Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баабар: Утаа аюул мөн, гэхдээ жорлон гэнэт дэлбэрвэл хор хөнөөл нь зүйрлэхийн аргагүй гамшиг

Баабар: Утаа аюул мөн, гэхдээ жорлон гэнэт дэлбэрвэл хор хөнөөл нь зүйрлэхийн аргагүй гамшигЖорлон гэдэг үгийг сүүлийн үед цээрлэн "нойл”, ариун цэврийн өрөө”, "бие засах газар” гэх мэтээр эерүүлэх болж. Уг нь бие засах газар гэдэг маань жорлон гэсэн үгийн тайлбар юм л даа. Цээрлээд байх үг ч биш л дээ.

Бөгс гэдэг үгийг цээрлэж байна гээд "өгзөг” гэж орлуулах болж. Өгзөг бол бөгс биш, хонгоны товгор хэсгийг ингэж нэрэлдэг. Бөгс ч тийм цээрлэмээр муухай үг биш, оочирын бөгс, бөгс мөнгө, уралдааны бөгс гэх мэт сүүлд нь, хойно нь, ард нь гэсэн утгаар ч өргөн хэрэглэдэг. Биеэ үнэлэгч гэдэг нь янхан гэсэн үгний тайлбар. Ян-эгшиг, хан-эмэгтэй хүн гэсэн гаралтай төвд үг. Дууч эмгэж орчуулсан нь ч тааралдана. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхныг "эгшиглэнт эх” гэж орчуулдаг биз дээ.

Жорлон гэдэг үг хаанаас хэзээ орж ирсэн нь мэдэгддэггүй. Өргөн уудам талд ганц нэгээрээ салангад суух нүүдэлчдэд тухайлсан жорлон хэрэггүй байж. Ер нь хотжил дагасан хэрэгцээ. Тавиад оны сүүлчээр Соёлын довтолгооны их хөдөлгөөнөөр хот байтугай талын малчин айлыг ч тусгайлсан жорлонтой болохыг дээрээс зааварлан албадсан юм. Ингээд хөдөөний айлууд гэрээсээ холгүй нүх ухаж, дөрвөн шон босгоод таараар тойруулж халх хийх болжээ. Түдэв гуайн "Нүүдэл суудал” романд ийм бие засах газар хөдөө нутагт хэрхэн үүссэнийг, ардууд үүнд нь хэрхэн дургүйцэж байсныг их хөөрхөн өгүүлсэн байдаг. Магадгүй энэ үеэс жорлон гэх үг өргөн хэрэглэгдэх болсон байх. Даам мэтийн зарим хөлөгт тоглоомд энэ үг байсан. Энэ нь тухайн даам бүх талаасаа бүслэгдэн нүүдэлгүй болохыг "жорлон болох” гэнэ. Мөнөөх таараар бүх талаасаа бүслэгдсэн нүхийг дүйцүүлэн ингэж нэрлэсэн байж болох. Таамаглал шүү. Эрт эдүгээгийн соёлын харилцаатай байсан аль ч хэлэнд төстэй нэршилтэй үг хайгаад олсонгүй, дуудлагаас нь харахад ориг монгол үг биш бололтой, тиймээс хөлөгт тоглоомоор дамжиж ирсэн үг болов уу.

Жорлонг англичууд "амрах өрөө”, францчууд "бодлогошрох өрөө”, хятадууд "хажуугийн байрлал” гэж өргөмжлөх аж. Бидний одоо "нойль нойль” гээд байх болсон нь английн армид дарга нарт зориулсан жорлон тусдаа учир Officers Only гэснийг товчлоод давхар "ОО” үсэг (00 биш) тавин хаягладагаас үүдэлтэй гэнээ. 

Монголын газар нутагт буй болсон анхны хот бол Улаанбаатар. XIX зууны дундуур тодорхой хүн ам төвлөрсөн суурин Гандан хийд орчмыг тойрон буй болжээ. Сийрэг байсан болохоор физиологийн хэрэгцээг хангах нь хэцүү биш байж. Хүн ам нэмэгдээд ирэхийн сацуу асуудал үүсч таарна. Оросын консул Шишмарёвын сүйх тэрэг гудамжинд хүндрээд сууж байсан хүнийг дайраад алчихжээ. Эндээс зарга үүсэн асуудал Богд хаанд хүрэв. Хоёр тал ярилцан үүнээс хойш сүйх тэрэг явдаг зам дээр хүнээ бие засуулж байхгүй гэсэн үүргийг Монголын тал хүлээсэн байна. Энэ нь бие засах асуудлаар тэмдэглэгдэн үлдсэн анхны баримт бичиг байх. 1913 онд францын жуулчний авсан кино хальсанд Нийслэл Хүрээний гудамжинд өдрийн цагаар олны нүдэн дээр хүндээр бие засаж буй нэг биш хүн гардагаас үзэхүүл ийм заншил түгээмэл байсан бололтой.

Гандан, Зүүн Хүрээ, Амгалан, Усны гудамж гэх мэтийн гэр хорооллууд үүслээ. Гадуураа хашаатай, тусгаарласан өөрийн газартай. Ийм нөхцөлд хашаагаараа нэг баагаад орхичиж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ модон ч юм уу тааран жорлон гэгдэх ухсан нүх дороо дүүрнэ. Ингэхээр нь нүхээ булчихаад ойролцоо газар дахин жорлон босгодог уламжлал тогтсон юм. Ногоон нуур буюу бидний нэрлэдэгээр зуун айлаас хойш долоон буудал хүртлэх газар бол Улаанбаатарын хамгийн удаан тэссэн хөгшин гэр хороолол. 70-80 жил болсон байх. Бид мал маллахдаа гаргууд ч өвс ногооноос хол ард түмэн гэдгийн баталгаа гэвэл ингэж удсан хэдэн мянган хашаанд тарьсан мод нүдний гэм харгддагаас ил. Тойруулж жорлон ухаж булсаар байгаад битүүрсэн хашаанд мод тарьвал дор нь бэлэн зэлээний органик бордоо байж л байна. 

Өтгөн шингэнээр дүүргээд булсан газар эрүүл ахуйн хувьд маш аюултай. Эндээс хамгийн түрүүн хижиг өвчин дэлгэрэх том уурхай. Хижиг бол тун аюултай гоц халдварт өвчин. Гэтэл хичнээн жил болоход яагаад бид хижигт баригдчихаагүй юм бэ? Газар зүй л авардаг байх. Нэгдүгээрт Монгол нь нэн хуурай орон. Ийм нөхцөлд бактери үржих бололцоо тун хавчигдмал. Нөгөө талаас Монголын дулааны улирал богино. Хөлдүү жорлон арай гэж гэсээд хөөрхий нянгууд амилан алдаж байтал анхны цас ороод, шөнөдөө хасах хэм болж өвчин дэгдээх бололцоог нь хаачихдаг байхаа. Одоо цаг агаар их өөрчлөгдлөө, өвөлдөө олигтой хүйтрэхгүй, зундаа түлж алах гэсэн халуун болдог боллоо. Цаашид бид ийм ариун цэврийн нөхцөлтэй удаан тэсэхгүй шүү.

"Шинжлэх ухааны товч түүх” хэмээх маш сонирхолтой ном бичсэн Билл Брайсоныг манай уншигчид таних болсон байх. Одоогийн сургалтын арга хоцорчээ, хөгжилтэй, хошин, сонирхолтой, уншууртай ийм маягаар шинжлэх ухааныг сургуулийн сурагчдад ойлгуулж байх хэрэгтэй юм байна, иймээс сургалтын арга барил программыг шинэчлэе гэсэн хөдөлгөөн зарим оронд өргөж, Английн Ерөнхий сайд энэ талаар зохиогч Брайсонтой зурагтын шууд нэвтрүлэг хийж байсан. Сая Брайсоны бичсэн "Гэр ахуйн түүх” ном орчуулагдан хэвлэлээс гарлаа. "Гэр ахуйн түүх гэдэг миний төсөөлж байсан шиг ор, буйдан, зуухны түүх биш, чийг бам, сангас, бордоо, бясаа, цогцос, хулгай гээд бүх юм багтдаг юм байна” гэж зохиогч номынхоо өмнөтгөлд өгүүлжээ. Хотжил, иргэншлээ зайлшгүй дагасан эерэг болоод сөрөг бүх юмыг багтааснаа хэлж буй хэрэг.

Жорлон гэдэг бол хүн төвлөрөн суусан хотжилтой нягт холбоотой ойлголт. Хүн ам олноор төвлөрөх явдал маш эрт буй болсон. Манай эринээс хамаагүй өмнө Сиань хот сая хүнтэй байсан гэдэг. Гэвч урбан хот гэж арай өөр ойлголт байна. Энэ нь хүн ам төвлөрөхөөс гадна соёл, шинжлэх ухаан, тээвэр, цэвэр бохирын магистрали, гэрэлтүүлэг, аж үйлдвэр бөөгнөрсөн хотыг хэлнэ. 1800 онд дэлхийн хүн амын ердөө гурав хүрэхгүй хувь нь урбан хотод амьдарч байсан бол өдгөө энэ үзүүлэлт 50 хувиас даваад байна. Өнөөдөр дэлхий дээр саяас дээш хүн төвлөрсөн 500 орчим урбан хот байгаагийн нэг нь Улаанбаатар. Хот өөрийн стандарт жишигтэй, сууцнаас эхлээд байгаль орчин, нийтийн тээвэр, эрүүл ахуй гээд үй олон асуудлын өөрийн шийдэлтэй байж хүн амьдрах тух тохь байтугай аюулгүй байдал нь хангагдана.

Лондонг дэлхийн анхны урбан хот гэж үздэг. Бүх юм анхных болохоор хотын нөхцлийг хангах гэж яаж будилж, хөглөж, шинэчлэгдэж хөгжсөн нь үнэхээр сонирхолтой, сургамжтай, бусад нь дууриалал авахад тохиромжтой жишээ юм. Брайсон ихэнх жишээг Лондонгоос аван гэр ахуйн түүхээ бичжээ. Тэгэхээр энэ нь дан ганц байшингийн тухай бүтээл биш. Жорлонгийн тухай бүтэн бүлэг бий. Ердөө зуу гаруй жилийн өмнө өмхий хамхайдаа баригдсан ямар аймаар хот байсан, түүнийг хэрхэн засч шийдсэн тухай маш сонирхолтой, наргиантай зөндөө жишээтэйгээр дүрслэн бичжээ. Мөнөөх гудамжинд бааж суугаад сүйх тэргэнд дайруулдаг жишээ бол тэр үеийн Лондонтой харьцуулахад өдөр тутмын хэвийн явдал. 

Ус дүүргэсэн савны тусламжаар суултуур дахь ялгадсыг гэрээсээ хөөгөөд гаргачих аргыг нэлээд дээр үед нээжээ. Гэтэл гудамж баасаар дүүрчих нь тэр. Айлуудын хашаа шагайгаар татсан бохироор дүүрчихнэ, тэгэнгүүт чулуугаар дамжуурга хийн гишгин гарч ордог болж. Арай гэж хоолой бариад гол руу гаргадаг болсон чинь Тэмза мөрөн өмхийрчиж. Английн парламент голын эрэг дээр байдаг тул бүх хаалга цонхоо яв цав хааж аваад хуралддаг болжээ. Өчүүхэн завсраар өмхий сийгэн орж хүн амьсгалах аргагүй болдог учраас. Өмхийг дарах гэж анх үнэртэй ус хийх болсон байна. Номыг уншвал ийм түүхийг өмхий үнэрттэл ярьж өгнө. Бохироос үүссэн өвчин эмгэг, халдвар, ариун цэврийн доройтлын тухай ой гутам жишээ зөндөө. Бөөнөөрөө хиарч үхдэг байсан байгаа юм даа!

Урбан туршлага үгүй, урбан болоод удаагүй манай хотын хувьд ийм аюул нөмрөх түгшүүр улам нэмэгдсээр. Баас шээсэндээ баригдаж, өвчин эмгэгийн үүр болсон хойноо ойлгож байхаар ийм туршлагаас суралцан урьдчилан сэргийлсэн нь уг нь дээр дээ. Бүх аймгаа хар замаар холбосон нь сайн хэрэг. Гэтэл автомашинжсан, замтай болсон хоёр нийлээд хотоо төдийгүй онгон хээр талаа завааруулах нэг ёс их дэлгэрч улам цаашилсаар байна. Хар замын дагуу 50-100 км газар жорлонгийн цогцолбор баривал яасан юм бэ. Тэнд машин болгоныг заавал зогсдогоор журамлаж болно. Зоjчигчид нь хөлөө амрааг, гол нь тухтай бие засаад, хогийн цэг дээр нь хогоо хаядаг болбол, тээ? Халуун усны цэг тэнд байгуулсан ч болно. Нэг зовлон бий, хуушуур хийдэг хоолон гэр гэгчид ирж шаваад уг байснаас нь дордуулж орхино. Бохир завааны үлгэр жишээ болсон хоолон гэрүүд үй түм байгааг цөмөөрөө мэднэ. Иймээс шатахууны колонк гэдэг шиг тодорхой хариуцлага хүлээж төртэй гэрээ хийсэн тодорхой компаниудад хавь ойрын газартай нь түрээслүүлж, хэн дуртай хоолон гэрүүд шавааралдан тэр чигээр нь хогийн цэг болгох эрсэдлийг эхнээс нь хууль журмаар хориглох хэрэгтэй. Ихэнх оронд хурдны зам дагуух жорлонгийн цогцолборт ийм л шаардлага тавьдаг юм билээ шүү дээ.

Энэ дэлхий дээр өдөр ирэх тутам хэдэн арваараа аварга хотууд буй болж байна. Үүний ихэнх нь ядуу буурай орнуудад. Тэр чигээгээрээ байгаль орчны бохирдол, гоц халдварт өвчний дэгдэлт, ядуурал, утаа тортог, хог хаягдал гэсэн олон аюул нүүрлэж буй. Иймээс жорлонгийн асуудал нь улам бүр хавтгайрч буй өнөөгийн дэлхийн нийтлэг бэрхшээл болсон аж. Иймээс ялангуяа жорлонгийн ариун цэврийн асуудалд анхаарлаа хандуулсан Дэлхийн жорлонгийн байгууллага хэмээх олон улсын төрийн бус байгууллага 2001 онд шинээр буй болжээ. Үүнд 53 орны 150 гаруй байгууллага нэгдчихээд байна гэнэ. 11-р сарын 19-ий өдрийг Дэлхийн жорлонгийн өдөр болгосон. Энэ нь жорлон мандтугай гэж баярлан жагсана гэсэн үг биш, ядахнаа энэ өдөр ариун цэврийн тухай бодож юу хийснээ эрэгцүүл гэсэн үг байхаа. Газар газрын нөхцөл өөр учир тэрэнд нь тохирсон жорлонгийн механизм шинээр зохиох, бохир зайлуулах үр дүнтэй арга сурталчилах, бохирын аюулыг нийтэд ойлгуулах гээд олон ажил эд зохиодог. Дэлхийн жорлонгийн их хурал зохиож тайлангаа тавьдаг. Жорлонгийн мүзэй, Ариун цэврийн дэлгүүрийн сүлжээ, Дэлхийн жорлонгийн коллеж, сургалт дамжаа гээд олон ажил зохион байгуулжээ. 

Цэвэр жорлонгийн хөдөлгөөнийг олон газар дэмжин санхүүжүүлдгийн тэргүүнд Билл Гэйтсийн эхнэрийн "Милинда Гэйтийн сан” байна. Тэд ялангуяа хөгжиж буй буурай орнуудын бохирын ариун цэврийг сайжруулахад ихэд анхаарч олон арван сая доллар хандивласаар ирсэн. Дэлхийн жорлонгийн байгууллагын Ерөнхийлөгч Жак Сим Монголд ирж жорлон "шалгачихаад” Азиас Хятад, Монгол хоёрын жорлонгийн ариун цэвэр арай дэндүү байна гэж хэлээд Монголын төрийн бус байгууллагуудыг олон улсын энэ байгууллагад элсэж хамтран ажиллаач гэж ятгаж байсан. Дэлхийг хамарсан том төсөл болохоор ядуу орнууд бэлэн санхүүжилттэй.

Саяхнаас манайд жорлонгийн хөдөлгөөн үүсч их л идэвх санаачлагатай ажиллаж эхэлсэн нь үнэхээр талархам үйлс юм. Айлгах биш ойлгуулах, загнах биш сургах, тараах биш өөрсдөөр нь бүтээлгэх чиглэл бариад үүндээ өргөн олныг хамруулан ажилласаар эрүүл орчин бүтээвэл асар их буян болно. Тэгэж ч байгаа байх. 

Утаа аюул мөн, гэхдээ жорлон гэнэт дэлбэрвэл хор хөнөөл нь зүйрлэхийн аргагүй гамшиг.

Баабар: Утаа аюул мөн, гэхдээ жорлон гэнэт дэлбэрвэл хор хөнөөл нь зүйрлэхийн аргагүй гамшиг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани