Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаагаарай ЕРӨНХИЙ САЙД АА

Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаагаарай ЕРӨНХИЙ САЙД АА

 

"ХУВЬ ТАВИЛАНГАА Л ДАГАНА ДАА...”

Энэ үг хэтэрхий идэвхгүй, сул дорой мэт санагдах ч эргээд бодоход хувь заяа гэдэг шагналын хур мэт олон сайхан дагуултай байх нь үнэний хувьтай. Ингэж бодвол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын өнөөдрийн од шүүрсэн улс төрийн ялалтууд хувь хүндээ яах аргагүй гайхам сайхан байж таараа. Магадгүй гайхам сайхан гэхээс илүүтэй асар өндөр үүрэг хариуцлага, нэр төр, хичээл зүтгэл, олз омог, мөнх насны түүх болох нь гарцаагүй. Тиймээс ч өдгөө хэвлэлийн хуудаснаа ч, сошиал орон зайд ч Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хоёр нэр хамгийн олон удаа давтагдаж, хамгийн их магтуулж мөн хамгийн их шүүмжлэгдэж буй. Учир нь, тэд бол өнөө цагийн Монголын удирдагчид. Үүнийг харин үл зөвшөөрөх хандлагаар өнөөдрийн цаг хугацаанд үгүйсгэж боломгүй. Учир нь, тэд бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд.

ЭВ НЭГДЭЛД ДАВУУ ТАЛ БИЙ

Энэ утгаар нь харвал тэд нэгдэн нийлж, санаа зорилгоо нэгтгэж, улс төрийн болоод төрийн үйл хэргийн хувьд хань хамсаатан байх учиртай. Өнгөрсөн 27 жилийн Монголын улс төр бүхэлдээ өшөө хорсол, атаархал, дайсагнал дунд хатингашран сульдснаас үүдэн бодоход тэдний Монголд эв нэгдэл хэрэгтэй. Нэгэн үе МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ардчилсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг долоон удаа буцааж, жил орчим хугацаанд гүйцэтгэх засаглалыг үүрэг гүйцэтгэгчээр удирдуулсан.

Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд Ардчилсан намын Ерөнхийлөгч нь Ардчилсан намынхаа лидерүүдтэй зодолдож, Монголд ч, төрд ч, иргэдэд ч чамгүй төвөг удсан. Цаашлаад төр нь төр биш, улстөрчид нь улстөрч биш болсныг хангалттай олон удаа батлан харуулсан.

Ийм үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эвтэй байна гэдэг бол өнөө цагт яах аргагүй олз. Ядаж л, Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа хортой хутгах гэж, ард түмнийг ч, төрийг ч бужигнуулахгүй. Тэр хэрээр төрийн ажил урагшилна, тодорхой шийдвэр гарна. Үр дүнд нь жинхэнэ утгаараа Монгол ялна. Үүнд нь ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэм болох учиртай

ЭВ НЭГДЭЛД ХЯЗГААР БИЙ

Гэхдээ эв нэгдэл байлаа, байлаа гээд энэ нь яав ч МАН-ын даргын суудлыг авсан даруйдаа ‘‘Max импекс” компани дээр очиж, өргөтгөл хийхэд нь туслах тухай үүрэг өгөх бол биш юм. Товчхондоо, эв нэгдэлд бас хязгаар бий гэсэн үг. Учир нь, Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнгөрсөн мягмар гаригт тус компани дээр ажиллах үеэрээ "Max импекс” компанийн өргөтгөл шинэчлэл хийхэд нь хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулж, анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт үүрэг болгосон. Мэдээж, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа нь сайн. Гэхдээ Ерөнхий сайд, МАН-ын даргыг давхар хаших болсон анхныхаа үйлдвэртэй танилцах ажлаа "Max импекс”-ээс эхлүүлж, тэр дундаа үйлдвэрлэлийн зээл олгоход туслахыг үүрэг болгох нь энэ удаад олон хүнд эргэлзээ төрүүлчихлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга уг компанийг анх өмч хувьчлалаар авсан. Улмаар өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ байнга бичиж явдаг. Сонгуулийн сурталчилгаагаа ч тус компаниас санхүүжүүлсэн. Нэг ёсны "Max импекс” бол Ерөнхийлөгчийн гэр бүлийн компани гэдгийг монгол хүн бүр андахгүй мэднэ. Ийм байхад Ерөнхий сайд шууд утгаар тус компанийг дэмжихээс ажлаа эхлүүлж байгааг яагаад монголчууд хардаж болохгүй байх билээ. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэнд юун түрүүнд эв нэгдэлд хязгаар бий гэдгийг сануулья.

СҮҮДРЭЭС ЗУГТАХ ХОЁР ГОЛ ШАЛТГААН

1. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн Монголын хийгээд МАН-ын улс төрийн дотоод зөрчлийг Ерөнхийлөгч Х.Баттулгыг хутгасан, чиглүүлсэн, дохьсон гэх мэт олон яриа өрнөсөн. Тэр хэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын сул гишүүний хувиар Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход тусалсан, түшсэн, нөхөрлөсөн гэх яриа ч дэлгэрсэн. Энэ бол Ерөнхий сайдын Ерөнхийлөгчөөс зугтах том шалтгаан. Хэдийгээр дээрх дүгнэлтүүд улс төрийн хар хов, эзэн биегүй таамаг байж болох ч олонд тарсан яриа гэдэг ортой бас оргүй хоёрын хооронд хөвж явдгийг бодолцохгүй байхын аргагүй. Ийм нөхцөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "Max импекс”-тэй танилцаж, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн нь яав ч эргэлзээгүй харагдахгүй нь мэдээж. Харин бодлогын төвшинд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь дэмжих гүйцэтгэх засаглалын дэмжпэг бол өөр. Наад зах нь, Ерөнхийлөгч Х.Баттулга "Эмээлт” захаас хувь эзэмшдэг. Зөвхөн анхан шатны мах бэлтгэл бараг л энэ захаар дамждаг. Энэ тохиолдолд хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн ард хэний эрх ашиг явагдах нь тодорхой. Иймд Ерөнхий сайдыг Төрийн сайд хэмээн итгэсэндээ дээрх үндэслэлийг Ерөнхийлөгчөөс зугтах шалтгааны нэгээр бичиж байгаа хэрэг.

2. Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төр ч, бодлого ч өдгөө уул уурхайн бизнесийг цэгцлэхэд чиглэж байгаа. Энэ хэрээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид эргэлзээнд орж, тэд хөдөлгөөн хийхээс эмээх болсон. Ингэхдээ тэрбээр хүнсний үйлдвэрлэлийг харин бодлогоор дэмжихээ илэрхийлсэн. Мэдээж эрүүл хүнсийг. Хэдийгээр энэ нь монгол хүний амь амьдралтай холбогдох онцгой сэдэв ч эргээд хувийнх нь эрх ашгаас хэр хол буух вэ гэдэгт эргэлзэх шалтгаан нь дээрх мэдээллээр баталгаажина. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ч энэ зөрчил, энэ шалтгаанаас нэр төртэйгөөр өөрийгөө аврах, хамгаалах хэрэгтэй болж байгаа юм. Ядаж л, Ерөнхийлөгчийн довтолгооноос эмээж буй уул уурхайн салбараа өмгөөлөх, хамгаалах бодлогоо зарлачих хэмжээний эрх баригч намын дарга гэдгээ баталчих. Иймд Ерөнхий сайдад дахин Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаахыг зөвлөе. Товчхондоо эв нэгдэл юу юунаас эрхэм чухал ч эргээд харахад эрх ашгийнх нь сүүдэрт нуугдсан хувь улстөрчийн түүх үлдвэл яаана вэ. Энэ тохиолдолд юу яасан бие даасан, эрч хүчтэй Ерөнхий сайдын түүх.

ХАДГАЛАХ ИМИЖ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дахин хэлэхэд МАН ч, олон нийт ч бие даасан улстөрчөөр төсөөлдөг. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэхэд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн МАН-ын Их хурал дээр намын даргын сунгаанд дэмжиж үг хэлэхдээ "У.Хүрэлсүх шиг зоримог улстөрч Монголын хямралыг илааршуулж чадна" гэх утгаар өөрийн үгээ чимсэн байсан. Өөр бусад намынх нь гишүүдийн тухайд ч адилхан. Мөн түүний улс төрд өнгөрсөн он жилүүдэд бүтээсэн түүх нь өөрөө бие даасан, энх цагийн цэргийн хүний өнгө төрхөөр бичигдэж ирсэн.

Гэхдээ энэ имиж хувь улстөрчийнх нь алдаа, онооноос улбаалаад цаашид өөрөөр бичигдэхийг үгүйсгэх аргагүй. Намынхаа Их хурлын төлөөлөгчдөөс "Завь хоёр сэлүүртэй. Хоёр сэлүүрийг надад өгөөч" гэж гуйсантай нь дүйцэхүйц хариуцлагыг Монголын ард түмэн түүнээс 2020 онд нэхнэ. Тус онд болох УИХ-ын сонгууль У.Хүрэлсүхийг хэр сайн удирдагч байсан бэ гэдэгт нь хариулт өгнө. Тэр цаг хугацаа ердөө л хоёр жил гаруйн цаадхи он жил. Ийм байхад зөвхөн өөрийгөө бус намаа, Монголыг бодох буюу хадгалж үлдэх имиж нь бие даасан улстөрчийн нөмөр, нөөлөг, эрч хүч юм.

Түүнээс бус нэгэн цагт Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгатай зуузай холбосон гэдгээр бичигдэхгүй, мөн сонгогчид дүн тавихгүй нь ойлгомжтой. Тэр дундаа, бизнесийг төрлөөр нь, компаниар нь харж дэмжих бодлого бол бүр ч явахгүй. Иймээс л дахин дахин гуйя. Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаагаарай гэж.

Эцэст нь, нэг үгээ давтая. "Хувь тавилангаа л дагана даа" гэж. Энэ үг тэдний хувь тавилан нэгэн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байж, Монголын төрийг удирдах эрхэм үүргийг хүлээхээр бичигдсэн гэдгийг гэрчилнэ. Гэхдээ эв нэгдлээр эрх ашгийг хаацайлахыг бол харин хувь тавилан хэмээн итгэж болохгүй учраас эвтэй байгаад эв зүйтэй ажиллалаа гэхэд эргээд эрх ашгаараа дөрөө харшуулж болохгүйг дахин, дахин сануулья аа.

Эв нэгдлээр эрх ашгийг хайцаалах боломжгүй гэдгийг та ч, бид ч мэдэх хойно доо.


Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 

Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаагаарай ЕРӨНХИЙ САЙД АА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани