Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Кассын машин"-ы хэрэг буюу Н.Золжаргалын зуурсан бантан

 
 "Кассын машин"-ы хэрэг буюу Н.Золжаргалын зуурсан бантан
-Төмөр замынхны араас Монголбанкныхан гадагшаа зугтсан уу
 
Ц.Нямдорж гуай нэгэнтээ "Монголбанкийг Засгийн газрын кассын машин боллоо” гэж анхааруулж байсан удаатай. Тэгэхэд эрх барьж байсан АН-ынхан эсэргүүцэж, "Сөрөг хүчнийхэн сөрөх л гэж сөрж байна” гэж няцааж байсан юмдаг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үнэн тодорч, МАН-ынхны анхааруулж байсан бүхэн ил болж эхэллээ. Гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд хэдэн зуун тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдлоо. Ийм хэмжээнд хохирол үүссэн шалтгаан нь Н.Золжаргалаар удирдуулсан Монголбанк Засгийн газрын "кассын машин” болж хувирсантай шууд холбоотой байжээ. 
 
Монголбанк бол төрийн мөнгөний бодлогыг дагнан хэрэгжүүлдэг институц. Арилжааны банкуудаас ялгаатай нь алдагдал хүлээвэл тэр нь төрд, бүр цаашилбал татвар төлөгчдийн нуруун дээр буудаг тийм л тогтолцоотой байгууллага. 1991 онд батлагдсан Банкны тухай хуулиар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үндсэндээ бүрдэж Төв банк ба арилжааны банкууд гэж ажиллаж эхэлсэн юм. Ингэснээр хадгаламж татах, зээл олгох зэрэг ашгийн төлөөх үйл ажиллагаа нь зөвхөн арилжааны банкны үүрэг болсон гэсэн үг. Гэвч хуулиар тогтоож өгсөн энэ зааг ялгаа, зах зээлийн үндсэн зарчмыг АН эрх барьж эхэлсэн 2012 оноос үндсэнд нь нураажээ. Засгийн газар Төв банктай хамтран "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж, үр дүнд нь Монголбанк кассын машины үүрэг гүйцэтгэж эхэлсэн тухай энд ярья. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Монголбанк ажиллаж, хэт их хэмжээний цаасан мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн нь өнөөдрийн хямралын эхлэл цэг болсон байна. 
 
Баримт түшье. Нэмэлт хачиргүй нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Иймд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын явуулсан бодлого зах зээлийн зарчмаас гажсан гэдгийг батлах хэдхэн тоог танилцуулъя. Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш Төв банк саяхныг хүртэл алдагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2012 оноос л бодит алдагдал хүлээж эхэлсэн юм байна. Төв банкинд заавал байх ёстой валютын нөөц 2012 оноос багасч, өөрийн хөрөнгөд нь ч энэ үеэс л эрсдэл учирч эхэлжээ. 2012 оны наймдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд хийсэн дүн мэдээнээс харахад Монголбанкны алдагдал хэвийн хэмжээнээс хэт хэтэрч, хуримтлагдсан алдагдал нь 3 их наяд төгрөг болсон байна. 3 их наяд төгрөг гэдэг Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын тэн хагас нь. Улсаараа зургаан сар амьдрахад хүрэлцэх мөнгө гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний цэвэр алдагдал гуравхан жилийн дотор Төв банкин дээр овоорчээ. 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан валютын нөөц нь энэ хугацаанд 1.3 тэрбум ам.доллар болтлоо огцом буурч, валютын ханш галзуурах суурь нөхцлийг бүрдүүлжээ. Шалтгаан нь өнөөх л "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхтэй юм. 
 
"Үнэ тогтворжуулах” нэрийн дор Засгийн газар, Төвбанк хамтран хувийн хэвшилд ялгавартайгаар зээл олгож эхэлсэн юм. Бизнес эрхлэгчдийн нэг хэсэг нь жилийн 22-23 хувь давчихсан өндөр хүүтэй зээлийг арилжааны банкуудаас авч байхад нөгөө хэсэг нь Төв банкнаас маш бага хүүтэй мөнгө авч бизнесээ цэцэглүүлж байсан аж. Хувийн хэвшилдээ ийн ялгавартай хандахын сацуу даргын, сайдын найз нар л бага хүүтэй зээлийг бусдаасаа урьтаж авч байсан баримт бий. Магадгүй угаасаа тэдэнд л тийм мөнгө өгөх гэж зориудаар Монголбанк зээл олгох хүртлээ зарчмаа зөрчсөн байх талтай. Жишээ татвал зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо хуулийн дагуу баталсан сонгон шалгаруулах журмыг ноцтой зөрчиж, шууд зээл олгосон нь шалгалтаар тогтоогджээ. Тухайлбал, Женко Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуйн сайд байх үедээ 13 аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл шууд олгосон нь цагаан дээр хараар бичсэн шалгалтын дүн дотор "цохиж” л явна.  
 
 
 
Монголбанк сайдын "халаас”-ны компаниудад энэ мэтээр сонгон шалгаруулалтгүй зээл олгохын сацуу зарим компанид валютын ханшийг зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулж байв. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн "Найман шарга” дээрээс нэг ам.долларыг 1000 төгрөгөөр авч байсан гэвэл Н.Золжаргалын сонгосон аж ахуйн нэгжүүд 300 төгрөг татуу үнээр нэг долларыг өөрийн болгож байжээ. Үүнийгээ ханшийн дарамтаас аж ахуйн нэгжүүдээ чөлөөлж байгаа хэлбэр гэж тэр жишим ч үгүй тайлбарлаж байсан юм. Гэтэл энэ нь шударга зарчим байв уу. Зарим нь өндөр үнэтэй доллар, зарим нь хямдхан доллар аваад зах зээл дээр өрсөлдөнө гэдэг яав ч шударга биш. Гэтэл Монголбанк зөвхөн дээрх тайлбартайгаар нефть импортлогч компаниудад нэг тэрбум 579 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэл төгрөгөөр хямд борлуулсан. Үр дүнд нь өөрийнх нь буюу төрийн алдагдал 354.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Нэг цэцэрлэг барихад нэг тэрбум төгрөг гэвэл 354 цэцэрлэг барих мөнгөөр Монголбанк, тодруулбал Монголын төр алдагдал хүлээсэн байна.  Үүнээс гадна Төв банк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгож, жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад дамлан олгосон нь ил боллоо.
 
Энэ мэтээр "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн явцад Монголбанкны хүлээсэн алдагдлын хэмжээ зогссонгүй. Төв банк дотоодын арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл байгуулах нэрийн дор 7.1 тэрбум ам.долларыг интервенц нэрээр 2013-2015 оны хооронд зах зээлд нийлүүлжээ. Валютын ханшийг тогтворжуулах зорилготой гэх ийм их хэмжээний интервенцийн үр дүнд валютын ханш тогтворжихийн оронд харин ч тонгочиж байлаа. Үүнийг батлах баримт бол 2011 онд дэлхийн хамгийн чанга валютаар нэрлэгдэж байсан монгол төгрөгийн ханш дөрөвхөн жилийн дотор 80.3 хувиар ханш нь сулрав. Интервенц нэрээр зах зээлд нийлүүлсэн 7.1 тэрбум доллар буюу 14 их наяд төгрөг ийнхүү зүгээр л салхинд хийссэн байна. 
 
Улсад энэ мэтээр маш их хэмжээний ноцтой хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргал болон түүний багийнхан өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ийм том бодлогын алдаа хийснийхээ оронд хариуцлага хүлээхийн оронд хангамж, цалингаа үргэлж өсгөж явсан нь ч шалгалтын явцад тодорхой болжээ. 2012-2016 оны хооронд Монголбанк Нийгмийн хөгжлийн сандаа 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлснийгээ ажилчиддаа орон сууцны дэмжлэг, мөнгөн шагнал олгох зэргээр үрж дуусгасан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн мэдэгдсэн юм. 
 
 
 
Өөрийгөө шагнаж, урамшуулах, улсдаа их хэмжээний хохирол учруулахаас өөрөөр ажил хийж гавиагүй Төв банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал өнөөдөр хаана байгаа вэ? УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва энэ талаар "Монголбанкинд ноцтой зөрчил илэрсэн байна. Үүнийг ажлын хэсэг гаргаж ирсэнд талархал илэрхийлье. Гаргаж ирсэн мэдээллийг харахад надад хэлэх үг олдохгүй байна. Даанч дээ. Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчихоод бид гаднаас бадарчлаад, гаднын компанийн шахалтад ороод явж байна шүү дээ. Н.Золжаргал гэдэг нөхөр ийм будлиан хийчихээд зугатаагаад явчихдаг. Дөрвөн жилийн дараа ирээд дарга болчихдог байж болохгүй. Үүнд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Шоронд суулгана гэж байгаа юм биш. Энэ бүхнээ ирээд яриад сууж байх хэрэгтэй шүү дээ. Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн болгон зугатаагаад алга болдог, хөрөнгөө гадагшаа дотогшоо зувчуулдаг байж болохгүй. Бид улстөржөөгүй. Улс орны эрх ашгийн төлөө буруу зөрүү алдаатай зүйлийг гаргаж ирээд ярьж байна. Ийм хэдэн "хулгайч”, эдийн засгийн "алуурчидтай”-гаа тэмцэх цаг болсон юм биш үү. Би энэ мэдээллийг сонссоныхоо дараа "Та нараас айх зүйл байхгүй шүү. Хорлох гээд үзээрэй” гэж хэлмээр санагдаж байна. Гэмт хэрэгтэн болгон зугатааж чадаж байна” гэж хэлсэн нь зүгээр ч нэг хоосон үг байгаагүй биз. Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргал энэ бүх бантанг зуурчихаад хаана байгаа нь мэдэгдэхгүй гадаадад явааг сануулсан хэрэг. Мөн Монголын төрд алба хаших явцдаа мөнгө завшсан, хэдэн тэрбумаар төрөө хохироосон хүмүүс ял үүрэхийн оронд зугтдаг жишиг тогтоод удаж байгааг л тэр хэлсэн байх. Учир нь, төмөр зам барих нэрээр хэдэн арван сая ам.доллар төрөөс гаргуулж, түүгээрээ далан гэж шороо овоолчихсон хэрэгт холбогдсон "Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, "Монголын төмөр зам” ТӨХЗ-ийн ТУЗ-ийн дэд дарга П.Бат-Эрдэнэ нар ч бас гадаадад зугтааж, "Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж явааг бид мэдэх билээ. 
 
Х.ТЭРГЭЛ

"Кассын машин"-ы хэрэг буюу Н.Золжаргалын зуурсан бантан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани