Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Азид нүүрсний цахилгаан станцын хэрэглээ хэвээр байх ч, Европт бүрхэг байна

 

Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч БНХАУ-ний импорт өнгөрсөн онд 30 хувь, хэрэглээ нь гурван хувиар буурсан. Түүгээр ч зогсохгүй дэлхийн нүүрсний хэрэглээ сүүлийн 10 гаруй жилд анх удаа буурсан дүнтэй гарлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал улс орнуудыг арга хэмжээ авахаас аргагүйд хүргэж байна. Голландын парламент нүүрсний станцуудаасаа ангижрах төлөвлөгөө баталсан. Голландад одоогоор 11 нүүрсний цахилгаан станц ажиллаж байгааг зогсоолоо гэхэд үүнийг илүү цэвэр хийн турбин бүхий станцуудаар солих боломжтой ажээ. Тус улс 2020 он гэхэд станцуудаа хаах төлөв дэвшүүлж буй ч 2030 он илүү бодитой гэсэн санааг тус улсын эрчим хүчний зарим компани мэдэгджээ. Ямартай ч парламент нь нүүрснээс ангижрах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн тул Засгийн газар уг шийдвэрийн дагуу үндэслэлтэй төлөвлөгөө боловсруулах ажлаа эхлүүлээд байгаа аж. Их Британийн Эрчим хүчний нарийн бичгийн дарга Амбэр Рудд 2025 он гэхэд тус улс одоо буй бүх нүүрсний станцаа хаах тухай мэдэгдсэн нь мөн л дэлхийд нүүрсний хэрэглээ хумигдах тухай томоохон дохио болж байна. Их Британи нүүрсний станцуудыг 2023 он гэхэд хязгаарлаж, улмаар 2025 он гэхэд станцуудыг "CCS” технологи буюу ялгарч буй нүүрсхүчлийн хийг ангилан ялгах технологи суурилуулсан тохиолдолд ажиллах боломж олгох юм байна.

 

Гэхдээ одоогийн байдлаар "CCS” технологийн хөгжил дэлхийн хэмжээнд төдийлөн хурдацтай явагдахгүй байгаа бөгөөд зөвхөн ганц л ийм төсөл эдийн засгийн үр ашигтай байдлаар хэрэгжиж буй юм. Тус улс нүүрсний станцуудаа хааснаар оронд нь байгалийн хийн турбин бүхий цахилгаан станц, цөмийн эрчим хүчний станц барих замаар эрчим хүчээ хангана гэж үзэж байгаа юм. 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ гадаад оронд хэрэгжиж буй нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдэж, бусад улс, олон улсын санхүүгийн байгууллагуудыг ч ийм жишигтэй болохыг уриалж байсан. Улмаар төд удалгүй Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад банк нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед, Франц, Герман, Голланд, Их Британи ийм төрлийн төсөлд зээл олгохгүйгээ мөн мэдэгдсэн билээ. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнууд буюу хөгжингүй болон хөгжиж буй 34 улсын төлөөлөгчид нүүрсний станцын шинэ төслийг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Он гарсаар Вьетнамын Ерөнхий сайд Нгүен Тан Зунг тус улс нүүрсний станц шинээр барихыг зогсоож, байгалийн хий, сэргээгдэх салбарыг эрчим хүчний хэрэглээндээ нэвтрүүлэхийг чухалчилна гэж мэдэгдсэн юм.

 

Нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй БНХАУ-ын дарга Си Зиньпин ч мөн адил бодлого баримталж эхэлсэн. Хятад 2020 он гэхэд зөвхөн Бэзжин орчмоос гадна ихэнх хөдөө тосгодын нүүрсний хэрэглээг зогсоохоор зорьж байна. Тус улсын Байгаль хамгаалах газрын үзэж буйгаар агаарыг бохирдуулж буй утааны 60 хувь нь нүүрсний шаталтаас эхтэй ажээ. БНХАУ-ын Эрчим хүчний газрын мэдээлснээр шинээр барихаар төлөвлөж буй 85 цахилгаан станцныхаа төслийг цуцлахаар болсон. Харин ирэх таван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт 500 тэрбум юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа. Олон улсын эрчим хүчний агентлагийн тогтоосноор одоо Ази тивд 670 ширхэг ялгаруулалт багатай нүүрсний цахилгаан станц ажиллаж буй бөгөөд цаашид 1066 ширхэг ийм станц баригдах төлөвтэй байна. Ойрын таван жилийн хугацаанд Азид нийтдээ 70гВт хүчин чадал бүхий станцууд ашиглалтад орох төлөвийг зарим нүүрсний компани онцолж буй юм. Ерөнхийдөө Азид нүүрсний станцууд хүчээ авсан хэвээр байх зураглал харагдаж байгаа бол АНУ, Европт нүүрсний станцын ирээдүй улам бүр бүрхэг болж эхэллээ. Гэхдээ нүүрс хүчгүйдэх давалгааг хэдхэн жилийн өмнө хэн ч ийм хүчтэйгээр ирнэ гэж таамаглаагүй байсан юм.

 

Өнгөрсөн оны эхэн үед тонн тутамдаа 40-50 ам.долларын хооронд хэлбэлззж байсан нүүрсний ханш өнгөрсөн долдугаар сараас аажмаар өсч эхэлсэн юм. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тонн тутамдаа 100 ам.долларт хүрсэн билээ. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй одоогийн байдлаар Лондоны металлын биржид 92 ам.доллараар худалдаалагдаж байна. Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар, нүүрсний ханш цаашид ч буурах ажээ.


Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Азид нүүрсний цахилгаан станцын хэрэглээ хэвээр байх ч, Европт бүрхэг байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани