Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ХАРЬЦАНГУЙ ЯДУУРАЛ’’ ХЭМЭЭХ “ХАМ ШИНЖ’’

 
 “ХАРЬЦАНГУЙ ЯДУУРАЛ’’ ХЭМЭЭХ “ХАМ ШИНЖ’’

-Нийгмийн шинжлэх ухаанд "харьцангуй ядуурал’’ хэмээх нэр томьёо байдаг. Энэ нь нийгмийн хөрөнгөлөг давхаргынхантай өөрийнхөө амьдрал ахуй, нөхцөл байдлыг харьцуулаад үзэхээр "ядуу” санагдах үзэгдлийг хэлдэг юм байна. Тэгвэл энэ үзэгдэл өнөөдрийн Монголын нийгмийг хамарсан өвчин болтлоо даамжирчээ-


"Дээдэс нь эд баялаг эдлээд байвал доодост бас тийм шунал төрдөг” гэж монголчуудын төр барих ухааныг үе дамжуулан хадгалсан түүхэн зохиол тэмдэглэл, эш сурвалжуудад өгүүлдэг. Уг нь энэ үг төрийн түшмэд зөв байх, эд агуурс, хээл хахуульд үл шунахуйн тухай сургууль юм. Харин өнөөгийн Монголын нийгэмд улс төр, бизнесийн хүрээнийхэн зүй бус аргаар хөрөнгөжих нь дундаж, доод давхаргынхны хилэнг хөдөлгөж байгааг хэлээд буй хэрэг.

Нийгмийн шинжлэх ухаанд "харьцангуй ядуурал" хэмээх нэр томьёо байдаг. Энэ нь нийгмийн хөрөнгөлөг давхаргынхантай өөрийнхөө амьдрал ахуй, нөхцөл байдлыг харьцуулаад үзэхээр "ядуу” санагдах үзэгдлийг хэлдэг юм байна. Тэгвэл энэ үзэгдэл өнөөдрийн Монголын нийгмийг хамарсан өвчин болтлоо даамжирчээ.

Приус машин уначхаад халтууранд давхиж яваагаа Lexus-570 машин хөлөглөсөн хэн нэгэнтэй харьцуулаад харахаар ядуу санагдана. Яг үнэндээ ядуурлын түвшин тогтоох олон улсын ямар ч аргачлалаар аваад үзсэн зах зээлд өндөр борлуулалттай приус унасан хүн орчин үедээ яахаа алдсан ядууд тооцогдохгүй. Нэг хүнд ногдох ДНБ, ажлын байр, хөдөлмөр хөлсний үнэлэмж, адаглаад л нийслэлийн гэр хорооллын модон нойлыг бодохоор бид нэлэнхийдээ ядуувтар амьдарч байгаа нь маргашгүй ч ерэн оноос хойших нийт монголчуудын амьдралыг аваад харахаар эдлэл хэрэгсэл, хэрэглээ, амьжиргаа дээшилсэн нь бас л үнэн.

Гэвч УИХ-ын гишүүдийн тойргийн сонгогчидтойгоо хийдэг захын нэг уулзалтад суугаад сонсвол "ядуурал туйлдаа хүрлээ" гэдэг үгс бараг хүн болгоны амнаас унах нь сонсож суугаа хэнийг ч сэтгэлээр унагана. Нийгмийн сүлжээгээр бухимдлыг түүж харвал улс үндэстэн маань ядуурал, хүчирхийлэл, хар тамхинд живж сүйрч байгаа гэх дүр зураг төсөөлөгдөх нь айдас, гутрал, бухимдалд автуулна. Айдас, түгшүүр, гутрал, бухимдал зэрэг сэтгэл хөдлөл дэврэх хэрээр "харьцангуй ядуурал” гэх нийгмийн сэтгэл зүй улам бүр тэжээгдэнэ. Яг "бодит ядуурал", "харьцангуй ядуурал” хоёрын зааг хаана байна вэ?!

"Харьцангуй ядуурал” гэх нэр томьёогоор онолд тэмдэглэгдэх нийгмийн үзэгдэл нэг хэсэгт нь бухимдал хэлбэрээр илэрч, хөрөнгөтэй мөнгөтэй хэсгийнхнээ үзэн ядах, тэмцэхэд хүргэдэг бол нөгөө нэг хэсгийг нь яг тэдэн шиг болох гэсэн шуналд хөтөлдөг аж. Нийгмийн дундаж давхаргынхныг "баячуудын эсрэг тэмцэх”, эсвэл "баячуудтай яг адилхан болох” гэсэн хоёр хэсэгт хувааж, хэдийнээ зөрчилдүүлээд эхэлжээ. Товчоор бол хөрөнгөтнүүдээ үзэн ядах уу, эсвэл даган дуурайх уу гэсэн зөрчил дээр бид зогсож байна.

Яг энэ зөрчлийг популистууд чадамгай ашиглаж, зарим нь сошиалаар талцал хуваагдал, үзэн ядалтад уриалж, зарим нь төрийн хууль, шийдвэр гаргах эрх мэдлээ чинээлэг давхаргынхны эсрэг ашиглаж байна. Аль, аль нь нийгмийг хамарсан "харьцангуй ядуурал гэх эмоци дээр тоглолт хийж байгаа. Логик бүхий эрүүл ухаан дээр биш эмоци дээр тоглолт хийх нь нийгмийг хөдөлгөх үр нөлөөгөөр илүү өндөр байдаг нь батлагдсан үнэн аж.

Үүний нотолгоо нь сүүлийн өдрүүдэд олныг шуугиулж байгаа Г.Номундарь охины бичлэгээс үүдсэн үйл явдлууд. Түүний ярианд дурдагдсан мансуурал, хүчирхийлэл бодитой явдал байж болох ч үнэн эсэхийг нь хуулийн байгууллага тогтоохоос өмнө нийгмийн сэтгэл зүй хэдийнээ буруутнуудыг олж тогтоогоод "ялыг” нь үүрүүлчихсэн яваа. Дээрх охины ярианд яг ямар үйлдэлд хамаатуулаад байгаа нь ойлгомжгүй нэр ус дурдагдсан бөгөөд нэр цохогдсон залуусын зургийг сошиалд нийтлэхдээ мансуурагчид, хүчирхийлэгчид хэмээн шууд цоллов. Ядахад өнөөх залуусын зураг яг л инстаграмм амьдрал аа, өнгө будаг, үйл явдлын агшин нь тэр чигтээ атаа хөдөлгөм тансаг харагдана.

Үнэндээ бол тэдгээр залуус баян чинээлэг айлын хүүхдүүд гэхээс илүү тийм амьдралд тэмүүлэгч дундаж давхаргынхны төлөөлөл л юм. Баруунжсан, хөрөнгөжсөн дүр эсгэх дундаж давхаргынхны нийтлэг дүр зураг нь л энэ. Аль ч улс оронд дундаж давхаргын залуус тийм дүр төрх эсгэж, эсвэл тийшээ тэмүүлж амьдардаг нь даяаршсан дэлхийн нэг онцлог болоод байгаа юм билээ.

Харин тэдэнтэй харьцуулахаар өөрийгөө ядуу мэт төсөөлөх сэтгэл зүйн өвчлөл тэдгээр залуусыг "яг мансуурагч мөн, яг гаж донтон мөн" гэх үзэн ядалтаар илэрч байгаа болов уу. Шүгэл үлээгч "Цэнхэр үст Цэрэн”-д хувийн чаатаар нь бичсэн сануулгуудыг харвал тэдгээр залуусыг сайн танихгүй атлаа "Наадуул чинь аймар хүмүүс шүү. Болгоомжтой байгаарай. Тань руу хүн явуулж зодуулна шүү” гэх мэтээр бичжээ.

Энэ бол "харьцангуй ядуурал” хэмээх хам шинжийн нэг шинж тэмдэг болох "хий хардлага буюу төсөөлөл”. Яг баячуудын хүүхэд мөн, баячуудын хүүхэд учраас муу муухайн үүр уурхай байж таараа. Баян учраас яг одоо хуулийнхныг худалдаж авч таараа гэх мэт үнэнийг олохоос илүүтэй сэтгэл хөөрлөөр дүгнэлт хийх нь хэрээс хэтэрч байх шиг. Хэвлэл мэдээлэл, хууль цааз, шударга ёс бүх зүйл буруугаараа эргэчхээд бид дээдэст дээрэлхүүлж амьдраад байгаа гэх бухимдал бас ч оргүй зүйл биш хэдий ч ихэнх тохиолдолд "харьцангуй ядуурал" гэх хам шинжээр өвчилсний шинж тэмдэг юм.

Хүссэн ч хүсээгүй ч нийгмийн ялгаа хоёр туйл руу чиглэхийн хэрээр цаашид нийгэмд "харьцангуй ядуурал” гэх үзэгдэл өвчлөл газар авна. Хардалт. хорсол шунал, хуваагдал гээд аль таагүй зүйлс рүү хөтлөх ийм сэтгэлзүй бүрдэхэд чухам юу нөлөөлж байгааг "дээдэс”, "доодосгүй” тунгааж, зөв шийдэл рүү явцгаах сан даа.

Өглөөний сонин
З.Боргилмаа


“ХАРЬЦАНГУЙ ЯДУУРАЛ’’ ХЭМЭЭХ “ХАМ ШИНЖ’’
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани