Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОД ҮРЖҮҮЛЭГ ГАЗРЫН НАЙМААГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА

Айл бүр хашаандаа гурван мод тарьчихвал нийслэл байтугай Монгол ногоорно гэдэг. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь олон улсынхаас хэд дахин бага, тоосжилт ихтэй учраас үүнийг шийдэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд элдэв тооцоо хийж, түүнд тулгуурлан гаргасан статистик нь энэ.

Харамсалтай нь, умгар хашаатай, хуучин жорлонгоо бөглөж, шинийг барих ч газаргүй айлууд гурав байтугай ганц мод тарина гэдэг үлгэр. Тэр байтугай хаанаас, ямар суулгац авч, хэрхэн тарихаа ч мэдэхгүйн уршгаар Монголыг ногооруулах нь мөрөөдөл төдийхөн байсаар.

Хэдийгээр манай улс 1970 оноос дотооддоо мод үржүүлж, суулгацаа өөрсдөө тарьж эхэлсэн ч энэ салбар саяхнаас л хөл дээрээ тогтож буй. 2012 оноос нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр авто замын дундах шороон хөрснөөс эхлээд сул талбай бүрийг зүлэгжүүлж байхаар шийдвэрлэсэн ч хийсэн нь бага.

Тухайн үед зүлэгний үр, нэг наст цэцэг, бут, сөөгийг БНХАУ-аас авчирч байв. Шалтгаан нь манай улсад мод, ургамал үржүүлдэг байгууллага цөөн, бүтээгдэхүүнийх нь үнэ өндөр байсных. Үүнийг өөрчлөхөөр өнгөрсөн жилүүдэд мод үржүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж олширч, ийм зориулалтаар газар эзэмшүүлж, тэдний үйл ажиллагааг нь дэмжих төрийн үйлчилгээ ч идэвхжив.

Гэвч үр дүнд хүрсэн, эсэх нь тодорхойгүй байсаар. Авсан газраа зориулалтын дагуу ашиглаж буй цөөн хэдэн байгууллагыг эс тооцвол мод үржүүлэх нэрийдлээр үржил шимтэй, байрлал сайтай газруудыг эзэмших хүн олшрох болжээ.

Модны эх орон гэгддэг Сэлэнгэ аймагт ийм зөрчил газар авчээ. Тус аймгийн мод үржүүлгийн газруудаас ойн нөхөн сэргээлт хийдэг байгууллагууд суулгацаа авдаг гэнэ. Гэвч хэдэн арван га газрынхаа талд нь амралтын бааз ажиллуулж, үлдсэн жаахан талбайд нь бут, сөөг, бургасхан тарьж, түүнийгээ "шахдаг” үзэгдэл дэлгэрчээ. Хөвсгөл аймгийн иргэн Э "Манай аймагт мод үржүүлгийн газар байхгүй. Тиймээс бид ойд нөхөн сэргээлт хийхдээ Сэлэнгэ аймгаас зулзган мод авдаг.

Аймгийн ойн дийлэнх нь шинэс учраас удирдлагууд түүнийг тарих чиглэл өгдөг. Гэтэл Сэлэнгэд шинэс үржүүлдэг газар цөөн. Суулгацаа Улаанбаатараас авъя гэхээр тээвэрлэлтийн зардал өндөр. Тиймээс би Сэлэнгэ аймгийн олон аж ахуйн нэгжээр орсон. Мод үржүүлж буй хүмүүс төрөөс дэмжлэг авдаг, ийм санаачилга гаргасан иргэнд томоохон газрыг олон жилийн хугацаатай эзэмшүүлдэг.

Mod%20hartsaga%20(1) Мод үржүүлэг газрын наймааг өөгшүүлж байна

Гэтэл хүмүүс том газар авахын тулд төсөл бичээд, түүнийгээ биелүүлэлгүй, цөөн төрлийн гоёлын мод л тарьдаг юм билээ. Манай аймагт ч энэ чиглэлээр газар эзэмшүүлж байсан удаатай. Харамсалтай нь, авсан газраа зориулалтаар нь ашигладаг хүн тун цөөн. Миний мэдэхээр сүүлийн дөрвөн жилд энэ чиглэлээр долоон хүн газар авсан ч хэн нь ч мод үржүүлээгүй. Хашаа хатгаад л орхичихсон” хэмээн ярьсан юм.

Мод үржүүлэх нэрийдлээр газар олгох нь ашигтай бас "цэвэрхэн” бизнес учраас аймаг, нийслэлийн удирдах албан тушаалтнууд ч эл аргыг хэрэглэх болсон гэх. Өнгөрсөн 2015 онд нийслэлийн Засаг даргын орлогчийн албыг хашиж байсан Н.Батаа газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож, ялагч болсон 10 гаруй иргэнд Налайх дүүргийн нутагт тус бүр таван га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Гэвч тэдний олонх нь газраа зориулалтын бусаар ашиглаж буйг Налайх дүүргийн ЗДТГ-ын эх сурвалж хэлэв. Тэрбээр "Манай дүүргийн II, III хорооны нутагт энэ чиглэлээр газар эзэмшиж буй хүн цөөнгүй. Гэвч авсан газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа нь цөөн. Олонх нь дүүргийн харьяаны бус хүн учир бид тэдэнтэй уулзаж чаддаггүй. Зарим нь "Төлөх юм аа төлөөд авсан” гээд зориулалтаа өөрчилдөг” хэмээн ярьсан юм.

Төрийн тусгай хамгаалалттай бүсэд ойр, үйлдвэр технологийн парк байгуулахаар төлөвлөсөн Хонхор орчимд ч ийм зориулалтаар газар аваад, амины орон сууц барьсан хүн цөөнгүй аж. Мөн Сонгинохайрхан дүүрэгт ч ийм үзэгдэл элбэг болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Нийслэлд дэлгэрсэн эл үзэгдэл орон нутагт ч бий. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдардаг эх сурвалж тус аймгийн ИТХ-ынхан мод үржүүлэх нэрээр их хэмжээний талбайг хямд үнээр "худалддаг” талаар ярьсан юм.

Тэрбээр "Аймгийн төв орчмын байрлал сайтай газрууд хөрөнгөтэй хүмүүсийн эзэмшил болоод удсан. Ингэж авахдаа мод үржүүлгийн газар байгуулах нэрээр халхавчилдаг. Ийм нэрээр газар авахад төлбөр нь хямд юм шиг байна лээ. Нэг га газрыг 70 000 төгрөгөөр л эзэмшүүлдэг гэж дуулсан. Дараа нь тухайн газар мод үржүүлдэггүй, эсрэгээрээ агуулах болох нь элбэг.

Ингэж газар олгосон хүмүүс нь ихэвчлэн аймгийн удирдах албан тушаалтан, авсан хүмүүс нь тэдний танил талын хүн байдаг. Үүний уршгаар газрын худалдаанаас аймгийн төсөвт төвлөрөх хөрөнгө ч төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй. Өнгөрсөн оны сүүлчээр энэ төрлийн маргаан нэлээд гарсан” хэмээн ярилаа.

Төв суурин бүсэд сул талбай хомс, газрын наймаа нийтийн анхааралд орж, эсэргүүцэх хүн олон болсон учраас "мод үржүүлнэ” хэмээн газар өгч, авах нь сонгодог арга болсныг энүүхнээс мэдэж болохоор. "Мод үржүүлгийн газар” гэсэн самбартай хоосон хашаа энд тэндгүй байгаа нь үүний нотолгоо гэлтэй. Баянзүрх дүүргийн Шар хоолойн аман дахь "эзэнгүй” хашаануудаас авахуулаад "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх "Аавуудын цэцэрлэг” гэсэн хаягтай, ургах, эсэх нь тодорхойгүй зулзган мод суулгасан газруудад хэзээ мөдгүй барилга сүндэрлэвэл гайхах зүйлгүй.

Газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа, үгүйг хянадаггүй хайнга байдлыг далимдуулан иргэд ч мод үржүүлэх нэрийдлээр газартай болох гэж улайрдаг боллоо. Жишээлбэл, Сэлбэ гол дагуу 10 000 мод тарих зар тавьж буй хэсэг хүнийг энд дурдаж болно. Тэд амьжиргааны түвшин доогуур хэд хэдэн хүнд хандив цуглуулж өгсөн учраас уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Ингээд Сэлэнгэ аймгаас 10 000 суулгац авчирч, нэг бүрийг нь 200 төгрөгөөр худалдахаар төлөвлөжээ.

Уг арга хэмжээний талаар зохион байгуулагчдаас тодруулахад "Биднээс суулгац аваад Сэлбэ гол дагуу тарих юм. Тарьсан моддыг арчилж, тордох 2-3 өрхийг гол дагуу буулгах учраас санаа зовох зүйлгүй” гэж хэлсэн. Уг нь ийм ажил хийхэд нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл уг аяны талаар Сүхбаатар, Баянзүрх дүүргийн холбогдох албан тушаалтнууд сонсоо ч үгүй сууж байлаа.

Үүнийг мод тарих нэрээр голын ай сав газарт хашаа хатгах гэсэн оролдлого гэж хардах хүн ч байна. Хяналтаа сайжруулахгүй, цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл газрын наймаа буурахгүй нь бололтой.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

МОД ҮРЖҮҮЛЭГ ГАЗРЫН НАЙМААГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани