Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэс тавантолгой ХХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцааг 100 хувь иргэдэд эзэмшүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит  хуралдаанаа хийж, Эрдэнэс таван толгой компанийг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлал, УИХ, УИХ-ын гишүүдийн ёс зүй болоод бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбат:Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний асуудлыг шийдэх ёстой

Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монгол төрийн   нэр хүндийг унагаж байгаа байдал даамжирч байгаа учраас   Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Энэ тухай  бүлгийн дарга  Д.Эрдэнэбат "Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэж  шийдэх нь зүйтэй. МАН-ын нөхдүүдийн тайлбараар "хуулийн мухардалд орлоо" гэсэн зүйл ярьж байх шиг байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад "хуулийн мухардал" гэдэг ойлголт байхгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхэд хоёр зүйл маш ойлгомжтой байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29. 3 зааснаар "хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой" гэсэн байдаг. Үүнийг мөрдөх л ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзүүлэх тухай өргөдлөө гаргасан нөхцөлд УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрвээ энэ асуудлыг цаашдаа шийдэхгүй юм бол УИХ-ын нэр хүнд болоод төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах болно. Тиймээс МАН-ынхан хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй”  хэмээн бүлгийн гишүүд үзэж буйг онцоллоо.

З.Нарантуяа: "Эрдэнэс таван толгой" ХК-аас иргэд ногдол ашиг авах эрхийг баталгаажуулж өгнө   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх, иргэдээ өрийн дарамтаас  чөлөөлөх тухай Ерөнхийлөгч яригдаж байсан юм. Тэгвэл энэ асуудал ажил хэргийн төвшинд нэлээд урагшилж байгаа юм байна. Учир  нь  Ерөнхийлөгч УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр өнгөрсөн хугацаанд ажиллажээ. Тус төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр бүлгийн гишүүдэд урьдчилсан байдлаар хийв. Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжиж, Ерөнхийлөгч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэгт оруулах нь зөв  гэж үзлээ.  УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь "Эрдэнэс таван толгой" ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хирнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулчихдаг. Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийчихдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод явж байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтууд шинэчилж хуулийг батлахаар шийдсэн болохоо тодотгов. Хууль батлагдсанаар  маш олон давуу талууд бий болно гэдгийг танилцуулгад дурдсан. Тухайлбал, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцаа 100 хувь  иргэдэд эзэмшүүлэх болно. Иргэдэд шилжсэнээр жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс нийт иргэд компанийн үйл ажиллагаанд тавих хяналт маш сайн ажиллана. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Энэ нь Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг авахгүй. Гэхдээ тухай компанийн хувь нийлүүлэгчид болон ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас улс орны эрх ашигт харш шийдвэр гаргавал хориг тавих эрхтэй үлдэх юм. Түүнчлэн энэ компаниас төлж байгаа ирээдүйн өв санд зэрэг татвар хураамж буурахгүй хэвээрээ байна. Харин ил тод нээлттэй засаглалтай болсноор борлуулалтын орлого нэмэгдэх болно. Тиймээс энэ компани тун удахгүй нээлттэй зах зээл дээр гарах бэлтгэл сайн хангагдана гэж бодож байгаа. Дагалдаж хэд хэдэн хууль гарна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн өрийг төлөөд өнөөдөр ирээдүйн өв сан хоосон байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгох, Компанийн тухай хуультай нийцүүлсэн заалтууд зэрэг байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-"Эрдэнэс таван толгой" ХК-ийн 86 хувийг иргэдэд эзэмшүүлэхдээ хэрхэн эзэмшүүлэх зэрэг нарийвчилсан зүйлийг төсөлдөө тусгах уу?

-Төсөлд  нарийвчилсан зүйл тусгагдсан. Хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын тогтоол гарна. Тэр тогтоол; иргэдэд 86 хувийг шилжүүлэх бүртгэлийг хэрхэн хийх зэргийг батлах юм.

-Иргэдэд тус компанийг 100 хувь эзэмшүүллээ гэхэд тодорхой хориг заалтууд байхгүй бол магадгүй иргэд бэлэн мөнгөний төлөө хувьцаагаа гадаадын иргэдэд худалдах зэрэг эрсдэл гарчих вий гэсэн болгоомжлол байна?

-Хуульд "тодорхой нөхцөл бүрдэж хувьцаагаа нээлттэй зах зээл дээр арилжиж эхлэх хүртэлх хугацаанд иргэд хувьцаагаа бэлэглэхгүй, зарахгүй" гэсэн хориглосон заалтууд байгаа.

-86 хувийг иргэдэд эзэмшүүлэхээр нэг иргэн хэд орчим хувьцаа эзэмших үү. Ногдол ашиг нь хэдэн төгрөг байх бол. Ер нь олон улсад нийтийн компани болгож байсан жишиг байдаг юм болов уу?

-Хувьцааны нэрлэсэн үнэ 933 байгаа. Энэ үнийг доошоо болгохгүй байхын тулд тус компанийг нийтийн компани болгох бэлтгэлийг маш сайн хангаж, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой. Хэрвээ компани өөрөө үнэ цэнэтэй байвал хувьцааны үнэ буухгүй. Бусад оронд нийтийн өмчлөлийн компанийн хэлбэр байна. Нийт иргэддээ хөрөнгийн биржээр дамжуулаад бүх хувьцаагаа эзэмшүүлдэг 100 хувь нийтийн өмчлөлийн болсон компани байдаг.

-"Эрдэнэс таван толгой" компани ямар ч гадаадын зээл, өргүй гэсэн ойлголттой байгаа. Хэрвээ энэ хууль батлагдчихвал иргэд шууд ногдол ашиг хүртээд явах боломж бүрдэх болно гэж ойлгож болох уу?

-Тэгэж ойлгож болно. Тухайлбал, тус компани энэ жил 600 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 86 хувь нь ногдож байгаа төр өөрийнхөө ногдол ашгийг зарцуулчихсан. Харин иргэд авч чадахгүй байгаа. Тиймээс энэ хуулийн гол амин сүнс нь иргэдэд ногдол ашгаа авах эрхийг баталгаажуулж өгөх юм.

Эрдэнэс тавантолгой ХХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцааг 100 хувь иргэдэд эзэмшүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани