Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“461”-ийн үүдэнд бардам уулзах баримт нь энэ байв уу?

 

"Эрдэнэт” үйлдвэр "Стандарт” банкинд буюу түүний томоохон хувьцааг худалдан авсан Хятадын ICBC банкинд эд хөрөнгөө битүүмжлүүлнэ гэдэг бол улс төрийн шоглоом гэхээсээ эдийн засгийн хувьд том "шарх” болоод байна.

Хэнийг онилсон сум хаанахын хэнийг "шархдуулаад” байна вэ гэдгээс асуудлыг эхлэх нь зүйтэй боловч өнөөдрийн байдлаар эхний ээлжинд зээлийн хүү, хугацааг зогсооё гэдэг дээр Засгийн газар холбогдох албаныханд тодорхой үүрэг өгөөд ажиллаж байгаа нь ил болсон. Харин иргэд, татвар төлөгчдийн хувьд төсвийн хөрөнгөөс "Эрдэнэт үйлдвэр”-ээс хэн нэгний /тэр нь эзэн нь тодорхой/ өрийг төлөх өчүүхэн ч хүсэлгүй байгаа нь үнэн билээ.

Олон нийтийн зүгээс хамгийн ихээр онилон зэвүүцэж байгаа "бай” нь "Жаст”-ын Ш.Батхүү. Гэвч "сэжигтнийг сэжиглэх, ялтныг яллах” хуульгүйгээс хойш сэтгэл ханамж тиймэрхүү. Угаас тэр нөхрийг "Яг одоо ял шийтгэлийг нь түдгэлзүүлье. Бизнесээ хий. Өрөө төл” гэсэн ч нэгэнт барагдахааргүй өр үүсч, улсынхаа нэрийг, төрийн албанд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийн нэр төрийг хэдийн шаварт хутгачихаад байна.

Дараагийн "бай” нь тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар. Тэр нөхөр "Стандарт” банкинд баталгаа гаргасан уу, гарын үсэг нь үнэн үү, худал уу гээд бөөн асуудал болж байгаа биз. Гэтэл Д.Сугар яагаад тайван байна. Тэр тусмаа ганцхан удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө яагаад "Эрдэнэтийг барьцаалсан аливаа гэрээнд би гарын үсэг зураагүй. Хэрэв буруутай нь тогтоогдвол, тэр гарын үсэг минийх мөн бол Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээсээ шууд татгалзаад хорих 461 дүгээр анги дээр өөрөө яваад очъё” гэж бардам мэдэгдэх болов.

Уг нь цаадах чинь гарын үсэг нь үнэн бол өөрөө хүлээн зөвшөөрч чадах толгой. Тэгж байсан удаатай гэх үү дээ. Ийм нэг жишээ дурдъя. 2011 оны наймдугаар сар. АТГ-аас түүнийг мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "зарлаж” байгаад шалгаж эхэлсэн. Үндэслэл нь 2008 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хонконгийн "Стандарт Металлз Лимитед” компанитай байгуулсан гэрээнд баталгаа гаргасан асуудлаар.

Тэр үед Д.Сугар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хонконгийн "Стандарт Металлз Лимитед” компанитай байгуулсан гэрээнд би баталгаа гаргасан нь үнэн. Яагаад  гэвэл энэ гэрээний дагуу бөмбөлөг үйлдвэрлэх бэлдцийг тухайн үеийн зах зээлийн үнээр нийлүүлэхээр болсон. Яагаад гэвэл "Тухайн үед буюу 2008 оны дөрөв¬дүгээр улиралд Дарханы төмөрлөгийн үйлдвэр орлогогүй, цалингаа тавьж чадахгүйд хүрээд үйлдвэрээ зогсоох гэж байсан. Үүнийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд үйлдвэрээ зогсоох гэж бүү яар. Түүний оронд агуулахад бай¬гаа бүтээгдэхүүнээ зарах арга хэм¬жээ ав гэсэн даалгавар өгсөн юм. Яагаад гэвэл хямрал болоод барилга барих нь ховордож, арматур ч зараг-дахаа больсон байлаа. Тиймээс бүтээг¬дэхүүнээ өөрийн өртгөөс нь бууруу¬лахгүйгээр, тодорхой хэмжээгээр хямдруулаад зар гэсэн. Тухайн үед бүтээг¬дэхүүний өөрийн өртөг нэг тонн нь 540 мянган төгрөг байсан. Гэтэл Хонконгийн "Стандарт Металлз Лимитед” компанид нэг тон¬ныг нь 550 ам.доллараар зарахаар боллоо гэж үйлдвэрийнхэн хэлсэн. Мөн Хонконгийн компанийнхан энэ өмчийг мэдэх, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч ир гэж байна гэ¬сэн. Бүтээгдэхүүний өөрийн өртөг тонн нь 540 мянган төгрөг байхад тонн тутмыг 550 ам.доллараар худалдах нь хэвийн үнэ мөн. Компани болон төр хохирохгүй юм байна гэсэн үүднээс зөвшөөрсөн.  Энэ талаар өнгөрсөн Баасан гаригаас эхлэн АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Ер нь ТӨХ-ны хариуцдаг 80 гаруй компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор намайг байнга шалгаж байдаг. Би ч шалгуулах нь зөв гэж боддог. Буруу хэрэг хийгээгүйгээс хойш шалгуулахаас юунд нь айх вэ дээ” гэж ярьж байсан. Энэ ярилцлагыг миний бие хийж яг энэ сайтад нийтлүүлж байсан удаатай.

Тэгвэл энэ удаа, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага "Стандарт” банктай гэрээ хийсэн үү. Тэр гэрээнд дурайх Д.Сугарын гарын үсэг ямар учиртай вэ гэдэг нь мөн л эргэлзээ төрүүлээд байна.

Анх 2013 онд "Жаст групп”  Стандарт  банкнаас нийтдээ 109.9 сая ам.доллар зээлсэн асуудал илэрч Ш.Батхүү  зээлийн баталгаанд  Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар дууриалган зурснаа хүлээн зөвшөөрч байв. Тэрбээр, 2013 оны зургадугаар сард "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд илгээсэн албан бичигтээ "Стандарт банкинд гаргаж өгсөн Д.Сугар нарын гарын үсэгтэй гэх бүх баримт  бичгийг "Жаст” группийн зүгээс  үйлдэж явуулж байсан ба "Эрдэнэт” үйлдвэрийн тэр үеийн удирдлага энэ үйлдлийн талаар огт мэдэхгүй байсан болохыг  үүгээр тодорхойлов” гэсэн байдаг.

Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Наранхүүгийн хувь эзэмшигч талуудад илгээсэн албан бичиг

Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар дууриалгаж байснаа нотолсон 2013 онд Ш.Батхүүгийн гаргасан тодорхойлолт

Лондон дахь  Олон улсын Арбитрийн шүүх энэ асуудлыг шалгаж хэлэлцэх явцдаа Д.Сугарын гарын үсгийг мөн эсэхийг  мэргэжлийн шинжээчээр тогтоолгохоор нэр хүндтэй шинжээч, лабораторид хандсан байдаг. Тодруулбал, 2014 онд  Их Британийн "Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори  ХХК”-ны шинжээч  доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт байна. Энэ дүгнэлтэд дурдсанаар тус лаборатори Д.Сугарын жинхэнэ гарын үсгийг зээлийн гэрээний баталгаа дээрх гарын үсэгтэй харьцуулан шинжлээд "Энэ нь хуурамч, жинхэнэ гарын үсгийг дууриалгах оролдлого мөн” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийн англи эхийг орчуулгыг зургаас харна уу.

2014 онд Их Британийн "Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт

2014 онд Их Британийн "Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлтийн орчуулга

 Энэхүү шинжилгээний хариуд доктор Оудрей Жайлес '...Энэхүү Q19, Q30, Q36 гурван бичиг нь ноён Сугарын жинхэнэ гарын үсэг зурсан бичиг баримт  биш болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдож байна' гээд учир шалтгаан үндэслэлүүдийг нь дурджээ.

Лондонгийн Олон улсын Арбитрийн шүүхийн захиалгаар тухайн гарын үсэг хуурамч эсэхийг шинжилсэн шинжээчид ийм дүгнэлт гаргасан болохоор 2009 оноос хойш гурван удаагийн үйлдлээр "Стандарт” банкнаас авсан  зээлд  төрийг төлөөлж хэн нэгэн баталгаа гаргаж өгөөгүй нь тодорхой болж байна.  Хэрэв үүнийг энэ өнцгөөр ингэж харвал хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээ зөвшилцөл  бөгөөд асуудлын гол нь зээлдэгч "Жаст” группийн Ерөнхийлөгч Ш.Батхүү залилан мэхлэх замаар дээрх  зээлийг  авсанд  эдүгээ ингэж буух эзэн буцах мөр нь бүдгэрч ээдрээ үүсгээд байгаа юм. Нөгөө талаасаа зээл олгохдоо гоомой хандаж хуурамч гарын үсэг тэмдэгтийг нягтлаагүй  "Стандарт” банкны хариуцлагын асуудал ч яригдах учиртай мэт.

У.Оргилмаа

Эх сурвалж: Unen.mn


“461”-ийн үүдэнд бардам уулзах баримт нь энэ байв уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани