Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Бээжинхүү: “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэнг буруутайг шүүх тогтоосон, одоо эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа

 
 Ч.Бээжинхүү: “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэнг буруутайг шүүх тогтоосон, одоо эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа

"Ихэр нева” компанийн захирал Ч.Бээжинхүү "Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн гэх хүний хууль бус үйлдлээс болж мөн ч хэцүүдэж байна даа, эгч нь. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсангийн аманд байх газраа, олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж босгосон компаниа тэр хүнд алдсан. Тэр хүн ядарсан эмэгтэйг яаж ч болно, Монголын хууль, шүүх мөнгөгүй хүнд огт үйлчлэхгүй гэсэн шиг л авирлаж, хууль зөрчсөн. Бүр хуурамч бичиг баримт бүрдүүлж, бусдын эд хөрөнгийг улаан цайм өөрийн болгож авдаг муухай технологи Монголд бий болчихоод байна. Үүнээс болж амьдрал минь доройтож,  хэдэн жил хууль, шүүхийн үүд хаалга сахиж зогслоо” хэмээн ярив. Тэрээр "Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн гэгчид газар, компаниа хууль бусаар хэрхэн алдсан,хууль хяналтын байгууллага ямар учраас түүний хууль бус үйлдлийг таслан зогсоож, хариуцлага хүлээлгэлгүй өдий хүрч байгаа талаар ийн ярьсан юм.


–Та "Уран ган” ком­па­нитай хэзээ, ямар шалт­гаа­наар холбогдсон юм бэ. Газар, компаниа алдсан шалт­гааныг асуумаар байна?
-Бүх болсон зүйлийг үнэн зөвөөр нь танай сонины уншигчдад ярьж болно. Хэн нэгний нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй. Зөвхөн хууль хяналтын байгууллагын баримтанд тулгуурлаж ярьж байгаа гэдгээ албан ёсоор хэлмээр байна.  2004 онд Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэр Зайсангийн аманд би газартай болсон юм. Ингээд 2008 онд "Ихэр нева” компанийн нэр дээр газрынхаа гэрчилгээг гаргуулж авсан. Тухайн үеийн Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, журмын дагуу газрын гэрчилгээгээ авсан. Газраа ашиглах гэсэн боловч хөрөнгө санхүү шаардлагатай болсон. Тэр үед "Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэнтэй танилцсан хэрэг. Тэр хүн "Танай энэ газар дээр бидний төлөвлөж байгаа барилга байгууламжийг барьж болох юм байна. Бид ийм нөхцөлтэйгээр та бүхэнтэй хамтран ажиллах боломжтой” гээд хийх ажлынхаа талаар бидэнд танилцуулж, санал тавьсан. Түүний тавьсан санал боломжийн санагдаад Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ хийлээ. Эндээс л түүний хууль бус үйлдлүүд эхэлж, миний эрхэд ноцтойгоор халдаж эхэлсэн юм. Тухайн үед барилгын зураг төсөл гээд бүх зүйл нь хийгдчихсэн байсан. Зөвхөн барилга барих л дутуу байсан. Гэтэл хамтран ажиллах хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 11-нд  Байгаль орчин аялал жуучлалын яаманд "Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нэгэн хүсэлт илгээсэн байдаг. Ямар учиртай хүсэлт вэ гэхээр "Зайсанд байх 3.3 га газрыг өөрийн төрсөн хүү Л.Золбоогийн удирддаг "Далай ван” компани руу шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан байдаг. Тэр үед БОАЖЯ-нд Б.Лхагвасүрэн ийм хүсэлт өгсөн гэдгийг би огт мэдээгүй байсан. Бүүр сүүлд мэдсэн. Энэ хүний хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа хийсэн гол зорилго нь ерөөсөө л миний газрыг, эзэмшил компанийг маань авах байсан юм байна лээ.


 –Таны нэр дээр байгаа газрыг яаж Б.Лхагвасүрэнд өгсөн байх вэ. БОАЖЯ-ны тухайн үеийн дарга нар газрын гэрчилгээг нь хэрхэн гаргаж өгсөн байдаг юм бэ?
-Ч.Бээжинхүүгийн "Ихэр нева” компанийн нэр дээр байдаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уул Зайсангийн аманд байдаг 3.3 га газар нь БОАЖЯ-ны  наймдугаар сарын…  өдрийн газар ашиглах эрх бүхий 2008 оны 661 тоот албан ёсны гэрчилгээтэй. Гэтэл тэд миний нэрийг хасаад "Ихэр нева” компанийн захирал Бат-Очирын Лхагвасүрэн гээд гарын үсэг зурчихсан хүсэлт гаргасан байдаг. Газар ашиглах гэрчилгээн дээр нь Ч.Бээжинхүү гэсэн миний нэр байсаар байхад Б.Лхагвасүрэн гээд гарын үсэг зураад өгчихсөн байсан. Үүнийг нь тухайн үеийн БОАЖЯ хүлээн аваад газрын гэрчилгээ гаргаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, яамны холбогдох албан тушаалтнууд ажилдаа хайнга хандсан уу, эсвэл санаатайгаар хууль зөрчсөн үү мэдэхгүй. Би газраа хууль бусаар алдсан гэдгээ мэдээд л Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шууд хандсан. "Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нь бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Бүр газрын гэрчилгээнээс эхлээд компанийн албан бичиг, тамга тэмдэг материалыг скайнердаж, нотариотын тамга тэмдэг хуурамчаар ашигласан нь бүх баримтаар маш тодорхой тогтоогдсон байдаг. Хэргийг шалгасан цагдаа прокурор хууль зөрчсөн гэдгийг тогтоосон дүгнэлтээ гаргачихсан байгаа. Одоо хүртэл жинхэнэ, албан ёсны бичиг баримт маань надад хадгалаастай байна. Мөн миний бие энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх "Б.Лхагвасүрэнгийн хийсэн үйлдэл нь хууль бус” гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоолоор Б.Лхагвасүрэн гэх хүнийг гэм буруутайг нь тогтоосон.


–Газраа ийм байдлаар алдчихдаг юм байж. Компаниа яагаад алдчихсан юм бэ?
-Газрын гэрчилгээг хуурамч бичиг баримт бүрдүүлээд авсны дараа миний эзэмшлийн "Ихэр нева” гэх компанийн захирлыг мөн л хууль бусаар сольж, Чулууны Мөнхжаргал гэдэг хүнийг томилчихсон байдаг. Монголд хууль үйлчлэхгүй юм шиг л эрх дураараа авирласан байдаг. Б.Лхагвасүрэн өөрийнхөө хүүхэдтэй хамтарч, хуурамч бичиг баримт бүрдүүлээд компанийн захирлыг томилсон байсан. Энэ талаар бүр тодруулж хэлэх юм бол Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч хурандаа Оюунцэцэг гэж хүн байдаг. Түүнтэй хамтарч энэхүү хууль бус үйлдлээ хийсэн юм билээ. Шүүхээс мөн л "Б.Лхагвасүрэнгийн энэ үйлдэл нь хууль бус” гэдгийг тогтоочихсон. Хаа очиж Монголын шүүх үнэнийг олж тогтоож чаддаг юм байна лээ. Шүүхийн байгууллагад итгэх итгэл маш их нэмэгдсэн. Үнэхээр хэргийн үнэн мөнийг шүүх тогтоож өгч чадсан. Би алдсан газраа, компаниа ч буцааж авч чадсан. Б.Лхагвасүрэн нарт холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаад одоо ч шалгагдаж байна.


-"Уран ган” компанийн зүгээс 400 мянган ам.дол­лараар газрыг нь худалдаж авсан. Ч.Бээжинхүү зали­лан хийдэг гэх мэдээлэл гарга­сан байсан. Энэ талаар та ямар хариулт өгөх вэ?
-"Нэр хугарахаар яс хугар” гэж эртний сайхан үг бий. Миний нэр төрд халдсан мэдээллийг зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Үнэхээр би газраа, компаниа зарчихсан бол юу гээд ингээд явж байх билээ. Монголын шүүх ч миний талд шийдвэр гаргаж, цагдаа, прокурор хэргийг мөрдөн шалгаж, гэм буруутай гэдгийг нотолсон тогтоол гаргахгүй биз дээ. Ядарсан эмэгтэй намайг дээрэлхэж доромжилж, басамжилж ийм ор үндэслэлгүй худал мэдээлэл гаргасан байна лээ. Б.Лхагвасүрэн гэх хүн над руу 400 мянган ам.доллар шилжүүлсэн гэх банкны хуулга барьчихаад яваад байдаг. Би үүнийг танил талаа ашигласан эсвэл хуурамчаар банкны хуулга үйлдсэн гэж харж байгаа. Үнэхээр л мөнгө шилжүүлчихсэн юм бол аль банкаар хэдэн сарын хэдний өдөр шилжүүлсэн бэ гэдэг нь банкны мэдээллээр гаргаад ирнэ биз дээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр төрийг гутаан доромжилж,  маш их дайралт, дарамт шахалт үзүүлж байгаа.


–Таны  эзэмшлийн газар дээр орон сууцны хотхон барьчихсан асуудал байгаа.  Хаанаас ямар хөрөнгө оруу­лалт хийгдээд газрын мар­гаан­тай байсан газарт ба­рилга баригдчихсан юм бэ?
-Ч.Бээжинхүүгийн мэдлийн "Ихэр нева” компанийн эзэмшлийн газрын гэрчилгээг Б.Лхагвасүрэн "Далай ван” компанийн газрын гэрчилгээ болгож хуурамчаар үйлдэж скайнардаж гаргасан байдаг. Улмаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн итгэл үнэмшлийг олж аван барилга барих хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. Энэ хууль бус үйлдэл хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. "Далай ван” компани руу хууль бусаар миний газар шилжихээс өмнө буюу 2012 оны аравдугаар сарын  23-нд өөрийн нэр, компани дээр  газрын гэрчилгээ байдаг мэтээр хуурамч гэрчилгээ үйлдэж  нөгөө хүмүүстээ үзүүлсэн байгаа юм. Үүний дагуу газрын эзэн Бат-Очирын Лхагвасүрэнд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани 150 сая төгрөг урьдчилгаа болгож өглөө гэсэн нотлох баримт байдаг.  Барилга дээр өөр нэг ноцтой зүйл нь хуурамч бичиг баримтан дээр үндэслэн Хот төлөвлөгөөний газар барилга барих зураг төсөл баталж өгсөн байдаг.


–Б.Лхагвасүрэн хуурамч бичиг баримт бүрдүүлс­нээрээ Эрүүгийн хэрэгт буруут­гагдан шалгагдах ёстой шүү дээ. Одоо энэ асуудал ямар шатанд явж байгаа бол?
-Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.  2013 оны тавдугаар сарын 27-ноос түүнд хамаарах бүх хэргийг шалгаж эхэлсэн. Прокуророос хэргийг нь удаа дараа хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байсан. Гэвч миний бие өргөдөл гомдол гаргаж удаа дараа шалгуулж байна. Хавтаст хэрэгт энэ хэргийг үйлдсэн гээд хэргээ хүлээчихсэн асуудал ч байдаг. Б.Лхагвасүрэн гэдэг хүний барьж байгаа бичиг баримт болгон хуурамч. Тийм атлаа түүнд хамаарах эрүүгийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа. Мөнгөтэй төгрөгтэй, эрх мэдэлтэй хүнд холбогдох хэрэг ингэж уддаг юм байна даа гэж миний бие үзэж байгаа. Түүнийг хууль хяналтын байгууллагыг доромжлоод, хуулийн дээгүүр алхаж яваад харамсч байна. Удахгүй энэ хэрэг бүрэн шийдэгдэх байх. Найман удаагийн хууль бус үйлдэлд Б.Лхагвасүрэн гэх хүнд хуулийн хариуцлага үнэн зөв оногдуулж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоож өгнө гэдэгт итгэлтэй байгаа.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Ч.Бээжинхүү: “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэнг буруутайг шүүх тогтоосон, одоо эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани