Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулж чадах уу

Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулж чадах ууУ.Хүрэлсүхийн Засгийн газар Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Энэ нь анхны Засгийн газрын нефтийн үйлдвэр барих шийдвэр юм. Өмнө нь хэд хэдэн газар үйлдвэр барих шав тавьж байсан боловч өнөөг хүртэл нэг ч үйлдвэр алга.

Шинэ Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэрийг барина. Энэ үйлдвэрт Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулна. Харамсалтай нь энэ үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй. Энэ нь үндсэн төслийн өртгийн арав орчим хувийг эзэлдэг. Хэрвээ эдийн засгийн үндэслэл хийвэл 100 орчим сая долларыг зарцуулна. "Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг” гэгчээр энэ мөнгө энэтхэгчүүдэд очино. Дээр нь энэ ажлыг гүйцэтгэх компанийг энэтхэгчүүд сонгоно. Хөрөнгө оруулалтын 30- 40 хувь нь энэтхэгчүүдэд очино гэсэн үг. Энэ нь монголчууд нефтийн үйлдвэр барихдаа 30-40 хувийн илүү өртгийг энэтхэгчүүдэд төлнө гэсэн үг юм. Гэвч өнөөгийн Засгийн газрын шийдвэр зөв эсэх тухай мэргэжилтнүүд маргаж байна. Энэ асуудлыг хөндөх үүднээс мэдээллийг мэргэжилтнүүдэд хүргэж байна.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР

Шинэ Засгийн газрын шийдвэр гэнэт гарсан гэж үзэж болно. Учир нь Энэтхэгийн Засгийн газар зээл өгнө гэсэн боловч манай Засгийн газар юунд зарцуулахаа мэдэхгүй байсан юм. Харин саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ зээлийг нефтийн үйлдвэр байгуулахад зарцуулах тухай мэдэгдэл хийлээ. Сүүлийн 20 жилд гарсан хамгийн сайн мэдээ энэ юм. Үүнтэй зэрэгцээд Оросуудын зүгээс маш хямд бензин нийлүүлэх, сүлжээ байгуулах санал тавьж байна. Хөршүүдээс цахилгаан станц, нефтийн үйлдвэр байгуулах төрийн шийдвэр гарах бүрт хөнгөлөлттэй санал дэвшүүлдэг. Энэ нь өнөөг хүртэл биднийг биеэ даасан цахилгаан түлшгүй болгосон. Гэхдээ үүнд хөршүүдээ буруутгах хэрэггүй. Энэ асуудалд дотоодын нефть импортлогчид, цахилгааны салбарын шийдвэр гаргагчдын нөлөө илүү их үйлчилсэн гэж үзэж болно. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унахад манай нефтийн картелийн үнэ буудаггүй. Харин өсөх бүрд байнга нэмэгддэг. Засгийн газар нефтийн үнэ буурахад ямар ч үг хэлдэггүй боловч нефтийн үнэ өсөхөд байнга нефтийн картелийн өмнөөс "Үнэ өссөн учраас бензиний үнэ нэмэгдэхээс өөр арга байхгүй” хэмээн мэдэгддэг. Үнэн хэрэгтээ манайх шиг түлшээ импортоор авдаг улсад сүүлийн дөрвөн жил маш таатай орчин бүрдсэн юм. Харамсалтай нь үүнийг Засгийн газар харах нь бүү хэл, сонсохыг ч хүсээгүй. Энэ бүхнээс харвал Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулах сонирхол байхгүй мэт харагдана.

Учир нь саяхан гаргасан Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэр байгуулах болсон ч харамсалтай нь энэ суманд нефтийн үйлдвэр байгуулах дэд бүтэц байхгүй. Бүр инээдтэй нь энд ямар нэгэн үйлдвэр байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй аж. Энэ нь хамгийн том судалгааны асуудал бөгөөд үүний дараа байгаль орчин бусад орон нутагтай зохицсон асуудлыг шийддэг олон судалгаа байдаг юм байна. Нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын 100 сая долларыг энэ бүхэнд зориулах ёстой. Гэтэл энэ тухай ямар нэг тодорхой мэдээлэл алга. Дээр нь түүхий нефть олборлож байгаа Тамсагаас Сайншанд хүртэл хоолой татахад 650 км зайтай юм. Мөн УУХҮЯ-аас өгч байгаа мэдээлэл нь маш их зөрүүтэй байна. Нэг тал нь нефтийн үйлдвэр барихад 1,5 тэрбум доллар хангалттай гэж үзэж байна. Нөгөө тал нь 750 сая доллараар үйлдвэр барьж, 250 сая доллараар хоолой барина хэмээн мэдэгдэж байна. Үнэн хэрэгтээ ийм хэмжээний хоолой барихад тэрбум доллар орох тооцоо байдаг. Учир нь Тамсагийн нефть маш өтгөн нефтийн тоонд ордог. Түүнийг хоолойгоор дамжуулахын тулд өвлийн улиралд зохицсон хоолой байх ёстой. Ийм шугам нь Монголын нөхцөлд газрын гадаргаас хоёр метр гүнд байх ёстой юм. Мөн өтгөн нефтийн урсгалыг чөлөөтэй байлгахын тулд нафта хэмээх бодисыг хольдог юм. Энэ нь нефтийн үнийг одоогийнхоос бууруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Хачирхалтай нь манай шинэ Засгийн газрын шийдвэрлэсэн нефтийн үйлдвэр нь түүхий эдээ авахдаа хоёр зэрэгцээ хоолой буюу замтай байх юм байна. Бусад орнуудад нэг л хоолойгоор түүхий нефтийг үйлдвэртээ хүргэдэг. Гэтэл манай шинэ нефтийн үйлдвэр нафта хэмээх нефтийг шингэрүүлдэг хоолой, түүнийг нь үйлдвэртээ хүргэдэг бас нэг хоолойтой, сонин сонголттой байх юм.

БИДЭНД ӨМНӨ НЬ БОЛОМЖ БАЙСАН УУ

Үнэн хэрэгтээ 20-иод жилийн өмнөөс Намжим хэмээх Монголын төлөө зүтгэдэг нэгэн нефтийн үйлдвэр байгуулах төслийг хөөцөлдөж эхэлсэн байдаг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 онд энэ төслийг үргэлжлүүлэх, хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Түүнийг санхүүжүүлэх японы түнш Ерөнхий сайдын хэмжээнд баталгаагаа гаргасан. Харамсалтай нь энэ шийдвэрийг улс төрийн өрсөлдөгч нар нь зогсоож Засгийн газрыг унагаах нэг шалтаг болсон гэдэг. Энэ төслийн давуу тал нь Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон, бусад байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ зэрэг маш их мөнгө ордог судалгаа нь хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийн эко үнэлгээ маш сайн хийгдсэн учир банкууд "Хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна” гэдгээ мэдэгдсэн. Нэгэнт ийм сайн орчин цагийн үнэлгээ хийгдсэн учраас 2014 онд банкууд (японы) хөрөнгө оруулахаа Ерөнхий сайдынхаа хэмжээнд мэдэгдсэн. Энэ бүх ажил цэгцэрсэн үед гэнэт тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэнэт ажлыг зогсоосон гэдэг. Тэрээр хятадуудтай нефтийн үйлдвэр байгуулах тухай ярьсан юм уу, эсвэл монгол дахь байгуулах үйлдвэрийг зогсоох тухай ярьсныг хэн ч мэдэхгүй. Харин удалгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нефтийн үйлдвэр боловсруулахад дотоодын олборлогч нефтийг ашиглана гэсэн шийдвэр гарсан юм. Ингэснээр хөрөнгө, технологи шийдэгдсэн нефтийн үйлдвэрийн асуудал зогсжээ. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол ямар ч бүтэцтэй тосыг боловсруулах байсан юм. Дээрх төсөл нь жилд хоёр сая тонн нефтийг боловсруулна. Тухайн үедээ манай улс ийм хэмжээний нефть олборлож чаддаггүй байсан юм. Дээрх төслөөр үйлдвэрийг 3,5 жилийн хугацаанд барих бөгөөд газар, дэд бүтэц, засаг захиргааны зөвшөөрөл гэх мэт бүх асуудал шийдэгдсэн. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол манай улсад 1500 ажлын байр нэмэгдэж,гадаад руу урсаж байгаа гадаад худалдааны том алдагдал болох 1,5 тэрбум доллар Монголд үлдэх байлаа.

ОДОО БИД ЯАХ ВЭ?

ОУВС-тай хийсэн гэрээний хүрээнд 5-8 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгийг юунд зарцуулах тухай өнөөг хүртэл Засгийн газар зарлаагүй байна. Манай сонин анх байгуулагдахаасаа эхлээд зэс боловсруулах, шил үйлдвэрлэх, ноос, мах боловсруулах, үйлдвэр байгуулахыг уриалсаар ирсэн. Харин өнөөдөр ховор элемент олборлох, зэс хайлах электроникийн салбарт нар, салхи, усны эрчим хүчийг үйлдвэрлэх технологийн төслүүдийг хэрэгжүүлэх уриа дэвшүүлж байна. Одоогийн орж ирэх гэж байгаа энэ их мөнгийг өмнө нь авсан бонд шиг хариуцлага хүлээх эзэнгүй болгохгүйн төлөө ингэж уриалж байгаа юм. Дээрх төслүүдээс харвал Засгийн газар дахиад л нефть боловсруулах үйлдвэр байгуулах үлгэр ярьж эхэлж байгаа бололтой юм. Засгийн газрын шийдвэрт хэзээ, ямар хугацаанд энэ үйлдвэр ашиглалтад орох тоо алга.

Х.БАТТӨГС

Э.БОЛОР

Өдрийн сонин

Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулж чадах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани