Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НУЛИМСТАЙ БӨХӨН

НУЛИМСТАЙ БӨХӨН

 

Хүйсийн говийн адаг Шаргын говийн эхэн. Амсхийх чөлөөгүй хүйтэн хавсарга говийн бударганат бор талыг тэр чигт нь хийсгэчих шахан тачигнана. Цас багатай жил болоод ч тэр үү их говийн уудам тал нэлэнхүйдээ бараантана. Дүнсгэр говийг жилийн өдийд сэргээж, амилуулдаг цөөхөн зүйлийн нэг нь бөхөн. Гэвч хорь гаруйхан хоногийн дотор хоёр, гурван мянган бөхөнгөө "алдсандаа” их говь улам бүр бараантан байх шиг...

 

Ийн бодол тээн бөхөнгийн орон гэгдэх нутгаар нэгээхэнтэй ч тааралгүй хоёр цаг гаруй давхисны эцэст хамт яваа хүмүүсийн нэг ‘Тэрийг хар аа, ашгүй дээ” гээд ухасхийв. Заасан зүгт нь цагаан тоос татжээ. Говь амилах шиг болж, их талын дунд зургаан цагаан тоос татсан нь зургаан бөхөн цахилж одсоныг илтгэнэ. Машины чимээнээр харваж одсон зургааг мялзангийн халдвар аваагүй учраас л ийн цовоо цахилсан биз хэмээн ярьж дуусаагүй байтал жолооч огцом тоормоз гишгэн зогслоо. Ташуурдах жавраас нөмөрлөх нь битгий хэл өчүүхэн ч нэмэр болохооргүй сэрийсэн давжаа загийн хажууд үргэж одох нь битгий хэл өндийх ч тэнхэлгүй янзага аахилан хэвтэж байв. Дэргэд нь очсон биднээс цочдосхийснээ толгойгоо өргөж үл дийлэн тийчлэх янзаганы хоёр нүднээс урссан нулимс, нуух дарайн хөлдөж, хойд хөл, цавь нь тэр чигтээ хар ногоон чацгаар булагдсан нь мялзан төст өвчинд дийлдэж буйг нь илтгэнэ. Их говийн заг, бударгана болгоноор салхины нөмөр хийн амь тийчлэн хэвтэж буй зуу зуун янзаганы нэг нь тэр. Түүнийг ингээд орхивол бусдадаа амьсгалын замаар халдвар тараана.

 

Жавар тачигнасан хүйтэн талд хэзээ үхэхийг нь хүлээн суух боломжгүй тул зориулалтын уутанд хийгээд устгалын цэгт хүргэхээс өөр аргагүй. Энэ бол Шаргын говийн их тал эхлэхээс арваадхан километрийн цаана буюу одоогоор 3000 гаруй бөхөнгийн амийг авч одоод байгаа мялзан өвчний голомт Хүйсийн говийн нутаг. Хүйсийн говьд өнгөрсөн оны байдлаар 6000 гаруй бөхөн байсан бол өдгөө тал нь үрэгдээд байгаа. Харин ажлын хэсгийнхэн одоогоор эрүүл хэмээн тооцож буй Шаргын говь руу өвчтэй, халдвартай бөхөнг нэвтрүүлэхгүй, эрүүлийг халдварын голомт руу оруулахгүйн тулд эргүүлийн есөн пост гарган байнгын үргээлгэ хийж байгаа юм. Гэхдээ эх болон бусдаасаа тасарч хоцорсон түрүүчийн янзага мялзан өвчний аюул Шаргын говийн хаяанд ирсний дохио. Одоо хамгийн чухал нь Шаргын говьд эрх дураараа бэлчиж буй 5000 гаруй бөхөнд халдвар тараахгүй байх юм. Хэрвээ энэ бүсэд халдвар орвол монгол бөхөн тэр чигтээ үгүй болох эрсдэлтэй.

Дэдхийд нэн ховор, 2500 жилийн тэртээгээс өдгөөг хүртэл тэсэж үлдсэн цор ганц амьтан хэмээгддэг монгол бөхөнгийн сүрэгт учирсан халдварт өвчний аюул, эрүүлийг нь хамгаалж, сэргийлэхийн тулд Засгийн газар хийгээд орон нутгийн албан хаагчид, ард иргэд хэрхэн ажиллаж байгааг сурвалжлахаар Говь-Алтай аймгийг зорьж очоод байгаа нь энэ. Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийнхний шийдвэрээр нийт бөхөнгийн 90 орчим хувь нутагладаг тус аймгийн Байгаль орчны газраар ахлуулсан ажлын хэсэгт 298 сая төгрөг хуваарилсан билээ.

 

298 САЯ ТӨГРӨГИЙН СУРАГ БУЮУ МОНГОД БӨХӨНГ ЗЭЭЛЭЭР ХАМГААЛЖ БАЙНА

Засгийн газраас хөрөнгө мөнгийг нь шийдсэн учраас үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, өвчтэй бөхөнгөөс дээж авах, хөрс, ус, сэг зэмээр дамжин малд болон, бусад амьтанд халдварлах эсэх, халдвартай бүсээс эрүүл бүс рүү бөхөн оруулахгүй байх зэргийг асуудалгүй шийдэж байгаа хэмээн тооцоолж байсан минь бодит байдал дээрээ өөр байв.

 

Учир нь энэ сарын 18-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар төсвийг нь шийдвэрлэсэн Засгийн газрын тоггоол өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тодруулбал, Засгийн газраас шийдвэрлэсэн мөнгө орон нутгийн дансанд өнөөдрийг хүртэл шилжиж ороогүй байгаа юм. Энэ талаар албаныхан "Засгийн газрын тогтоол гарсан ч баталгаажихад тодорхой хугацаа шаарддаг Мөн Сангийн яаман дээр уг төсвийг хянаж, тодорхой шалгуур, дүрэм журмын дагуу мөнгийг шилжүүлнэ. Энэ ажил хийгдэж байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал, шаардлагагай зүйл болох санхүүжилт шийдэгдээгүй нь орон нутгийнхны хувьд том бэрхшээл болж байв. Гэхдээ тэд мөнгө орж ирзхийг хүлээгээд суусангүй. Сум орон нутгийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд, ард иргэдтэй зээлийн гэрээ байгуулан ажиллаж байлаа. Энэ талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын дарга Д.Батмагнай "Аймгийн Засаг даргын захирамжаар бөхөнгийн нутагладаг халдварын голомтот болон эрүүл бүсэд хорио цээрийг дэглэм тогтоон ажиллаж байна.

 

Мөн Засгийн газрын тоггоолоор бөхөнгийн мялзан өвчинтэй тэмцэх, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, булах, халдваргүйжүүлэлт, ариутгал хийх, эрүүл бөхөнг хамгаалах, тусгаарлахад зориулан манай аймагт 298 сая төгрөг төсөвлөхөөр болсон. Одоогоор уг санхүүжилт орж ирээгүй байна. Гэхдээ бид санхүүжилт хүлээвэл бүх бөхөнгөө мялзангаар алдаж мэдэх эрсдэлтэй тул шаардлагатай бүх арга хэмжээг өөрсдийн эрх, үүргийн хүрээнд авч, хэрэгжүүлж байна. Одоогоор Хөхморьт, Баян-Уул, Дарви, Шарга, Тонхил, Төгрөг, Халиун суманд устгалын найм, эргүүлийн есөн пост ажиллуулж байна. Үүнд шаардлагатай бүх зардлыг орон нутгийнхнаас зээлийн гэрээ байгуулан шийдвэрлзж байна. Тухайлбал, эргүүл болон устгалын цэгт ажиллаж байгаа хүмүүсийн хоол, хүнс, шаардлагатай шатахуун тулш, түлээ, нүүрс, хэрэгтэй багаж, хэрэгсэл гээд бүтдийг нь гэрээ байгуулан зээлж байгаа” гэсэн юм. Ийм байдлаар бөхөнгийн сүргийг тэр чигт нь сүйдэхээс хамгаалж, үхсэнийх нь сэг зэмийг даруй цуглуулж, булах ажлыг биднийг очихоос хоёр хоногийн өмнө эхлүүлсэн байв.

 

МЯЛЗАНГИЙН АЮУЛЫН ХАЖУУГААР АШИГ ХОНЖОО ХАЙГЧИД ЭРҮҮЛ БӨХӨНГ БУУДАЖ, ЭВРИЙГ НЬ АВЧ БАЙНА

Мялзангайн улмаас халуурч, дагжин чичрэхийн зэрэгцээ хөдлөх ч тамиргүй болсон янзагыг уутлах үеэр бидэн дээр мотоцикльтой хүмүүс ирсэн нь эргүүлийн хоёрдугаар цэгт ажиллаж байгаа залуус аж. Тэд "Урд шөнийн шуурганд гэр маань нурчихсан. Бид гэрээ босгочихоод хэдэн бөхөн харагдахаар нь үргээхээр ирлээ. Урд шөнө энүүхэн хойно нэг бөхөнг алаад эврийг нь аваад явчихсан байна. Гэгээ тасрахаас өмнө явахад юу ч байгаагүй мөртлөө өглөө эрт явтал үхсэн бөхөн байсан. Эрүүл, мялзангийн шинж тэмдэггүй бөхөнг эврийг авах гэж л буудсан бололтой. Хоёр мотоциклиор хөөсөн мөр байна. Хэрвээ өвчнөөр, өөр шалтгаанаар үхсэн бол шөнийн харанхуйд хэн ч энэ жалганд ганц эр бөхөн үхсэнийг мэдэж ирж, эврийг нь авахгүй шүү дээ. Тэгэхээр энэ зориуд хийсэн зүйл байх. Бид эргүүлд гараад хоёр хонож байна.

 

Уг нь бөхөн үхэх нь гайгүй байсан юмсан. Эго янзага хаанаас гараад ирэв ээ” хэмээгээд бидэнд эврийг нь авахаар буудсан байж болзошгүй бөхөнгийн байгаа газрыг замчилсан юм. Эргүүлийн хоёрдугаар постын гэрээс арав хүрэхгүй километрийн зайд байх жалга руу өнгийгөөд оргол арав гаруй тас бөхөнгийн сэг зэмэн дээрээс нисэн холгүйхэн очиж сууцгаав. Залуус "Хэдхэн минутын өмнө бүтнээрээ байсан юм. Тас хамгийг нь идчихэж. Гэхдээ нүд, цавийг нь хар. Өвчний шинж тэмдэг байхгүй. Эврийг нь сурмаг гэгч нь авсныг харж байгаа биз. Эсгий гуталтай хоёр хүн байгаа юм” гээд толгойг нь өргөж харуулав. Түүнчлэн тэд "Орон нутгийн иргэдзд мялзан өвчинтэй бөхөнгийн эврийг авбал өвчний вирус үс, шүлсээр нь дамжин хувцас, хунарт нь наалдах эрсдэлтэй гэж сануулсан учраас өвчтэйнх нь эврийг авч чадахгүй өвчнөөр далимдуулан эрүүлийг нь хөнөөх явдал их байгаа бололтой. Өчигдөр л гэхэд манай аймгийн нэгэн сумын насаараа байгаль хамгаалагч хийсэн хүний хүүхэд 78 эвэр Улаанбаатар руу оруулж, зарах гэж яваад цагдаагийнханд баригдсан байна лээ. Мөн өөр бас нэг суманд ийм маягаар үхсэн бөхөн хэд хэд байгааг бид хоорондоо утсаар мэдээлэл солилцсон” гэсэн юм.

 

"ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ БӨХӨНГӨӨ АВАРЧ ҮЛДЭЭХ АЖИЛД ДАЙЧЛАГДАЖ БАЙГААГАА ӨНДӨР ХАРИУЦЛАГА ГЭЖ БОДОЖ БАЙГАА”

Ингээд эргүүл хэрхэн хийж байгаа талаараа Халиун сумын иргэн Б.Болд "Эргүүлийн постод тухайн сум, орон нутгийн байгаль хамгаалагчаас гадна гурван эрэгтэй хүн байрлаж, хоёр мотоцикльтой ээлжлэн эргүүл хийж байна. Өвлийн цаг болохоор дулаалгатай, тохитой гэр олдохгүй олдсон нь энэ. Бид өдөрт нэг мотоцикльд таван литр шатахуунаар эргүүл хийх нормтой. Гэрээсээ хааш хаашаа 15 километрг эргүүл хийж, эрүүл бүсээс халдварын голомттой, халдвартайг эрүүл бүс рүү оруулахгүйгээр хоёр тийш нь үргээж байна. Гэхдээ бөхөнгийн тоо толгой эрс цөөрсөн нь мэдэгдэж байна. Өмнө нь өдийд энүүгээр сүрэг сүргээрээ бэлчиж байдаг байсан бол одоо цөөн тооны хэдийг л нааш, цааш нь үргээсэн байдалтай байна. Малчдын яриагаар бөхөн айл бараадаж, эсвэл уул руу нөмөр газар очиж үхэх нь их байна гэсэн” гэв. Тэд зуухаа улайстал гал түлсэн ч гэр нь дулаацах нь битгий хэл бүлээцэхгүй байгааг "Өдөр ч гайгүй ээ. Шөнө бол гэр нэвт салхилна. Гэхдээ дулаалах, тохь тухтай байх арга бодно оо. Бид хүний юм хийж өгч байгаа биш шүү дээ. Дэлхийд ганцхан монгол бөхөнгөө аварч үлдээх ажилд дайчлагдаж байгаагаа өндөр хариуцлага гэж бодож байгаа. Үр хойчдоо бөхөнгийн сүргийг үлдээх нь бидний үүрэг” гэсэн юм. Тэд нэг өдрийг 12 мянган төгрөгийн урамшуулалттайгаар ийн эргүүл хийж байгаа юм. Хүйсийн говиос Шаргын говь руу бөхөн бэлчээрлэж ордог хоёр зам байдаг бөгөөд тэнд ийм маягаар нийт есөн эргүүлийн цэг байрлуулж, байнгын үргээлгэ хийлгэж байгаа нь энэ.

 

МЯЛЗАНГИЙН ҮЛМААС 4300 ГАРУЙ БӨХӨН, 22 ХАР СҮҮЛТ, НЭГ ЯНГИР ҮХЭЭД БАЙНА

2017.01.28-ны өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд 3000 гаруй, Ховд аймагт 1356 бөхөн үхээд байгааг албаныхан мэдээлсэн юм. Мөн мялзан өвчнөөр бүгд үхсэн нь тогтоогдоогүй ч бөхөнгийн сэг зэмииг цуглуулах хэсгийнхэн 22 хар сүүлтийн сэг зэм олсон гэж байв. Өөрөөр хэлбэл, өдөр ирэх тусам уг өвчний улмаас үхэх бөхөн, бусад амьтны тоо толгой нэмэгдсээр байв. Түүнчлэн үүнээс хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд янгир өвчилсөн байсныг олж, мялзангийн халдвар авсныг мэргэжлийн байгууллагаас тоггоосон гэсэн юм.

 

Биднийг дээрх постод очихын өмнөхөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар манай улсад ирсэн, Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн их сургуулийн профессор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Кок тус аймгийн нөхцөл байдалтай танилцаж, өвчилсөн бөхөнгөөс дээж аваад явсан байв. Тэд Ричард Кок эмч "Мялзан амьд мал, амьтан нь вирус тараагч. Үхсэн бөхөнгөөс халдвар тархахгүй. Энэ өвчний вирус гадаад орчинд тэсвэргүй, 99.9 хувь нь малаас малд дамжина. Магадгүй мал, зэрлэг амьтан ундаалдаг уст цэгүүдээр халдвар тархах эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Казахстанд болсон бөхөнгийн хорогдлын байдлаас харвал нийт бөхөнгийн 60-80 хувь нь хорогдох магадлалтай. Үүнээс ч давах эрсдэл байна” гэж ярьж байна лээ. Хэрвээ энэ үнэн бол Засгийн газар, холбогдох газрууд хөрөнгө шийдсэн гээд хараад суух биш эрүүл бүсэд байгаа бөхөнгүүдийг авран хамгаалах талаар өөр бодлого хэрэгжүүлэх, арга зам хайхгүй юм байх даа. Бид хэдий чадах чинээгээрээ хэцүү нөхцөлд ажиллаж байгаа ч гэсэн дийлэнхийг нь үхүүлчихвэл хэцүү шүү дээ ” гэв.

 

 

Эндээс бид бөхөн мялзан өвчнөөр хамгийн их хорогдож буй Хөхморьт сумыг зорилоо.

Үргэлжлзл бий.


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


НУЛИМСТАЙ БӨХӨН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани