Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ариунболд: Гашуунсухайтын 120 км цуваа дуустал нүүрсний уурхайгаас ачилт хийхгүй

 
Д.Ариунболд: Гашуунсухайтын 120 км цуваа дуустал нүүрсний уурхайгаас ачилт хийхгүйУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт хилийн боомт хүртэл үүсээд байгаа 120 гаруй км хүнд даацийн автомашины цувааг арилгах зорилгоор Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, "Тавантолгой” ХК, "Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс ачилтыг 12 дугаар сарын 13-ны 01.00 цагаас эхлэн түр зогсоох шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ерөнхий захирал Д.Ариунболдоос нөхцөл байдлын талаар тодрууллаа.
 
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гаргасан шийдвэрийг олборлогч компаниуд хэрхэн хүлээн авч байгаа вэ?
 
- Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх замд урт дараалал үүсээд 4 сар гаруй болж байна. Сүүлийн үед хүйтний эрч эрс чангарч байхад тэр олон автомашинууд одоог хүртэл дараалалдаа зогссоор байгаа. Гэтэл хилийн боомт дээрх нэвтрэх чадвар нэмэгдээгүй хэвээр байна. Тиймээс энэ урт дарааллыг бууруулах, тэнд байгаа олон жолоочийн эрх ашгийг хамгаалах үүднээс эхний ээлжинд нүүрс ачилтыг багасгах нь зөв гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Сангийн яам, Гааль, Авто тээврийн байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг үзсэн. Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн түр хугацаанд ачилтыг зогсоох арга хэмжээ авч байгаа юм.
 
- Шийдвэрийн хүрээнд ямар ямар арга хэмжээ авах болж байна вэ?
 
- Эхний ээлжинд Тавантолгойн бүлэг орд дээр олборлолт хийж байгаа "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, "Тавантолгой” ХК, "Энержи Ресурс” ХХК-ийг өчигдрөөс эхлэн ачилтыг нь зогсоосон.
 
- Хэдий хугацаанд зогсоох бол?
 
- Гашуунсухайт зам дээр үүсээд буй урт цувааг татаж дуустал зогсооно. Өөрөөр хэлбэл 120 км цуваанд нийт 4000 гаруй автомашин зогсож байгаа гээд бодохоор 7-8 орчим хоног болно байх. Хэдий богино хугацаанд дуусна төдий чинээ ачилт эхлэх хугацаа хурдасна.
 
- Хилийн нэвтрэх чадвар нэмэгдээгүй гэлээ. Өдөрт хэдэн автомашин гарч чадаж байгаа вэ?
 
- Өдөрт 500-600 автомашин гарч байгаа. Хил дээр үүссэн асуудлаас өмнө өдөр 1500 орчим машин гарч байсан.
 
- Цувааг татаж дуусгасны дараа ачилт үргэлжлэх байх. Харин дахин үүсгэхгүй байх арга хэмжээг хэрхэн төлөвлөж байгаа бол? 
 
- Дараагийн ээлжинд хилээр нэвтэрч байгаа автомашины тоотой харьцуулж олборлолт хийж буй компаниуддаа квот тогтоохоор яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл өдөрт 500-600 автомашин хилээр гарч байгаатай уялдуулж компаниуд ачилт хийнэ гэсэн үг.
 
- Компаниудад өмнө нь олгосон квот өөрчлөгдөх үү?
 
- Үгүй. Одоо байгаагаараа хилээр гарч буй автомашины тоотой хувьлагдана.  /Жич: "Эрдэнэс тавантолгой” ТӨХК 45, "Энержи ресурс” ХХК 40 хувь, "Тавантолгой” ХК 15 хувийн квоттой/
 
- Уул уурхайн сайд өнгөрөгч сард нүүрсний тээвэрлэлтийг богины эргэлтэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл Гашуунсухайтаас ирсэн мэдээлэлд энэ шийдвэрийг дагаад автомашины лац зарж, хулгайн замаар явах, дараалал дайрах зэрэг зөрчлүүд гарч эхэлсэн байсан. Энэ талаар?
 
- Маш олон автомашин, хүмүүс тэнд цугларсан байгаа учраас хэчнээн олон цагдаагийн хэлтэс, хянагч нар байгаад бүрэн зохицуулахад хүнд. Гэхдээ Цагдаагийн байгууллагын Тусгай албаныхан өнгөрөгч долоо хоногт очиж, лац зарах, хулгайн тээвэр зэргийг зохицуулахаар ажиллаж эхэлсэн. Энэ бүх асуудлыг цэгцлэхийн тулд төрөөс бүх талаар зүтгэж байгаа. Гол нь цэгцэнд оруулж байж л дараагийн арга хэмжээг эхэлнэ.
 
- Богины тээвэрлэлтэд шилжсэнээр Цагаан хаданд нүүрсний овоолго үүсч эхэлсэн байсан. Ер нь энэ шийдвэр хэр оновчтой юм бол?
 
- Уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад дээр буулгаж байгаа ч цаашаа хилээр гарч байгаа тоо нь бага хэвээрээ байгаа учир овоолго үүсэх нь тодорхой. Дамжуулж ачихад хорогдол гарна, зардал нэмэгдэнэ гээд богины тээвэрлэлтийг зөв гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ энэ бол цувааг багасгахын тулд авч байгаа түр зуурын л арга хэмжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх ганц л арга нь хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, эсвэл ачилтыг багасгах болоод байна. 
 
- Нүүрс тээвэрлэлтийн хүндрэлтэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой” 2018 оны төлөвлөгөөгөө бууруулсан. Одоогийн байдлаар хэдий хэмжээний нүүрс экспортлоод байна вэ?
 
- 2018 онд бид 11 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байснаас одоогийн байдлаар 8.5 сая орчим тонн-ыг экспортлоод байгаа. Энэ бол хилийн нэвтрэлттэй л холбоотой. Тэрнээс компани дээр олборлоод гаргахад бэлэн болсон нүүрсний томоохон хэмжээний овоолго байж л байгаа.
 
- Ачилтыг зогсоосон нь түр хугацааны арга хэмжээ хэдий ч компаниудад хэр алдагдал гарах вэ?
 
- Алдагдал гаралгүй яахав. Ачилт хийгээд нүүрсээ гаргаж л байвал компаниудад ашигтай. Гэхдээ ачилт хийсэн ч автомашинууд урт дараалалдаа зогссоор байх учир дарааллыг арилгах нь зөв. Ачилт хийгээд л нэг өдөртөө хилээр гардаг болчихвол амар болно. Он гараад хил гаалийн асуудал цэгцэрчихвэл бүх зүйл хэвэндээ орно гэсэн хүлээлттэй л байна.
 
- БНХАУ-ын талаас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх талаар яригдсан ахицтай зүйл байна уу?
 
- Зохих түвшинд уулзалт ярилцлагууд хийгдсэн. Нааштай шийд гарна гэж найдаж байгаа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сая БНХАУ-д айлчлахдаа Ерөнхий сайдын айлчлалын товыг ерөнхийд тохироод ирсэн. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг

Д.Ариунболд: Гашуунсухайтын 120 км цуваа дуустал нүүрсний уурхайгаас ачилт хийхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани