Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тахиа жилд Монголын эдийн засгийг юу хүлээж байна вэ?

 

Гал бичин жил монголчуудад жинхэнэ "муу нүүр”-ээ үзүүлэв. Газар дороо тоо томшгүй байгалийн баялагтай, тал дүүрэн бэлчих мал сүрэгтэй Монгол Улс дэлхийн орнуудаас гуйлга гуйх дээрээ тулав. Эдийн засаг нь хэзээ ч байгаагүйгээр хямарч, ард түмний амьдрал улам дордов. Хямарч, туйлдсан шалтгаан нь улс төрийн ашиг хонжоо хайсан буруу шийдвэр, Засгийн газрын бодлогогүй, тооцоо, судалгаагүй үйл ажиллагаанаас асар их хамаатай. Дээрээс нь дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буурсан нь багагүй нөлөөлсөн. Уг нь эдийн засаг өсөлттэй байх үед хуримтлал үүсгэсэн бол байдал өөр байх байлаа.

 

Өөрөөр хэлбэл, орлогоо хадгалж, хуримтлалын сан үүсгэсэн бол уул уурхайн түүхий эдийн ханш буурлаа гэхэд алдагдлаа нөхөх боломж байсан. Гэвч олсон мөнгөөрөө тансаглаж, үнэтэй машин, хувцас худалдаж аваад дараа нь хоосон хонох дээрээ тулдаг хээнцэр хүүхэн шиг "бодлогоор” манай төр засаг явж ирсэн. Улстөрчид иргэдээс оноо авахын тулд ямар ч бодлогогүйгээр мөнгө тарааж, Засгийн газар нь үр ашгаа өгөхгүй ажилд бүх хөрөнгөө цацаад дууссан. Нэг ёсондоо өөрсдийн байр сууриа бэхжүүлэх, ашиг хонжоо хайх зорилгоор шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлдэг нь Монгол Улсын эдийн засаг хямрахад нөлөөлсөн гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Уг нь улстөржсөн шийдвэрээсээ ухарч, асуудалд судалгаа, шинжилгээтэй хандаж, судлаачдынхаа үгийг сонсоод сурчихвал Монголын жижигхэн эдийн засаг айхтар хямраад ядууралд өртөөд байхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.

 

ТАХИА ЖИЛД ЭДИИН ЗАСАГ СЭРГЭХ НИГУРТАЙ
Монгол Улс "Муу нүүрт” хэмээх гал бичин жилээ бүтэл муутайхан шиг үдлээ. Тэгвэл "Алтан унжлагат” хэмээх тахиа жилд биднийг юу хүлээж байна вэ. Өрнөж буй үйл явдлаас харахад эдийн засаг сэхэл авч, өөдлөн дэвших нигур ажиглагдаж байна. Нэг үе унаж байсан уул уурхайн түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсч эхэллээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар Лондонгийн металийн бирж дээр тонн зэс 6045 ам.доллар, унци алт 1237 ам.доллар, тонн нүүрс 92 ам.долларын ханштай байна. "Эрдэнэс Тавантолгой” крмпани өмнө нь нүүрсээ сорчлон байж олборлоод тонн тутмыг нь 20 ам.доллараар Хятад руу гаргадаг байв. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаатай холбоотойгоор өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээс эхлэн "Эрдэнэс Тавантолгой” компани өмнөд хөрш рүү гаргадаг нүүрснийхээ үнийг тонн тутамд нь 71.5 ам.доллараар гаргадаг боллоо. Энэ хавраас "Чалко”-гийн өрнөөс бүрэн сална гэдгийг удирдлагууд нь хэлж байгаа. Ийнхүү богино хугацаанд үнэ нь өссөн нүүрснээс Монголд чамгүй их мөнгө орж ирэх боломжтой болчихаж байгаа юм.

 

Дээрээс нь зэсийн үнэ сүүлийн үед хурдтай өсч байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11 -нд Лондонгийн металын бирж дээр 5900 ам.долларт хүрсэн зэсийн үнийг сүүлийн 17 сарын хамгийн өндөр үзүүлэлт байлаа гэж шинжээчид үзэж байв. Түүнчлэн зэсийн хэрэглээ гурав дахин өсч, 22 сая тонн болох төлөвтэй бөгөөд үнэ нь дунджаар 6800 ам.долларт хүрэх тухай судалгааны байгууллагууд таамаглаад байлаа. Тэр таамаглал нь биеллээ олж байна. Зэсийн үнэ ийнхүү өсөх болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "дэд бүтцийг хөгжүүлнэ” гэсэн мэдэгдэлтэй нэг талаараа холбоотой. Монгол Улсын төсвийн орлогын томоохон эх үүсвэр болох зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлэх орлого сүүлийн таван жилд дунджаар нийт уул уурхайн орлогын 60 орчим хувийг бүрдүүлж ирсэн. 2017 оны төсөвт "Оюутолгой” компаниас 462.3 тэрбум төгрег, "Эрдэнэт үйлдвэр”-ээс 175.4 орчим тзрбум төгрөгийн ордогыг төвлөрүүлэхээр тооцсон. Ингэхдээ нэг тонн зэсийн үнийг 4000 ам.доллар орчмоор тооцож шүү дээ. Тэгвэл өдгөө зэсийн үнэ 1500 ам.доллараар өсчихлөө. Тэгэхээр төсөөлж байснаас илүү хөрөнгө төсөвт орно гэсэн үг. Энэ бол Монголын эдийн засгийг аврах маш том эерэг дохио.

 

Түүнчлэн Монголын орлогын томоохон эх үүсвэр алтны үнийг олон улсын судлаачид энэ оноос аажмаар өсч 2018-2020 онд унци нь 1210.0-1230.0 ам.долларт хүрнэ гэж таамаглаж буй. Тэгвэл далхийн зах зээл дээр алт худалдан авах хандлага нэмэгдэж, үнэ нь өсч эхэллээ. Хоёр сарын өмнө унц алт 1173 ам.долларын үнэтэй байсан бол өдгөө 1237 ам.долларт хүрээд байгаа юм. Үүнээс харахад манай улсад орох валютын урсгал нэмэгдэх нь дамжиггүй. Валютын урсгал сайн байвал эргээд ам.долларын ханш тогтворгой болно. Сүүлийн үед Монголбанкны ам.долларын албан ханш 2485 орчимд топвортой байна. Ам.долларын ханш тогтворжоод ирэхээр Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулчихаж байх жишээтэй. Тэнгэр бурхан харж үзэв үү гэмээр энэ мэт эерэг уур амьсгал Монголын эдийн засагт цэнгэг салхи сэвэлзүүллээ.

 

Харин одоо бодлогоо зөв тодорхойлж, нөхцөл байдалдаа уялдуулж ажиллавал эдийн засаг сэргэх боломж гарч байна.

 

QJIOH УЛСААС ОРЖ ИРЭХ САНХҮҮЖИЛТИЙГ ЗӨВ ЦАГТ, ЗӨВ ЗҮЙЛД НЬ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын төсөв өнгөрсөн онд 3.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, орлого нь 5.8 их наяд, зарлага нь 9.3 их наяд төгрөгт хүрсэн. Дээрээс нь ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкнаас авсан 580 сая ам.долларын зээлийг төлөх ёстой. Үүнийг төлсний дараа төсөвт асар их дарамт ирэх нь дамжиггүй. Уул уурхайн бүтээгдэхүүн өссөн нь ч үүнд нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү хөтөлбөр манай улсад 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаатай хэрэгжихээр болов. Гэхдээ маш төвөгтэй нөхцлүүдийг тулгаж байна. Төсвөө тана. Нийгмийн халамжаа багасга. Татвараа нэм гэх зэрэг олон хүнд шалгуур, нөхцөлийг тавиад байна. Үүнээс болж ард иргэдийн дунд аль хэдийн бухимдал үүсээд эхэлсэн. Харин давуу талууд нь эдийн засгийн хүндрэлээ багасгана. Үрлэгэн төсвөө цэгцлэнэ. Тиймээс одоогийн нөхцөл байдлаас харахад Олон улсын валютын сангийн нөхцөлийг хүлээж авахаас өөр аргагүй болчихлоо. Хөгжлийн банк болон Чингис бондынхоо өр төлбөрийг цаг тухайд нь хийхгүй бол Монголын нэр хүнд олон улсад унана. Уначихвал хөрөнгө оруулалт саатна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд Олон улсын валютын сангаас зээл авах нь зөв гэдгийг судлаачид хэлж байна.

 

Түүнчлэн БНХАУ-аас тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж авах яриа хэлэлцээр хийж эхэлсэн. Харин ОХУ-тай 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг тус улсын хөрөнгө оруулалт, технологи, хувийн хэвшлүүдтэй хамтарсан байдлаар томоохон төсөл хэрэгжүүлэх хэлэлцээ хийж байгаа. Үүнийг нь Оросын тал нааштай хүлээж авсан гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлжээ. Энэ мэтээр тахиа жилд олон улсын зээл тусламж манай улсад урсаж орж ирэх нь. Харин санхүүжилтээ зөв цагт, зөв зүйлд нь зарцуулах хэрэгтэй.

Засгийн газар өнөөдөр гал унтраах шийдвэрүүд гаргаж байна. Ирэх хэдэн жилдээ орлогоо нэмэгдүүлэх дорвитойхон шиг ажил хийж чадахгүй байна гэдгийг судлаачид хэлдэг. Уг нь аль нэг салбараа барьж аваад сайн хөгжүүлчихвэл энэ Засгийн газар суудлаасаа буулаа гэхэд хэлэх үгтэй үлдэнэ. Гэвч бүхий л салбараа унагахгүйг хичээж, бага багаар хөрөнгө хаядаг. Энэ нь эргээд бодит ажил болдоггүй. Ажил хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг харагддаг нь нууц биш. Ийм зарчмаар Монголын үе, үеийн Засгийн газар ажилласаар ирлээ. Байнга уул уурхай ярихын оронд аялал жуулчлал юм уу, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлбэл Монголд мөнгө орж ирнэ гэдгийг эдийн засагчид байнга хэлдэг. Уул уурхай гэж ярьсаар хөгжиж ч чадалгүй улстөржөөд дууссан. Ядаж аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулчихвал гаднынхны мөнгийг саагаад байж болно шүү дээ. Энэ мэт боломжуудаа өнөөдөр монголчууд ашиглах хэрэгтэй байна. Улстөрчид нь ашиг хонжоо хайхгүйгээр улс орноо бодоод ухаантай шийдвэрүүдийг гаргадаг болмоор байна шүү дээ.



У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Тахиа жилд Монголын эдийн засгийг юу хүлээж байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани