Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Чернобель дахь атомын цахилгаан станц дэлбэрсэн аймшигт ТҮҮХИЙН ГЭРЧИЙН өчил

 
Чернобель дахь атомын цахилгаан станц дэлбэрсэн аймшигт ТҮҮХИЙН ГЭРЧИЙН өчилБи юу ярихаа мэдэхгүй байна даа. Хайр, хагацал хоёр минь энэ түүхэнд сүлэлджээ.
Бид осол гарахаас өмнөхөн гэрлэсэн юм. Гудамжаар явахдаа ч гар гараасаа барилцаж явна. Тэр үед хоёулаа гал командын нийтийн байранд амьдарч байлаа. Тэр шөнө нөхөр маань "Станц дээр гал гарчээ. Чи унтаж бай даа. Би удахгүй ээ” гээд явсан сан. Би дэлбэрэлт болохыг сонсоогүй ч тэнгэр тэр чигтээ улайссан байлаа. Хаа сайгүй халуу дүүгнэ. Станцын дээвэр дээгүүр замын хар асгасан байсан нь шатаж байж л дээ.
Тэднийг шөнө дуудсан болохоор брезентэн хувцсаа ч өмсөлгүй гэрийнхээ хувцастайгаа явсан юм. Хэн ч тэдэнд анхааруулж хэлсэнгүй. Жирийн гал л гэж хэлсэн байж. Өглөө зургаад бид хоёр эцэг эхийнх нь зуслан руу явах байсан ч тэр минь ирсэнгүй. Ингээд өглөөний долоон цагт нөхрийг минь эмнэлэгт хүргэсэн гэлээ. Би эмнэлэг рүү гүйж очиход аль хэдийнэ олон хүн цугларсан байлаа. Цагдаагийнхан хэнийг ч оруулсангүй. Таньдаг бүсгүй маань эмнэлэгт эмч хийдэг байсан учир би түүнийг хайж, эмнэлгийн машинаас гарахыг нь хараад "Намайг оруулчихаач. Ганц харчихаад л гаръя” гэхэд тэр "Болохгүй ээ. Бие нь маш муу байгаа” гэлээ. Би гуйсаар байгаад хэдхэн минут харчихаад л гарахаар боллоо. Нөхрийн маань нүүр нүд нь хавдаад хачин царайтай болчихож. Эмч "Эдэнд сүү уулгах хэрэгтэй. Дор хаяж 3 литрийг” гэлээ. Хожмоо энэ эмнэлгийн олон эмч, сувилагчид өвдөж нас барсан юм. Өглөө арван цагт оператор Шишенок өөд боллоо. Нурангин дор хоёр дахь оператор нь үлдсэн бөгөөд түүнийг гаргаж авалгүй бетондсон гэдэг. Нөхөр маань намайг хөл хүнд болохоор "Одоо яв. Хүүхдээ бод” гэж байлаа. Гэсэн ч би үгэнд нь ороогүй ээ. Сүү авчрахаар эмнэлэгт ирсэн найз бүсгүйтэйгээ явж, нөхөртэй минь хамт явсан таван залууг бодсоор 6 сав сүү авчирлаа. Харин тэр хэд маань сүү ууж чадахгүй огиж бөөлжөөд, ухаан алдаж байлаа. Эмч нар тэднийг газын хийд хордсон л гэж хэлж билээ. Хэн ч цацраганд хордсон гэж хэлээгүй дээ.
Төдхөн л хотоор нэг цэргийн техник багширч, автобусууд явахаа болилоо. Гудамжнуудыг цагаан нунтагаар угааж байв. Хэн ч цацрагийн тухай хэлээгүй боловч цэргийнхэн хамгаалалтын хувцастай байсан юм.
Хүмүүс ил задгай хүнс авсаар л байлаа. Шөнө эмнэлэгт ирвэл оруулсангүй. Нөхөр маань цонхны цаанаас тэднийг Москва руу шилжүүлж байгааг хэллээ. Эмнэлгийг цэргүүд бүсэлж, хэнийг ч оруулсангүй. Биднийг хувцас хунарыг нь авчир хэмээн хуурч явуулаад, тэр хойгуур нь нөхрүүдийг маань онгоцоор авч ниссэн юм.
Тэр шөнөдөө л гудамжаар зуу зуун автобусууд, галын машинууд ирийтлээ эгнэсэн дээ. Гудамжнууд цагаан хөөсөөр дүүрч, хүмүүсийг хотоос 3-5 хоног нүүлгэнэ гэж зарлана. Хүмүүсийг ой руу нүүлгэнэ, майханд хэд хонуулна гэлээ. Осолд гэрийнхнийх нь хэн нэгэн өртөөгүй хүмүүс ойд очих нь гээд бараг л баярлах нь халаг. Зарим нэгэн гитар, хөгжмөө аваад хөгжилтэй нь аргагүй алхана.
Шөнөдөө би огиулж, нөхрөө зүүдлэн 6 сартай жирэмсэн байсан ч Москва руу явахаар шийдлээ. Москвад ирэнгүүтээ л анх тааралдсан цагдаагаас сураглавал тэднийг Щукиногийн эмнэлэгт хэвтүүлсэн гэлээ.
Эмнэлэгт үнэмлэхгүй хүнийг оруулахгүй байсан ч би жижүүрт нь мөнгө өгөөд орлоо. Цацрагийн тасгийн эрхлэгч Ангелина Гуськоватай уулзлаа. Тэр надаас "Та 2 хүүхэдтэй юү?” гэхэд нь гэдэс маань томроогүй байсанд энэ тухай тас нуухаар шийдлээ. Би хүү, охин хоёртой гэж худал хэлсэн дээ. Эмч "Тэгвэл дахиж хүүхэд гаргах хэрэггүй л юм байна” гээд нөхрийн маань төв мэдрэлийн систем, нугас нь бүрэн хордсон гэлээ. Тэгээд "Тэврэлдэж, үнсэлцэж болохгүй, ойртож ч болохгүй. Хагас цаг л уулз” гэв. Бэргэсээр орвол тэд палатандаа суугаад хөзөр тоглох юм. Намайг тэврэх гэсэн ч эмч түүнийг минь босгосонгүй. Нүүрнийх нь хавдар буужээ. Тэдэнд дусал залгаж. Энд 28 хүнийг онгоцоор авчирсан байлаа. Би түүндээ хотынхныг нүүлгэж байгааг хэллээ. Хүмүүс палатнаас нэг нэгээрээ гарахад нь би нөхрөө тэврээд үнссэн юм. Нөхөр маань намайг түлхээд сандал дээр суу гэсэн.
Маргааш нь ирвэл тэднийг тус тусад нь нэг палатанд хэвтүүлж, коридорт ч гаргахгүй болсон байв. Тэдний хэвтэж байсан давхар болоод дээд, доод давхруудын өвчтөнүүдийг бүгдийг нь нүүлгэжээ. Би тэр шөнө нөхөртэй минь хамт жижүүртэй байсан таван гал сөнөөгчид бүгдэд нь хоол зөөж, оо, саван, шүдний сойз авч өглөө. Өдөр болгон эмнэлэгт очиж, бүрий болтол суудаг байлаа. Өглөө бүр тэр зургаад тус тусад нь шилэнд хоол хийгээд очно. Хэд хоногийн дараа эмнэлгийн хажуугийн зочид буудалд намайг бай гэхэд "Тэдэнд хоол хийж чадахгүй нь дээ” гэтэл эмч "Одоо хоол хэрэггүй ээ. Тэдний ходоодонд хоол тогтохгүй” гэх нь тэр.
Нөхөр маань өдрөөс өдөрт өөрчлөгдсөн дөө. Аманд нь, хацар дээр нь, бүх л биен дээр нь цэврүү үсэрч томорно. Арьс нь хөхөрч улайгаад, сааралтаж өөрчлөгдөнө. Нөхөр маань танигдахын аргагүй болсон доо.
Цацрагт хордсон хүн 14 хоногийн дотор нас бардаг юм билээ.
Зочид буудалд ирүүт миний хувцаснуудын цацрагийн хэмжээг хэмжээд бүгдийг нь цэвэрлэхээр хурааж авсан юм. Би үйлчлэгчээс нь тогоо авч, дүрдэг плиткээр шөл хийж аваачиж өглөө. Гэсэн ч тэр минь юү ч идэж чадахгүй болсон доо. Юм ууж ч чадахгүй байлаа. 5 сарын 9-Ялалтын баяр боллоо. Нөхөр маань "Москвад Ялалтын баяраар ямар гоё гээч. Салют буудаад л” гэдэг байсан сан. Тэр өдөр нөхөр маань "Өдөр болж байна уу, орой болж байна уу?” гээд "Хэдэн цаг болж байна?” хэмээн асуулаа. Би 9 цаг гэхэд "Цонхоо нээ. Одоо салют буудна” гэв. Нөхөр маань өвчтэй, үхлүүт хэвтэж байсан ч сувилагчид мөнгө өгч, надад цэцэг авахуулсан байлаа. Энэ өдрөөс эхлэн би нөхрөө сахиж хонодог боллоо.
Нэг шөнө коридорт ухаан алдахаа дөхвөл зөрж өнгөрсөн эмч жирэмсэн болохыг минь мэдчихэв. Би эмнэлгийн эрхлэгч Гуськовад насан туршдаа талархаж явна аа. Бусад залуусын эхнэрүүдийг нь оруулаагүй ээ, тэдний ээжүүдийг нь л оруулсан юм. Нөхрийн маань 2 эгч, эрэгтэй дүү, охин дүү нар нь ирж шинжилгээ өгөхөд шилжүүлэхэд хамгийн тохиромжтой нь охин дүүгийнх нь нугас болж таарлаа. Гэсэн ч дүү нь 14-хөн настай байсан болохоор нөхөр маань халгаасангүй. Харин 28 настай эгч нь нугасаа өгөхөөр болсон юм. Би мэс засал хийж байхыг нь харсаан. Эгч нь мэс засалд орсны дараа маш хүнд байсан сан. Тэрээр хожмоо нөхөрт гараагүй, групп тогтоолгосон юм.
Нөхрийг маань палатанд хэвтүүлсэнгүй. Тэднийг тусгаарлах боксонд хэвтүүлж, цэргүүд үйлчлэх боллоо. Учир нь сувилагч, асрагчид хордохоос айж татгалзсан юм. Харин би нөхрийнхөө дэргэдээс холдоогүй ээ. Өөрөө өтгөн, шингэнийг нь зөөж байлаа. Удалгүй найзууд нь нэг нэгээрээ нас барж эхэллээ.
Нөхөр маань өдөрт 25-30 удаа туулгаж, эргэх тоолонд үс нь унаж, арьс нь хагарна. Унтаад ирэхэд минь хажуудаа байсан жүржийг "Чи минь дуртай биз дээ, наадахаа ав л даа” гэлээ. Тэр жүрж ягаан өнгөтэй болчихсон байж билээ. Би авах гэтэл сувилагч зөвшөөрсөнгүй. Тэгсэн ч би тэр жүржийг авсан даа. Нөхөр минь өгсөн шүү дээ. Хажууд нь хэдхэн минут байсан юмыг ч хэрэглэж, идэж болохгүй гэж байлаа. Нөхөрт минь ойр ойрхон тайвшруулах тариа хийнэ. Би шөнө сувилагчдыг гуйсаар байгаад тусгаарлах боксонд нь хамт хонож байлаа. Тэд намайг мэдрэл муутай гэцгээдэг байсан даа. Гэсэн ч би түүнийгээ орхихыг хүсээгүй ээ. Намайг түр холдоход "Шинжлэх ухаанд хэрэгтэй” гээд нөхрийн минь зургийг авдаг байлаа. "Нөхөр чинь одоо хүн биш. Атомын реактор л гэсэн үг, холд” гэж байсан ч би түүнийгээ орхиж чадаагүй ээ. Нөхөр маань:
-Хүүхдээ харах юмсан. Ямар байх бол? гээд: -Би ч харахгүй байх даа гэж байлаа. Чи л нэр өгөх нь дээ гэнэ.
Би "Яахаараа би гэж?” гэхэд тэр минь:
-За, тэгвэл хүү төрвөл Вася, охин байвал Наташка гэж нэрлэе гэсэн дээ.
Биенд нь хүрэхэд л арьс нь гуужиж унана. Сувилагчид биенд нь хүрч чадахгүй намайг дууддаг байлаа. Өглөө дэвссэн шинэ даавуу орой гэхэд нилэнхүйдээ цусаар нэвчдэг байсан. Би сувилагчид "Тэр маань үхэж байна шүү дээ” гэхэд сувилагч "1600 рентгений цацрагт хордсон шүү дээ. 400 рентгений цацрагт хордоход л үхдэг. Чи атомын реакторын хажууд л сууж байна шүү дээ” гэж билээ.
Тэр өдөр нөхрийн минь хоёр найзыг оршуулсан юм. Нэгнийх нь эхнэр намайг хамт явъя гэхэд нь би татгалзаж чадсангүй. Түүнийхээ хажуунаас гуравхан цаг холдоод ирэхэд тэр минь 15-хан минутын өмнө нас барсан байж билээ. Нөхөр минь хавагнаж, оршуулах хувцас нь ч таарахгүй болсон доо. Хөл нь гутландаа орохооргүй хавдсан байж билээ. Эмнэлэгт байсан сүүлчийн хоёр хоногт түүний минь мах яснаасаа хөндийрч, гарыг нь өргөхөд санжигнаж байгаа нь мэдрэгддэг байлаа. Сүүлдээ дотор эрхтнүүдээрээ бөөлжих болсон доо. Би аманд нь марлаар ороосон хуруугаа хийж үүнийг нь гаргаж байлаа.
Нас барсных нь дараа нөхрийг минь зузаан уутанд ороож модон хайрцаг, гадуур нь төмөр авсанд хийж оршуулсан юм. Энэ тухай би ярьж чадахгүй нь.
Ингээд амаржих дөхөөд би Москвад ирлээ. Гуськова эмч намайг эмнэлэгтээ амарж гэсэн юм. Би охинтой болсон ч охин минь элэгний церрозтой, зүрхний гажигтай төрсөн дөө. Элэг нь 28 ренгенээр хордсон байлаа. Охин минь төрөөд 4 цагийн дараа өөд болсон доо. Би түүнийхээ хөлд охиноо тавьж эргэх бүрдээ хоёр цэцэг авч очдог. Би тэр үед хорин гуравхан настай байлаа.
Киевт бидэнд бүгдэд нь нэг районд шинэ байр өгч билээ. Гэсэн ч би байн байн Москвад ирдэг. Хорин тав хүрээд цаашдаа ганцаараа байж чадахгүй нь гэдгээ мэдсэн ч би Васягаа л хайрласаар байсан юм. Хүүхэдтэй болохыг үнэхээр их хүсч байсаан. Нэг залуутай танилцаад учраа хэлж хүүтэй болсон доо. Эмч нар хүүг маань тахир дутуу төрнө гэж айлгаж байсан ч эрүүл саруул хөөрхөн хүүтэй боллоо. Нөхөр минь өдий болтол охинтойгоо зүүдэнд ирж, Андрей бид хоёртой тоглодог. Өдөр хоногийг ингэж лөнгөрөөж сууна даа.
Хэдэн сарын өмнөөс би ухаан алддаг болсон юм. Хүү минь одоо сургуульд сурдаг ч бас л туниа муутай. Их өвдөнө өө. Манай гудамжныхан тэр чигээрээ Чернобылийн хүмүүс. Хааяагүй л өвддөг юм. Гэнэт л зүрх нь зогссон гэж дуулдана. Өдгөө тэднийг хэн ч хайхрахаа больж дээ. Зовлон гунигийн тухай сонсож суух хүн олдохгүй шүү дээ.
Харин би зовлон зүдгүүр гэхээсээ илүүтэй хайрынхаа тухай ярьж өглөө. 

Орос хэлнээс хөрвүүлсэн Б.Гэрэл
Aldar.mn

Чернобель дахь атомын цахилгаан станц дэлбэрсэн аймшигт ТҮҮХИЙН ГЭРЧИЙН өчил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани