Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж, Гацууртыг “хөдөлгөх" үүрэг өгсөн үү?

 

Ерөнхий сайд  “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж, Гацууртыг “хөдөлгөх" үүрэг өгсөн үү?Том төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгаа өсгөнө гэж засаг дахь нөхдүүд өмнө нь хэлж байсан ч, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд бүхий л асуудал дээр болгоомжтой хандах ёстой болжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "2017 оны төсвийг батлуулахдаа эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэхийн тулд таван том төслийг хөдөлгөхөөр оруулсан. Үүнд Тавантолгойн ордыг, төмөр замтай нь. ТЭЦ -3-ын өргөтгөл, Гацуурт төсөл, цахилгаан станц байсан. Энэ удаад болгоомжтой хандаад зөвхөн Гацуурт төслийг хөдөлгөхөөр, бусдыг нь 2018 онд болгосон.” гэжээ.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд араасаа чамгүй асуудал дагуулсан Гацуурт төслийг эргэлтэд оруулахыг Засгийн газар шийдчихжээ. . "Бороо”-гийн алтны ордыг ухаад дуусгасан Канадуудад "Гацуурт”-ын ордоо тавиад туучих нь зөв үү гэдэг асуудал чамгүй хугацааны туршид анхаарал татаж ирсэн. Ер нь бол "Гацуурт” ордын асуудал нь бүгдээрээ нийлж, тохиролцож аваад болж бүтэхгүй луйвар, хулгай бүхнээ хийж байгаагийн нэг илэрхийлэл гэх зүйлийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд хэлж яриад байсан. За харин "Сентерра Гоулд” компани "Гацуурт”-ын ордын ашиглалтыг эхлүүлэх гэж Монголын Засгийн газартай ил далд бүхий л хэлбэрээр хэлэлцээ хийж ирсний үр дүнгээ үзэж эхлэх нь ээ.

Уг нь Ноён уулын лицензийн асуудалтай холбоотой асуудал шүүх дээр байгаа. Ер нь бол Ноён уулын лицензтэй холбоотой асуудал өнгөрсөн хугацаанд олны анхааралд байж ирсэн. "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс  Ноён уулын Гацуурдын орд дахь "Сентерра Гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг асуудалтай холбоотой шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд өнгөрөгя есдүгээр сарын 26-нд болсон ч хойшилж, өнөөдрийг хүртэлх хугацаанд арав гаруй удаа хойшлоод байгаа юм.

Тодруулбал, энэ долоо хоногт  Захиргааны хэргийн шүүх "Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтсээс Ноён уулын орчимд "Сентерра Гоулд” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талаас тусгай зөвшөөрлийн эх хувьд үзлэг хийх, "Сентерра Гоулд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авсан гэж байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд иймэрхүү байдлаар шүүх хурал хойшилж өдийг хүрлээ.

 Тэгвэл  "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Сентерра Гоулд”-ыг өмгөөлж байгаа хэмээн ярьжээ. Тэр хэлэхдээ  "Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд. "Сентерра Гоулд” компани  Ноён уул руу зам тавьсан цагаас өгсүүлэн бүх асуудалд  одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Жаргалтулгын Эрдэнэбат холбоотой. Бүр шууд холбоотой. Үнэнийг дэлгэхэд ичиж зовох,  айж агших юм алга. Монголын ард түмэн бүгд харж, сонсч, мэдэж  байгаа. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажиллаж байх үед Ноён уул руу сайжруулсан зам тавигдсан. Миний харж байгаагаар тэр зам тавигдахад Монгол Улсад Урт нэртэй хууль хүчин төгөлдөр хэлэлцэгдэж байсан. Маш их хэмжээний ойн сан, усны сав газар, хүүхдийн амралтын зуслан хүртэл тэр замын трасст орсон. Ноён уул дахь алтны лицензүүд Ашигт малмалын хэрэг эрхлэх газар мэдэх хэрэг ч Ж.Эрдэнэбатын лоббигоор олгогдсон. Энэ нууц биш. "Сентерра Гоулд”, "Бороо Гоулд”-тай холбоогүй юм  Ж.Эрдэнэбатад нэг ч байхгүй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, дараа нь УИХ-ын гишүүн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд  гэх энэ өндөрлөгт шат дараалан хүрэх хүртэл энэ хүн "Сентерра Гоулд”-ын талд үйлчилсээр байгаа. Хатуу үг гэдэг үнэн үг байдаг.Тиймээс хатуухан хэлчихэд "Сентерра Гоулд”-ын толгой компанийн захирал Жон Казакоф сэтгүүлч Б.Отгоны асуултад хариулахдаа хэлсэн дээ "Танай Монгол Улсын Их хурал болон Засгийн газарт манай лобби бүлэг ажиллаж байгаа. Танай "Урт нэртэй хууль”-ийг байхгүй болгоно, Ноён уулыг чинь ч ухна” гэж. Өөрөөр хэлбэл, танай байгаль хамгаалах хууль, ойн хуульд бид нөлөөгөө оруулж чадна  гэсэн. Нялуунаас шулуун гэж үг бий. Шулуухан хэлчихэд, би түүнийг "Лобби бүлэг”-ийн удирдагч,  "Гацуурт” төслийг санаачлагч гэж боддог. Тэрэндээ эрдээд шүүх хурал дээр Засгийн газрын ажлыг яриад байгаа байхгүй юу. Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахаа байчихна ч гэх шиг. Тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүй болно ч гэх шиг.”хэмээн хэлж ярьсан байдаг.

За мөн Ноён уулыг ухах нь Монголчуудын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг олон жилийн туршид ярьж байгаа хүмүүс цөөнгүй. "Ногоон загалмай ” нийгэмлэгийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн  "Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах боломжтой гэж судлаачид үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50,000мг/кг хүрч байна.Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8,000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд. Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжид хүнцлийн хэмжээ 1З6 мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг "Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.

Эх сурвалж: Шуурхай.мн


Ерөнхий сайд “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж, Гацууртыг “хөдөлгөх" үүрэг өгсөн үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани