Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ариунболд: 1072 хувьцааг бүртгэж эхэлсэн

 

 Д.Ариунболд: 1072 хувьцааг бүртгэж эхэлсэн
"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг хэвлэлийнхэнтэй уулзах үеэр цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа.
 
-Компанийн өнгөрсөн жилийн ашиг орлого, ал­даг­дал хэр байв. Зорилго, төлөв­лөгөөндөө хүрч ажил­ласан уу?
 
-"Эрдэнэс Таван­толгой” компанийн өнгөрсөн жилийн санхүүгийн үзүүлэлт гарсан. Одоо аудит орж байна. Нэгдсэн дүн гара­хаар шилэн дансаар тайлаг­нана. Санхүүгийн үзүү­лэлтийн заримаас дурьдахад компани 2016 онд 7.6 сая тонн нүүрс олборлосон бол өнгөрсөн жил 10.1 сая тонныг олборлолоо.
Үүнээс 8.4 сая тонн нүүрсийг экспортолсон.  Уг нь 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч хүрсэнгүй. Энэ бол хил гаалийн хязгаарлалтаас болсон гэж үзэж байгаа.
Харин борлуулалтын орлого нэмэгдсэн. 2016 онд 4.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бол өнгөрсөн жил 1.1 их наяд  болж өссөн. Татварт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 243 тэрбум төгрөг төлсөн байна. Ашиг, алдагдлын хувьд 2016 онд -198 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол өнөөдөр 438 тэрбумын ашигтай ажиллалаа. Энэ бол компани үүссэнээс хойш эхний зургаан жилийн ашгаас давсан үзүүлэлт. Үүнээс харахад өнгөрсөн онд бага хэмжээний нүүрс олборлож их ашиг олсон жил байлаа. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой”  компанийн нүүрсний агуулахад 3.2 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Энэ нь 200 гаруй сая ам.долларын бэлэн нөөцтэй байна гэсэн үг.  Энэ оны эхний хоёр сарын байдлаар хоёр сая тонн нүүрсийг экпортлосон.
 
-"Эрдэнэс Тавантолгой” компани байсхийгээд л өр дарлаа гэдэг. Одоо өр үлдсэн үү?
 
– Чалькогийн 100 сая ам.доллар, олборлогч компанийн 60 сая ам.долларын өрийг бүрэн дарсан. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын 100 сая ам.долларыг  оны өмнө дарсан. Өчигдөр 50 сая ам.долларыг  дарлаа. Ингэхээр "Эрдэнэс Тавантолгой” компани дотооддоо Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын өрөөс бусад нь цэгцэрсэн гэж ойлгож болно. Үүнийг хоёр сарын хугацаанд төлж дуусгахаар ажиллаж байна.
Бидний гол зорилго бол Монгол Улсын хоёр сая хувьцаа эзэмшигчийн өмчийг өр төлбөргүй болгох юм. Компани гадаад, дотоодод өргүй болсноор хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж, үнэ цэнэ нь өснө. Мөн гадны зах зээлээс хөрөнгө босгох боломж олгохын төлөө ажилласан.
 
-1072 хувьцаа  хэзээ эдийн засгийн эргэлтэд орох вэ. Ногдол ашгийг хэрхэн хуваарилах вэ?
 
-Анх 1072 хувьцааг 933 төгрөгөөр үнэлж 2010 онд тараасан. Хувьцааг "амь” оруулсан ч үндсэн компани өр төлбөртэй, үйл ажиллагаа муу байвал унадаг зарчимтай. Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар, ТУЗ-ийн дэмжлэг, зөв шийдвэрийн үр дүнд манай удирдлагын баг чармайж ажилласан. Үүний үр дүнд 1072 хувьцаа үнэ цэнэтэй болох боломж бүрдэж байгаа. Өнөөдөр /өчигдөр/ компанийн ТУЗ хуралдаж Засгийн газар болон толгой компани "Эрдэнэс Монгол”-ын удирдамжийн дагуу  "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр боллоо. Тэгэхээр компанийн хоёр сая хувьцаа эзэмшигчийн өмч "Эрдэнэс Тавантолгой” компанийн баланс дээр баталгаажлаа гэсэн үг. Ингэснээр хоёр сая хувьцаа эзэмшигч албан ёсных болох боломжтой. Тиймээс ойрын хугацаанд ажлаа цэгцэлж Санхүүгийн зохицуулах хороо, Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд гэрээ байгуулах хүсэлт өгнө. Үүний дүнд компанид хэр олон  хүн,  хэдэн хувьцаа эзэмших вэ гэдэг тодорхой болно.
Хувьцаа эзэмшигчийн өмч баталгаажсаны дараа хоёр дахь зах зээлд бүртгүүлж Монголын хөрөнгийн бирж дээр арилжааны эрх нээгдэнэ. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэнэ. Хурал хуулийн дагуу энэ сарын сүүлчээр болох ёстой. Алдагдалтай ажиллаж байгаа компани ногдол ашиг тараадаггүй. Тиймээс Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ногдол ашиг өгөх боломжтой.
 
-Хөрөнгийн биржид хэзээ бүртгүүлж эхлэх вэ?
 
-Хөрөнгийн биржид бүртгүүлэхээс өмнө Санхүүгийн зохицуулах хороо, Төлбөр тооцоо хадгаламжийн төвд бүртгүүлнэ. Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу энэ онд багтаж хувьцаа эргэлтэд орно гэж найдаж байна.
 
-Нээлттэй хувьцаат компани болохын тулд хэр хугацаа шаардах вэ?
 
-Нээлттэй, хаалттай байх эсэх хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд тавина. Мэргэжлийн байгууллагаас хуулийн дагуу шийдвэрлэх байх.
 
-Хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийн саналын эрхийг хэрхэн тусгах вэ?
 
-Саналын эрх хэд байхыг хэлж мэдэхгүй байна. Зохицуулах байгууллага саналын эрхтэй, үгүйг шийдвэрлэнэ.
 
-Хөрөнгийн бирж дээр гарахын тулд УИХ, Засгийн газраас ямар нэг шийдвэр хүлээх үү. ТУЗ-өөр шийдээд явах боломжтой юу?
 
-УИХ-аас шийдвэр гарахгүй. Засгийн газар хувь эзэмшигчийн хувьд тодорхой чиглэл өгөх ёстой.
 
-"Эрдэнэс Тавантолгой” компанийн цаашдын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Иргэдэд ногдол ашиг хүртэх хугацааг хэлэх боломж бий юу?
 
-Ногдол ашиг өгөх ёстой, үгүйг хэлэх эрх байхгүй. Компанийн шинэ удирдлагын баг нэг жил хагаст бүх өрийг дарлаа. Зах зээлийн ханш сайн, шийдвэр гаргах төвшинд компанийг дэмжсэн зөв бодлого хэрэгжээд явахад ирэх жил ногдол ашиг өгөх боломжтой. Зарим томоохон төслүүдийг  эхлүүлэх боломжийг ч хангана гэж бодож байгаа. Хувьцааг амь оруулах, гадны зах зээлээс хөрөнгө босгох асуудалд хугацаатай төлөвлөгөө гаргасан. Үүнийгээ Засгийн газар, ТУЗ-өөр батлуулах ёстой.
Компани ашигтай ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадны зах зээлээс босгосон хөрөнгөөр санхүүжүүлэх бодлого баримтална. Компани өргөжинө, хөгжинө гэвэл дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой. Цахилгаан станц, төмөр замын асуудлыг шийдээд явах ёстой.
 
– Дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа. Энэ үеэр Тавантолгойн асуудал өргөн хүрээнд яригдах уу?
 
-Ерөнхий сайдын айлчлалын тов гарсан. Мэдээж Тавантолгойтой холбоотой асуудал яригдах байх. Гэхдээ Засгийн газрын хэмжээнд боловсруулж байгаа. Ямар асуудал яригдах талаар одоохондоо бидэнд мэдээлэл алга.
 
-Нүүрсний үнийн прогноз хэр байгаа вэ?
 
-Нүүрсний үнийн прогноз харцангуй сайн байгаа. Цикль өндөр таарч байна. Нүүрс үнэтэй байх үед нь хил гаалиас болоод хангалттай хэмжээнд гаргаж чадаагүй. Хавар нүүрсний хэрэгцээ бага зэрэг хумигдана. Гэхдээ өндөр уналт гарахгүй байх гэж найдаж байна. Урт хугацаагаар хийсэн үнийн дүн бага зэрэг буух хандлагатай байгаа.
Энэ онд 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Хил гаалийн асуудал гайгүй бол бүгдийг нь борлуулна гэж тооцож байгаа. Өнгөрсөн жил нүүрс хангалттай борлуулсан ч нэлээдгүй өр дарсан. Харин энэ жил компанийн цэвэр ашиг болж үлдэнэ.
 
-"Эрдэнэс Тавантолгой”-н нөөц найман жилийн дараа дуусна гэдэг мэдээлэл байсан.Үүнд тайлбар өгнө үү?
 
-"Эрдэнэс Тавантолгой” компанийн зөвхөн баруун, зүүн Цанхийн орд таван тэрбум төгрөгийн нөөцтэй гэдгийг 2010 онд хайгуулын судалгаагаар тогтоосон. Ордын хэмжээнд долоон лиценз  7.2 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Энэ жил хайгуул хийж 65 мянган тууш метр өрөмдлөгийн ажил явагдаж байна. Үүгээр Цанхийн ордын нөөцийг нарийвчлан тодорхойлно. Хайгуулын үр дүнг шинжилгээнд өгч олон улсын стандартаар үнэлүүлнэ.
 
– Эдийн засагч Ч.Ганхуяг, Л.Наранбаатар нарын нэхэмжлэхтэй шүүхийн маргааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Компанийн дүрмийг 2010 онд  баталсан. 2011, 2012 онд Компанийн хууль өөрчлөгдсөн. Өмнөх удирдлагууд шинэ хуультай уялдуулж дүрмээ өөрчлөөгүй байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дүрэм, журмыг шинэ хуульд нийцүүлэх талаар ярина. Түүнээс заавал шүүхдэхээр нь хийж байгаа юм биш бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа.
 
-Таныг ажлаа өгөх  талаар мэдээлэл байсан?
 
-Ямар нэг байдлаар намайг ажлаа өг гэсэн зүйл ирээгүй, би өргөдлөө өгөөгүй байна. Дөнгөж сая ТУЗ-ийн хурлаа хийгээд гарч ирлээ.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Д.Ариунболд: 1072 хувьцааг бүртгэж эхэлсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани