Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өрх толгойлсон хүүхдүүд

Өрх толгойлсон хүүхдүүдУул уурхайтай холбоотой шилжилт хөдөлгөөн хүүхдэд сөргөөр нөлөөлж эхэлснийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдэгдлээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас "Уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөн, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл” судалгааг уул уурхайн үйл ажиллагаанд илүү өртсөн дөрвөн суманд явуулсны үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.
 
Олборлох үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй гол хүчин зүйл боловч жил ирэх тусам сөрөг үр дагавар нь нэмэгдсээр байна. Байгаль орчны доройтол, нутгийн уугуул иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал уул уурхайгаас шууд хамааралтай болсон. Угтаа байгаль орчинд ээлтэй, нутгийн уугуул иргэдийн хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээх бодлогыг бодитой хэрэгжүүлсэн хариуцлагатай уул уурхайг салбарынхан ярьдаг ч хөрсөн дээр буусан нь үгүй.
 
Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхүүд болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, байгалийн баялагтаа эзэн байх зэрэг олон эрх бүрэн хангагдаж чадахгүй байгааг хүний эрх, байгаль орчны гадаад, дотоодын мэргэжилтэн, байгууллагууд сануулах болов. Тэгвэл сүүлийн үед уул уурхайн нөлөөлөлд өртөж буй бүс нутагт "Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил бий болжээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтнүүд, орон нутгийн засаг захиргааны ажилтнууд үүнийг уул уурхайтай холбоотой шинэ асуудал гэж тодорхойлж байна. Нэг үгээр, олборлох үйлдвэрлэл хүүхдийн эрхийг хөндсөн нэгэн асуудлыг бий болгожээ.
 
НҮБ-ын Хүүхдийн сангаас Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Сэлэнгэ аймгийн Мандал суманд судалгааг явуулсан байна. Судалгааны дүнд хүүхдийн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах суурь эрхүүд зөрчигдөхөөс гадна өрх толгойлж амьдрал авч явах эцэг, эхийн үүргийг хүлээх болсныг онцгойлон тэмдэглэжээ.
 
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөөнөөс хот чиглэсэн нүүдэл нэмэгдсэн. Хот суурингийн хүн ам 1970 онд нийт хүн амын 30 хувь байсан бол эдүгээ 68 хувьд хүрчээ. Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг нь Өмнөговь. Тус аймгийн хэмжээнд 168 хайгуулын лиценз олгосон бөгөөд 70 компани олборлолтын лиценз эзэмшдэг. Аймгийн хүн ам 2008-2013 онд 22.5 хувиар өсчээ. Ялангуяа уурхай ажилладаг сумдад нь хүн амын өсөлт түлхүү байгааг судлаачид онцолжээ. Өмнөговь аймагт алт, зэсний уурхай олон байдаг тул хүн амын шилжин суурьшилт нэлээд өндөрт тооцогдож байна. Шилжин суурьшилтын нөлөөнд орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд, шилжиж ирсэн уурхайчин ажилчдын хүүхдүүд, шилжиж ирсэн шууд ба шууд бус хөдөлмөр эрхлэхээр ажил хайгч иргэдийн хүүхдүүд, гэрээт гүйцэтгэгчид, бичил уурхайчдын хүүхдүүд, эцэг эх нь ажил хөдөлмөр хайж уурхайг зорьж, уугуул нутагтаа үлдсэн хүүхдүүд хамгийн ихээр өртдөг болохыг тогтоожээ.
 
Уул уурхайн хөгжил болон шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй нэг ноцтой үр дагавар нь гэр бүл салан тусгаарлагдах явдал болохыг судалгаанд хамрагдсан оролцогч талууд дурджээ. Зарим тохиолдолд эцэг, эх хоёр хоёулаа өөр, өөр газарт уул уурхайд ажил хийж, хүүхдүүд нь хамаатан садныдаа эсвэл харгалзах том хүнгүй бие даан үлдэх тохиолдлууд гарч байна. Зарим тохиолдолд гэр бүлүүд уул уурхайн бүсэд хамтдаа шилжин ирж суурьшсан ч, уурхайд ажиллахаар хүүхдүүдээ урт хугацаагаар харгалзах хүнгүй гэртээ үлдээдэг байна. Тухайлбал, нэг удаа ээлжинд ажиллахдаа хэдэн долоо хоногоор хүүхдүүдээ үлдээх, эсвэл 12 цагийн ээлжинд гарч, хүүхдүүдээ өглөө 04:00 цагт үлдээгээд орой 20:00 цагт буцаж ирдэг тул, хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт байх цаг хугацаа маш бага байдаг гэж Ханбогд сумын судалгаанд оролцсон эцэг, эхчүүд ярьж байна.
 
Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутаг дахь хүүхдүүд сурч боловсрох, хөгжих эрхийн тухай бус өөрсдийгөө бие даан амьдрах хичээлд суралцаж байна. Үүний сөрөг тал маш их гэж байна. Идэх хоолгүй, асран халамжлах хүнгүй хүүхдүүд хорт муу зуршилд амархан автаж, сургуулиас завсардан, гэмт хэрэг, зөрчилд өртөмтгий болдог ажээ. Орой үдэш гадуур тэнэх, архи, согтууруулах ундаа хэрэглэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох,бэлгийн харьцаанд эрт орох гэх мэт эрсдэлүүд байна. Зарим тохиолдолд хүүхдүүд ойр хавийн бусад хүүхдүүдийн дарамт, хүчирхийлэл дор амьдардаг тохиолдлууд ч бүртгэгдэж байсныг судалгаанд дурдсан байна. Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Мандал сумын аль алинд хүүхдийн эрхийн дээрх зөрчил давтагдаж байгаа нь анхаарууштай.
 
"Уул уурхай болон шилжилт хөдөлгөөний нөлөө хүүхдүүдэд хэрхэн тусч байгаа талаарх Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд нь уул уурхайтай холбоотой шилжилт хөдөлгөөн нь хүүхдүүдэд бодитой нөлөөлдөг болохыг харуулж байна. Гэвч хүүхдүүдэд хэрхэн, яагаад нөлөөлдөг тухай мэдлэг ойлголт, нотолгоотой мэдээлэл уул уурхайн компани болон орон нутгийн засаг захиргааны аль алинд хомс байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес ярилаа.
 
Б.Энхзаяа
Зууны мэдээ
Өрх толгойлсон хүүхдүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани