Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мега төслүүдээ хөдөлгөх цаг

Дэлхийн улс орнуудыг зээлжих зэрэглэлээр нь хэмжиж бас үнэлж байна. Аливаа улсын зээлжих зэрэглэл буурах нь тухайн улсын эрсдэл улам нэмэгдэж буйг илтгэдэг. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг унагаж, өнгөрсөн хугацаанд олон улсын зах зээлд арилжаалсан бондын үнэ буурах буюу хүү өсөх зэрэг төлөвлөгөөгүй эрсдэлд хөтөлдөг. Тодруулбал, хөрөнгө оруулагчид тухайн улсын бондыг худалдан авахгүй, зээл олгохгүй байх сөрөг үр дагаврыг ч бий болгодог гэмтэй.

Гадаад, дотоод зах зээлд арилжаалах, нэмж гаргах Засгийн газрын бондын хүү нэмэгдэх нь эдийн засгийн хүндрэлийг улам хурцатгах магадлалтай. Тиймээс зээлжих зэрэглэл нь улс орнуудын хувьд нэр хүндийнх нь баталгаа болдог юм. Манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын агентлагуудаас 5-6 удаа үнэлчихэж. Тухайн үеийн нөхцөл байдал, ойрын ирээдүйн төлөвийг харгалзан өөрсдийн үнэлгээг цөм өгцгөөсөн.

Тэдний гаргасан дүгнэлт үнэндээ хэнд ч таалагдсангүй. Ялангуяа, олон улсад Монгол Улс итгэж болох түнш орон мөн, эсэхийг улам ч эргэлзээтэй болгож орхисон билээ. "Moody’s” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн онд "В2” ангиллаас "Саа1” хүртэл 

  • Зээлжих зэрэглэл нь улс орнуудын хувьд нэр хүндийнх нь баталгаа болж өгдөг.
  • Манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын агентлагуудаас 5-6 удаа үнэллээ.
  • Зээлжих зэрэглэлээс болж хувийн хэвшлийн гадаад зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр босгох боломжийг хумигдаж байна.
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн онд гурван сар дараалан буурч, одоогийн бага түвшинд хүрсэн.

хоёр шатлалаар бууруулсан бол "Standard& Poor’s”. Харин "Fitch” агентлаг "В”-ээс "В-" болгосон. Тэдний үнэлгээ нь өнөөдрийн нөхцөл байдалд өгч буй дүн. Хамгийн сүүлд "Fitch” агентлаг манай улсын гадаад болон дотоод эрсдэлийг дахин үнэлж, "В-" ангилалд хэвээр үлдээсэн юм. Багшийн тавьсан дүнг засах эрх хэнд ч байхгүй. Түүнтэй адил зээлжих зэрэглэлийг, агентлагуудын үнэлгээг баллуурдах мэдэл улс орнуудад байхгүй. Бид бус тэд хөндлөнгөөс үнэлсэн учраас хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэлийн үзүүлэлтээр шийдвэр гаргах нь түгээмэл.

Тааруухан үнэлгээний цаана ямар эрсдэл байна вэ. "Саа1” ангилал нь маш өндөр зээлийн эрсдэлтэй, үнэмлэхүй муу зээлийн чанартай болохыг илэрхийлдэг. Бусад улсын туршлагаас харахад "В-" зэрэглэл нь цаашид буурах эрсдэл маш өндөр гэсэн утгыг тээнэ. Дээрх гурван том агентлаг эдийн засгийн төлөв, төсвийн сахилга бат, гадаад өрийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын хөгжил, институцийн орчинд тулгуурлан улсуудын зээлжих зэрэглэлийг тогтоож ирсэн.

Зээлжих зэрэглэл буюу бидний нэр хүндийн баталгаа

Хөрөнгө оруулагчдын итгэл нь дээсэн дөрөөн дээр яваа манай улсын зээлжих зэрэглэл буурахад эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа өссөн нь голлон нөлөөлжээ. Тэрчлэн Монголын гэх тодотголтой олон улсын зах зээл дэх бондын хүүгийн зөрүү нэмэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан зэрэг нь нэрмээс болж байна. Төсвийн өндөр дүнтэй алдагдлаа цаашид бууруулж байж зээлжих зэрэглэлд онцлох өөрчлөлт гарахаар байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд зээлжих зэрэглэлийг даган томоохон долоон банкны зэрэглэл буурсан. Энэ нь хувийн хэвшлийн гадаад зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр босгох боломжийг давхар хумиад зогссонгүй тодорхой бус байдлыг үүсгээд байна. Тодорхой бус байдал нь манай улсыг гадаад эх үүсвэрийн болон төлбөрийн чадварын хямралд түлхэж, эдийн засгийн гүнзгий хүндрэл рүү чирэх эрсдэлтэйг зарим эдийн засагч анхааруулах болсон.

Монгол Улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн онд гурван сар дараалан буурч, одоогийн бага түвшинд хүрсэн нь энэ. Угтаа энэ нь урьд тохиолдож байгаагүй хүндхэн сорилт. Эдийн засагч Ч.Хашчулуун "Олон улсын зах зээл дэх бондуудын үнэ унаж, хүүгийн түвшин нэмэгдэх нь Засгийн газар, хувийн хэвшлийн гадаад, дотоод санхүүжилтийн өртөг нэмэгдэх, төсөв болон дотоодын санхүүгийн байгууллагад учрах хүүгийн дарамт, зардал өсөх нөлөөтэй.

Үүнээс гадна санхүүжилт татан төвлөрүүлэх боломжийг хязгаарладаг” хэмээн хэлж байна. Олон улсын түвшинд хийгдсэн судалгааны ажлуудаас харахад, дэлхийн зах зээлд дунджаар зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 нэгж хувиар нэмэгддэг байна.

Товчхондоо, зээлжих зэрэглэл буурах тоолонд манай улсын бондын үнэ унах буюу бидний нэр хүнд доошилж байгаа хэрэг. Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын эдийн засгийн өсөлт харьцангуй бага байгаа юм. Гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас харахад энэ он болон 2018, 2022 онд гадаад өрийн эргэн төлөлт хамгийн өндөр буюу нийт 4.9 тэрбум ам.доллар байх нь. 

Засгийн газрын өрийн хэмжээ огцом нэмэгдэж, төсвийн сахилга бат сул байсан нь зээлжих зэрэглэл доройтоход хүргэсэн гэж зарим эдийн засагч үздэг. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өр тавихыг илүүд үзсэн нь өнөөдөр хүндрэлийн эх сурвалж болж байна. УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Төсвийн тодотгол хэр бодитой байхаас зээлжих зэрэглэл сайжрах, эсэх нь давхар хамаарах юм.

Зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалт татах хэмжүүр болгон ашиглаж байна 

Зээлжих зэрэглэлээ сэргээсэн улс орнуудын туршлагаас үзэхэд тэд дунджаар 3.7 жилийн хугацааг зарцуулсан байна. Тухайлбал, Ямайк долоо, Экватор зургаа, Пакистан гурав, Аргентин хоёр жил тус тус зарцуулжээ. Эдгээр орон төсвийн сахилга батыг чангатгахаас зээлжих зэрэглэлээ сайжруулах ажлаа эхэлж чадсан байх жишээтэй. Эдүгээ зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчтай нь хамт татах хэмжүүр болгон ашиглаж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө манай улс тэргүүлж явсан удаа бий. Гэтэл өнөөдөр зээлжих зэрэглэлийн түвшингээрээ бусад орны адагт нь тунаж үлдэв. Үнэндээ зээлжих зэрэглэлийн асуудал ихээхэн хэл ам дагуулдаг. Гэвч энэ үзүүлэлт толинд буусан бидний бодит тусгал.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт ч ахиж өгөхгүй байгаа. Үүний шалтгааныг уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас гадна зээлжих зэрэглэлтэй холбож ойлгоход гэмгүй. Тэрчлэн хөдлөөгүй хөгжлийн түлхүүр болчихсон Тавантолгой, Гацуурт зэрэг мега төслөө эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимжүүлбэл сайн мэдээний салхийг хагалах учиртай. 

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ АРГАЧЛАЛ 

Улс орнуудын зээлжих зэрэглэлийг тодорхойлох "Fitch” агентлаг зэрэглэл тогтоохдоо засаглалын нэгдсэн индикатор, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/, тухайн улсын ДНБ-ий дэлхийн ДНБ-д эзлэх хувь, хямрал болсноос хойшхи хугацаа, мөнгөний нийлүүлэлт зэргийг нэн тэргүүнд авч үздэг.

Мөн төсвийн санхүүжилт, макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал, ирээдүйн чиг хандлагад үндэслэж байна. "Moody’s” агентлаг эхний ээлжинд эдийн засаг, институцийн чадварт тулгуурладаг онцлогтой. Тодруулбал, эдийн засгийн уян хатан чанарыг тодорхойлж ирсэн. Уг үзүүлэлтээр төсвийн чанартай хослуулан Засгийн газрын санхүүгийн чадварыг үнэлж буй.

Эцэст нь дээрх үзүүлэлтийн үр дүнг эрсдэл хүлээж авах чадвартай уялдуулснаар Засгийн газрын үнэт цаасны зэрэглэлийг тогтоож байна. "Standard& Poor’s” агентлаг зээлжих зэрэглэл тогтоохдоо эдийн засаг, мөнгөний нийлүүлэлт, өрийн дарамт, төсөвт зэрэгт тус бүрт нь 1-6 хүртэл оноо өгдөг. Давуу болон сул талыг үнэлж, тухайн улсын зээлжих зэрэглэлд үнэлгээ өгч байна. 

Б. Баяртогтох

Засгийн газрын мэдээ


Мега төслүүдээ хөдөлгөх цаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани