Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТОСТ, ТОСОНБУМБЫН НУРУУНААС 153 МЯНГАН ГА ТАЛБАЙГ “ХУЛГАЙЛЖЭЭ”

ТОСТ, ТОСОНБУМБЫН НУРУУНААС 153 МЯНГАН ГА ТАЛБАЙГ “ХУЛГАЙЛЖЭЭ”

 

УИХ, Засгийн газрын гишүүн хүн Засгийн газраас илүү эрх мэдэлтэй байдаг юм байна. Тэр бүү хэл, УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулан өөрийн компанийн хүсэл сонирхолд нийцүүлэн гаргуулж болдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн яруу тод харууллаа хэмээн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд үзэж буйгаа хэвлэл мэдээллийнхний сонорт дуулгалаа.
 
Алдарт Тост, Тосонбумбын нуруу төдийгүй уг нуруунаас эх авах Хөвөөт, Хуршуутын голыг хамгаалах орон нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа ч үр дүнд төдийлөн хүрээгүй төдийгүй Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоох тухай хуульд заасан 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авахаар болсон ч энэ сарын 15-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг газрын хэмжээг 743 мянган га хэмээн тогтоосон нь гурвантэсчүүдийг тэмцэхэд хүргэсэн аж.

Тодруулбал, эрхэм Сангийн сайд эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барин "Сауд гоби коал транс” ХХК 153 мянган га талбайд эзэн сууж, Засгийн газрын хуралдаан болохоос тав хоногийн өмнө байгалийн нөөц бүхий Хуршуутын голд тэрэг техникээ байршуулан кэмпээ байгуулан, зам талбай тавьж, хөрсийг нь тэгшилж эхэлсэн байна.
 
Үүнийг эсэргүүцсэн сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр, БО-ны улсын байцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбад, Ч.Энхзаяа нар тус компанийн эзэмшиж буй талбай дээр очиж, шалгалт хийж, үйл ажиллагааг нь зөгсоох акт гаргасан ч "Сауд гоби коал транс” ХХК-ийнхан үл тоомсорлосон төдийгүй гуравдугаар сарын 18-ны өдөр хөрс хуулалтаа хийж, баяраа тэмдэглэсэн байх юм. Тэгэхээр тус компанийнхан Засгийн газрын шийдвэр хэрхэн гарахыг урьдчилан мэдэж байсан учраас ийн дур зоргоороо авирласан болж таарч буй хэрэг.
 
Орон нутгаас "KhumbaaTumendelger” хэмээх хаяг руу орохыг хүссэн байх агаад уг хаягийг сонирхоход "Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоогүй, УИХ-ын гишүүн байхдаа, жил гаруйн өмнө Төрийн ордонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга асан Г.Гангамаа, ИТХ-ын дарга асан Б.Дэжид бид гурвын өмнөөс харж суугаад "Би энэ газрыг ус булаг бүхий баянбүрд газар гэж мэдээгүй. Манай дүү нар л энэ газрыг хямд үнээр зарах гээд байна гэхээр нь авчихсан юм. Одоо залхаж байна. Үүнийг авчих хүн байвал өгөөд хэдэн төгрөгөө салгаж аваад сэтгэл амар салмаар байна” гээд ярьж байсан хэмээсэн материалыг онцолж дурьдсан нь "Сауд гоби коал транс” ХХК нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн оролцоотой гэдгийг нотолж буй хэрэг бус уу.
 
Нөгөөтэйгүүр, Тост, Тосонбумбын нуруунд хайгуулын тусгай зөвшөөрөл 16-г өгсөн байдаг бөгөөд тэдгээрийн зургааг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай "Элбэг орд” компани, "Фокс Майншг”, "Мөнхийн номхон далай”, "Намуун тод” ,"Эн Си Ар Ай” компаниуд эзэмшин өөр хоорондоо 10 км зайтайгаар үйл ажиллагаа явуулдаг талаар эх сурвалж өгүүлсэн.

Сайдаар бамбай хийсэн "Сауд гоби коал транс” ХХК нь ч "Мөнгөтэй хүний өмнө төр ч бөхийдөг л байхгүй юу” хэмээн Тост, Тосонбумбын нуруу, байгалийн үзэсгэлэнт Хуршуутын голын онгон зэрлэг хөрсийг орвонгоор нь эргүүлэн гурвантэсчүүдийн эх байгалиа гэсэн сэтгэлийн тайзан дээр бүжиг хийн, найрлаж эхлэв бололтой

 
Түүнчлэн эдүгээ хятад эздийн өмч болоод байгаа талбайд байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны өсгөж, үржүүлж, хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна. Ирвэс хамгаалагч залуугийн амиа алдсан шалтгааныг тодруулах хэргийг шалгасан хуулийнхан "Мөрдөн байцаалтын ажиллагааг өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах хэрэгтэй” гэж байсан ч асуудал тэгсхийгээд намжсан. Талийгаач Тост, Тосонбумбын нуруунд 22-24 ирвэс болон аргаль, янгир тэргүүтэй ан амьтад нутагладаг. Иймээс дээрх байгалийн ховор амьтдыг хамгаалж, экологийн тэндвэрийг хамгаалах шаардлагатай.
 
Ингэхийн тулд Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалттай болгох саналыг холбогдох яамандаа гаргаж байсан юм билээ. "Ирвэс хамгаалах сан” ч түүний саналыг дэмжсэн төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авахаар болсон ч харамсалтай нь 153 мянган га талбайг хулгайчийн гарт тавиад туучихлаа. Сайдаар бамбай хийсэн "Сауд гоби коал транс” ХХК нь ч "Мөнгөтэй хүний өмнө төр ч бөхийдөг л байхгүй юу” хэмээн Тост, Тосонбумбын нуруу, байгалийн үзэсгэлэнт Хуршуутын голын онгон зэрлэг хөрсийг орвонгоор нь эргүүлэн гурвантэсчүүдийн эх байгалиа гэсэн сэтгэлийн тайзан дээр бүжиг хийн, найрлаж эхлэв бололтой. Энэ асуудлыг орон нутгийнхан ийнхүү гаргаж ирлээ. Хэрхэхийг холбогдох газрууд шийдвэрлэх болов уу хэмээн тэд найдаж байгаа биз ээ.


 

Монголын мэдээ
Г.Очир

ТОСТ, ТОСОНБУМБЫН НУРУУНААС 153 МЯНГАН ГА ТАЛБАЙГ “ХУЛГАЙЛЖЭЭ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани