Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТӨРД МАРТАГДСАН тээврийн жолооч нар

 
ТӨРД МАРТАГДСАН тээврийн жолооч нарТавантолгойн ордоос нүүрс ачиж Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ руу гаргаж байгаа жолооч нарыг төр засаг мартаад удлаа. Сүүлдээ нүүрсний тээвэр байгаль орчин бохирдуулж, хил гаалиар хориотой зүйлс нэвтрүүлж байна гэх нэрийдлээр Цагаан хад гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргав.
 
Гэтэл тэнд ар гэрээ хоосон хонуулахгүй гэсэндээ амьдралын хором мөч бүртээ хүнд хэцүү бүхэнтэй шүд зуун тэмцэж байгаа арван мянган хүний ажил амьдрал "арчигдахад” хүрч байгаа аж. Тиймээс нүүрсний жолооч нар тэмцэл өрнүүлж сүүлийн өдрүүдэд байсхийгээд л хэвлэлийнхэнд хандах болсон.
 
Бид энэ удаа Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах эсэхийг зөв буруу гэхээсээ илүү тэнд амьдрал хэрхэн буцалж байгааг хүргэхээр сурвалжилгаа бэлдлээ.
 
Тавантолгойн ордоос нүүрс ачиж Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ руу гаргаж байгаа бүх машиныг нэг бүрчлэн шалгаж хил нэвтрүүлдэг болсноор нүүрсний машины цуваа 240 километрт хүрчээ.
 
Өнгөрсөн сарын 2-ноос эхлэн Монголын 12 штамб нээгдсэн. Гэхдээ Хятадын хил хэвийн үедээ өдөрт 1,500 машин нэвтрүүлдэг байсан бол одоо 500 машин л хилээр гарч байгаа юм. Яагаад ийм удаан нэвтрүүлж байгааг жолооч нар хэлэхдээ "Цэнэг гаргаснаас болж нэг, нэгэнгүй шалгаад байгаа гэсэн. Цэнэг гэдэг нь хөлдөөсөн чоно, буу, аккумлятор зэргийг машиндаа нууж хилээр гаргахыг хэлдэг.
 
Нэг чоно гарах нь гарсан гэсэн, тэрний маргаашаас хил маш муу нэвтрүүлж эхэлсэн” гэцгээсэн юм. Харин "Монгол тээвэр нэгтгэл” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга "Урд хөршид "Хятадын Ардын Чөлөөлөх Арми” байгуулагдсаны 90 жилийн ойн баяр нь наймдугаар сарын 1-нд болдог. Тэр баяртай холбогдуулан хилээ хаасан байх. Дараалал үүссэн нь маш олон шалтгаантай. Манай компани бүх төрлийн тээвэр хийдэг, 400 орчим нүүрс тээврийн машинтай, бүх ажилчид маань нийгмийн даатгал төлдөг” гэдгийг хэлэв.
 
ЭНЭ УРТ ЦУВААНД 7-10 ХОНОГИЙГ ЖОЛООЧ НАР ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА ВЭ?
Урт дугаарлалтын дундуур хүмүүс машинтай явж хоол зардаг. Тэр хоол нь 6,000-10,000 төгрөгийн үнэтэй. Төвлөрсөн тог цахилгаан байхгүй учир хийсэн хоол нь мууддаг. Үнэр орсон, эсвэл зарж чадаагүй хоносон хоолоо ч зарна. Түүнийг нь авч идсэн жолооч нарын ходоод, гэдэс нь өвдөнө. Нэгдсэн бие засах газаргүй, байгальдаа зохицуулж биеэ сулладаг тэдэнд энэ их том асуудал. Хил дээр нэг банк, нэг эмийн сантай.
 
Дараалал дунд хүний бие гэнэт муудлаа гэж бодоход анхны тусламж үзүүлэх эмнэлэг байхгүй. Цуваанд орсон л бол унтана гэсэн ойлголт байхгүй. Үүрээр хоёроос гурван цаг л нүдний хор тайлдаг гэв. Сөөм сөөмхөнөөр урагшлах говийн урт зам хорогдохыг хүлээн тамхиа баагиулах жолооч нарыг харахад хэний ч сэтгэл өвдөнө. Дайны хажуугаар дажин гэгчээр зарим жолооч нар архи ууж, хоорондоо муудалцан нэгийгээ гэмтээх нь ч бий.
 
Нүүрсээ ачаад нэг талдаа 249 километр замыг туулж, хил давах гэж 7-10 хоногийг зарцуулна. Тээвэрт явдаг жолооч нарын 80 хувь нь хятад эзний машин барьдаг ба ямар ч гэрээ хийдэггүй, харьяалагдах компанигүй, нийгмийн даатгал төлдөггүй хувиараа явдаг. Гэмтэж бэртэж, осол аваар гарлаа гэхэд хэн ч хариуцахгүй, харин ч машин техник эвдсэн өрөнд орно. Ингэж явсны нэг рейс нь 1,000-1,500 юанийн хөлс авна. Ажилдаа гарахаасаа өмнө талыг нь, явж ирээд үлдсэн хөлсөө авах, нэг мөсөн бөөнд нь авах эсэхээ эзэнтэйгээ тохирдог байна.
 
ЭНЭ ЗАМЫН НҮХ БОЛГОН ХҮНИЙ АМИНЫ ҮНЭТЭЙ
Урт цуваанд орсон жолооч нар дарааллаа алдахгүйн тулд нар салхи, бороо шороо, халуун хүйтнийг ажралгүй машины бүхээгтээ өдөр хоногийг өнгөрөөдөг. Яг одоо бодит байдал ямар байгаа талаар жолооч Н.Баасансүрэн "Монголын хилээр гарахад асуудалгүй болсон. Хятадад таван штамб байгаагаас нэг, хоёр нь л ажиллаж байна. Нэвтрүүлэх байдал муу байгаа учраас ес хонож байж нэг рейс хийж байна. Энд инженерээс бусад хүнд амралт, эрүүл мэнд, хоол унд гэх зүйл мартагдсан. Энд ирээд гэр рүүгээ харьтлаа машиндаа хононо. Зуны халуун өдөр машиндаа өнжинө гэдэг чанга шүү дээ.
 
Өндөр хэмтэй халсан өдөр хөгшин настай ах нар харвадаг. Миний мэдэхийн наадмын өмнө гурван өвгөн харвасан. Мань мэтийн бөөр, нуруу л бага зэрэг өвдөнө үү гэхээс бусад нь гайгүй. Сүүлийн үед оюутнууд их явах болсон. Олон залуу тахир дутуу болж байгаа. Олон аваар осол болдог ч болоогүй юм шиг л дарагддаг. Өвөл нэг хятад машинд дайруулаад дөрөв хоног хил хаасан. Тэр хооронд гурван монгол хүн осолдож амиа алдсан.
 
Осол аваар гарах бол энд хэвийн үзэгдэл. Шороон замаар дайрч орж ирж байгаад нэгнийхээ араас орно, машин унана, хоорондоо мөргөлдөнө. Том машин мөргөлдөхөд хоёр жолооч нь хоёулаа бурхан болно. Машин унахгүй өдөр гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ замын нүх болгон хүний амины үнэтэй. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сарын 1-нд цагдаагийн тасаг байгуулагдсан. Гэхдээ зохицуулж, өмөөрч хамгаалаад байгаа юм байхгүй. Бид нар хятадуудтай муудахгүйнхэн шиг л хил давахыг бодож явна даа” гэж ярьсан юм. 2005 оноос хойш энэ зам дээр 3,000 хүний амь эрсэдсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээ байна.
 
Наймдугаар сарын 8-9-нийг шилжих шөнийн гурван цагт Тавантолгойгоос Гашуун сухайт орох замд, дарааллын төгсгөлийн 115 километр орчимд "North Benz” маркийн том оврын хоёр ачааны машин хоорондоо мөргөлдсөн осол гарчээ. Тавантолгойгоос нүүрс тээвэрлэн явж байсан автомашины жолооч нь эсрэг урсгалд зогсож байсан ачааны машиныг мөргөснөөр машин нь шатаж, жолооч суудлынхаа дунд хавчуулагдан гарч чадалгүй шатаж нас баржээ.
 
Ослын талаар жолооч Д-гийн мэдээлснээр "Хилийн цаана нүүрсээ буулгаад буцаж явсан жолоочийн ачааны  машин эвдэрснээс замаа чөлөөлж чадалгүй зогсолт хийсэн байсныг Тавантолгойгоос нүүрс зөөж явсан автомашины жолооч очиж мөргөсөн. Гүйцэж түрүүлэх юм уу, хурдтай явснаас үүдэн машинаа зогсоож чадаагүй бололтой. 100 орчим тоннын даацтай автомашиныг огцом тоормосолж зогсоох боломжгүй. Тийм учраас машинаа зогсоож дийлээгүй байх” гэсэн юм.
 
Харин эвдэрсэн автомашинд хүн байгаагүй бөгөөд талийгаач нь хятад эзэнтэй машин барьдаг, 30 гаруй настай залуу байжээ. Өдөрт энэ мэтчилэн осол тасрахгүй. Хятадын цагдаа нар ирдэг ч юу болсон нь тодорхойгүй байсаар өнгөрдөг гэнэ. Хүний амь нас ямар ч баталгаагүй, хүн байтугай мал амьтан ч тэсэхээргүй энэ газарт монгол залуус хэдэн төгрөгийн төлөө амь насаа алдсаар байна.
 
Тэнд машин барьдаг, жолоочийн эхнэр С.Мөнхжаргалтай ярилцахад "Би жирийн нэг жолоочийн эхнэр. Саяхан Гашуунсухайтын боомт дээр очиж үзлээ. Тэр хүнд нөхцөл байдалд жолооч нарын амь нас үнэгүй байна. Ажиллах орчин нөхцөлийг нь бүрэн хангахаа байг гэхэд хилийн дугаарлалтыг 100 километр давж байгаа нь арай дэндэнэ. Үүнийг зохицуулж өгөхийг гуйж байна.
 
Багадаа дөрвөөс тав хоног говийн халуун наранд ар гэрээ тэжээж, үр хүүхдээ хоолтой хонуулах гэж халахдаа халж, амь хайргүй зүтгэж байгаа жолооч нар олон байна. Зах зээлээ дагаад бүх зүйл нь үнэтэй. Жишээ нь, гүний худгийн усыг тэмээтэй хүн таван литрийг нь мянган төгрөгөөр зарж байна. Бодит байдлыг харсан хэний ч сэтгэл сэмэрнэ” гэсэн юм.
 
2016 онд 73 км цувааг дэлхийн хамгийн урт дараалал гэж Гиннест бүртгэж авсан бол манай нүүрс тээврийн машины цувааны урт Гиннесийн дээд амжилтыг эвдээд байгаа юм байна. Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн онд 13 сая тонн нүүрс тээвэрлэн экспортолсон. Харин энэ онд 24.2 сая тонн нүүрс экспортлох зорилгыг тавьжээ. Энэ их ажлыг нугалж буй жолооч нарын эрх ашгийг хамгаалах төр, албан тушаалтан алга. Олох ашиг, гаргах нүүрсээ тооцохоос хэн энэ их ажлыг яаж нугалж байгааг хариуцсан албан тушаалтнууд нь мэддэг ч болоосой.
 
Ийнхүү хэдэн төгрөгийн хойноос амь насаа эрсдэлд оруулж, хэдэн арваараа амиа алдаж байгаа залуустаа төр засаг анхаарал хандуулаасай. Монгол хүний амь нас үнэгүйдэж байгаа нь Монгол төрийн эмгэнэл юм.
 
М.Баасандэлгэр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ТӨРД МАРТАГДСАН тээврийн жолооч нар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани