Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн түүхийн онцлох 50 агшин

Тавантолгойн түүхийн онцлох 50 агшин

 

Тавантолгой нь коксждог нүүрсний нөөцийн хэмжээгээр дэлхийн эхний 10-т багтдаг. Үүнээс IV давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу. Өөрөөр хэлбэл, энэ бол Монгол орны ирээдүйн том үүц. 

Хэрүүлийн алим, хөгжлийн гарц хоёрын аль алинаар нь яригдаж буй Тавантолгойн асуудал энэ ондоо шийдэгдэж, үр шимээ жинхэнэ утгаар нь өгч эхэлнэ гэж ард түмэн найдаж буй. МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь тогтвортой төртэй болвол том төслүүдээ хөдөлгөнө гэсэн ард түмний хүлээлттэй салшгүй холбоотой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат он гарсны дараахан энэ талаар чихэнд чимэгтэй мэдээлэл хийсэн. "Ардын эрх” энэ удаа Тавантолгойн ордын өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх түүхийг сөхөж байна.

1. 1934 он
Малчдын хэрэглээнд
Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 100 гаруй километрийн зайд нутагладаг нутгийн ардууд энэ орд илэрсэн газраас тэмээгээр ачаалан нүүрс түүж  ахуйд хэрэглэх болов. Ялангуяа уран дархчуудын хөөрөгт уг нүүрсийг ашигладаг байв. 

2. 1936 он
Аймаг орон нутгийн зүгээс Тавантолгой орчмыг хамгаалалтанд авч, нүүрсийг түлшинд хэрэглэх болжээ. 

3. 1939-1940 он
Цогтцэций сумын хоршооллын артел Тавантолгойн чулуун нүүрсийг гар аргаар олборлож, аймгийн төв хүргэн борлуулах болжээ. 

4. 1966.04.18
Улсын мэдэлд
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дүгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгож, үйлдвэрийн аргаар ашиглахаар шийдвэрлэн Аж үйлдвэрийн яаманд шилжүүлэн өгчээ. Энэ онд цөөн ажилчинтай уурхайн цэг 300 тонн нүүрс гаргасан аж. 

5. 1967.05.01
Аж үйлдвэрийн яамны шийдвэрээр бие даасан уурхайн захиргаа ажиллаж эхлэв. 15 ажилтантай уурхай төлөвлөгөөгөө 33 хувиар давуулж, 4300 тонн нүүрс олборложээ. 

6. 1978-1990 он
Хэд хэдэн удаагийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн үр дүнд уурхайн хүчин чадал нэмэгдэж, жилдээ 120000 тонн нүүрс олборлох болжээ.

7. 1990.01.30
ТЭЗҮ
Оросын Гипрошахт хүрээлэн Тавантолгойн ордын ТЭЗҮ-г хийж, 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоов.

8. 1990-1991 он
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад нүүрс нийлүүлж байв.

9. 1995 он
Өмч хувьчлал
Уурхайг хувьчилж төрийн өмч давамгайлсан "Тавантолгой ХК” болгон өөрчлөн зохион байгуулав.

10. 1995 он
Орон нутгийн өмчит 
хувьцаат компани
"Тавантолгой ХК”-ийг Орон нутгийн өмчит хувьцаат компани болгов. Тус компани одоо MV-000287 дугаартай 276.9 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг.

11. 1998 он
Гологдсон нь
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Английн "BHP Billiton” компани тус бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч удалгүй буцааж өгөв

12. 1999 он
Тусгай зөвшөөрөл
"Майн инфо” ХХК тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ
13. 2005 он
Хүчирхэг гэр бүлүүд
Майн инфо, Алтай трейдинг, Моннис, Шунхлай, Эм-Си-Эс, Петровис зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, "Энержи Ресурс ХХК”-ийг байгуулан тусгай зөвшөөрлийг шилжүүллээ. Үүний цаана Монголын толгой хөрөнгөтнүүд байгаа нь үндсэндээ нууц биш болов. Нэг жилийн дараа "Энержи Ресурс” ХХК хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаар,  тус бүлэг ордод уурхайн үйл ажиллагаа эхлэх боломж бүрджээ.

14. 2008 он
С.Баярын шахалт
Олон нийтийн эсэргүүцэл, маргаан, Монголын толгой баячууд "Тавантолгой”-д эзэн суулаа гэх яриа газар авлаа. Энэ үед С.Баярын тэргүүлсэн Засгийн газар тус орд газрыг төрийн мэдэлд авахаар "Энержи ресурс” компанитай хэлэлцээр хийж эхэлсэн.  Улмаар Ухаа худаг (MV-011952) -аас бусад талбайнуудыг төрийн мэдэлд шилжүүлэв. С.Баярыг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгсөний дараа уг хэлцлийн гол дүрийн нэг Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдов. 

15. 2007 он
Стратегийн орд
УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болов. 

16. 2007.02.22
"Эрдэнэс Монгол” ХХК 
Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор "Эрдэнэс Монгол” ХХК (хуучнаар "Эрдэнэс МГЛ” ХХК) байгуулагдав. 

17. 2007.08.29
Түүхэндээ анх удаа нэг сая тн нүүрс экспортлов.

18. 2009 он
7.4 тонн нөөц
Норвест компанийн олон улсын ЖОРК ангилалд шилжүүлж хийсэн нөөцийн урьдчилсан тооцооллоор  300 метр хүртэл гүнд 7.4 тэрбум тн коксжих ба эрчим хүчний нүүрсний геологийн нөөцтэй нь тогтоогджээ.

19. 2010 он
Тендер зарлагдав
УИХ-ын 39-р тогтоолоор Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор хөрөнгө оруулагч шалгаруулах үүргийг Ерөнхий сайд С.Батболдод өгөв. Засгийн газраас уралдаант шалгаруулалт зохион байгуулахыг ТӨХ болон "Эрдэнэс МГЛ”-д үүрэг болгов.

20. Хойшлуулав
Шалгаруулалтанд нийт 15 оролцогч материалаа ирүүлж, хураангуй жагсаалтанд зургаан оролцогчийг шалгаруулан, хэлэлцээр хийхээр болов. 

21. Хэлэлцээр бүтэлгүйтэв
Хэлэлцээрт оролцогч талууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул удааширч, шийдэлд хүрч чадсангүй.

22. Төмөр зам
УИХ 32 дугаар тогтоол гаргаж 5600 км төмөр замын сүлжээг үе шаттайгаар барьж байгуулахаар шийдэв. 

23. 2010 он
"Эрдэнэс-Тавантолгой” ХХК
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг "Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулав. Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийх нийт найман тусгай зөвшөөрлийг тус компанид олгожээ.

24. 2011.03.31
Хувьцаа
Засгийн газрын 98 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн 536 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болов.

25. 2011.07.14
Сонголт
Засгийн газраас иргэдэд "хувьцаагаа авч үлдэх” эсвэл "бэлэн мөнгө авах” сонголт санал болгов. Иргэдийн авч үлдсэн хувьцаа одоог хүртэл "амьгүй” байна. 

26. 1072 ширхэг хувьцаа
Засгийн газрын 116 тогтоол ёсоор уг өдөр болон түүнээс өмнө төрсөн иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болов. Ингэснээр иргэд "Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 20 хувийг цаасан дээр эзэмших боллоо.

27. 2012.05.30
Нэрлэсэн үнэ
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг иргэнд ногдох 1072 хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоов. 

28. 2012.09.01
Өөрөө өөртөө хишиг
Зарим оюутнууд 2011, 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр хувьцаагаа авсан бол хүссэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хишиг хувийг бэлэн мөнгөөр олгожээ. Мөн 2011 онд ЭМД-ын шимтгэлд өөрт ногдох хувьцааны есөн нэгжийг төлсөн иргэд өдгөө 1063 ширхэг хувьцаа эзэмшиж буй.

29. "Хишиг”-ийн балаг
2012 оны сонгуулийн өмнө Сү.Батболдын удирдсан Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийг Хятадын төрийн өмчит "Чалко” компанид барьцаалж, 350 сая ам.долларын зээлэн түүнийгээ "Эх орны хишиг” нэрээр тараав. Үндэстэн даяараа үрсэн уг мөнгийн одоо болтол төлж барагдуулаагүй байна. 

30. 2013 он
Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Тавантолгойгоос Гашуун сухайт хүрэх төмөр зам барих концессийн гэрээг цуцлаж, бүтээн байгуулалт, хөрөнгө босгох эрхийг МТЗ ТӨХК-д олгов. Хөгжлийн банкнаас замын ажилд 200 сая ам.доллар олгож, зарцуулсан ч  замаа барьж чадаагүй л байна. 

31. 2014 он
Нарийн цариг
УИХ-аас Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавихаар шийдвэрлэв. 

32. 2014 он
УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэхээр болж, Засгийн газар хураангуй жагсаалтанд үлдсэн зургаан компанид урилга илгээв. Урилга илгээсэн зургаан компаниас хоёр нь оролцохоо илэрхийлэв.

33. 2014.08.24
268 дугаар тогтоол
БНХАУ-ын дарга Си Жинь Пинийн айлчлалын дараахан Засгийн газар 268 дугаар тогтоол гаргав. Уг тогтоолд тендерт ялахыг хүсвэл үндэстний компанитай хамтрах босго тавьсан юм.

34. 2014.12.10
Мега төсөл
Шинээр байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд хэмээх орон тоо бий болж, М.Энхсайхан томилогдов. Сайдын ажлын чиг үүрэг нь улс орны хувь заяатай холбоотой мега төслүүдийг эхлүүлэх явдал. 

35. 2014.12.21
Тендерийн ялагч
Хятадын "Шинхуа Энержи”, Японы "Сүмитомо” болон Монголын "Энержи Ресурс” компанийн хамтарсан консорциум шалгарав. 

36. 2015.01.15
Засгийн газар болон тендерт шалгарсан консерциумын хооронд хэлэлцээр эхэллээ.

37. 2015.02
Гацааны удиртгал
Цагаан сараас өмнө эцсийн шийдэлд хүрнэ гэсэн хэлэлцээр сунжирч эхэлснээр улс төрийн хүчин болон лидерүүд үзэл бодлоо илэрхийлж эхлэв. Энэ дундаас УИХ-ын дарга З.Энхболдын "Үгэнд орохгүй засаг, үгэнд орохгүй сайдад УИХ арга хэмжээ авч болно л доо. УИХ-аас баталсан тодорхой хуулиуд байхад түүнээс давсан, хууль бол юу ч биш гэж явж болохгүй л дээ” гэсэн үгс хамгийн хүчтэй нь байв. Үүнээс хойш УИХ-д суудалтай олонх намууд түүнтэй ижил байр суурьтай буйгаа илэрхийлсэн.

38. 2015.02.17
ҮАБЗ-ийн зөвлөмж
Тавантолгойн асуудлаар ҮАБЗ зөвлөмж гаргав. 

39. 2015.02.18
УИХ-ын Өргөдөлийн байнгын хороо "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг сөхөж, иргэд хувьцааны үр ашгаа хүртэх асуудлыг хэлэлцээрт тусгаж, УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгав. Сайд М.Энхсайхан харин хувьцааны асуудлыг УИХ шийдэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. 

40. 2015.03.06
Гацаа 
Хэлэлцээр гацаанд оров. Гацаанд орсон шалтгааныг  БНХАУ-ын төрийн өмчит "Чалко” компани болон манай улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбон тайлбарлав. 

41. 2015. 03.26
Урагшаа Тавантолгой
Хэсэг судлаач, эдийн засагчдын зүгээс Тавантолгойг ашиглаж шинэ хувилбарыг санал болгов. Уг хувилбарыг төр засаг хайхарч үзсэнгүй. 

42. Хэлэлцээрийн үргэлжлэл
Megaproject.mn сайтад хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн эцсийн шат эхэлсэн хэмээн мэдүүлсэн нь үр дүнг нь бид үзэж амжаагүй л байна. 

43. 2015 он
Талцал
Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал улстөрчдийг талцуулав. АН болон МАН, МАХН-ын удирдлагуудын зүгээс гэрээг УИХ-аар хэлэлцэхийг шаардаж буй юм. Харин зарим улстөрч уг асуудлыг хууль тогтоох байгууллагаар хэлэлцэх шаардлагагүй, УИХ-д тийм чадамж байхгүй гэсэн байр суурь дээр хатуу зогсож байлаа. 

44. 2015.04.23
УИХ-д өргөн барив
Засгийн газраас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барив. УИХ-ын Тамгын газраас баримт бичгээ дутуу бүрдүүлсэн гэх шалтгаанаар Засгийн газарт буцаасан. Үүний дараагаар Засгийн газар шуурхай хуралдаж дутуу гэгдээд байсан зургаан зүйлийн баримтыг нэмж УИХ-д дахин өргөн барьсан юм. 

45. 2015.06.22
Ажлын хэсэг ба дүгнэлт
УИХ-аас гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Засгийн газраас өргөн барьсан гэрээг шалгав. Ажлын хэсэг 90 хуудас бүхий дүгнэлт гаргаж, УИХ-д танилцуулсан. Улмаар тус ажлын хэсгээс Тавантолгойн асуудлаар УИХ тусгай тогтоол батлах нь зүйтэй гэж үзэн боловсруулж эхлэв. Ийнхүү Тавантолгойн асуудал УИХ-ын шатанд гацаанд орсон. 

46. 2016.05.17
Нэг жилийн дараа
Бараг нэг жилийн дараа Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд алдарт тогтоолын төслөө өргөн барьсан.  "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулна. Хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтооно” гэсэн зарчимын саналууд бүхий уг төслийг УИХ-аар хэлэлцээгүй л байна. 

47. Сонгууль
УИХ-ын сонгуулийн үеэр "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Засгийн газарт худалдах "Сайн хувьцаа” арга хэмжээ арилжааны банкуудаар дамжин зохиогдов. 

48. 2016.06.29
Иргэдийн хүлээлт
УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулав. Томоохон төслүүдээ хөдөлгөхийн тулд тогтвортой төр хэрэгтэй гэж үзсэн ард түмэн, Тавантолгойн асуудал дээр хоёр хуваагдаад байсан АН-д итгэл үзүүлэхийг хүссэнгүй. 

49. 2016.12.09
Шинэ ажлын хэсэг
Шинэ Засгийн газраас байгуулсан шинэ ажлын хэсэг Тавантолгойн төслийг эргэлтэд оруулах анхны уулзалтаа "Шинхуа” групптэй хийв. Ажлын хэсэгт Ерөнхий сайдаас өгсөн удирдамжаас Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүдийн өмнө УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийн агуулга харагдана. 

50. 2017.01.06
"УИХ-аар хэлэлцүүлнэ”
Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж буй тухай дуулиан дэгдэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг асуудлыг ташаа болохыг мэдэгдэж, "Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ. Дэлхийн үнэлэгдсэн ийм ордоо Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүйгээр шийдэхгүй” хэмээсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд эсрэг агуулга бүхий асуулгыг Ерөнхий сайдад тавиад хариугаа хүлээж байна.


 
http://ardiinerkh.mn/post/2235?date=159
Тавантолгойн түүхийн онцлох 50 агшин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

Өнөөдөр, 12:01
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

Өчигдөр, 15:56
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

Өчигдөр, 15:38
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

Өчигдөр, 12:32
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

Өчигдөр, 10:56
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани