Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын Нүүрс-Хятадын геополитикийн хэрэгсэл үү?

Монголын Нүүрс-Хятадын геополитикийн хэрэгсэл үү?Монгол Улс ашигт малтмалаар баян. Ялангуяа сайн чанарын коксжих нүүрсний баялаг нөөцтэй. 2013 оны байдлаар нүүрсний батлагдсан нөөцөөр дэлхийд нэгт АНУ (260.5 тэрбум тонн, нийт нөөцийн 27.4 хувь), хоёрт ОХУ (173.1 тэрбум тонн, нийт нөөцийн 18.2 хувь), гуравт БНХАУ 126 тэрбум тонн, нийт нөөцийн 13.2 хувь) орж байна.

2016 оны байдлаар Монгол улсын нүүрсний батлагдсан нөөц 37.4 тэрбум тонн. Энэ нь дэлхийн нүүрсний нөөцийн 3.2 хувь болох бөгөөд дэлхийд 9-д жагсжээ. Харин Монгол Улсын нүүрсний таамаг нөөц одоогоор 173.3 тэрбум тонн гэдэг. Энэ бол нутаг дэвсгэрийнхээ 30 орчим хувьд л хийсэн геологийн хайгуулын үр дүн юм. Үүнээс харахад ирээдүйд манай улсын нүүрсний нөөц үлэмж нэмэгдэх нь тодорхой.

Нүүрс нь эрчим хүчний чухал эх үүсвэр болдог. 2020 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 40 хувь нь нүүрс байх төлөвтэй. Япон улсын эрчим хүчний хэрэглээний 27 хувь, БНСУ-ын эрчим хүчний хэрэглээний 29 хувь нь нүүрс байдаг. Харин Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн 70 хувь нь нүүрс. 2016 онд Хятад улс дэлхийд хамгийн их буюу 3792.8 сая тонн нүүрс олборлосон нь дэлхийн нийт олборлолтын 46.1 хувь болжээ. Харьцуулалт хийж зарим орныг дурдвал 2016 оны байдлаар дэлхийн нүүрс олборлолтод АНУ 10 хувь, ОХУ 5.3 хувь, Австрали 8.3 хувь, Энэтхэг 7.9 хувь, Индонези 7 хувийг эзэлжээ.

Тэгэхээр нүүрсний олборлолт, экспорт яагаад геополитикийн бодлоготой холбоотой вэ? гэдгийг сонирхож үзье. Геополитик гэдэг бол география + политика гэдэг үгнүүдийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл улс орны оршин тогтнох газар зүйн орон зай, түүнийг хамгаалах үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай нягт уялдаатай улс төрийн бодлого билээ. Тэгвэл энэ бодлогод нүүрс ямар хамааралтай вэ? Нүүрсний үнийг хэн, яаж тогтоож байгаа нь Монгол Улсын хувьд маш чухал геополитикийн асуудал болж хувирчээ.

Монгол Улс ашигт малтмалаа экспортолж валют олдог. Монгол Улс 2016 онд 35.9 сая тонн нүүрс олборлосон нь дэлхийн нүүрс олборлолтын 0.4 хувь болж, дэлхийд 16 дугаар байранд орсон байна. Манай улсын нийт экспортын 86 хувь нь ашигт малтмал бөгөөд нүүрс дангаараа 23 хувь болж байгаа нь 38 хувьтай байгаа зэсийн баяжмалын дараа 2 дугаарт орж байна. Үүнээс харахад манай эдийн засгийг тодорхойлох нэг гол бүтээгдэхүүн, валютын эх үүсвэр юм.

Хятад улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс бөгөөд Монголын сайн чанарын нүүрсийг худалдан авах сонирхолтой байдаг. Нэг тонн нүүрсний үнийг яаж тооцож Хятад, Монголын компаниуд наймаагаа хийж байгаа вэ? Дэлхийн зах зээлийн үнийг баримтлах нь шударга худалдаа болно. Гэтэл ийм боломж Монголын компаниудад байхгүй гэдгийг шулуухан хэлчихэд буруутахгүй байх. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ өсч дэлхийн зах зээлд 1 тонн коксжих нүүсний үнэ 200-300 доллар хүрлээ. Харин Монголын компаниудын зарж байгаа 1 тонн коксжих нүүрсний (угаагаагүй) үнэ үнийн хэлбэлзэлээс шалтгаалаад 45-70 орчим ам. доллар. Яагаад? Хариулт нь маш амархан. Хятад одоогоор цорын ганц худалдан авагч. Энэ худалдан авагч маань дэлхийн зах зээлийн үнийг үл харгалзан Монголын нүүрсэнд ийм хямд үнэ тогтоожээ. Хоёрхон хөрштэй, далайд гарцгүй манай улсын газар зүйн онцгой нөхцөл байдал Хятадад ийм давуу байдал үүсгэж байна. Газар зүйн байршил ингэж нөлөөлж байгаа бол хөрш улсын улс төрийн бодлогын ямар нөлөөлөл байгаа вэ ? Энэ бол геополитикийн асуудал.

Дэлхийн улс төр эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа ОХУ, БНХАУ гэдэг хоёр их гүрний дунд Монгол Улс байршилтай. Монгол Улсын өвөрмөц газар зүйн байршил эдийн засгийн хувьд бусад оронтой шууд харилцах боломжийг хаасан ч тусгаар тогтнолын эх сурвалж болсон. Энэ байршил л Оросын зүгээс Монгол Улсыг тусгаар байлгах геополитикийн бодлогын үндэс нь болж дэлхийн 2 дугаар дайны дараа Ялтад болсон Их гүрнүүдийн хэлэлцээрээр ЗХУ, Ар Монголын (тухайн үед хөрш орнууд Монголыг ингэж нэрлэж байв) тусгаар тогтнолыг хамгаалсан. Монгол Улсын газар зүйн өвөрмөц байршил, түүнийг үнэлсэн Оросын геополитикийн бодлого л Монголыг тусгаар тогтносон улс болж, Өвөр Монгол, Түвд, Шинжаан Уйгарын хувь заяанаас өөрөөр явах боломж болсон.

Тусгаар тогтносон Монгол Улс нь Хятадын үндэсний цөөнх ард түмэнд жишиг болж тэд Монголын зүг харан бид яагаад ингэж чадаагүй, яагаад ингэж тусгаар тогтнож болохгүй вэ? гэдэг сэдэл, санаачилга байнга үүсгэнэ. Монгол Улс ардчилсан, хүмүүнлэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өндөр хөгжилтэй улс болон хөгжих тусам БНХАУ-ын үндэсний цөөнхөд жишээ болно гэсэн агуулгатай юм. Энэ нь Хятадын дотоодод нийгмийн тогтворгүй байдал үүсгэх нөхцөл болно гэж тэд болгоомжилдог. Тиймээс үндэсний цөөнх ард түмэнд эрх чөлөө, тусгаар тогтнолын жишиг болохоос сэргийлэх Хятадын бодлого нь эдийн засгийн аргаар Монгол Улсын хөгжлийн бололцоог багасгах билээ. Тиймээс Хятадын бодлого нь тусгаар тогтносон Монгол Улс хөгжлийн хувьд бүх талаараа Өвөр Монгол, Түвд, Шинжаан Уйгараас хол хоцорч байх ёстой. Ер нь бол Монгол Улс хөгжихгүй байх тусмаа сайн гэсэн үг. Үүний тулд эдийн засгийн гол бүрэлдэхүүн экспортын гол түүхий эд, орлогын эх үүсвэр болох нүүрсний нөөцийг хяналтандаа авах, түүний үнийг тогтоох аргаар эдийн засгийн хөгжлийг хянах, цаашдаа улс төрийн хяналт тогтоох явдал гол зорилт нь гэж хардаж болно.

Тиймээс Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нүүрсний үнэ ямар байх нь Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, эдийн засгийн аюулгүй байдал гээд улс төр, нийгмийн тогтолцоонд нөлөөлөх маш чухал хүчин зүйл болжээ. Монголын нүүрсний олборлолт, борлуулах үнэ нь Хятадын зах зээлээс хамааралтай байх нь Хятадын геополитикийн бодлого бөгөөд энэ бодлого маш амжилттай хэрэгжиж байна. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хичнээн өндөр үнэ хүрсэн ч зөвхөн Хятад гэдэг ганцхан худалдан авагчтай байгаа учир Монголын сайн чанарын коксжих нүүрсний үнэ үргэлж хямд байх болно.

Өөрөөр хэлбэл, урд хөршийн геополитикийн бодлого Монголын эдийн засгийн хөгжлийн хэмжүүр байх юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Монголын нүүрсний зах зээлд Хятадын талаас төрийн өмчит компаниуд нь оролцож байна. Харин энэ зах зээлд ганцхан төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компанийг үл тооцвол Монголын талаас дандаа хувийн компаниуд оролцож байна. Монголын талаас оролцож байгаа хувийн компани зөвхөн мөнгөөр тоологдох ашиг харах учир улс төрийн бодлого, улс орны эдийн засгийн бодлого, геополитик, эдийн засгийн аюулгүй байдал ярьдаггүй билээ. Нүүрсний салбарт Хятадын тал аль болох Монголын хувийн компанитай хамтран ажиллах сонирхолтой байдаг учир нь энэ. Тиймээс ч Тавантолгойн ордыг эзэмшдэг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг оффшорт байдаг хувийн компаниар солихыг оролдсон.

Тэгэхээр Монгол Улсын хувьд нүүрс нь зүгээр нэг ашигт малтмал биш, стратегийн чухал ач холбогдолтой болохыг нь үнэлж нүүрсэн дээр төрөөс улс төр, эдийн засгийн тусгай бодлого гаргаж ажиллах ёстой болжээ. Учир нь нүүрс зарж байгаа компани цаашид Монгол улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэнэ. Нүүрсний экспорт, борлуулж буй үнээс шалтгаалж Монгол улсын валютын нөөц ямар байх, долларын ханш хэлбэлзэх, иргэд ажилтай, орлоготой байх улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшин тогтоогдоно. Цаашилбал нүүрсний бизнес эрхэлдэг компаниуд мөнгөө улс төрд ямар менежментээр оруулж аль нам, хэн гэж улс төрчийг дэмжихээс шалтгаалаад УИХ, Засгийн газрын гишүүд бүрэлдэх жишиг бий болжээ гэж дүгнэж болно. Улс биш субьектуудын (үндэстэн дамжсан компани, гадны хөрөнгө оруулалттай компани, гадаад улсын төрийн өмчит компани) улс төрд гүйцэтгэх үүргийн талаар анхаарч, төрийн бодлогоор тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгаа хамгаалах асуудалтай Монголын төр нүүр тулаад байна.

Монгол Улсын нүүрсний баялаг нь бидний хөгжлийн гарц болон хувирч буй энэ цаг үед зөвхөн мөнгөөр тооцох ашиг биш, үндэсний аюулгүй байдлаа хамгаалсан бодлого гаргаж байж бид оршин тогтнох язгуур эрх ашгаа хамгаалах боломжтой билээ.

Гэхдээ энэ сэдвийг олон нийтээс нуудаг, эсэргүүцэн тэмцдэг монгол хүмүүс улс төр болон бизнест байгаа нь харамсалтай…. "Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж, ОХУ-ын нутгаар төмөр замаар ачаа тээвэрлэн дамжин өнгөрөх гэрээг байгуулах нөхцлийг тохирч, Восточный боомтыг ашиглах боломжтой боллоо” гэдэг мэдээг зохион байгуулалттайгаар эсэргүүцэн улс төржүүлэн тэмцэж эхэлж байгаа нь бодит жишээ боллоо. Тэд хэний эрх ашгийн төлөө дуугарч байна вэ?

Улс төр судлаач Б. ЭНХ-ХҮСЛЭН

Эх сурвалж:

1. US. Energy information ad­ministration data 2012

2. BP Statistical Review of World Energy June 2017 он

3. International Energy Outlook 2017, Energy statistic year book 2017 http://yearbook.enerdata.net

4. www.1212.mn

5. US. Energy information ad­ministration. International energy outlook[ data 2017. www.eia.gov/ieo

6. http://www.mining-technolo­gy.com/features/feature...

7. http://www.metalbulletin.com/steel/steel-raw-mate...

8. http://ru.wikipedia.org/wiki/Ялтинская_конференция

Өдрийн сонин
Монголын Нүүрс-Хятадын геополитикийн хэрэгсэл үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

Өчигдөр, 08:48
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани