Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Валютын санд өргөсөн алтан хошуу

 

Валютын санд өргөсөн алтан хошуу-Монголын хүсэл, "Рио”-гийн хясал-
 
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл өнгөрөгч Баасан гарагт хуралдаж, хөтөлбөрт хамрагдах Монголын хүсэлтийг хойшлуулсаныг олон хүн анзаарч амжилгүй шинэ 7 хоногтой золголоо. Амралтын өдрүүдийг "Эхнэрийн урхи"-нд орцгоон, "Яг түүн шиг” болцгоон, "Mongolia open” үзэж өнгөрүүлээд сая л нэг анхаарч байгаа хүн олон байна. Багагүй хугацаанд, амаргүй нөхцөлд хэлэлцсээр, болзол нөхцлийг нь хангах гэж бухимдаж маргалдан татвараа нэмж, төсвөө тодотгон, хамрагдах болсон ОУВС-гийн хөтөлбөр хойшиллоо. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэдэг нь улам тодорхойгүй болгож байна. Хөтөлбөрт хамрагдах нөхцөл болсон 7 төрлийн татварын гурав нь хэрэгжиж эхлэх 5 дугаар сарын 1-ний ажлын өдрийг ийм "бэлэг”-тэй угтлаа. Бэрх зам туулсаны эцэст хөтөлбөр батлагдах шийдвэрт хэн тээглэж,  юу саад болсон бэ?
 
"Рио Тинто”- гоос ОУВС-д өргөсөн алтан хошуу, өөрөөр хэлбэл үндэстэн дамнасан корпорацийн далай давуулж шидсэн гомдол хүсэхэд хясах гэгч болсон нь тодорхой байна. Дэлхийг хэрсэн том корпорацийн сонирхол хүчтэй, гар урт гэдгийг нотолж, ОУВС-г эргэлзээнд оруулж дөнгөжээ. Монголын баялгийг олзворлож буй Оюутолгой мэтийн том төслийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээний зарим хэсгийг Монголын банкуудаар явуулах тухай заасан УИХ-ын тогтоол эгдүүг нь хүргэжээ. Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хөтөлбөрт хамрагдах хугацаа хойшилсон шалтгааныг 2017 оны улсын төсвийг тодотгохдоо УИХ-аас баталсан тогтоолтой холбон тайлбарлаж байна. ОУВС-гийн захирал Кристин Лагард, Ази, Номхон далайн газар, Монголыг хариуцсан захирал Хи Нам Чой, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ким нар ч УИХ-ын тогтоолыг эргэн харахыг зөвлөсөн юм байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Вашингтонд 4 дүгээр сарын 18-нд болсон Валютын сангийн Хаврын чуулганд оролцох үеэрээ тэдэнтэй уулзсан юм. УИХ-ын тогтоол хөрөнгө оруулагчдын эрх ашигт халтай эсэх, Хөрөнгө оруулалтын хууль тогтоомжтой зөрчилдсөн, үгүйг судалж дүгнэсний дараа манай хүсэлтийг авч хэлэлцэх болсоноо ойлгуулжээ. "Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдэн албажиж ч амжаагүй байгаа тогтоол, "Оюутолгой”-н 34 хувийг эзэмшигчийнхээ хувьд ч Монголын банкуудаар зарим төрлийн төлбөр тооцоог нь дамжуулах  сонирхлын хариу хатуу гарлаа.
 
Энэ бүхнээс үзвэл, "Рио Тинто”-гийн гомдол ОУВС-гийн хөтөлбөрийг хойшлуулахад нөлөөлсөн нь нэн тодорхой байна. Монголд ашигт малтмал олборлодог Оюутолгой шиг том төслийн төлбөр тооцооны 20-30 хувь Монголд ажилладаг банкуудаар гүйж дамжихад валютын нөөц зузаан, долларын ханш тогтвортой байхад шууд эергээр нөлөөлнө. Зарим талаар эдийн засгийн хямралаас гарах боломж ч байж болно. Оюутолгойн төлбөр тооцоо гадаадын банкуудаар дамждаг нь Монголын эдийн засагт үр өгөөжгүй. Оюутолгой компанийн толгой компани "Рио Тинто” зөвхөн 2А, 3А зэрэглэлийн банкуудтай харилцахыг шаарддаг нь УИХ-ын тогтоолыг хөрөнгө оруулагчийн эрхийг хөндсөн гэж үзэх шалтгаан болсон юм байна
 
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гаргасан тогтоолоосоо буцахгүй гэж шийдсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Монголд ажилладаг компани Монголын банкуудаар зарим төрлийн гүйлгээ хийх нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг  зөрчихгүй, ОУВС хөтөлбөрөө хойшлуулах шалтгаан болохгүй гэсэн байр сууринд нэгдсэн бололтой. Монголчууд нийтлэг эрх ашиг дээрээ намын харъяалал, улс төрийн сонирхлоор хагарч талцах бус эвлэрч нэгдэх, хямралын эсрэг хамтрах хэрэгцээ шаардлага ч бодитой буйг санууллаа. Учир нь хичнээн  том корпораци ч гэлээ гар далайх бүрт нь гаргасан шийдвэрээ өөрчлөхийг монголчууд хүлээн зөвшөөрнө гэдэг хэцүү. Хямралыг гэтлэхэд нэг талаас хөнгөлөлтэй зээл мөнгө, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хэрэгтэй, нөгөө талаас үндэсний эрх ашгаа хамгаалах хүндхэн сорилтыг Монгол Улс туулж байна. Эзэн Чингис хааныхаа нэрийг барьж, өндөр хүүтэй бонд зээл аваад үлдэц өгөөжтэй, үржих нэмэгдэх зүйлд зориулаагүй, эдийн засгийн өсөлтөө 2012-2016 оны 4 хөн жилд 13 дахин амжиж унаган, валютын нөөцөө 4 дахин дундалж, хямралд өртсөн харалган бодлогын үр дагавар, өртөг төлбөр ийм их. Өнөөдөр хэн нэгнээ буруутгаж чичлэх хэрэггүй мэт боловч өр хямрал өөрөө эзэнгүйгээр үүсчихээгүй, гишгэсэн мөрөө эргэн харж, алдаанаасаа суралцаж, яагаад ийм болов гэдгийг дүгнэж цэгнэхгүй байх аргагүй. Эдийн засаг эргэн сэргэх эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн ч монголчууд биднийг багагүй сорилт, амаргүй даваа угтсан хэвээр ОУВС-гийн шийдээгүй шийдвэр санууллаа. Айлаар бол банкнаас зээл аваад тагтан дээрээ цэцэг тарьж наргисны үр дагавар өргөс авахын дайтай амар хялбар арилахгүй юм. Хямралд орох хялбар, хямралаас гарах  хэцүү гэдгийг үйл явц баталсаар байна.
 
"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хамрагдсанаар ОУВС-гаас эхний ээлжинд 440 сая долларын хөнгөлөлттэй зээл авах, улмаар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон зэрэг улс орнуудаас нийт 5,5 тэрбум доллар орж ирэх хугацаа ч хойшлох эрсдэл дагууллаа. Монголчууд хямралаас эсрэг нэг улс гэдгээ санан, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх шинэ сорилтыг давж чадах уу?  
 
Ж.Бат-Ирээдүй

 

sonin.mn


Валютын санд өргөсөн алтан хошуу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани