Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй”

“Хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй”Оюутолгойн асуудал Монголын төр,засаг,нийгмийн анхаарлын төвд ороод буйтай холбогдуулан бид найман жилийн өмнө бичигдсэн нэгэн нийтлэлийг уншигчдынхаа сонорт хүргэж байна.

Оюутолгойн гэрээний эрх зүйн чадамжийг хөндсөн энэхүү байр суурийг "Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийн тэргүүн, судлаач Р.Эрхэмбаяр тухайн үеийн төр,засгийн удирдлагуудад хандан Ил захидлаар илэрхийлж байжээ.

Жич: энэ Ил захидал "Нийгмийн толь” сонины 2010 оны 4дүгээр сарын 27-ны өдрийн № 94-т, мөн "Зууны мэдээ” сонины 2010 оны 12дугаар сарын 8-ны өдрийн №292-т тус тус нийтлэгджээ.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ                 БА ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭД

Монгол Улсын Үндсэн хуулийн 1дүгээр зүйлийн 2дугаар заалтад "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн баталгаажуулсан бий. Энэ үүрэг,шаардлага төр,засгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй Та нарт хамгийн түрүүнд хамааралтай. 

Улс,үндэстний хувь заяанд онцгой  ач холбогдолтой Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа  төрийн холбогдох байгууллагууд, өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн энэхүү суурь заалт, зарчмыг үл тоомсорлон нэн хариуцлагагүй ажиллаж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөний уршгаар уг гэрээ монголчуудад тун хохиролтой болсны дээр эрх зүйн хувьд мухардалд орчихоод байна.

Гэрээг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл,шийдвэрт тулгуурлан байгуулсныг юуны өмнө хэлэх хэрэгтэй.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн заалт 30.1. ба 30.3.-ыг зөрчиж, өөрөөр хэлвэл хуулиар шаардсан нөхцөл нь хангагдаагүй байхад гэрээг байгуулжээ.

"(Г)эрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим,удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал,дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй” гэсэн УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг мөн зөрчиж, хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ Засгийн газар илт хэтрүүлжээ.

"Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай” гэсэн уг тогтоолын 3 дугаар заалтыг ч биелүүлээгүй байна.

УИХ-ын 57 дугаар тогтоолын 4 дүгээр заалт буюу "Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/–д даалгасугай” гэснийг ч  үл хайхран хэрэгжүүлсэнгүй. 

Хууль тогтоомж зөрчсөн эдгээр болон бусад үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт 1.2., 25.1.8/, 38.2.1/, 41.1., 45.1., 46.2., 70.1., Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт 3.1., 6.2., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалт 3.2., 5.1., 7.1., 7.2., 7.3., 7.8., 23.1., 24.1.1/,  24.1.6/, 24.6., 30.6.-г тус тус зөрчсөн байна.

Хууль бус үйлдлээр гаргасан аливаа шийдвэр анхнаасаа хүчингүй байдаг эрх  зүйн маргашгүй хэм хэмжээ бий. Иймд хууль тогтомж зөрчсөн үйлдлээр байгуулагдсан Оюутолгойн гэрээ анхнаасаа эрх зүйн чадамжгүй хэлцэл мөн юм.

Нөгөөтэйгүүр энэхүү гэрээний агуулга (одоогоор илэрхий болсноор) Монгол Улсад мөрдөгдөж буй дараах хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөрчсөн байна. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хууль: 5.6.,

2. Газрын хэвлийн тухай хууль: 20.2.1/, 32.1/ , 32.2/,

 

3. УИХ-ын 2008 оны 40дүгээр тогтоол: 3.1/, 2дугаар хавсралтын заалт 1., 2.1/ ба 4.,                                                                                                               

4. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол: 2. ба 3.

5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль: 12.1.,

6. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль: УИХ-ын 57 ба  40дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн гэрээг байгуулах ёстой байтал "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” 2011 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулийг үндэс болгожээ.

7. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль: 10.2.1/,

8. Монгол Улсын Үндсэн хууль: 25.1.8/, 38.2.1/,

9. Монгол Улсын Их Хурлын тухай хууль: 4.1.,

10.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль: 3.2., 5.1., 30.6.,

11.Үндэсний аюулгүй байдлын тухай хууль:  4.1.3. ("Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын заалт V.35.3.11/  ба  X.54.3/  мөн зөрчигджээ).

Эдгээр бодит нөхцөл байдлаас дүгнэвэл, Оюутолгойн гэрээ нь агуулгын хувьд ч хууль тогтоомж зөрчсөн тохиролцоо болсон бөгөөд Иргэний хуулийн заалт 56.1.1.-д тов тодорхой тусгагдсаны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гарцаагүй мөн юм.

Гэрээний агуулга хууль тогтоомжийг зөрчиж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт 1.2., 5.4., 70.1., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалт 3.2., 5.1., 7.1., 7.2., 7.3., 8.5., 8.7., 23.1., 24.1.1/, 24.1.6/, 24.6.-д тус тус нийцэхгүй байгаа болно.

Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт байгуулагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг ил тод байдлын зарчмыг зөрчин өнөөг хүртэл олон түмнээс нууцалсаар байгаа тул түүний агуулга хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тогтоох огт боломжгүй байна.

Хууль тогтоомжийг дур зоргоор тайлбарлан хэрэглэх, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, хууль зөрчиж гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг завдах зэрэг нь хуульт ёсыг эрхэмлэн дээдэлдэг аливаа улс оронд тэвчишгүй зүйл юм.

Тиймээс өнөөгийн Монгол Улсад эрх зүйт төрийн тогтолцоо, хууль зүй, Үндсэн хууль үйлчилж буй юм бол хууль тогтоомж зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зүйд харш үйлдлээр байгуулагдсан Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр байх ямар ч үндэсгүй.

Учир иймд төр,засгийн эрх баригч Та нар анхнаасаа хууль бус болсон Оюутолгойн гэрээг хууль зүйд нийцүүлэх, улмаар  эрх зүйн чадамжтай болгох талаар шийдвэртэй арга хэмжээг цаг алдалгүй  авах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр улс оронд учирсан хохирлыг хязгаарлаж, хуульт ёсыг энэ чухал асуудал дээр сэргээн тогтоох боломж бүрдэнэ.

Олон түмэн Та бүхнээс хамгийн энгийн, мэдээжийн юм буюу хууль зүй, Үндсэн хуулиа дагаж мөрдөхийг л шаардаж байгааг энд зориуд онцлон тэмдэглэе.

Төрийнхөө хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй.

Оюутолгойн гэрээг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах талаар юу хийснээ төрийн институци бүр иргэд, ард түмэндээ 2010 оны 5дугаар сард багтаан ил тод тайлагнан мэдээлэхийг шаардаж байна.

Монгол Улс, Улаанбаатар хот, 2010 оны 4дүгээр сарын 25-ны өдөр.  

"Ирээдүйтэй хөгжил” зөвлөл

 



“Хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Д.Энхсайхан: Нөөц бий гээд ойгоо зүй зохисгүйгээр ашиглах ёсгүй

"Монгол оронд нутгийн иргэдэд түшиглэсэн ойн хамтын менежментийн ...

Өнөөдөр, 06:23
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд ...

Өнөөдөр, 06:22
Л.Оюун-Эрдэнэ: Гутайн даваа орчмыг тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй

 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. -Хэнтий аймгийн Батширээт ...

Өнөөдөр, 03:27
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 21-р зууны санхүүгийн улаан цагаан луйвар

Монгол улс зах зээлийн нээлттэй эдийн засгийн харилцаанд шилжээд 20 жилийн ...

Өнөөдөр, 02:43
Хатан Туулынхаа амийг харсаар байгаад таслах уу

 Улаанбаатарын тулгамдсан асуудал, утаа, хөрсний бохирдлоор ...

Өнөөдөр, 00:55
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас ...

Өнөөдөр, 00:52
Нүүрс тээвэр Хятадын Ганцмод боомтод гацаж, эмх замбараагүй байдал үүсчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт боомтод өөрийн биеэр очиж, нүүрсний ...

Өчигдөр, 06:23
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд орж буй өөрчлөлт

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын иргэнд газар үнэгүй ...

Өчигдөр, 06:20
Ашиглалтын 1636 лиценз олгожээ

Энэ сарын 16-ны  өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт ...

Өчигдөр, 05:52
Удахгүй хөдлөх том төслүүд

Монгол Улсын Засгийн газраас "Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ыг 250 ...

Өчигдөр, 05:32
Монгол Улс 1996 оноос хойш арбитрт ялагдаж $400-аад саяын торгууль хүлээжээ

Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхийн хаалгыг дахин татах нь. ...

Өчигдөр, 05:08
"УИХ-ын гишүүн та бусдад битгий найдаач, гэрээг уншиж нягтлаач"

Монгол Улс,үндэстэнд ихээхэн хохиролтойгоор байгуулагдсан Оюутолгойн ...

Өчигдөр, 04:58
Хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав

УУХҮ-ийн сайдын 2017 оны А/70 тоот тушаалаар "Төрөөс эрдэс баялгийн ...

Өчигдөр, 04:28
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн голомтод 168 хүн ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн нөхцөл байдал хүндэрч ...

Өчигдөр, 04:27
Зэсийн үнэ Монголын эдийн засгийг тэтгэж магадгүй

Монгол Улсын хувьд эдийн засгийн гадаад орчин таатай байгаа талаар ...

Өчигдөр, 04:06
Офшор бүсэд данс, үл хөдлөх хөрөнгөтэй Монголын 16 албан тушаалтан

Офшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, ...

Өчигдөр, 03:57
Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдлээ

 Ганцмодны боомтоор энэ сарын 16 буюу өчигдрөөс нүүрсний тээврийн ...

Өчигдөр, 03:31
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Рио Тинто”-д илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Рио Тинто” группын Гүйцэтгэх захиралд захидал ...

Өчигдөр, 03:19
"ЭТТ"-Н ТАЛБАЙГААС НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ

"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ...

Өчигдөр, 02:59
Алт олборлогчид АМНАТ-ийг 5 хувь болгон өсгөхгүй байхыг хүсжээ

Засгийн газар "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарган, 2020 ...

Өчигдөр, 02:47
Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?

 "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх ...

Өчигдөр, 01:24
СОЛИРЫН БОРОО

 ЛИРА одны ордонд дох солирын бороо 4-сарын 22-ноос 23-ны шилжих шөнө ...

Өчигдөр, 01:00
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд ...

Өчигдөр, 00:55
Оюу Толгой 11 тэрбум төгрөгийг эхний ээлжинд Монголын Засгийн газарт шилжүүллээ

Оюу Толгой (ОТ) далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Дубайд хийсэн ...

2018 оны 04 сарын 18, 08 цаг 41 минут
Газрын тосноос улсын төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2018 онд нийт 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож, улсын ...

2018 оны 04 сарын 18, 07 цаг 50 минут
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам Стандарт банкны зээлийн талаар ингэж ярив

-Сайн байна уу. Сүүлийн үед Стандарт банкнаас Жаст групп ХХК-ийн захирал ...

2018 оны 04 сарын 18, 07 цаг 47 минут
АНУ “RUSAL”-Д ХОРИГ ТАВЬСАН НЬ ХӨНГӨН ЦАГААНЫ ХАНШ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨВ

Дэлхийн хөнгөн цагааны нийлүүлэлтийн зургаан хувийг дангаар нийлүүлэгч ...

2018 оны 04 сарын 18, 07 цаг 37 минут
Он гарсаар 32008 га талбай шатжээ

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, ...

2018 оны 04 сарын 18, 07 цаг 27 минут
Шарын гол ХК: 2018 онд 1.06 сая тонн нүүрс олборлоно

Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Шарын гол” компани 2018 ...

2018 оны 04 сарын 18, 07 цаг 15 минут
Эмээлтэд үүссэн ясан овоолгыг яах вэ?

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн Хурган орчимд ...

2018 оны 04 сарын 18, 07 цаг 12 минут
Ноён уулын асуудалд хууль, хүчнийхэн оролцсон байж болзошгүй

Ноён уулан дахь Гацууртын алтны төслийн талаарх байр суурийг ...

2018 оны 04 сарын 18, 05 цаг 34 минут
TRQ: "Оюу Толгой"-ийн зэсийн гарц I улиралд 14.3 хувиар буурав

"Оюу Толгой”-ийн үйлдвэрлэл болон баяжмалын агууламж буурснаас хамаарч I ...

2018 оны 04 сарын 18, 05 цаг 31 минут
Эрдэнэтийн 51%-ийг барьцаалсан гэх нууц гэрээ олджээ

Эрдэнэт үйлдвэрийг өрөнд унагахгүй байх гол баримт болсон ч хууль, ...

2018 оны 04 сарын 18, 05 цаг 26 минут
Баярцогт, Сайханбилэг болон "Оюу Толгой"

1. 1929 онд байгуулсан "Монгол-Зөвлөлтийн харилцааны үндсэн зарчмуудыг ...

2018 оны 04 сарын 18, 04 цаг 51 минут
Э.Бат-Үүл: Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь Оюутолгойг булааж авах зорилготой гадны захиалга!

Цаазалчихаад шүүдэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнуудаа аа! ...

2018 оны 04 сарын 18, 04 цаг 48 минут
Скрипаль нарыг НАТО-гийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэв

Солсберид болсон хэрэг явдалтай холбоотой нууц мэдээллийг Москва хүлээж ...

2018 оны 04 сарын 18, 04 цаг 46 минут
2018 оны 04 сарын 18, 04 цаг 44 минут
Гашуунсухайт боомтоос ирж буй сайн мэдээ

Хил дээр хоног дамжин саатдаг байсан нүүрсний экспортын түгжрэл арилж, ...

2018 оны 04 сарын 18, 04 цаг 23 минут
С.БАЯРТАЙ ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ. ШУУД ТОЛГОЙГ НЬ АВАХ ХЭРЭГТЭЙ

С.Баяр Оюу-толгойн гэрээг хийнэ гэж улайрч байхдаа: БИ ТОЛГОЙГООРОО ...

2018 оны 04 сарын 18, 03 цаг 25 минут
БАЯНХОНГОРЧУУД БИД ЭХ НУТГАА ХАЙРЛАХ УЧИРТАЙ!!!

 Би гадаад улс оронд амьдарч байгаа ч гэсэн төрсөн нутагт минь аюул ...

2018 оны 04 сарын 18, 02 цаг 57 минут
Хамгийн хачирхалтай байгалийн үзэгдлүүд

Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжил асар хурдацтай хөгжиж байгаа ...

2018 оны 04 сарын 18, 02 цаг 00 минут
Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд найдаж болох уу?

Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойшхи есөн жилийн хугацаанд Монголчууд ямар ...

2018 оны 04 сарын 18, 01 цаг 51 минут
ЗАЙ ХУРААГУУРААС ГАРСАН ХҮХРИЙН ХҮЧЛИЙГ ХӨРСӨНД АСГАЖ БАЙНА УУ

Иргэдийн нэрлэж заншсанаар аккуммулятор буюу автомашины зай хураагуур гэх ...

2018 оны 04 сарын 18, 01 цаг 49 минут
Бэлчээрийн даац хэтрэлт-Цөлжилт-Зуд

БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТРЭЛТ Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2017-2018 ...

2018 оны 04 сарын 18, 01 цаг 46 минут
Цөмийн хаягдал...

Цөмийн хаягдал нь атомын эрчим хүчний үйлдвэрлэх явцад цөмийн реактороос ...

2018 оны 04 сарын 18, 01 цаг 44 минут
Гарцаас чанарыг илүүд үзсэн “VALE”-ийн төмрийн хүдрийн олборлолт огцом буурав

Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч "Vale” компани энэ оны ...

2018 оны 04 сарын 18, 01 цаг 22 минут
268 мянган тонн нүүрсний ЭРЭЛД

 -УИХ-ын гишүүн Л.Энхболд танаа- Манай улсын ууган нүүрсний орд ...

2018 оны 04 сарын 18, 01 цаг 18 минут
БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ

 ЗОРИЛГО, ЗОРИЛТ: Байгаль орчны аудит нь байгууллагын үйл ажиллагааг ...

2018 оны 04 сарын 18, 01 цаг 01 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас ...

2018 оны 04 сарын 18, 00 цаг 56 минут
Салхи шуургатай байх тул гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөлөө

Малчид, ард иргэдийн анхааралд:   Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ...

2018 оны 04 сарын 17, 09 цаг 54 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани