Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Экспортын 100 үйлдвэрийг орон нутгийн онцлогт үндэслэн байгуулна

Экспортын 100 үйлдвэрийг орон нутгийн онцлогт үндэслэн байгуулна

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын "Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн дараа манай Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж байсан цаг үед манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлд орсон, гадаад худалдааны эргэлт буурсан, макро эдийн засгийн олон үзүүлэлт буурсан ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай бид тулгарсан.

 

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын Засгийн газар тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулан уг хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Оны эхний I улирлын статистик тоо мэдээллийг Үндэсний статистикийн хороо, гааль, татварын байгууллагууд эмхэтгэн гаргаж олон нийтэд танилцуулаад байна. Эдгээр статистик тоо мэдээллээс үзвэл УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч эдийн засгийн эргэлт сайжирч, өсөлт ажиглагдаж эхэлсэн дүр зураг байна.

 

 "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын талаар УИХ-ын чуулганд мэдээлэхээр төлөвлөж байна.

 

Эрхэм гишүүд ээ,

Хөнгөн үйлдвэрийн салбар ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, барилгын материал, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, цахилгаан бараа, гоо сайхан, эм, ахуйн химийн болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл гэсэн 14 салбарыг хамарч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

 

Тэргүүлэх салбар болох ноос ноолуур, арьс шир, оёдол, мод модон эдлэл нь нийт хөнгөн үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлж байна. 2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 48,8 мянган хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна.

 

Монгол Улс 2016 оны тооллогоор 61 сая толгой мал тоолуулж, мал сүргийн тоо өссөнтэй холбоотой малын гаралтай түүхий эдийн нөөц нэмэгдэж байна. 2017 онд малын гаралтай түүхий эд болох ноолуур 9,400 тн, ноос 29,000 тн, арьс шир 14 сая ширхгийг бэлтгэх урьдчилсан таамаглал байна.

 

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд дээрх нөөцийн 30-60 хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2017 оны эцэст үйлдвэрлэлийг 4,0 их наяд төгрөг, нийт борлуулалтыг 3,5 их наяд төгрөгт хүргэхээр ажиллаж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулах шийдвэр гаргаад байна.

 

Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм.  

 

Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 3 дугаар сард Дэлхийн банктай хамтран "Экспортыг дэмжих төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

 

Эрхэм гишүүд ээ,

Та бүхэнд хөнгөн аж үйлдвэрлэлийн тодорхой дэд салбаруудын өнөөгийн байдал болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч мэдээлье.

 

Ноос, ноолуурын салбарт ноолуур боловсруулах 280, ноос боловсруулах 200 гаруй үйлдвэр, 190 орчим жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид 22,7 мянган хүн  ажиллаж байна.

 

2016 оны байдлаар ноос, ноолуурын салбар нь нийт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ аж үйлдвэрийн салбарын 4.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарын 21.8 хувь, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 хувийг тус тус эзэлж, 2016 оны байдлаар 387,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 70 хувийг нь экспортод гаргасан байна.

 

2016 онд нийт 102,8 мянган малчин, мал бүхий иргэн 21.6 мян.тн хонины ноос, 1.1 мян.тн тэмээний ноос нийт 22.7 мян.тн ноос бэлтгэснээр 22.6 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагджээ.

 

Ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилдээ 12,980 тн ноолуур угаах, 4,606 тн самнах, 1280 тн утас ээрэх, 2,8 сая ширхэг сүлжих, 1868 м нэхэх хүчин чадал суурилагдсан боловч, угаах хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа бол самнахын 20 хувь, ээрэхийн 34 хувь, нэхэхийн 25 хувь, сүлжихийн хүчин чадлын 70 хувийг л ашиглаж байна.

 

Монгол Улсын стратегийн түүхий эд болох ноолуурын салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, хүчин чадал нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор "Ноолуур” хөтөлбөрийг боловсруулж байна.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр, хөдөө орон нутагт арьс ширэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 200 орчимжижиг дунд үйлдвэрүүд ажиллаж нийт 5,6 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2015 оны байдлаар 2,0 сая ширхэг арьс гүн боловсруулж 169,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 4,3 сая ширхэг арьс хагас, 1,6 сая ширхэг арьс гүн боловсруулсан ба боловсруулалтын түвшин 12 хувиар өссөн байна.

 

Нийт 259,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс хагас болон гүн боловсруулсан арьс ширний борлуулалт 182 тэрбум, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт 77,7 тэрбум төгрөгт хүрчээ.

 

Түүхий эд чанар болон түүхий эдийн гарц, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий иргэд нийт 3,1 сая ширхэг арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ба Засгийн газраас 10,8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгоход бэлтгэж байна.

 

Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 5 сарын 2-ны өдрийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

 

Оёдлын үйлдвэрлэлийн салбар нь бага дундаж давхаргын эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг нийгмийн ач холбогдол өндөртэй салбар билээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1823 ажиллагсад ажиллаж, 31,6 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж, 37,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсан байна.

 

Өнөөдрийн байдлаар мод, модон эдлэл үйлдвэрлэлийн салбар 500 үйлдвэр, аж ахуйн нэгжид 5,0 мянга орчим хүн ажиллаж, 2016 онд 199,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна. Дотоодын мод, модон материал, тавилгын нийт хэрэгцээний 45 хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж, 55 хувийг импортоор авч байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 850 орчим үйлдвэрт 8,0 мянган хүн ажиллаж, 362,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, хямралаас хамааран тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны түвшнээс 15-20 хувиар буурчээ.

 

2016 онд цементийн эрэлтийг дотоодын үйлдвэрүүдээс 740,0 мян тн, импортоор 254.0 мян тн нийт 1,0 сая орчим тн цементээр хангаж байсан бол энэ жил дотоодын нийлүүлэлт нэмэгдэж үйлдвэрлэл 1,2 сая тоннд хүрснээр цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэнэ.

Арматурын 12 үйлдвэр нийлбэр дүнгээр 12,0 мян тн арматур үйлдвэрлэсэн нь дотоодынзах зээлийн хэрэгцээний 4 хувийг хангаж, үлдсэн96 хувь буюу 48,5 мян тонн арматурыг импороор авч байна.

 

Дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдээр арматурын бэлдэц үйлдвэрлүүлж дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркад шинээр байгуулж импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьж байна.

Монгол Улс 2016 оны байдлаар импортоор 204 тэрбум төгрөгийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортолсон дүн мэдээ байгаа нь манай улсын дотоодын хэрэглээний 90 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай байгааг илтгэж байна.

 

Монгол Улсын хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн салбарт нийт 30 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 200 гаруй нэр төрлийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 230 орчим сая төгрөгт хүрсэн байна.

Өнөөдөр манай орны онцлог бүхий малын болон ургамлын гаралтай түүхий эд болох чацаргана, зөгийн бал, хонины сүүл, уураг, адууны яс, гүүний эхэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжиж байна.

 

Эрхэм гишүүд ээ,

Аливаа салбарын үйлдвэрлэлийг эхлэх, цаашид өргөтгөн хөгжүүлэхэд төрийн тууштай бодлого, дэмжлэг чухал гэдэгтэй олон хүн, үүний дотор манай эрдэмтэн судлаачид бүрэн санал нийлдэг.

Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөнгөн болон хүнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, бодлогын талаар тодорхой зорилтууд тусгагдан хэрэгжиж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл, оёмол сүлжмэлийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн анхдагч болон боловсруулах аж үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэрлэл, ойн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт зэрэг олон салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дээрх салбаруудад ашиглах зорилгоор импортоор оруулан ирж байгаа машин механизм, тоног төхөөрөмж, зарим түүхий эдийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгайлсан хуулиуд УИХ-аас батлагдан гарч мөрдөгдөж байна.

 

Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, зарим тоног төхөөрөмжийг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран лизингээр олгох зэрэг арга хэмжээ авч байгаа нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа эхлэх, улмаар өргөтгөн хөгжүүлэхэд ихээхэн тус дэм болж байна.

 

Монгол Улсын Засгийн газар цаашид ч аливаа салбарт жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчдийг тууштай дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх болно.

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу "Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэн импортыг орлох, экспортын чиг хандлагатай 100 үйлдвэрийг орон нутгийн онцлог, түүхий эдийн гарц, хүний нөөц, дэд бүтцийн хөгжлийг үндэслэн байгуулж орон нутгийн иргэдийг нутагтаа орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн болох ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Боловсруулах үйлдвэрийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, хүний нөөцийг чадавхижуулах, ажилгүйдлийг бууруулах "Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ хэмээлээ. 

 

Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг сонссон юм.   Ингээд цөөнхийн бүлгийн гишүүдийн асуултад хариулж байна.

Экспортын 100 үйлдвэрийг орон нутгийн онцлогт үндэслэн байгуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

Өнөөдөр, 08:48
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани