Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэрийнхэн орон нутгийн үйлдвэрлэгчидтэй уулзав


"Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд орон нутгийн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй саяхан уулзлаа. УулзалтадОрхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 компанийн төлөөлөл оролцлоо. "Эрдэнэт” үйлдвэр 100 хувь үндэсний компани болсонтой холбогдууланхудалдан авалтын дүрэм журмаа Монгол улсын хуульд нийцүүлэн өөрчилж, нээлттэй, шилэн дансны худалдан авалтын бодлого баримтлан ажиллаж байгаа аж. Худалдан авалтын шинэчлэгдсэн бодлогоо орон нутгийн үйлдвэрлэгч компаниудад танилцуулан, цаашид тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Үндэсний үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжинэ

Уулзалтын эхэнд Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам Худалдан авалтын нээлттэй, шилэн дансны бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай болон, худалдан авалтын журмыг тайлбарлан таниулав. "Эрдэнэт” үйлдвэр нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэдээ дараах шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт: "Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал байх. Хоёрдугаарт: Чанар стандартын шаардлага хангасан байх. Гуравдугаарт: Зах зээлийн үнээр байх. Дөрөвдүгээрт: Хугацаандаа нийлүүлдэг байх. Эдгээр шаардлагыг хангасанорон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал олгохоор худалдан авалтын журамдаа тусгажээ. Найдвартай компанитай урт хугацааны гэрээ байгуулна

"Эрдэнэт” үйлдвэр дээрх шаардлага хангасан тогтвортой үйл ажиллагаатай, тууштай хамтран ажиллах найдвартай компаниуд, мөн оюуны өмч эзэмшдэг, орон нутгийн аж ахуйн нэгжтэй урт хугацааны гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн үйлдвэрлэгч компаниуд дундын зуучгүйгээр "Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах саналаа өгөх эрх нээгдэж байна. Албан хүсэлтээ Хангамжийн хэлтэст хүргүүлэх аж. "Манай үйлдвэр жилд нэг удаа хар, цагаан жагсаалт гаргаж, цагаан жагсаалтад орсон компаниудын удирдлагатай уулзаж, санал хүсэлтээ солилцох, алдаа оноо байвал засаж залруулан ажиллах юм. Харин бараа бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлээгүй, хариуцлагагүй компаниудыг хар жагсаалтад оруулж дахин хамтран ажиллахгүй” гэж Хууль эрхзүйн газрын дарга мэдэгдсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Худалдан авалтын гэрээг Захирлуудын зөвлөлөөр шийддэг болгосон нь "Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг компаниудад ээлтэй шийдвэр болжээ. Худалдан авалтын шинэ журмаар Худалдан авах комисс, Онцгой комиссыг байгуулан ажиллаж эхэлсэн байна. Тус бүрдээ 20-иод хүний бүрэлдэхүүнтэй эдгээр комисст дан ганц дарга нар бус мэргэжлийн хүмүүс оролцож, худалдан авах бараа, ажил үйлчилгээг "Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй, шаардлагатай эсэхийг тодорхойлдог ажээ. Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний компаниудтай хамтран ажиллах нь "Эрдэнэт” үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад цаг хугацаа, зардал хэмнэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж үйлдвэрийн удирдлагууд үзэж байгаа аж.

Худалдан авалтыг нээлттэй, ил тод болгоно

Худалдан авах ажиллагааны хамгийн түрүүн хийх алхам нь төлөвлөгөө гаргах аж. Бүх цех нэгжийн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний төлөвлөгөөг холбогдох газар, хэлтэст нэгтгэж, Захирлуудын зөвлөлд оруулан дэмжигдвэл Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулдаг аж. Батлагдсан төлөвлөгөөг 12-р сарын 15-ны дотор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яаманд мэдэгдэж, нийтэд нээлттэй зарлах хуулийн заалтыг цаашид хэрэгжүүлэн ажиллана гэж Хууль эрхзүйн газрын дарга ярьсан. Хангамжийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр: "Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагаа нээлттэй байж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал бий болгосноор урт хугацааны турш ажилтай, тогтмол орлоготой байхад нь дэм болохыг зорьж байна.Компани урт хугацаанд оршин тогтнож, олон жил "Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллахын тулд та бүхэн хууль, журмын дагуу эрүүлүйл ажиллагаа явуулаарай. Бид боломжоороо дэмжиж ажиллана гэв.


"Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна

Б.Амгалан: Манай "Оракс” компани 2013 онд байгуулагдаж, туршилт, судалгаа хийсний үндсэн дээр Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн зэс болон молибдений баяжмалын шүүлтүүрийн цамц үйлдвэрлэж, "Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. ЗМЗ-ын хайлах зуухнаас гардаг утаа тоос тоосонцрын шүүлтүүрийг 2015 оноос үйлдвэрлэн нийлүүлж байгаа. Орхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр хоёр удаа шалгарсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулдгийн давуу тал нь бүтээгдэхүүний нарийн хэмжээ зөрөх тохиолдолд газар дээр нь тулгалт хийх, богино хугацаанд засаж өөрчлөх боломжтой байдаг. "Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Г.Эрдэнэ: "Поли-Этилин” компани хоёрдогч түүхий эдээр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг 2007 онд байгуулж, анх "Эрдэнэт” үйлдвэрээс реагентын хүхэрт натрийн хаягдал шуудай худалдан авч түүхий эдээ бэлтгэдэг байсан. 2009 оноос молибдений баяжмалд зориулсан хуванцар поддон үйлдвэрлэж, нийлүүлж байна. Мөн Ил уурхайн инженерүүдтэй хамтран жилийн өмнө тэсэлгээний цооногт тулгуурын томоохон туршилт хийсэн. Манайх саяхан оюуны өмчийн гэрчилгээ авсан. Бусад бүтээгдэхүүнээр хамтран ажиллах санал тавьсан ч өмнөх удирдлагуудаас дэмжлэг аваагүй. Таны хэлсэнчлэн оюуны өмч эзэмшдэг компанитай шууд худалдан авалт хийх бодлого хэзээнээс хэрэгжих вэ?

Д.Цэрэнбадам: Оюуны өмч эзэмшдэг л бол давуу эрхтэйгээр шууд гэрээ байгуулна гэсэн үг биш. Худалдан авалтын гол шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг харгалзана.


Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж буйд талархаж байна

Ц.Гүррагчаа: Анд-Энерги хувьцаат компани 2011 онд цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр байгуулагдаж, 2014 онд Монголд анхны ЛЕД гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Бид гэрлийн үйлдвэр байгуулсан цагаасаа "Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах санал гаргасан чдэмжиж байгаагүй. Харин 2017 оноос манай үйлдвэрийг дэмжин гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд шилжсэнээр үнэхээр худалдан авалт нээлттэй, зөв болж буйг харуулж байна. Цаашид цахилгаан угсралт, автоматжуулалтын чиглэлээр шийдэх асуудлыг нээлттэй зарлахыг хүсч байна.

Цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна

Д.Одгэрэл: "Нарийн хужиртын гол” компани принтерийн хорны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "Эрдэнэт” үйлдвэртэй өмнө хоёр ч удаа хамтран ажилласан. "Эрдэнэт” үйлдвэр принтерийн хороо дахин цэнэглүүлж, ашиглавал энэ зардлыг хоёр дахин бууруулах боломжтой. Цаашдаа энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна.

Д.Цэрэнбадам: "Энэ бол манай үйлдвэрийн хувьд авч хэрэгжүүлэх ёстой чухал ажил байна. Бид жилд олон мянган худалдан авалт хийдэг болохоор бүх зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй байгаа. Таны гаргасан саналыг ажил хэрэг болгоно”гэв.

Ийнхүү орон нутгийн үйлдвэрлэгч компаниуд"Эрдэнэт” үйлдвэртэй харилцан ашигтай хамтран ажиллах тухай санал бодлоо нээлттэй солилцсоноор уулзалт өндөрлөв. Үйлдвэрт хэрэгцээтэй, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн,товлосон хугацаандаа нийлүүлэх хариуцлагатай компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулна гэдгээ "Эрдэнэт”-үйлдвэрийнхэн энэ үеэр илэрхийлэв.

Я.Энхтуяа


“Эрдэнэт” үйлдвэрийнхэн орон нутгийн үйлдвэрлэгчидтэй уулзав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани