Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОУВС-д цулбуураа атгуулж, НҮҮРСНИЙ ЭКСПОРТОД БЯЛУУРСАН ЖИЛ

ОУВС-д цулбуураа атгуулж, НҮҮРСНИЙ ЭКСПОРТОД БЯЛУУРСАН ЖИЛ

 

Монгол Улсын эдийн засагт 2017 он гэрэл гэгээ авчрав. Эдийн засгийн үзүүлэлт нь -1.6 хувь руу шилжиж, олон улс биднээс нүүр буруулж, элгээрээ газар хэвтэх шахсан өдрүүд яг жилийн өмнө тохиож байлаа. Харин 2017 он гармагц нүүрс болон бусад ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх үнэ өссөн нь уруудаж явсан эдийн засгийг бага ч болов өндийлгөсөн юм. Гэсэн ч энэ нь хангалттай байгаагүй. Тэр үеийн Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар хэсэг бүлгээрээ хуваагдан олон улсын байгууллагууд болон донор орнуудаас тусламж гуйх аян эхлүүлэв. Эцэст нь ОУВС-гийн хөтөлбөр Монголд хэрэгжихээр болсон. "Засгийн газар завьныхаа залуурыг гаднынханд атгууллаа” гэж зарим нэг нь шүүмжилсэн ч тус хөтөлбөр Монголд хэрэгжээд хагас жил боллоо. Сайн тал нь гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдэж 2.7 тэрбум ам.долларт хүрсэн ч, долоон төрлийн татвар нэмэхээр болсон нь олон хүний дургуйцлыг хүргээд байна. Ямар ч байсан өнөөдөр эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрлээ.

 

Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамагаар Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.6-7 хувийн өсөлттэй байна гэж таамагласан нь буруу байсангүй. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтворжиж, өнөөдрийн байдлаар 2427 ам.доллар байна. Харин инфляци хасах хувиас нэмэгдсээр Улаанбаатарт 7.6, улсад 6.5 хувьтай байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буй. Монголбанк инфляци энэ онд найман хувьд хурнэ гэж таамагласан. Энэ нь биелэлээ олж байх шиг байна. Инфляци нэмэгдэх нь мэдээж иргэдийн худалдан аөах чадөарт дарамт нэмж, ядуурлыг гааруулдаг сөрөг талтай. Ямартай ч Монголбанк мөнгөний бодлогоо нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болгоод хэд хонож байна. Ингэснээр банкны зээлийн хүү буурч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Монголбанк тайлбарладаг. Эдийн засаг хэдий сэргэж, эерэг үзүүлэлтүүд бий болсон ч ард иргэдийн амьдрал сайжраагүй, банкны өрийн зээл, татварын дарамттай 2017 оныг үдэж байна. Ингээд 2017 онд Монгол Улсын эдийн засагт тохиосон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

 

ОУВС-ГИЙН ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА
Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр батлах шийдвэрийг гаргасан. Хөтөлбөр батлагдсан даруйдаа эхний ээлжийн 38.6 сая ам.долларын санхүүжилт Монголбанкинд орж байлаа. Гурван жилийн хугацаанд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрсэн юм. Тэгвэл энэ сарын 15-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, 79.1 сая ам. долларын санхүүжилтыг Монголбанкны дансанд шилжүүлэв. Тус хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 118.6 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

 

ОЛНЫ ТААШАААЛ ХҮРТСЭН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНЦЕМЭНТИЙГ НЭРЛЭВ

"Монполимет" групп, Монпол Улсын Хөгжлийн банк болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр говийн бүс нутагт жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх Монголын анхны хуурай аргын үйлдвэрийг ашиглалтад оруулав. "Монполимет” групп анх 2007 оноос хойш Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит Худаг шохойн чулууны ордыг түшиглэн "Монцемент” үйлдвэрийг дэд бүтэц, технологи болон бизнес төлөвлөгөөг цогцоор нь олон улсын хэмжээнд боловсруулж хөрөнгө оруулагчдыг амжилттай татаж чадсан байна.

 

Тэгвэл хоёр оны зааг дээр Ж.Эрдэнэбатын танхим Газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг гаргаж улмаар төрийн өмчит компани байгуулсан. Дорноговь аймгийн Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Түүнчлэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогдод баригдахаар болсон. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд нэг сая тонн баяжмап боловсруулах хүчин чадаптай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

 

"ЧАЛКО” КОМПАНИЙН ӨРИЙГДАРАВ"

"Эрдэнэс-Тавантолгой” ХК БНХАУ-ын "Чалко” компаниас нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэйгээр 2011 онд 350 сая ам.долларын зээлийг урьдчилан авсан байдаг. Үүнээс хойш "Эрдэнэс-Тавантолгой" компани "Чалко" компанийн
өрөндөө Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсээ нийлүүлсээр өнгөрсөн хаврыг хүрсэн. Тэгвэл энэ онд зургаан жил орчим үргэлжилж буй "Чалко"-гийн өрийг болгон 100 хувь төлж барагдуулав. Тодруулбап, "Эрдэнэс-Тавантолгой” ХК БНХАУ-ын "Чалко” компаниас нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэйгээр 2011 онд 350 сая ам.долларын урьдчилан зээлсэн. Энэ өр төлбөрийн үддэгдлийг 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдуулсан юм.

 

"ГЭРЭГЭ” БОНД БОСГОВ

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зэал дээрээс санхүүжилт босгох хэлалцээрийг амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татсан юм. Тус хөрөнгөөр 2018 онд төлөгдөх "Чингис” бондын 500 сая ам.доллар болон "Димсам" бондын 175 сая ам.долларын эргэн төлөлтийг хийхэд зарцуулагдах юм. Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, "Чингис” бонд болон "Димсам" бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдлээ. Эдгээр гадаад эргэн төлөлттэй холбоотой байсан тодорхой бус байдап арилснаар зах зээл дээрх итгэл нэмэгдэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.

 

ДОЛООН ТӨРЛИЙН ТАТВАР НЭМНЭ

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг орлогын төвшнөөс нь шалгаалан ирэх сарын 1-нээс 10, 15, 20 хувь болгохоор шийдвэрлэсэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2,1,2 хувиар нэмэгдүүлж, архи, тамхи, шатахуун, суудлын албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болоод байгаа юм.

 

Эдгээр татвар тэртээ тэргүй худалдан авах чадвар нь муудсан иргэдийн нуруунд хүнд ачаа болох нь тодорхой. Дээрээс нь банкны зээлийн хүүнд дарамтлуулж, өсч өндийж чаддаггүй бизнес эрхлэгчдэд хүндээр тусах нь дамжиггүй. Энэ татварыг эсэргүүцэж, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төр засгийнханд шаардлага хүргүүлж, болохгүй бол өвлийн хүйтэнд нүцгэлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

ТАВАНТОЛГОЙН НҮҮРС 71.5 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ ТОГТВОРЖИВ

НҮҮРС: Манай улсын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай. Ашигт малтмалын ханш буурвал эдийн засаг нь дагаад урууддаг. Харин тэнгэр ивээж дэлхийн зах зээл дээр нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн үнэ өссөн нь манай эдийн засгийг аварсан.Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 21-нээс Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн нүүрсийг нэг тонн тутмыг нь 71.5 ам.доллараар борлуулж эхэлсэн юм. Монголын эдийн засгийг нүүрс аврах шалтгаан нь, далхийд коксжих нүүрснийхээ чанараар тэргүүлдэг Австрапийн зүүн хойд эрэг орчмыг хар салхи дайрч, дэд бүтцэд нь гэмтэл учруулсан явдал байв. Тиймээс Австралийн нийлүүлэлт багасаж, Хойд Америк, Монгол, ОХУ-ын экспорт нэмэгдсэн юм.

 

Гэвч хятадууд манайхаас авах нүүрсний чанарт илүү өндөр стандарт тогтоолоо. Төд удалгүй буюу энэ оны долдугаар сард нүүрсний экспортод дилломат хориг тавьж, нүүрс тээврийн ачааны машинууд хууль бус бараа хил нэвтрүүлж байна гэв. Ингэснээр хил нэвтрүүлэх машин цөөрч, Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт хүртэлх авто зам дээр 140 км урт машины цуваа бий болсон юм. Харин энэ сарын 20-ны байдлаар 24 км болж буурсан гэдгийг холбогдох яамнаас нь мздээлэв.

 

АЛТ: Алтны зах зээлийн үнэ 2017 оноос аажмаар өсч 2018-2020 онд унц нь 1210-1230 ам.доллар хүрнэ гэдэг төсөөлөл биелэлээ олж, өчигдрийн байдлаар 1265 ам.долларт хүрлээ. Энэ жил Засгийн газар "Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлж, өнөөрийн байдлаар Монголбанк 19.6 тонн алт худалдан аваад байна. Энэ нь 2016 онд 18.3 тонн алт худалдан авснаас 1.5 тонн илүү буюу найман хувиар өссөн үр дүн аж.

 

"МОНГОЛ ЗЭС” КОРПОРАЦИЙН ХЯНАЛТ "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БИЙ БОЛСНООР ҮР АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЗЭС: Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох тонн зэсийн ханш өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 11-нд Лондонгийн металын бирж дээр 5.900 ам.долларт хүрсэн нь сүүлийн 17 сарын хамгийн өндөр үзүүлэлт байв. Ийнхүү зэсийн үнэ өсөх болсон шаптгааныг Олон улсын зэсийн судалгааны байгууллагууд хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, зэсийн хэрэглээ гурав дахин өсч, 22 сая тонн болох төлөвтэй байна. Өчигдрийн байдлаар тонн зэсийн ханш 7000 ам.долларт хүрчээ. Тэгвэл энэ жил ‘‘Эрдэнэт үйлдвэр” 650 мянган тонн зэсийн баяжмап, 4,219 тонн молибдены баяжмал олборлож, төсөвт 175.4 орчим тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь биелэлээ олжээ.

 

Монголын хувийн хэвшлийн төлөөлөл "Монгол зэс" корпораци "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болохыг Дээд шүүх баталгаажуулсан. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой улс төрийн маргаан ийнхүү нэг тийш болсон юм. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөхөөр зорьж буй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд эерэг дохио болсон юм. "Монгол зэс" корпорацийн оролцоо, хяналт "Эрдэнэт үйлдвэр"-т бий болсноор ил тод байдал сайжирч, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллаж эхэллээ. Тус үйлдвэр 2016 онд ганцхан удаа нээлтгэй тендер явуулсан бол хувийн хэвшлийн хяналт бий болсноор 2017 онд энэ тоо 491-д хүрчээ. Мөн худалдан аваптыг илүү үр ашигтай болгох менежмент хэрэгжүүлснээр зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн байна.

У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ОУВС-д цулбуураа атгуулж, НҮҮРСНИЙ ЭКСПОРТОД БЯЛУУРСАН ЖИЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани