Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОД, ЧУЛУУ НЕФТЬТЭЙ ХОЛИЛДСОН ИЖИЛ МӨРНИЙ УС ШАТАЖ БАЙВ

МОД, ЧУЛУУ НЕФТЬТЭЙ ХОЛИЛДСОН ИЖИЛ МӨРНИЙ УС ШАТАЖ БАЙВӨнөөдөр тавдугаар сарын 9. Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан буюу Фашистын Германыг ялсан энэ өдрийг ОХУ болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнууд, Европын ихэнх орнууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Ялалтын баярын 72 жилийн ойд зориулсан парад Улаан талбайд Москвагийн цагаар 10:00 цагаас эхэлнэ. Хүн төрөлхтөнд учирсан хамгийн том гай гамшгийн нэг Дэлхийн II дайны талаар дурсахад хүнд. Гэвч олон сая хүний амь насыг авч одсон дайны бараан түүх хожим хийсч ирэх тэнэглэл, зовлон гунигийг дахин давтах ёсгүйг хүн төрөлхтөнд сануулдаг юм.

Дэлхийн II дайны хамгийн том тулаан Сталинградад өрнөсөн ба тус хот 125 хоног бүслэлтэд байсан билээ. Доныг ардаа хийж, өмнө нь Ижил мөрөн үлдээд байсан Германы арми 1942 онд дийлэнх хүчээ Сталинград руу татаж, Ижил мөрний эрэг дагуух хотыг эзлэн Москва руу дайрах төлөвлөгөөтэй байжээ. 1942 оны долдугаар сарын 17-нд Чир гол дээр алдарт жанжин Г.К.Жуковын удирдсан Зөвлөлтийн 62, 64 армийн түрүүч фашистуудтай тулалджээ.

Германы арми Сталинград руу сар бүр 200 мянган цэрэг, офицероо татаж байсан бол тулаан тун бага газар нутагт өрнөж байв. Хотыг фашистуудад алдахгүйн тулд хориглон хамгаалах, давших нарийн төвөгтэй тулалдаан эхэлж, фашистын армийн дэргэд хүн хүчээр цөөн, Зөвлөлтийн арми галын хүчний дэмжлэгтэйгээр жижиг бүлгээр сөрөг дайралт хийж эхлэв. Хотод хороолол, байшин, давхар бүхний төлөө тулалдаан болж байлаа. Байшин барилгын нурж, эвдэрч шатсан мод, чулуу нефтьтэй холилдсон Ижил мөрний ус шатаж байв.

Сталинградын дайрагч бүлгүүд ингэж үүссэн бол Улаан арми 1943 оны арваннэгдүгээр сарын 19-30-нд "Уран”, арванхоёрдугаар сарын 16-31-нд "Санчир”, 1943 оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 2-ныг хүртэл "Цагираг” нэртэй сөрөг дайралт, тусгай ажиллагаа явуулж 125 хоног бүслэлтэд байсан хотыг чөлөөлжээ. Улаан арми Сталинградын дэргэд Германы 22 дивизийг бүслэн авсан бол тулаанд фашистууд олон зуун мянган цэрэг, офицер, 3500 орчим танк, 2000 гаруй их буу, миномёт, 1400 орчим нисэх онгоцоо алдаж, мөн тооны цэрэг, офицероо олзлуулсан байна.

Энэ их хүч Ижил мөрний эрэг дээрх аварга том галтай тогоонд орсон мэт шатаж, Фашистын арми энэ хотод фронтод дайтсан нийт хүчнийхээ 1/4 орчим хувийг алджээ. Энэ тулаанд оролцсон олон мянган цэрэг, түрүүч, дарга офицерыг "Сталинградыг хамгаалсны төлөө” медалиар шагнасан байна. Энэ медалийг 1942 оны арванхоёрдугаар сарын 22-нд бий болгосон аж. Сталинградын дэргэдэх ялалт эвслийг сулруулж, төвийг сахисан орнуудын байр суурь бэхжсэн юм. Турк, Япон хоёр ЗХУ-ын эсрэг дайнд орохоос татгалзахад хүрсэн бол Европын орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд түлхэц болсон байна. Дайнаас хожуу Эх орны дайны ахмад дайчин "Хүний тэнэглэл ёроолгүй шүү” гэж хойч үедээ сануулан захиж байжээ.

Вермахтын ах дүүгийн булш

Германы иргэн Г.Шретерийн 1958 онд хэвлүүлсэн "Сталинград” номд багтсан герман цэргүүдийн тэмдэглэлээс…

Герман офицерийн тэмдэглэл: Бид Ижил мөрөн хүртэл дахин нэг км ахих хэрэгтэй байдаг. Гэтэл яагаад ч гэтэлж чаддаггүй. Энэ нэг км газрыг эзлэхийн төлөө тулалдааныг бүх Францыг эзэлсэн дайнаас ч удаан хугацаанд хийж байв. Оросууд өмнө хадан хясаа шиг бат зогсож байна.

Герман цэргийн тэмдэглэл: 1942 оны аравдугаар сарын 22. Бид олон хүнээ алдаж алхам бүрт хүүрэн дээгүүр гарахаар болж байв. Хүүр цэвэрлэх завтай хүн байхгүй тул ялзран өмхийрнө. Цэргүүд Сталинградыг "Вермахтын ах дүүгийн булш” гэдэг болсон байв”.

Герман цэргийн тэмдэглэл: Германы арми Сталинград болон Кавказын чиглэлээр цэрэг, армийнхаа гол хүчийг дайчилж, Зөвлөлтийн өмнөд нутгийг төвөөс салгахыг зорьж байсан”

51c7002c3925-300x132 Мод, чулуу нефтьтэй холилдсон Ижил мөрний ус шатаж байв

"Катюша”-гийн талаар хэдэн мөр

М.Блантер, М.Исаковский нарын хамтран бүтээсэн "Катюша” дуу анх 1938 онд гарсан ч дайны жилүүдэд алдаршсан юм. ЗХУ дэлхийн II дайныг даван туулахад энэ дууны нэртэй адилхан нэртэй зэвсэг өөрийн гэсэн үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Харин энэ дууны талаар Исаковскийн зээ хүү ийнхүү дурсаж байна. "Манай өвөө Михаил Фёдорович Исаев дайнаас өмнө Өмнөд Уралын хөдөө амьдарч байлаа. Мужаан, мундаг гармони хөгжимчин байлаа.

Тэр гармони хөгжим дээрээ өөрийн гэргийдээ зориулж "Катюша” дуугаа зохиосон. 1941 онд дайнд яваад, гармони хөгжимтэйгөө хамт Австри хүрсэн. 1943 онд Курскт түр үдлэх үеэрээ "Землянка” дуугаа зохиосон. Энэ үеэр миномётын дэлбэрэлт болж, минаны хэлтэрхий шууд гармони хөгжмийг нь нэвтрээд өвөөгийн гарыг оносон гэдэг. Сарын дараа тагнуулынхан түүнд шинэ гармони хөгжим авчирч өгсөн. Энэ хөгжим дээрээ өвөө хайртай хань Катюшагийнхаа нэрийг бичиж, хөгжимтэйгөө Европыг бүтэн туулсан юм.

Түүний хөгжмийн зэмсэг дээрх бичсэн үгийг хармагцаа дайчид шууд л "Катюша”-г тоглоод өгөөч гэж гуйдаг байсан гэдэг. Харин дараа нь ялалтын өдөр ирсэн ч гармонийн дуу тасарсангүй. 1945 оны есдүгээр сард л өвөө гэртээ харьсан гэдэг. Ингээд хайрт Катюшатайгаа амьдарч, долоон хүүхэдтэй болсон. Эмээтэй 65 жил хамт амьдарч, нэг жил өөд болсон доо” хэмээн зээ хүү нь дурсчээ. Харин дайны жилүүдэд тийрэлтэт артилерийн буунд яагаад "Катюша” гэдэг нэр өгсөн юм бол.

"К” индекстэй байсан, тухайн үед Блантер, Исаковскийн "Катюша” дуу хит болсон байсан учраас "БМ-13” төхөөрөмжид ийм нэр өгсөн биз ээ. Сонирхуулахад 1941 оны долдугаар сарын 14-нд 15:15 цагт Зөвлөлтийн арми дайны түүхэнд анх удаа тийрэлтэт артилерийн галаар дайсанд цохилт өгчээ. Энэ үед фашистын арми Днепр мөрөн рүү цөмөрч, Орша хот болон Смоленскийн урд хэсгийг эзлэн аваад байжээ. Цахилгаан шиг хурдтай энэ зэвсгийг оросууд 1941 онд Зис машинд суурилуулан үйлдвэрлэжээ.

16 тийрэлтэт сум бүхий бүхий машиныг "Бм-13” гэж нэрлэж, кабин дээр нь томоор "К” үсэг бичсэн тул "Катюша” гэж нэрлэх болсон аж. Зөвлөлтийн арми 1943 оны долдугаар сарын 12-ны өглөө Ока голын хөвөөнд орших Толкачевын эсэргүүцлийн зангилаанд их буу, нисэх онгоцтой хүч хавсран "Катюша”-аар ээлжит цохилтоо өгчээ. Болхов руу нэвтрэх замыг хаах зорилгоор Орёлын түшиц газрыг хориглон хамгаалж байсан энэ зангилаанд фашистууд чухал ач холбогдол өгч, Толкачева тосгоны эргэн тойронд төмөр утсаар тор татан зайгүй мини булсан байжээ.

Өглөөний 05:05 цагт "Катюша”-гийн хоёрдугаар бригад бэхэлсэн район руу гал нээсэн байна. 300 мм-ийн их бууны 2304 сумтай тэнцүү Катюшагийн сум тус бүр тэсрэхдээ 1.5 метр гүн, 5-8 метр урт нүх үүсгэсэн. Эсэргүүцлийн зангилааг ердөө наймхан минутад бут цохисон бол 400-500 хүнтэй фашистын гарнизоноос 28 хүн амьд үлдэн буудлага дуусахад бууж өгсөн” хэмээн бэлтгэл генерал А.Нестеренко дурссан талаар "Улаан-Од” сонин 1970 оны дөрөвдүгээр сарын 04-ний дугаартаа мэдээлжээ.

1941 оны наймдугаар сарын 8-нд ерөнхий командлагч Сталины тушаалаар тийрэлтэт артиллерийн анхны найман хороог бий болгосон бөгөөд есдүгээр сарын 12-нд ес дэх хороог байгуулж байжээ. Тухайн үед тийрэлтэт артиллерийн нэг хороо нь 5-10 секундын хугацаанд 576 ширхэг пуужин харвах чадалтай байсан бөгөөд эдгээр пуужин нь 100 га талбайд байрлаж буй дайсныг устгах боломжтой байлаа. Пуужингийн толгой нь газарт унаж задраад, задарсан хэлтэрхий нь 800 хэмийн халуун үүсгэж, эргэн тойрныхоо бүх зүйлсийг шатаадаг байсан учраас дайснууд зэвсгийг аюултайд тооцож байсан юм.

158b4c8e44115fdc4-300x204 Мод, чулуу нефтьтэй холилдсон Ижил мөрний ус шатаж байв

Бэлтгэсэн Э.ЗАЯА

updown.mn
МОД, ЧУЛУУ НЕФТЬТЭЙ ХОЛИЛДСОН ИЖИЛ МӨРНИЙ УС ШАТАЖ БАЙВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани