Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд найдаж болох уу?

 
Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд найдаж болох уу?Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойшхи есөн жилийн хугацаанд Монголчууд ямар ашиг хүртэв гэдгийг сөхөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Монголчуудын өнөөгийн амьдралын түвшин цаашид ийм байдлаар үргэлжлэх үү гэдгийг шийдэх юм. Энэ явдал Монгол төдийгүй олон улсын анхаарлыг татаж буй. Гэрээний өгөөжийг хууль хяналтын байгууллага болоод парламентын түвшинд  нягталж эхэлсэн  нь сайн хэрэг ч үр дүнг хэлэхэд арай эрт байна. Нэг талаас гэрээг зурсан эрхмүүдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор, шүүхийн байгууллагаас хорих шийдвэр гаргасан нь Оюутолгойн гэрээний үр ашигт нэлээдгүй эргэлзжээ гэхэд хилсдэхгүй. Гэхдээ зөв, бурууг шүүх эцэслэн тогтооно.
Харин нөгөө талаас "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжийг гардаад 20 гаруй хонож байна. Ямартаа ч томоохон бүрэл­дэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ томоохон стра­тегийн ордыг ашиглах гэрээ­ний хэрэгжилтийг шалгаж дүгнэлт өгөх Ажлын хэсэгт ямар хүмүүс багтав, чин шударгаар ажиллаж чадах уу гэдэгт найдах эсэх асуудал гарч ирж байна. Оюутолгойн гэрээг засварлах,цуцлахын аль нэг шийдвэрийг гаргах Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байна. Харин бүрэлдэхүүнд  Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогд­жээ. Бүрэлдэхүүнийг цу­хас сонжвол, парламентад байсан турш­лагатай гишүүд гэвэл Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Тэрбиш­дагва нар юм. Мөн Ажлын хэс­гийн ахлагч Д.Дамба-Очир өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Харин Б.Жавхлан, З.Нарантуяа, Н.Амарзаяа, А.Ундраа, О.Баасанхүү нар энэ удаагийн Их Хуралд шинээр сонгогд­сон. Энэ хүмүүс Оюутолгойн гэрээг шалгаж улс орон, ард түмний эрх ашгийг хамгаалсан сайн дүгнэлт гаргана гэдэг нь эргэлзээтэй. Энэ талаар цахим орчинд ч иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Мөн эдгээр гишүүдийн хувьд дан ганц туршлагаас гадна олон улсын хөрөнгө оруулалтын томоохон гэрээг дүгнэх учраас олон ч шалгуур, үнэлэмж, ур чадвар шаардагдаж таарна.
Тэгвэл олон нийт болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ажлын хэс­гийн гишүүдэд итгэхгүй байгаагаа илэрхийлж эхэлжээ. Мөн улс төрийн намууд ч байр сууриа хэлж байна. Ардчилсан нам Оюутолгойн гэрээг шалгах асуудлаар дотооддоо Аж­лын хэсэг байгуулахаа хэл­чихсэн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Асуудалд тэнцвэргүй хандаж буй тохиолдолд бид нар өөрсдийн үгийг хэлэх ёстой. Оюутолгойн асуудалд улс төрийн өнц­гөөр хандаад байна.  Оюу­толгойн гэрээтэй хол­боотой маргаантай асуудлыг үнэн зөвөөр гаргах ёстой.  Оюутолгойн гэрээг зөв авч явж улс орны хөгжилд хувьнэмэр оруулах хэмжээнд байлгах ёстой” гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд "Ажлын хэс­гийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухам­сарлаж ажиллабал зохино” гэж сануулсан удаатай.
Харин МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж "УИХ-ын даргын захи­рамжаар гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдсан нь ниргэсэн хойно хаш­ги­рав гэдэг шиг л зүйл болж байна.  МАХН болон бусад намууд арга буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дар­гад тулган шаардах би­чиг хүргүүлсэн. Нэг талаас харахад энэ бичигт хурдан шуур­хай хандаж, Ажлын хэсэг байгуулж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал хожимдсон маш их хугацаа алдсан зүйл. Ер нь энэ Ажлын хэсэг ямар зүйлийг шал­гаж, үнэн зөв дүгнэлт гарах уу, үгүй юу гэдэг нь эр­гэл­зээ­тэй. Ажлын хэсгийн бүрэл­дэхүүнийг харахад л надад итгэл төрөхгүй байна. Уг нь тэд туйлын шударга ажил­лах ёстой. Мөн УИХ-ын Тамгын газрын  2009, 2010 оны дүгнэлтийг эр­гэн харах учиртай. Оюу­тол­гойн гэрээнд одоо хүр­тэл нууцалсан зүйл их байгаа. Тэр бүхнийг эргэн харж, хамгийн шударга дүг­нэлтийг гаргаасай.  Түүнээс биш ая тал зассан болоод нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр цааш нь явуулъя гэсэн байдлаар хандвал Монголын ард түмэн хохирсоор л байх болно. Нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл дахиад л цаг хожино. Тэгэхээр энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. Монголын талаас тавих шаардлага, тэдэнд хүлээлгэх хариуцлага өндөр байна. Шударга ажиллаасай” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад, Оюутолгойн гэрээг зурагдахаас өмнө 40 гаруй эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн УИХ-ын дэргэдэх судалгааны баг 2009, 2010 онд гэрээний талаар санал дүгнэлт гаргасан байдаг. Оюутолгойн гэрээний дөрвөн асуудалд судалгаа хийж, энэ гэрээ монголын талд ашиггүй, олон улсад мөрдөгддөг уул уурхайн гэрээний стандарт  зөр­чигдсөн, Монгол Улсын Засгийн газар ашиглаж бо­ло­хуйц олон давуу болом­жоо алдсан гэсэн дүг­нэл­тийг УИХ-ын ги­шүү­дэд хүргүүлсэн ч хав да­раад өнгөрсөн байдаг аж.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд найдаж болох уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани