Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ХЭЛМЭГДЭХ ҮҮ

 
 ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ХЭЛМЭГДЭХ ҮҮ

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэлэлцээр хийснээр санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр урьдчилсан тохиролцоонд хүрч долоон төрлийн татварыг шат дараатайгаар  нэмж байгаа билээ. Үүний хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэд хэдэн төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлнэ. өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэдэн төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлнэ. Тодруулбал,

-  1,500,000 - 2,500,000 - төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
-  2,500,000 - Э,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ 20%
-  3,500,000-аас дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх юм.

Мөн ХХОАТ-ын хөнгөлөлтийг ирэх онд 120 мянга, 2019 оноос 160 мянга, 2020 оноос 200 мянга, 2021 оноос 240 мянган төгрөг болгон, үе шаттай өсгөхөөр болсон.

Гэхдээ энэ хэр оновчтой зохицуулалт бол.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан "Монгол Улсын нийгэм, эдийн засаг 2017 оны эхний 11 сард” хэмээх эмхэтгэлд, өнөөгийн байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурсан байх юм.

Өөрөөр хэлбэл, цалин буурчээ. Яг үнэндээ уул уурхайн салбар сэргэх гэж байгаа, түүхий эдийн ханш багахан өссөн гэдэг ч Монгол Улсын 2018 оны төсөв маш их алдагдалтай гарсан. Дээр нь энэ олон төрлийн татварын нэмэгдлээс болж өргөн хэрэглээний барааны үнэ ч өсөх нь ойлгомжтой. Тухайлбал, 1.5 сая төгрөгийн орлогыг хөдөлмөр эрхлэгчдийн 11 хувь нь эзэлж байна. Түүнчлэн нийт хөдөлмөр эрхлэгчдийн 16 орчим хувь нь 3.5 сая хүртэлх орлоготой иргэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн

Хамгийн гол нь, Монголд ажлаа бодитоор үнэлүүлж буй иргэдээс өндөр татвар авахаар шийдвэрлэснийг олон нийт эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, нэгэн иргэн "1.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 11.7 хувийг л бүрдүүлдэг. Эдгээрийн цалин нийт дунджид ихээхэн нөлөөлдөг. Нийт ажиллагсдын 70 хувь нь дунджаас доогуур цалин хөлстэй" гэж бичжээ. Тэгэхээр төрийн өөр бусад шаардлагагүй зардлыг танахгүй бол 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс өндөр татвар авлаа ч хумсын төдий ч нөлөө үзүүлэхгүй. Нөгөөтэйгүүр цалингийн дундаж 955 мянган төгрөг гэдэг нийт ажиллагдсын 11.7 хувийн авч буй цалин хөлснөөс шалтгаалан гарсан үзүүлэлт ажээ. Энэ нь дээрх дундаж дүн хүн амын ихэнхэд огтын хамааралгүй тоо хэмжээ гэсэн үг.

Тэгээд ч төрийн бүтэц данхар, зардал хэт их байгаа үед нийт иргэдээсээ бүгдэнгээс нь татвар аваад ч байдал өөрчлөгдөхгүй гэдгийг иргэд төдийгүй эдийн засагчид ч хэлсээр байгаа. Энэ талаар философич Б.Батчулуун "Төрийг хүсэгчид нийгэмд олонх байдаг. Тэд л төрийг бий болгодог. Тэгэхээр төр нэгэнт бий болсон юм бол хувь хүнтэй харьцахдаа минимум хэмжээг барих ёстой. Хувь хүний амьдралд хөндпөнгөөс оролцохгүй, хөрөнгөө юунд, хэрхэн зарахыг зааж зааварлахгүй, элдэв төрлийн журамлалтыг хамгийн бага хэмжээнд гаргах гэх мэтээр. Бид ер нь өөрсдөө хийж чадах зүйлээ төрд даатгахаас аль болох зайлсхийх нь зөв. Энэ бол төрийг "данхайхаас” сэргийлэх гол арга зам юм. Төр татвар дээр оршин тогтож, татварын мөнгөөр өөрийн хүмүүсийг тансаглуулдаг. Төр татвар өгөх дургүй хүмүүсийг хуулиар айлгаж байгаад, мөнгийг нь хүчээр авдаг. Сайн дураар өгөөгүй юмыг нь хүчээр авч байгаа тохиолдлыг дээрэм гэхгүй өөр юу гэх юм. Төр гэдэг бол өөрөө юу ч үгүй, зөвхөн олон түмнээс авсан мөнгөн дээр тогтож байдаг зүйл. Төр өөрийнхөө зардалд зориулж төсвөө нэмнэ гэдэг бол тансаглахын тулд бусдаас авах мөнгөнийхөө тоог ихэсгэж байна гэсэн үг” гэж хэлсэн.

Тэгэхээр Засгийн газар шийдвэрээ эргэн харах онц шаардлагатай байх нь. Мөнөөх өндөр цалин гэгдээд байгаа 1.5 сая төгрөг зөвхөн дундаж давхаргынхны цалин хөлс. Тиймээс иргэдийн нуруун дахь ачааг нэмэх нь аргагүйдсэн алхам яав ч биш. Нөгөөтэйгүүр өргөн хэрэглээний барааны үнэ хийгээд иргэдийн орлогын харьцуулалтаар манай улс өртөг өндөртэй улсын тоонд багтсан.

Түүнчлэн 2017 оны эхний арван сарын байдлаар нийт 1,000,068 иргэн арилжааны банкуудаас зээл авсан байх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт иргэн бүгд өртэй. Хувиар авч үзвэл хүн амын гуравны нэг нь банкны барьцаанд байгаа.

Түүнчлэн татвар нэмэхтэй холбоотой асуудлаар Монголын бизнөс эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос татварын нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан шаардлага хүргүүлжээ. Тэд Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмснийг эсэргүүцэж, энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг дуулгав. Мөн аж ахуйн нэгжүүд ажлын байраа өргөжүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж хумигдахыг санууллаа. Эдийн засгийн энэ хямралын үед олон аж ахуйн нэгж татварын болон нийгмийн даатгалын өртэй үлгэн салган хөл дээрээ тогтож байхад нийгмийн даатгалын хувь хэмжээ ихсэж ажил олгогч 13.5 хувь, ажилчин 12.5 хувь, бүгд 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон нь жижиг дунд үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэж, татварын энэ нэмэгдлээс болж олон хүн ажлын байраа алдаж болзошгүйг дуулгасан. Энэ хууль хэрэгжсэнээр аж ахуй нэгж, ажилтан, ажилчны нуруун дээр хүнд дарамт болох төдийгүй айл өрх, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, өрийн дарамтыг нэмэгдүүлэх тул татварын энэ нэмэгдлээ Засгийн газар эргэн харахыг шаардаж байна гэв. Өөрөөр хэлбэл, татварын нэмэгдэл дампуурал, ядууралд хүргэхийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд анхааруулж буй юм.

Тэгэхээр иргэдийн авч буй цалинг их багаар ялгаж, дугаарлах нь Үндсэн хуулиар олгогдсон адил тэгш эрхийг зөрчиж буй хэрэг хэмээн тайлбарласан ч болохоор. Бусад төрлийн татварын нэмэгдлийн тухайд нефть импортлогчид, автомашины ченжүүд төлсөн татвартайгаа дүйцүүлэн үнэ өсгөөд л болно гэхэд буруудахгүй.

Тэгвэл цалингаас өөр орлогогүй иргэд төрийн илүү зардлыг нөхөхөөр авч буй цалингаас нь хүчээр авах татвар нэртэй хүүлэлтээс үүссэн цоорхойг хэрхэн бөглөх вэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн зүгээс хүн амын орлогыг тэгшитгэх бодлого нэрээр татварын хувь хэмжээг нэмсэн нь буруу хэмээн үзэж буй юм.

Өглөөний сонин
С.Уул


ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ХЭЛМЭГДЭХ ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани