Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туул голыг бохирдуулагчдыг илчлэх цаг болсон

Туул голыг бохирдуулагчдыг илчлэх цаг болсон

 

 Монголчууд бид "Хатан Туулаа хамгаалья” гэж олон жил ярьж ирсэн боловч яг хамгаалж байгаа нь үгүй. Туул голыг бохирдуулж буй эхний эх үүсвэр нь магадгүй зун, намар голын усанд хувцас хунар, машин тэргээ угааж, хог тарьж буй "хэнэггүй” иргэд байв ч тэднээс их бохирдол хор уршгийг арьс ширний үйлдвэр нэртэй ААН-ийн нөхөд учруулдаг. Тэд голын усаар арьс угаах, хаягдал үүсгэх зэргээр шууд болон дам байдлаар бохирдуулж байгааг бид мэддэггүй.

 

Өнөөдөр нийслэл хотын ойр орчим арьс шир боловсруулах 39 үйлдвэр ажиллаж байна. Энэ бол Монголын арьс шир боловсруулах үйлдвэрийн холбооны албан ёсны тоо. Албан бусаар бол 140-өөд жижиг, дунд үйлдвэр ажиллаж байна. Социализмын үед Аж үйлдвэрийн комбинат гэж байхад Арьс ширний нэгдлийн үйлдвэр гэсэн цогцолбор ажиллаж байсан. Цогцолборын нэг гол үйл ажиллагаа нь арьс шир, эсгий, гутал үйлдвэрлэх явцад гардаг өндөр бохирдолтой усыг тунгааж цэвэрлэх байгууламж руу явуулдаг байв. Нийгмийн өөрчлөлтын явцад цогцолбор дампуурч 1994-1996 оноос өнөөх үйлдвэрүүд нийслэл хотоор нэг тарж үйлдвэрийн бохир ус ихэссэн. Арьс ширнийх дээр өлөн болон ноос, ноолуурын үйлдвэр цехүүд нэмэгдэж, эдгээр нь технологи ажиллагаандаа 30 гаруй төрлийн химийн бодис хэрэглэж байна. Энэ нь сульфат натри, хромын сульфат, аммоний хлорид, сульфат аммони, техникийн сод, хүхрийн болон шоргоолжны хүчил зэрэг хөрс, ус, агаарт, хүнд хор хөнөөлтэй, байгальд удаан задардаг химийн бодисууд юм. Тухайлбал, сульфат натрийг (цагаан өнгөтэй, усанд уусгадаг бодис) арьс зумлах, идээлэхэд хэрэглэж, шимэгчээс сэргийлдэг. Мөн хүхэрт натри (хүрэн улаан өнгөтэй, том ширхэгт талст байдалтай) байна. Энэ бодисыг хүн барих юм уу амьсгалахад толгой өвдөх, бөөлжих, амьсгал давхацдаг. Их хэмжээгээр хордсон тохиолдолд хүн, амьтан малыг үхэлд хүргэдэг. Ийм аюултай бодисыг өнгөрсөн онуудад долоон тонн орчмыг хилээр оруулж ирж байсан бол 2016 онд химийн энэ бодисын хэрэглээ 10 тонн болтлоо нэмэгдсэн байна. Энэ нь тэр хэрээр арьс ширний боловсруулалт дахь химийн бодисын хэрэглээ ихэсч, Улаанбаатар хотын хөрс, агаар, үйлдвэрт ажиллагчид хордож байна гэсэн үг. Мөн илчлэх цаг болсон хромын сульфат байна. Арьс шир идээлэх, будаг тавих гадаргууг боловсруулахад хэрэглэдэг, ногоон өнгөтэй, үнэргүй энэ нунтаг бодис амьсгалын замаар дамжин хүнийг толгой өвдөх, чих шуугих, мөгөөрсөн хоолой болон арьс гэмтээж, гэдэс ходоод, харшлын өвчин үүсгэдэг. Ийм хор хөнөөлтэй бодисыг өнгөрсөн онд улсын хилээр 5-6 мянган тонныг оруулж ирсэн нь өмнөх жилийнхээс хоёр мянган тонноор нэмэгдсэн гэдгийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн ахлах байцаагч С.Цэрэнчимэд хэлж байна. Нийслэлийн МХГ-аас шалгалт хийхэд Төв аймгийн Алтанбулаг сумаас доош 60 км хүртэл жилийн аль ч улиралд усны өөрөө цэвэршилт ажиглагдаагүй байна. Мөн эрүүл зүйн химийн болон нян судлалын гол үзүүлэлтээр хамгийн их бохирдолттой ангилалд хамаарчээ.

 

Туул голын усны бохирдлын төвшинг тогтоох зорилгоор жил бүр МХГ-ын төв лабораторид хими, нян судлалын 20-23 үзүүлэлтээр шинжилгээ хийж байгаа. Өнгөрсөн жил Туул голын доод хэсгээр усны хатуулаг, кальц, магнийн агууламж, хуурай үлдцийн зэрэг эрдэсжилтийн хэмжээ нэг дахин багассан дүгнэлт гарчээ. Мөн гадаргын усны чанарын шалгуур үзүүлэлттэй харьцуулахад усны исэлдэх чанар Туул голын доод хэсэгт /Сонгиноос Алтанбулаг хүртэл/ нормоос 4-6 дахин, бусад хэсгээр 2-3 дахин их, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ голын доод хэсэгт байх ёстой хэмжээнээс 2- 3 дахин бага, бусад хэсэгт нормын хэмжээнд байсан аж. Эрүүл зүйн нян судлалын үзүүлэлтээр нянгийн нийт тоо стандартад заасан нормоос Налайх орчимд долоо дахин, Туул голын доод хэсгээр 47-70 дахин их, гэдэсний савханцарын тоо 10- 100 дахин их, Алтанбулаг сумын орчимд эмгэг төрөгч нян буюу салмонела тус тус илэрсэн байна. Туул голын усанд хийсэн шинжилгээгээр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ хаягдал устай нийлэхийн өмнө 0.92 мг/л байсан бол, Сонгинын гүүрийн орчимд "Усан орчны чанарын үзүүлэлт” MNS 4586:98 стандартад заасан нормоос 6.4 дахин, Алтанбулагийн орчимд 59.7 дахин, исэлдэх чанар 5-6 дахин их байжээ. Ус бохирдуулах, цэвэрлэх байгууламжийн ачааллыг ихэсгэхэд нөлөөлж буй гол шалтгаан нь арьс шир боловсруулах болон ноос угаах, өлөнгийн цехүүдийн ялгаруулж буй бохир ус юм.

 

Энэ бүх хор хөнөөлөөс салж Туул голоо эхний бохирдлоос хамгаалах хоёрхон арга бий гэдэг. Эхнийх нь арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах. Уг нь энэ талын тогтоол УИХ-аас 2012 онд гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй таван жил болчихож. Харин энэ удаагийн УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнасан мэдээллийн хурал дээр тус байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн Ч.Оюунчимэг, А.Сүхбат нар (эдгээр төрийн түшээд нь иргэдийн өргөдлийн дагуу Туул голын бохирдлыг шалгах Ажлын хэсэг байгуулан гишүүнээр ажиллаж байгаа юм) арьс ширний үйлдвэрүүдийг энэ оны аравдугаар сарын 31-ний дотор Улаанбаатар хотоос гаргаж УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдээд байна. Дээр доргүй хичээвэл парламентын тогтоол хэрэгжих учиртай. Ингэж чадвал хатан Туулын бохирдлын эхний үүсвэр хумигдах юм. УИХ- ын тогтоол өнгөрсөн хугацаанд яагаад хэрэгжээгүй юм гэхээр арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахад эхлээд нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн "шалтаг” ч юм шиг шалтгааныг хэлдэг байлаа. Ингээд эхлээд тэднийг Эмээлт өртөө рүү "хөөж” тэнд төвлөрүүлэх гэж бүр гадаадаас эксперт урьж авчирч, зөвлөгөө авч байсан үе саяхан.

 

Гэвч Эмээлт нь хотод ойрхон оршдог учир малын гаралтай элдэв халдварт өвчин гарвал нийслэл рүү орж ирэх эрсдэл магадлал өндөртэй, Эмээлтэд суурьшлын бүс бий болж буй учир ямар ч ялгаа алга гэдгээр больж, сүүлдээ үйлдвэрүүдийг Дархан- Уул аймгийн бүсэд нүүлгэх талаар ярьж эхэлсэн. Тэнд нь цахилгаан, зам тавих зэргээр үйлдвэрлэлийн дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлж байгаа гэх.

 

Энэ талаар Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга П.Болдбаатар "Өнөөдрийн байдлаар манайд нийлүүлж байгаа нийт бохир усны 40 орчим хувь нь үйлдвэрүүдийн хаягдал ус байгаа. Арьс ширний үйлдвэр зөвхөн гүн бохирдолтой ус биш, өвдөл цөвдөл хог ихтэй ус гаргадаг. Энэ нь эвдрэл үүсэх гол шалтгаан болж байна. Ер нь арьс ширний болон ноос угаах, өлөн боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах шаардлагатай. Гэтэл энэ асуудлыг бараг 10 жил ярьж байна. Нийслэлийнхэн, мэргэжлийн хяналтынхантай хамтраад үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч хангалттай үр дүн гарахгүй л байна. Түүнээс гадна "Харгиа” цэвэрлэх байгууламжаар дамжилгүй шууд манайх руу бохироо нийлүүлдэг арьс ширний үйлдвэр цөөнгүй бий. Хэдийгээр дээрх үйлдвэрүүдэд бохироо стандартын дагуу цэвэрлээд нийлүүл гэж үүрэг даалгавар өгдөг ч хангалттай үр дүн гардаггүйг нуугаад яахав. Тэдний нийлүүлж буй бохирт мэргэжлийн хяналтынхан хяналт тавьдаг ч өнөөдрийг хүртэл асуудал бидний хувьд нэн тулгамдсан сэдэв хэвээр л байна гэсэн” юм. Тэгвэл Усны газрын орлогч дарга асан З.Батбаяр "Үйлдвэрийн бохир усны асуудлаар өнөөдөр дуугардаг хүн алга. Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийнхан чимээгүй байдаг. Мэргэжлийнх нь хувьд бус асуудлаа ярьдаггүйд гайхдаг. Яагаад үйлдвэрүүдээс ирж байгаа уснаас болж Туул гол бохирдож буйг зоригтой хэлдэггүй юм бол. Энэ бүхний цаана энэ хоёр байгууллагаас гадна Засгийн газар, хэдхэн том компанийн эрх ашигт захирагдчихсанд л асуудал байна. Өнөөдөр УСУГ ямар байгууллагаас хэр хэмжээний төлбөр авдгаа зарлах ёстой. Бохир усны төлбөрт "АПУ”, "Эм Си Эс”, арьс ширний үйлдвэрүүд хэдийг төлдгийг гаргаад ирэх хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр Туул голоо тунгалаг, цэвэр байлгах хоёр дахь арга зам нь голын бохирдолд мөн голлох нөлөөтэй байдаг Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих явдал юм. Энэ талаар мөн хэдэн жил ярьсны хүчинд энэ онд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төр, засгаас шийдээд байна. ТЭЗҮ нь бэлэн болсон энэ байгууламжийн өртөгт төсөв нь 300 сая ам.доллар. Төр, засгийнхан дээрх ажлыг энэ оноос эхлүүлэн эрчимжүүлж 2020 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаа мэдэгдээд байна.

 

Ингээд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаад, хайрга дайрганы карьеруудын үйл ажиллагааг зогсоогоод (ийм шийдвэр мөн төр, засгаас гарсан) цэвэрлэх байгууламжаа шинээр барьчихвал хатан Туулын маань бохирдлын эхний эх үүсвэрүүд үгүй болох юм.

 

Д.Мөнхжаргал

 

Туул голыг бохирдуулагчдыг илчлэх цаг болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани