Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ХУЛСАН ТАШУУР”-ЫН ХАРУУСАЛ

“ХУЛСАН ТАШУУР”-ЫН ХАРУУСАЛ

 

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, прокурор, шүүх... Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө ажилласан хүмүүсийн "эцсийн зогсоол” нь энэ мөн гэж үү.

Оюутолгойн гэрээг байгуулсан, Дубайн гэрээ гэж нэрлээд байгаа уг гэрээг сайжруулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсгээ зурсны төлөө төрд зүтгэж явсан тэргүүлэх залуусаа Монголын төр барьж хорилоо. Шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй ч эхлэн саатуулахдаа ямар нэр хоч, шошго гуншин зүүснээс шалтгаалан нийгмээрээ тэднийг хавчин гадуурхаж гэм зэмтэйд тооцох боллоо. Энэ бол эрүүдэн шүүхээс дор гадуурхал юм. Өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг ийм л шалтгаанаар "биеийг” нь хорьчихлоо. Гэхдээ итгэл үнэмшлийг нь, байгуулсан гавьяаг нь ч яллаж чадахгүй биз ээ. 

Тэд ёстой л "зангиагаа засаад” өчгөө өгөхөөр ирсэн. Оюутолгойн гэрээний үр шимийг ямар нэг байдлаар хүртээгүй монгол хүн өнөөдөр байхгүй боловч уг гэрээг мэдэхгүйчүүд цаазын тавцанд аваачих гэж шүлсээ үсчүүлэн байна. Авлига авсан байгаасай. Хэдэн ам.доллар хувьдаа авсан гэж дуулдах бол хэмээн мууд улангасч хүсэмжлэгчдэд бол хачин таатай явдал болсон биз. Харин бүх иргэнийхээ төдийгүй дэлхий дахины өмнө ил тод хийсэн энэ гэрээг ашиг хонжоо горилж хийгээгүйг нотлох улангасал хоригдож буй залуус одоо хэр нь харуулаагүй. Хорих ангиас захиа бичиж биш хуулийн байгууллагаас дуудагдаж ирэнгүүтээ хэвлэлийнхний асуусан асуулт бүрд бүрэн дүүрэн хариулаад хоригдсон С.Баярцогтын хувьд ч мөн адил.

Их хурцатгасан, үр дүнд нь чамгүй хуримтлагдсан өшөө хорслоор түүнд улстөрчийнх нь хувьд "ял тулгасан” нь энэ. Гэвч тэр "улс төрийн зорилгоор... ля ля” гэж захиа бичээгүй. Шалгах ёстой. Шалгуулсан нь ч сайн хэрэг гэсээр суугаа. Мэдээж баярлах юун. Гэвч өнгөрсөн 20 гаруй жилийн түүхээс харахад улс төрийн зорилгоор шалгаж байхад захиа бичиж тайлбарлаад нэмэргүйг ойлгосон. 

Захидал агуулдаг "хулсан ташуур” энэ удаа дотроо хоосон хөндий ч үүний л учир энэлэн шаналан хүнгэнэх мэт. "Сэхээтний төөрөгдөл” гэх нэгэн үеийн хэлмэгдүүлэлт тухайн үед намын үзэл суртлын хүнд нударгын буулгыг улс орноо авч явах өндөр мэдлэг боловсролтой залуу үеийнхнийг хомроглон хохироосон. Харин Оюутолгойн гэрээний хувьд үүнээс өөр. Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх Монгол орны эдийн засаг, дэлхий дэх үнэлэмж, хөрөнгө оруулагчдын сонирхол энэ бүхний оршил, өрнөл, үргэлжлэл, дунд үед түр зуурын гацаа, хямралтай учирсан, Дубайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, итгэл үнэмшил улам бэхжиж гэрээ сайжирч хөрөнгө оруулалт нэмэгдсэн гээд бүх цаг үеийн үйл явцын гол баатар буюу энэ талаар хэт мэдээлэлтэйнхээ төлөө С.Баярцогт яллагдаж байгаа юм. 

Энэ талаар Улсын баатар Э.Бат-Үүл "Журамт иргэний ёсоор хуулийн байгууллагын үйл ажиллагаанд элдэв саад учруулалгүй хамтран ажиллаж байхад барьж хорьдог нь юу вэ? Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад сэжигтнээр татан хорино гэдэг чинь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны наад захын зарчмыг зөрчсөн хэрэг бус уу? Гэрч, сэжигтэн гэдэг нь хуулиар хатуу зааглагдсан, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчид гэдгийг хуулийг хэрэглэх мэргэжлийн үүрэг хүлээсэн прокурорууд мэдэхгүй байлаа гэж үү? Политик (бодлого)-ийг хэзээ байтлаа гэмт хэрэг хэмээн үздэг болсон юм бэ? УИХ, Ерөнхий сайдын ажлыг нэгд нэгэнгүй хянан удирдаж мэдэж байдаг Үндсэн хуультай гэдгийг мэдэхгүй баймааргүйсэн? Засгийн газар танхимын зарчмаар асуудлаа шийддэг хуультай шүү дээ?” хэмээн нийтлэлдээ бичсэн байдаг. Тэрбээр уг нийтлэлдээ "Ногоон малгайтнууд өнгөрсөн зууны 30-аад онд Бодоо, Данзангаас эхлүүлээд 40000 орчим гэмгүй монголыг шүүхгүйгээр цаазалчихсан юм. Өнөөдөр "нөгөө ертөнцөд одсон" тэднийг Монголын шүүхээр хэлэлцэн гэм буруугүйг нь тогтоогоод цагаатгаж байгаа. Цаазалчихаад, дараа нь шүүж байгаа юм шүү дээ! Энэ ажил мөд барагдах янзгүй үргэлжилсээр буй. Жигтэй тохуутай тэнэглэл, эмгэнэлт түүх! Хачирхалтай нь, энэхүү тэнэглэл, эмгэнэлийг дахин үйлдэхэд "бэлэн байдал" манай нийгэмд байгаа нь Ерөнхий сайд нарын "Их баривчилгаа"-ны үеэр сая тодорч харагдлаа. Сайханбилэг, Баяр нарыг шүүхгүй буудчихад баярлах ногоон малгайтан онлайнаар дүүрээд ирэв шүү дээ” хэмээн дуу алдсан байлаа. Одоохондоо дээрх үйл явдлыг дэвэргэн сошиалаар давалгаалсан хүчтэй түрлэгийг ганцаараа сөрсөн нь тэр. Бусад нь бүлэглэн "жиргэх” төлбөртэй бичээчдийн өөдөөс үг хэлэхээс эмээж, эсвэл түвэгшээж дотроо гоморхох... Гэхдээ хэн, хэн нь Оюутолгойн гэрээнээс ашиг хүртээгүйгээ баталж үл чадна.

"Оюутолгойн гэрээг байгуулъя. Байгуулахдаа Монголын талд нэн ашигтайгаар байгуулъя. Золиос шаардах бол золиос нь би байг” гэсэн хэрээс хэтэрсэн итгэл үнэмшил байгаагүй бол энэ гэрээ батлагдахгүй байх байсан. Үүгээрээ тэр төгс төгөлдөр гэрээ болчихлоо ч гэж бодоогүй. Чадах чинээгээ тултал ажилласан. Хариуцлага хүлээхдээ ч Засгийн газраа, эсвэл тухайн үеийн УИХ-ыг татаж унана шүү гэж төлөвлөөгүй. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээ "хулгайн замаар” байгуулагдаагүй юм. 

Олон олон С.Ганбаатар, Ц.Даваасүрэнгүүд өөртэй нь тулгарна. Тэд гэрээг биш өөрийг нь "судалж”, эсэргүүцэхийн тулд л эсэргүүцээд байсан учраас урсах нулимс хүртэл дуусдагийн адил ухааруулах үгээ ч хэлж барсан. Товчхондоо Оюутолгойн гэрээ сайн, муу болсон гэх тайлбарт хариулт нь төгс бишийн адил С.Баярцогтын зөв буруугийн тухайд ч төгс хариулт төдийлөн олдохгүй. Гагцхүү алдсан бол мэдсээр байж алдсан, оносон бол зүтгэсээр байж оносныг л мэднэ. Жаран жилийн дараах Монголын хөгжлийг онилон байж, жаргахаас илүү зовохоо мэдэн байж, улс төрийн карьераа төдийгүй бүх насны амьдралаараа дэнчин тавьж С.Баярцогт Оюутолгойн гэрээг батлалцсан. 

Тэр хаашаа явж байгаагаа, юу хийж байгаагаа үргэлж мэддэг байсан. Тэр теоремоо баталж чаддаг. Шоолуулаад байсан шигээ олон мянган "модуль” дунд шаагиулж байсан алдар гавьяа магтаал дунд тэр өнөөдрийн их хэлмэгдэл рүү, "хорих ангийн” өрөө рүү аажимхнаар алхаж ирсэн юм. Цаашид хэрхэхийг ч зөвхөн тэр өөрөө л мэднэ...

Нийтлэлч Оргилмаа

“ХУЛСАН ТАШУУР”-ЫН ХАРУУСАЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани