Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МӨХЛӨӨС СЭХЭЛ РҮҮ…

МӨХЛӨӨС СЭХЭЛ РҮҮ…

Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарав. Эдийн засаг сэргэж байна уу, мөхөж байна уу? Ийм асуулт олон хүний анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ асуултад хариулт авахын тулд эдийн засагчдын ойлгомж муутай урт тайлбараас ангид цөөхөн тоо баримтыг харьцуулж үзэж болох юм.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд ганцхан жилийн дотор  2.1 тэрбум ам.долларын өр тавьсан. Чингис, Самурай нэртэй бондууд ар араасаа цувран гарч, Монгол Улсын өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсэн. Гэвч энэ нь Монголын эдийн засагт таатай боломжийг авчирч чадсангүй. Гаднаас их хэмжээний валют орж ирэхийн хэрээр америк долларын ханш өсч, 1400 орчим төгрөгийн ханштай байсан ам.доллар 2500 төгрөг хүртлээ нэмэгдсэн. Америк долларын ханшийн галзуурал, мөнгөний ханшийн уналт монголчуудын амьдралыг туйлдуулж, Ерөнхий сайд нь хүртэл "Өндөг чинь тансаг хэрэглээ. Өндөг, үнэтэй чихэр идэхээ боль” хэмээн ард түмнээ загнаж суусан цаг саяхан.

Үүний зэрэгцээ гадны хөрөнгө оруулагчид уул уурхайгаа хааж, барьж байсан барилга байшингаа орхиж, нэг л өдөр нүүдлийн шувуу шиг нутаг буцсан. Монголчуудын хувьд гол найдлага тавьж байсан Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудал царцаж, гомдож цөхөрсөн гадны хөрөнгө оруулагчид ээлж дараалан Монгол Улсын Засгийн газрыг шүүхийн ширээний ард дуудаж байлаа. Хохирогчид нь мэдээж ард түмэн. Уул уурхайн салбарт ажиллаж байсан олон мянган ажилчид ажилгүй болж, Монголын Үндэсний компани гэж өөрсдийгөө өргөмжилдөг дотоодын том, жижиг компаниуд ээлж дараалан цомхтгол хийсэн. Монголын хамгийн том ажил олгогч "Энержи ресурс” үндсэн ажилтнуудынхаа 10 хувийг цомхтгосон. Тус компанийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компанид нийтдээ ажиллаж байсан 10 гаруй мянган иргэн ажилгүйдэлд өртсөн. Энэ бол ганцхан жишээ. МАК, "Вагнер Ази” "Сентерра гоулд Монголия”, "Алтайн хүдэр”, "Болд төмөр Ерөө гол”, "Саус гоби ресурс” гээд уул уурхайн томоохон компаниудыг ч энэхүү цомхтголын салхи тойроогүй дайрсан. Хэдхэн жилийн дотор Монголчууд ТҮЦ-ний наймаа руу хошуурч, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай сүртэй сүржин яриа нам дарагдаж, хаа сайгүй бор ТҮЦ эгнэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал энгийн иргэдэд талхаа таллаж, тосоо граммлаж, тарчиг ядуу амь зуух боломжийг дөнгөж л олгож эхэлсэн. Харин эрх мэдэлтнүүдийн тансаглал, хариуцлагагүйн байдал  хэрээс хэтэрсэн гэхэд болно.

Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал шалгалт хийгдсэн өдрийн байдлаар 694 тэрбум төгрөгт хүрсэн байх жишээтэй. Үлгэр мэт замхарч алга болсон "Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд гэхэд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар,  санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, "Хаан” банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар гаргасан байсан. Зөвхөн ганцхан төслийн зөвлөх үйлчилгээнд 7.2 сая ам доллар… Арай л хэтэрхий үрэлгэн байдал эдийн засгийг уруудаж доройтоход хүргэсэн. АН-ын эрх баригчид тухайн үед "Эдийн засаг хямраагүй, хямрах болоогүй, битгий муу амла” хэмээн загнаж байсан ч сүүлдээ "Өр гэхээр л өртэй болоод байна. Одоо ер нь өглөг гэж нэрлэцгээе” гэдэг уриалга гаргаж байлаа. Бас л гашуун тохуурхал шүү.

Өнгөрсөн 2012-2016 оны хооронд үүсэж бий болсон эдийн засгийн энэ их хямрал эцэст нь бидэнд их хэмжээний өр, ядуурал, бас ажилгүйдэл  үлдээсэн.

Мөхөл сэхлийн ирмэгт ирээд байсан Монголын эдийн засаг өнөөдөр бага багаар сэргэж эхэлж байна. Энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам.долларын ханш тогтворжих хандлага мэдрэгдэж эхэллээ. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмен "Монгол Улсын эдийн засаг энэ онд сэргэж, 2.5 хувиар өсөхөөр байна” хэмээн мэдэгдэв. Тус банкны Зүүн Азийн газрын ахлах эдийн засагч Акико Терада Хагивара "Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2016 онд сүүлийн жилүүдэд байгаагүйгээр буурч, 1 хувь болсон байсан. Өрхийн хэрэглээ болон барилгын салбарын уналт үүнд ихээхэн нөлөөллөө. Өнгөрсөн оны гуравдугаар улирал гэхэд ДНБ-ий өсөлт 6 хувиар буурч ирсэн ч дөрөвдүгээр улиралд нүүрсний олборлолт өссөнөөр монголын эдийн засаг таамаглаж байгаагүйгээр өсөлт гарсан. Оюутолгойн уурхайн хоёрдугаар ээлжийн санхүүжилтээр Монгол Улсад 2017 онд 1.0 тэрбум ам доллар, 2018 онд 1.2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа” хэмээн зарлав. Азийн хөгжлийн банкнаас хийсэн энэ мэдэгдлүүд гадны хөрөнгө оруулагчдыг төдийгүй монголчуудын сэтгэлийг бага ч гэсэн тэнийлгэж чадлаа. Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди "Хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд аажмаар сэргэж байна. Саяхан Канад Улсад болсон Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж, үйл ажиллагаа нь тогтворжиж байгаа тухай олон улсын эдийн засагчид онцолсон” гэдэг сайхан мэдээ дуулгав. Алдагдсан итгэл, алга болсон хөрөнгө оруулалт эргэж ирэх цаг ойрхон байна. Үүнийг баталж,  донор орнуудаас Монголчуудад өгөх зээл тусламжийн хэмжээ ч нэмэгдэж байна. Ямартай ч эдийн засаг сэргэж эхэллээ… Улс төрийн тогтвортой байдал энэ хэвээрээ үргэлжилвэл эдийн засаг дорхноо сэргээд ирнэ. Үүний үр шимийг иргэд бид л хүртэнэ.

А.Уян

МӨХЛӨӨС СЭХЭЛ РҮҮ…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани