Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАВИРГА, БАЯНХОШУУ БООМТЫН ДАРГА НАР НЬ ЛАНД КРУЙЗЕР МАШИНУУДАА “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-Д ХОНОГИЙН 100 АМ.ДОЛЛАРААР ТҮРЭЭСЛҮҮЛДЭГ ГЭВ ҮҮ?

 ХАВИРГА, БАЯНХОШУУ БООМТЫН ДАРГА НАР НЬ ЛАНД КРУЙЗЕР МАШИНУУДАА “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-Д ХОНОГИЙН 100 АМ.ДОЛЛАРААР ТҮРЭЭСЛҮҮЛДЭГ ГЭВ ҮҮ?

Гаалийн байгууллагын үнэт зүйлсийн хамгийн эхэнд бичигддэг зүйл бол ЁС ЗҮЙ  байдаг. За тэгээд ёс зүйгээр тулах цэг хийх учиртай энэ байгууллага   Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах,  Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх зэрэг олон чухал зорилтыг урдаа тавьж ажилладаг. Тэр ч утгаараа хариуцлагатай ажиллаж байгаа эсэх нь холбогдох байгууллагуудын хараанд үргэлж байдаг гэхэд болно. Тиймээс Дорнодын гаальтай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг хүргэх гэж байна.

Баримт-1

АТГ-ын ажлын хэсэг Дорнод аймаг дахь гаалийн газарт 2016 оны 5 дугаар сард ажиллажээ. Улмаар тус газарт ажилласан тухай тайлан, илтгэх хуудсыг  УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар бичихдээ анхаарал татсан зүйлийг өгүүлсэн байгаа юм. АТГ-ын ажлын хэсэг Баянхошууны боомт явах замдаа "Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн  газрын тос олборлолтын 21 дүгээр талбайн үйл ажиллагаатай танилцжээ. Тэгэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын БХГ-ний  дагуу тус талбайгаас өдөр бүр 50 гаруй машин нефть ачигдаж, Баянхошуу боомтоор экспортлогдож байгаа гэж танилцуулжээ. Тус талбайд нэг гаалийн улсын байцааагч үйл ажиллагаа явуулдаг ба нефть ачсан ачааны автомашинуудыг пүү буюу жин хэмжих хэрэгсэл дээр гаргаж, хэмжиж үзэн бүртгэл хөтөлж, лацдаж битүүмжлэн боомт руу явуулдаг аж.  Тус талбайн үйл ажиллагаатай танилцах явцад "Петро чайна дачин тамсаг” ХХК  нь дотоод үйл ажиллагаандаа жип ангилалын дизель хөдөлгүүртэй автомашиныг өдрийн 100 долларын хөлсөөр түрээсэлдэг гэх ба тухайн автомашины нэлээдгүй хувь нь гаалийн болон орон нутгийн төрийн албан хаагчдын хувийн машин байдаг талаар мэдээллэж байсан аж. Тиймээс  уг асуудлыг нягтлах зорилгоор Дорнод аймгийн орон нутгийн болон зарим бусад  портал сайтуудаас мэдээлэл хайхад  Баянхошуу боомтын эрхлэгч н.Эрдэнэтөгс, Хавирга боомтын эрхлэгч Хишигдорж нарын 03-14,  76-79, 46-49 улсын дугаартай ланд 100, 105 автомашинууд "Петро чайна дачин тамсаг” ХХК-д түрээсээр явдаг гэсэн иргэний сэтгэгдэл тус гаалийн газартай холбоотой нэгэн нийтлэлийн доор байсныг дурдах нь зүйтэй хэмээн тайландаа бичжээ.

Тэгэхээр АТГ-ын ажлын хэсгийн тайланд бичигдсэн эл асуудал нь Баянхошуу боомтын эрхлэгч н.Эрдэнэтөгс,  Хавирга боомтын эрхлэгч Хишигдорж нарыг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд болохыг харуулж байгаа юм. "Петро чайна дачин тамсаг” ХХК-д машинаа хоногийн 100 ам.доллараар түрээслүүлж, мөнгө хүүлдэг  боомтын эрхлэгч хийгээд гаалийн улсын байцаагч  "Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн дарга нарт үйлчлэхээс яахав дээ. Дуртай үедээ тамсагийн тосыг аваад гар гээд хилээ цэлийтэл нээж өгөөд сууж байхаас өөр яалтай билээ. Хувь эрх ашигтаа дөрлүүлсэн  ийм хүмүүс төрийн байгууллагын нэр сүрийг гутааж, харлуулж ирснийг энд хэлэхэд илүүдэхгүй байх.

Баримт 2

Дорнодын гаальтай холбоотой нэг сайн мэдээ байна. Тэр талаар тухайлан өгүүлэхээсээ өмнө нэг зүйлийг энд хэлэх нь зөв байх. Ер нь төрийн  байгууллагуудыг ажил үүргээ хариуцлагатай явуулахыг шаарддаг хэрнээ, зөв зүйтэй шийдвэр гаргахаар нь  санаатайгаар  эсэргүүцэх, мушгих хандлага нийгэмд байдаг  билээ. Тэгвэл яг энэ жишиг тус газраас гарсан шийдвэр дээр харагдаж байгаа юм. Тодруулбал, Дорнод аймагт хилийн наймаа эрхэлдэг Истана машиныг хил нэвтрүүлэхдээ тээвэрлэж буй ачаа барааг нь пүүлэх шийдвэрийг  тус аймгийн Гаалийн газраас  гаргасныг хэсэг бүлэг нөхдүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэвлэлийн бага хурал зарласан байгаа юм. Гэтэл бодит байдал дээр Гаалийн газар  зөв  шийдвэр гаргасан хэмээн үзэх иргэд олон байгаа аж. Тухайлбал, "Истана-г пүүлснээр наймаа эрхлэгчид ажилгүй, орлогогүй болоход ойрхон байна гэв” гэсэн гарчиг бүхий мэдээллийн дор иргэдийн бичсэн сэтгэгдлээс үзэхэд гаалийн газраас тус шийдвэр цагаа олсон явдал болжээ. Гол нь өнгөрсөн жилүүдэд хангалттай хэмжээнд ашигтай ажиллаж, мөнгө олж ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигтай харшлаад байгаа учраас эсэргүүцэл зарлаад буй харагдаж байгаа юм.

Гаалийн газраас гаргасан тус шийдвэртэй холбоотойгоор иргэд байр сууриа хэрхэн илэрхийлснийг элдэв нэмэр хачиргүйгээр энд хавсаргаж байна.

Иргэдийн үг

-Хилээр явж байгаа истанатай наймаачид гэмгүй хоосон гардаг биш шүү дээ. Тиймээс Дорнодын гааль пүүлэх арга хэмжээ авч байгаа. Татварын хэмжээг хууль ёсны дагуу авах гэж ийм арга хэмжээ авч байгаа. Богиныхон гэж хүмүүс хууль бус ачаа байнга зөөж амьдралаа төрөл арилжталаа сайжруулсан одоо ном дүрмийнхээ дагуу яв.

-Гаалийн байгууллагын авч байгаа арга хэмжээг дэмжиж байна. Богиныхон гэж үнэхээр даварсан шунал нь дэндсэн, зан авир нь эвдэрсэн, бас их л пээдгэр нөхдүүд явж байгаа харагддаг. Амьдрал ахуй нь Дорнодынхны нүдэн дээр илт сайжирсан нь харагддаг. Одоо зохих журмын дагуу татвараа төлөөд зорчих нь зүйтэй.

-Гаалийнхан Хавиргын болон Баянхошууны боомтын дарга нараа л өөрчлөх хэрэгтэй, нүдэн дээр л энэ залуучууд баяжлаа шүү  дээ.

-Хавиргын эрхлэгч Хишигдорж л дуудахаа болиул энэ хэд нь явахаа болино шүү дээ. Хагас бүтэнд ирж хоолонд орж гарын мөнгөө авахаа болиод тавих шаардлагаа тавих хэрэгтэй.

-Татвараа битгий нууж багасга гэж байна шүү дээ.

-Хуулиа мөрдөөд амьдарч чадахгүй бол больж болно шүү дээ энэ наймаачид. Дэндүү гэхэд дэндүү шуналтай юмаа. Гомдол гаргаад байгаа нөхөд ичихэд яадаг байнаа.

-Богиныхон гэж Хавиргын гаалийнхныг авилгадаад сурчихсан дандаа хууль бус юм хийж байсан. Бадмаа гэж хүүхэн Ямаахай хоёр шинэ ланд аваад уначихсан. Хавиргын гаалийн дарга Дэлгэрсайханы үед богиныхон гэж бий болсон. Дэлгэрсайхан авилгаар пэндийтлээ таргалаад алга болсон. Богиныхны хоёр нь болох Подгоор, каак Энхтор нар их хэмжээний ноолуур, тарваганы арьс, ноолууртай баригдаад тэнсэнтэй салж байсан. Эрүүгийн хэрэгтэн ялтангууд нэг нь хотын хурлын дарга, нэг нь нисэхийн дарга гээд бодоход арай ч дээ ардын намынхаан.

-Дорнодын гаалийнхан зөв арга хэмжнэ авч байна. Одоо ингэх цаг нь болсон. Хуулийн дагуу ажиллах хэрэгтэй.

-Хуулийн дагуу амьдрах хэрэгтэй. Олон жил жинхэнэ ёсоор нь татвар төлөөгүй иргэдийг юу гэж ойлгох билээ. Одоо хуулийг хэрэгжүүлээгүй иргэдийг яаж зөвтгөж өмгөөлж байгаа бол энэ шударга ёс мөн үү.

-Авч яваа будаа гурилыг чинь л пүүлж байгаа биз дээ."Истана” машиныг саяханаас пүүлэхээр болжээ гэж юу бичээд байгаам бэ, сэтгүүлч ээ. Ачаагаа хиллүүлээд тэгээд татвараа төлөхөд юу нь буруу байгаа юм бэ. Улсад өгдөг татвараар чинь багш бид нар бас эмч, цагдаа нар, өвгөд хөгшид цалин тэтгэврээ авдаг юм. Бидний эрх ашиг зөрчигдөөгүй хэрэг үү. Олз олж байгаа бол улсад өгөх татвараа өг, ашиггүй бол болиод өөр наймаа хий. Яг та нар шиг сэтгэлгээтэй чээнжүүд наймаачид хурлын төлөөлөгч болсон, бүгд шуналын тулам, хармын сэтгэлтнүүд. Татвар оршихуй дор төр оршмой.” гэхчлэн бичицгээжээ.

Тэгэхээр эндээс үзэхэд Дорнодын гаалийн газрын шийдвэр нүдээ олсон шийдвэр аж. Хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн жилүүдэд татвараас бултаж, зугтаж бизнес эрхэлж ирснийг хууль журамтай, тусгаар улсын хувьд цэгцэлж, эмхэлсэн шийдвэр гаргасан нь цөөнхөд таалагдахгүй байгаа аж. Тиймээс эргээд гаалийн газрын үйл ажиллагааг харлуулж, чичлэсэн зүйлсийг ярьж хэлж байгаа нь Монголчуудын тамын тогооны үлгэрийн нэг хэсэг болж л харагдаж байна.

Ер нь Хавирга, Баянхошуу боомтоор хийгдэж байгаа хууль бус үйлдлийг гаалийн салбарын эрхлэгч нар нь л зохион байгуулж гаалийн байцаагч нараа дарамталдаг гэдгийг Дорнодчууд бүгд ярьдаг. Тэр 2 нь за одоо шалгалттай байна ирж хэрэггүй, одоо ирж болно гээд л удирддагийг бүгд мэднэ шүү дээ. Одоо эднийг солих цаг нь болсон байлгүй дээ. Нэг жил хагасын дотор л нэг өрөө байранд байсан хүн 3 өрөө байранд орсон Land  машин унасан гээд шуугиж байх юм даа.  Тийм болохоор Баянхошуу, Хавирга боомтын эрхлэгч нарыг шалгадаг дээд байгууллагууд нь шалгах хэрэгтэй. Мөн Петро чайна  ХХК-ны 19 ба 21 талбайд 4 машин явуулж өдрийн 400$ сард 30 орчим сая төгрөг авдаг хүмүүсийг сольж чадахгүй л байна шүү дээ ккккк….

Шуурхай.мн


ХАВИРГА, БАЯНХОШУУ БООМТЫН ДАРГА НАР НЬ ЛАНД КРУЙЗЕР МАШИНУУДАА “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-Д ХОНОГИЙН 100 АМ.ДОЛЛАРААР ТҮРЭЭСЛҮҮЛДЭГ ГЭВ ҮҮ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани