Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Ганболд: "Эрдэнэс Монгол" компани "Багануур"-ын өрийг ирэх дөрөвдүгээр сард дарна

Г.Ганболд: "Эрдэнэс Монгол" компани "Багануур"-ын өрийг ирэх дөрөвдүгээр сард дарна

Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлгийг зохион байгуулж, "Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо тодорхойлсон. Энэ үеэр "Эрдэнэс Монгол” компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.

-"Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжаалах талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу энэ сарын 1-нд 1072 ширхэг хувьцааг "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс-Тавантолгой” компанийн баланст бүртгэсэн. Хэзээнээс хөрөнгийн зах зээл дээр гарах вэ?

-Хөрөнгийн зах зээл дээр гаргахын өмнө бэлтгэл ажил хийх ёстой. Бэлтгэл ажлыг нь хийгээд явж байна. Аль болохоор энэ ондоо дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргах бодолтой байна. Одоогоор "Би Ди Сек” үнэт цаас, брокерын компанитай анхан шатны хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг байгаа. Ямар нэгэн байдлаар хоёр дахь зах зээл дээр гарлаа гэж бодоход 933 төгрөгөөс доош ханш нь унаж магадгүй.

Тиймээс "Эрдэнэс Монгол”, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс эрсдэлүүдийг тооцож үзээд аль болохоор ханш унахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллана. Ямар ч байсан 1,072 хувьцааг "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс Тавантолгой” компанийн балансан дээрээ бүртгэсэн. Энэ нь баталгаажсан гэсэн үг. Бид удахгүй иргэдэд төчнөөн ширхэг хувьцаа байна гэдгийг зарлана.

-Хэзээ зарлах вэ?

-Ажлын хэсэг гарчихсан байгаа. Дүгнэлт удахгүй гарна. Ирэх дөрөвдүгээр сараас эхлээд энэ ажил өрнөнө.

-Монгол Улсын иргэд ’’Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг эзэмшиж байгаагийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралд суух эрхтэй юу?

-Хувьцаат компаниуд жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны дотор тайлангаа гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх үүрэгтэй. "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх сард хийнэ. 1,072 ширхэг хувьцааг өмнө нь баланс дээр бүртгээгүй шалтгаан нь компани өөрөө алдагдалтай ажиллаж байсантай холбоотой.

Дээр нь маш их өр, төлбөртэй байсан. Тиймээс хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр гаргасан тохиолдолд ханш унах магадлалтай байсан. Одоо өргүй болсон учраас компанийн үнэлэмж сайжирсан. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийг саналын эрхтэй, эрхгүй гэдгийг хэлэх боломжгүй. 2010 онд гарсан Засгийн газрын тогтоолоор хувьцаа эзэмшигчдийг саналын эрхгүйгээр тогтоосон байдаг. Гэхдээ иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох бүрэн боломжтой.

-"Эрдэнэс Монгол” компани нээлттэй хувьцаат компани болох боломжтой юу. "Багануур”, "Шивээ овоо” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах сураг байсан?

-"Багануур”, "Шивээ овоо” ХК-ийн хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Эрдэс баялгийн бирж байгуулна. Бид стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Бидэнд гадаадын зөвлөх томоохон компаниуд тусламж үзүүлж байна. Ингээд бид стратеги төлөвлөгөөгөө боловсруулсны үндсэн дээр нээлттэй хувьцаат компани болох бололцоотой. Одоогоор төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч толгой компани хэлбэрээр явж байна.

-"Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн жил хэр ашигтай ажилласан бэ. Энэ жил хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ?

-2017 онтой харьцуулахад ялимгүй ашигтай ажиллана. Өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бол энэ онд 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллана гэж төлөвлөсөн. Ойролцоогоор 450 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоотой байгаа. Өнгөрсөн онд 960 орчим тэрбум төгрөгийн зардлаас 320 тэрбум төгрөгийн татвар хураамж шимтгэл төлж, урьдчилсан байдлаар 440 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн тухайд баруун Цанхийн уурхайн амнаас нүүрсээ 71.5 ам.доллараар борлуулж эхэлсэн. Зүүн Цанхийн уурхай "Чалко” компанийн өрийг төлөхөд гал үүрэг гүйцэтгэсэн. Нийтдээ энэ компанийн хувьд 2017 онд урьдчилсан байдлаар 1.2 их наяд төгрөгийн орлоготой ажилласан. Зардал нь 754 тэрбум төгрөг. Цэвэр ашиг бол 400 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Татвар хураамжаар 278 тэрбум 400 сая төгрөг улсад төвлөрүүлж ажилласан байна.

-"Эрдэнэс Монгол” компани менежментээ сайжруулж, үнэлгээ хийлгэхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа талаар та илтгэлдээ танилцуулсан. Үнэлгээ хийлгэснээр ямар ач холбогдолтой юм бэ?

-Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд үйл ажиллагаа сайжирна. Үүний хүрээнд охин болон хараат компаниуд болох "Эрдэнэс-Тавантолгой", "Шивээ-Овоо”, "Эрдэнэс-Оюутолгой", "Мон-Атом”, "Багануур”-т бизнесийн үнэлгээ хийнэ. Дэлхийн томоохон чадварлаг компаниуд үнэлгээ хийхээр өрсөлдөж байгаа. Ингээд шалгарсан олон улсын үнэлгээний компани манай охин болон хараат компаниудын бизнесийн үнэлгээг хийх юм. Хоёрдугаарт, "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс-Тавантолгой”-д олон улсын чанар стандарт ISO-r нэвтрүүлж байгаа.

Энэ нь хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгоход ач холбогдолтой. Мөн ордын үнэлгээг эхлүүлнэ. Цаашлаад гадаадын зах зээл дээрээс хөрөнгө татах үйл ажиллагааг эхлүүлнэ. Ер нь компанийн үнэлгээ 4.5 тэрбум ам.доллараас өндөр гарч ирэх магадлалтай. Яагаад гэвэл 4.5 тэрбум ам.доллар гэдэг нь Цанхийн зүүн, баруун ордынх шүү дээ. Гэтэл цаана нь зургаан лиценз байгаа. Үүнийг бүгдийг нь үнэлүүлбэл долоон тэрбум ам.долларт хүрэх болов уу, гэж бодож байна.

-Багануурын уурхайд лицензийн маргаан үүсээд байгаа. Тус уурхай "Алтайн гянт” гэх компанийн мэдэлд очих эрсдэлтэй байгаа шүү дээ. Энэ асуудал юу болж байгаа вэ. Дээрээс нь Багануурын уурхай маш их өртэй юм билээ. Үүнийг толгой компанийн зүгээс хэрхэн шийдвэрлэх вэ?

-АМГ-тай лицензийн асуудлыг ярьж байгаа. Зөв зүйтэй шийдвэр гарах байх гэж бид найдаж байна. Ингээд маргааны асуудал шийдэгдсэний дараа Засгийн газрын 100 дахь тогтоолыг хэрэгжүүлж, хөрөнгө босгож, Багануурын уурхай дээр үүссэн хүндрэлтэй асуудлуудыг шийднэ.

Дашрамд дурдахад, "Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс "Багануур” компанид учирч байгаа санхүүгийн хүндрэл бэрхшээлүүдийг өөрийн хөрөнгөөс шийдэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, улсаас мөнгө авахгүйгээр "Эрдэнэс Монгол” нэгдэл хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ.

-Хэзээ шийдвэрлэх вэ?

-Ирэх дөрөвдүгээр сард шийдчихнэ.

-"Шивээ-Овоо” компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Энэ компанийн хувьд нөхцөл байдал боломжийн байна. "Багануур” болон "Шивээ-Овоо” уурхайд ажлын хэсэг гаргаж, дүгнэлт гаргуулсан. Үйл ажиллагаа, удирдлага, технологийг сайжруулах тал дээр анхаарна. 2020 гэхэд үйл ажиллагаа нь тогтворжино гэж найдаж байгаа. Төлөвлөгөөг дөрөвдүгээр сараас эхлээд хэрэгжүүлээд явна.

-Ер нь төр уул уурхайн олборлох үйл ажиллагаанд хэрхэн оролцох ёстой байдаг юм бэ. Хувь эзэмших нь зөв үү. Монголын төр "Оюутолгой”-н 34, "Эрдэнэс-Тавантолгой”-н 80 хувийг эзэмшдэг шүү дээ?

-Засаглалын талаар дэлхийн хэмжээнд корпораци, холдингуудыг судалж үзэж байгаа. Үүн дээр хоёр зүйлийг хэлье. Сингапурын томоохон уул уурхайн компаниуд хуулиараа хамгаалагдсан байдаг. Гэтэл манайд засаглал яривал хуулиуд нь зөрчилдөөд эхэлнэ. Хоёрдугаарт, орлогын удирдлага асуудалтай. Үүнд бусад орнууд бие даасан бодлоготой байдаг.

Манайд төрийн оролцоо өндөр байдаг. Дэлхийн хэмжээний томоохон компаниуд 100 хувь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Ер нь манай стратегийн ордуудад төрийн төлөөлөл өндөр байдгийг өнгөрсөн үйл явдлууд харуулсан шүү дээ.

-"Эрдэнэс Монгол” компани дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?

-Бидэнд хөрөнгө татах шаардлага тулгарсаар ирсэн. Хөгжлийн банк Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээдэг. Харин "Эрдэнэс Монгол” компани томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага бий болсон. Анхны хэлцлүүдээ хийж эхэлсэн. Гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгож, хөрөнгө оруулалтын нэг, хоёр, гурав гэсэн сан байгуулна.

Нэг нь уул уурхай, эрчим хүч, зам тээвэр. Хоёр дахь сан нь сэргээгдэх эрчим хүч, усны менежмент, тээвэр, хог хаягдал. Гурав дахь сан бол газар тариалан, мал аж ахуй. Энэ гурван санг байгуулахаар зорин ажиллаж байна. Төслүүд нь байна. Хэрэгжүүлэх баг бүрэлдэхүүн менежмент нь байгаа. Хөгжлийн банкны хувьд хөрөнгө оруулалтын санд 1.5 тэрбум ам.доллар татах бүрэн боломжтой болж байгаа.

Бид 2018-2022 онд "Эрдэнэс-Тавантолгой”-н олборлолтыг нэмэгдүүлэх, "Шивээ-Овоо”-г түшиглэсэн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх, алт олборлолт, газрын ховор элементийн чиглэлээр охин компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, Гашуунсухайтын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, авто зам, төмөр замын дэд бүтцийг байгуулах зэрэг ажлуудын хийхээр төлөвлөж байна.

-Өнгөрсөн жилийн долоодугаар сараас эхлээд Гашуунсухайт чиглэлийн авто замын гаралт муудсан. Энэ орлогод хэр нөлөөлж байна вэ?

-Хилээр хэр хэмжээний нүүрстэй машин гарч байна тэр хэмжээгээр манай экспорт нэмэгдэнэ гэсэн үг. Ямар ч байсан бага багаас сайжирч байгаа. Үүн дээр боомтын үндэсний зөвлөл, Засгийн газар болон холбогдох компаниуд, яам, тамгын газрууд ихээхэн анхаарал хандуулаад явж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын Хятадад айлчлах уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөх байх.

У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Г.Ганболд: "Эрдэнэс Монгол" компани "Багануур"-ын өрийг ирэх дөрөвдүгээр сард дарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани