юань 300 орчим төгрөгийн ханштай байсан.

2017-01-13-1

/Зураг 3. Д.Даваасамбуу гэрээн дээрх Ц.Даваацэрэн, Г.Н.Кутлин нарын нэрний ард өөрийн гарын үсгээ зурсан байна/

"Эрдэнэт үйлдвэр”-т эйр кондейшн шаардлагатай тулгамдсан ажил байсан уу гэдэг анхаарал татаж байна. Гэтэл ямар ч судалгаа тооцоогүйгээр Д.Даваасамбуу өндөр үнэтэй шахаа гэж үзэж болохуйц гэмт хэргийн чанартай дээрх үйлдлийг хийсэн байна. Бүр их хэмжээгээр өсгөж бодоход, хоёр ширхэг эйр кондейшний зах зээлийн ханш, суурилуулах зэрэгт нийлээд 50-60 сая төгрөгөөр хийгдэх ажлыг 10 дахин нэмэгдүүлж 564 сая төгрөгт хүргэсэн байна. Үйлдвэрт хагас тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ гэрээг шинэ удирдлага болон 49 хувийнхан шалгаж үзэх зайлшгүй шаардлагатай.

Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын 20 дугаар тогтоол гарахаас өмнө тухайн үед зарим нэг хүн өөрт байсан мэдээллээ ашиглан банкин дахь хадгаламжаа татсан нь сүүлд тогтоогдож хуулиар шийтгүүлж байсан удаатай. Яг л 1990-ээд оны тэр дүр зургийг Д.Даваасамбуу ашиглаж үйлдвэрийн мөнгөн хөрөнгөнөөс "саажээ” гэж ойлгогдохоор байна.

2017-01-13-4

/Зураг 4. Хятадын Дайкин брэндийн эйр кондейшн/

2017-01-13-3

/Зураг 5. Эйр кондейшний техникийн үзүүлэлт/

Нөгөө талдаа түүний 564 сая төгрөгийн өртөгтэй хийсэн энэхүү гэрээ хууль бус гэдэг нь зарим зүйлээс харагддаг. Д.Даваасамбуу дээрх гэрээг байгуулахдаа Үйлдвэрийн дүрэм журмыг мөрдөөгүй, Тендэрийн тухай хууль, Монгол улсын бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчихийн зэрэгцээ зах зээлийн судалгаа, үндэслэлгүйгээр дээрх ажлыг гүйцэтгэж, Их барилгын хэлтсээр дамжуулан хагас тэрбум төгрөгийн хохирол учруулсан зэрэг нь анхаарал татах асуудал мөн болов уу. Дээр нь ноцтой нэг зүйл байна. Зургаадугаар сарын 27-нд Д.Даваасамбуу захирлын гарын үсгээ гурав дахин зурсан гэрээ нэгээр дуусахгүй нэлээн хэд байгаа тухай дуулддаг. Эдгээр гэрээ бүхнээс 30-60 хувийн урьдчилгааг үйлдвэрээс авсан байх талтай аж. Эйр кондейшн нийлүүлсэн гэрээний урьдчилгаа 160 гаруй сая төгрөг юунд зарцуулагдсан бэ. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болохоос хоёр өдрийн өмнө өндөр үнийн дүнтэй, ихээхэн хэмжээний урьдчилгаатай ажлын гэрээ нэрээр гарсан мөнгө сонгуульд дэвшсэн хэн нэгний халаас руу орж мөнгө тараасан гэх иргэдийн хардлагатай нийцэж байна уу. Үүнийг бодолцох ёстой.

Зарим нэг мэдээллээс харвал зургаадугаар сарын 27-нд үйлдвэрийн Хууль зүйн хэлтсээс их хэмжээний урьдчилгаатай гэрээг зогсоосон байдаг. Гэтэл Бүрэн эрхт Онцгой комиссын дарга Д.Даваасамбуу өөрөө нэг гэрээн дээр гурван удаа гарын үсэг зурж хууль зөрчин, удирдлагуудынхаа бүрэн эрхэд ноцтойгоор халдаад зогсохгүй их хэмжээний урьдчилгаа мөнгийг олгохыг үүрэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Үүнийг шинэ удирдлагууд, 49 хувийн талынхан шалгаж тогтоохыг үйлдвэрийн жирийн ажилчин ч хүсч байгаа.

Д.Даваасамбуугийн Эрдэнэт үйлдвэр төдийгүй улсад их хэмжээний хохирол учруулсан байж болох өндөр өртөг бүхий гэрээ ганц нэгээр дуусахгүй ажээ. Зөвхөн нэг гэрээнээс хэдэн зуун сая төгрөгөөр ашиг унагадаг Д.Даваасамбуу гэдэг хүний гарын үсгээр хийгдсэн гэрээнүүд хэдэн арваараа бий гэдгийг зарим нэг эх сурвалж өгүүлж байна. Үргэлжлэл бий.

http://www.erdenetnews.mn/?p=8573

Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр”-т хагас тэрбум төгрөгийн хохиролтой гэрээ байгуулжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өнөөдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өнөөдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани