Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

MCS-ийн барьсан 360 мянгын хураамжтай, хагархай зам Монгол жолооч нарын амийг авсаар байх уу?

Нүүрсний тээвэрт явдаг мянга мянган жолоочийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд төр засгаас бодлогын арга хэмжээ авах шаардлага байгааг сүүлийн жилүүдэд нүүрсний замд ослоор амь насаа алдаж буй болон золгүйгээр амиа алдаж буй жолооч нарын үхэл харуулсаар байгаа. Хэдхэн өдрийн өмнө "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэдэг "Монфорт” компанийн 6 жолооч архи гэж уусан шингэн зүйлд хордож, гурав нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсны цаад учиг шалтгаан нь жолооч нар хил нэвтрэхийн тулд хэдэн өдрийн турш хил дээр хүлээдэг, амаргүй нөхцөл байдалд байдаг зэрэгтэй холбож тайлбарлах талууд ч байгаа. Түүнчлэн төр засгаас хилийн нэвтрэлт, хүлээлгийн асуудал, жолооч нарын эрүүл мэндийн асуудал дээр анхаарал тавихгүй бол цаашид ч ийм маягаар хэчнээн хүн эрдэнэт амиа алдах магадлал байгааг хэлж буй.

MCS-ийн барьсан 360 мянгын хураамжтай, хагархай зам Монгол жолооч нарын амийг авсаар байх уу?

Осол гарч, олон жолооч нарын амийг авч буй Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх замыг "MCS” барьсан байдаг. Тэрчлэн өнгөрсөн онд төрд хүлээлгэж өгч, төрийн өмчит "Гашуун сухайт” компанийн эзэмшилд шилжсэн тус замын нөхцөл байдал маш муу гэдгийг тээвэрт явдаг бүх жолооч нар хэлдэг байна. Шаардлага хангаагүй зам болон энэ замд байдаг олон постод урт дараалал үүссэнээс болж маш ноцтой осол аваар гарч хүн энддэг. Тус замд нийтдээ дөрвөн шалган нэвтрүүлэх пост байдаг бөгөөд  постуудад тээврийн жолооч нар маш урт дараалал үүсгэж зогсдог. Хамгийн багадаа 3-4 хоног оочерлож зогсдог. Эдгээр постуудад оочер дараалал үүссэнээс болоод гарах аваар их гардаг.  Мөн жолооч нар энэ постуудад түгжрэхгүйн тулд засмалаасаа буудаг гэдгийг жолооч Д.Батцэнгэл гэж хүн medee.mn сайтад ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Мөн тэрбээр тус замд буюу Цагаан хадны боомтоос  хойш 37 км-ын зайд энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр том оврын автомашин онхолдож, хоёр хүн амь насаа алдсан хэрэг явдал гарах үед цуваанд явж байсан хүний хувиар тодруулга өгснийг энд ишлэн хүргэж байна.

Тэрбээр "Би Цогтцэций, Цагаан хад, Ганц модны чиглэлд нүүрс тээвэрлэх цуваанд орж явсан юм. Жолооч нар түр зогсож цайлаад, болгоомжтой явахыг бие биедээ сануулаад хөдөлцгөөсөн. Гэтэл удаа ч үгүй 15 минутын дараа урд талаас тоос манарч, зам харагдахгүй болж цуваа зогссон. Биднийг урагш очиж харахад цуваанд явсан хоёр машин онхолдож, аав хүү хоёр газар дээрээ нас барсан. Осол боллоо гээд цагдаа, онцгойгийнхон ирээгүй. Цогцосуудыг замын хажуу тал руу гаргаж бүтээчихээд, цуваа зогсож болохгүй, явцгаа гэсэн. Биднийг явсны дараа цагдаа сэргийлэх хэзээ нь ирсэн юм мэдэхгүй байна. Гэхдээ тэр зам дээр хоёрын хоёр монгол хүний алтан амь тасарч байхад хүний амь насыг юман чинээ тоохгүй байгаа нь маш харамсалтай санагдаж байна. Хүний мөс чанар энэ газар алга болчихоод байна. Засаг төр анхааралдаа авахгүй бол энд жолооч нар хэзээ үхэхээ мэдэхгүй явж байна.

Цагаан хаданд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар болон үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт гэх зүйл байхгүй. Энэ газарт жолооч нарын эрх ашиг, эрүүл мэнд болон хөдөлмөрийн аюулгүй байдал гэж байдаггүй. Тиймдээ ч хэдэн арван аавын хүүхэд энэ замд осолдож, амь насаараа хохирсоор ирсэн байна. Хоёрдугаарт, энэ газарт хуулийн ямар нэг зохицуулалт үйлчилдэггүйгээс болоод монгол жолооч нар хөдөлмөрийн мөлжлөгөд автсаар удаж байгаа. Зүгээр нэг монгол жолооч хужаа нарын тэргийг бариад явж байна. Зохицуулалт байдаггүй учраас тэдний цалин хөлсийг өгдөггүй. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд жолооч, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Цаашлаад хаана, юунд зарцуулж байгаа нь мэдэгдэхгүй маш олон төрлийн татвар, торгууль оногдуулдаг. Энд байгаа бүх хүн хэдэн төгрөг олохын төлөө орон гэрээсээ хол ажиллаж байгаа. Гайгүйхэн мөнгө олж, ар гэрээ тэжээхийн тулд ингэж үхэн хатан зүтгэж байна шүү дээ.” хэмээн ярьжээ.

Тэгэхээр энэ хүний байр суурь болон бусад мэдээллүүдээс үзэхэд  нүүрсний тээврийн замд жолооч нар амиа алдах нь энгийн үзэгдэл мэт болчихоод байна. Дээрх ослын талаарх албан ёсны мэдээллийг цагдаагийн байгууллагаас хэвлэлийнхэнд нээлттэй өгөхгүй байгаа юм билээ.

 

360 мянган төгрөгний хураамжтай  хагархай зам!

Нүүрсний замтай холбоотой мөн нэг анхаарал татдаг мэдээлэл бол  авантолгойгоос Цагаан хад хүртэлх 260  километр хагархай, цөмөрхий замаар явчихаад 360 мянган төгрөгийн замын хураамж төлж байгаа жолооч нарын бухимдал юм. Өдөрт 2 мянган машин энэ замаар явж байгаа. Тэгээд 360 мянган төгрөгийн хураамж авдаг мөртлөө яагаад эргээд зам засвар арчилгаандаа зарцуулдаггүй юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Гол нь замын чанартай холбоотойгоор осол аваар олон гардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрэв  тэгээд машин тус бүрээс 360 мянган төгрөг авчихаад замаа сайжруулахгүй юм бол үнийг нь буулгах хэрэгтэй баймаар юм. 360 мянга бол өндөр үнэ. Хэт өндөр энэ үнийг нь төлөхөөс зайлсхийсэн жолооч нар шороон замаар тээвэр хийдгийн улмаас өдөртөө 4-5 машин онхолдож унадаг нь хэвийн үзэгдэл гэдгийг газар дээр нь очихоор хэлэх хүмүүс олон бий. Нүүрсний тээвэрлэлтэд  монголчууд голдуу машин жолоодож буй.  Гэхдээ Монгол жолооч нарын цалин хятадуудынхаас хоёр дахин бага. Хятадуудад үргэлж дээрэлхүүлнэ. Таван толгойн уурхайгаас шилжүүлэн ачих Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэлтийг уртын тээвэр гэж нэрлэдэг.  Харин  Цагаан хадны дамжуулан ачилтаас Ганц модны боомт хүртэл 25 км газрыг богинын тээвэр гээд байгаа юм. Богино тээвэрт монгол компани нэг ч үгүй. Бүгд хятад эзэнтэй бол Таван толгойгоос Цагаан хад хүртэл ганц нэгхэн монгол эзэнтэй компани байдаг аж. Тэрчлэн Монголчууд хятад эздийнхээ ааш аягийг олох гэж зүдрэхийн сацуу хатуу хучилттай зам дээгүүр тээвэрлэлт хийхдээ 360 мянга гэсэн өндөр хураамж төлөх ёстой байдаг. Гэтэл тэр хатуу хучилттай зам нь эвдэрч цөмөрсөн, нарийн гээд эргээд осол аваар гарах нөхцөл болсоор иржээ.Тэгэхээр уг асуудал дээр холбогдох байгууллагууд анхаарах цаг болжээ. Шороон замаар нүүрс тээвэрлэхэд хөрс  ихээр эвдэрч,  тоосжилт үүсэн, ургамал амьтанд сөргөөр нөлөөлж, хүний  эрүүл мэндэд хор уршиг дагуулж байдаг. Тиймээс л хатуу хучилттай замыг барьсан шүү дээ. Гэтэл чанаргүй зам барьчихаад эргээд Монголчуудаа мөлжөөд байдаг нь ямар учиртай юм бэ.

Нүүрс тээврийн машинууд 70 тонны  даацтай.  Харамсалтай нь компаниуд болон хөлсний жолооч нар ашиг орлогоо бодон 100 гаруй тонныг ачдаг. Улмаар осол аваар их гардаг юм билээ. Хятадууд хүнд даацын 8000 машинтай,  4000-ыг нь монголчууд жолоодож,  нүүрс зөөдөг гэх мэдээлэл бий. Тэгэхээр тэдний цаана хэдэн хүний амьдрал байгаа бол.  Нүүрс тээвэрлэлтийн зам орчны асуудлыг, замын хураамжийн асуудлыг эргэн харах, хатуу хучилттай нэртэй замаа тэр хураамж гэдэг авдаг мөнгөнөөсөө засаж сайжруулах цаг болсон гэдгийг жолооч нар хэлсээр байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

MCS-ийн барьсан 360 мянгын хураамжтай, хагархай зам Монгол жолооч нарын амийг авсаар байх уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани